Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн шинжилгээний онол, арга зүйн үндсийг судалж, санхүүгийн тайлангийн шинжилгээ, үйл ажиллагааны шинжилгээ, эрсдэл өгөөжийн шинжилгээ, санхүүгийн хөшүүргийн шинжилгээ, капиталын бүтцийн шинжилгээ, ногдол ашгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шинжилгээний арга үзүүлэлтийг ашиглан бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, санхүүгийн шинжилгээний тогтсон жишиг арга үзүүлэлтийн системийг ашиглан шинжилгээ тооцоолол хийх, түүнд тулгуурлан, үнэлгээ дүгнэлт өгөх; санхүүгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох, таамаглах, богино болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулахарга зүйн үндсийг судална.
Бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны шинжилгээг төрөл бүрийн аргаар хийж, өнөөгийн ба хэтийн төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх замаар санхүүгийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлээр бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, санхүүгийн төлөвлөлт, урт болон богино хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах зэрэг асуудлыг судална. Түүнчлэн глобаль түвшинд санхүүгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыгүндэстэн дамнасан корпорацийн жишээн дээр авч үзнэ. Ингэхдээ эдгээр асуудлыг дараах чиглэлээр судална. Үүнд: Бизнесийн байгууллагын Санхүүгийн алба, санхүүгийн менежерийн үүрэг ролийн өөрчлөлт;Богино хугацаат санхүүжилтийн менежмент ба санхүүгийн шийдвэр гаргалт; Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрүүд, тэдгээрийн оновчтой бүтцийг тодорхойлох; Компанийн ашгийн удирдлага, түүний компаний үнэ цэнэд үзүүлэх нөлөөлллийг ногдол ашиг болон хуримтлагдсан ашгийн бодлогоор тодорхойлох; Санхүүгийн төлөвлөлт, түүний аргууд; Компанийн өөрчлөн байгуулалтын удирдлага ба шийдвэр гаргалт; Олон улсын корпорацийн санхүүгийн удирдлагын асуудлууд зэрэг болно.
Уг хичээл нь санхүүгийн менежмент хөтөлбөрөөр суралцагчийн заавал судлах мэргэшүүлэх хичээлүүдийн нэг бөгөөд зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх; компанийн богино болон урт хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах; компанийн санхүүгийн төлөвлөлт, өөрчлөн байгуулалтын талаарх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Компаний хөгжлийн үе шат, бүтэц, зохион байгуулалт, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажилгааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компаний хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох; Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.
Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэхүү хичээл нь бизнесийн үнэ цэнийг тодорхойлох ахисан түвшний онол, арга зүй болон олон улсын үнэлгээний стандартыг (IVS) цогцоор нь судална. Хичээлийн хүрээнд санхүүгийн тайланг үнэлгээний зорилгоор тохируулах, макро болон стратегийн орчны шинжилгээ хийх замаар ирээдүйн мөнгөн урсгалыг төсөөлөх, капиталын өртгийг (WACC, CAPM) тооцох аргачлалуудыг үзнэ. Суралцагчид үнэлгээний үндсэн гурван хандлага болох орлогын (DCF), зах зээлийн (Multiples) болон хөрөнгөд суурилсан аргуудыг эзэмшихээс гадна хяналтын багцын нэмэгдэл, хөрвөх чадварын хөнгөлөлт тооцох, компанийн нэгдэл болон худалдан авалтын (M&A) үнэлгээ хийх практик чадварыг эзэмшинэ. Хичээл нь бодит компанийн өгөгдөл дээр суурилсан Excel загварчлал, мэдрэмжийн шинжилгээ болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлахад чиглэгдэнэ.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь суралцагчдад бизнесийн үнэ цэнийг тодорхойлох олон улсын стандарт (IVS), онол, арга зүйн ахисан түвшний мэдлэг олгох, санхүүгийн болон стратегийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, Excel загварчлал ашиглан компанийн бодит үнэ цэнийг тогтоох, хөрөнгө оруулалт болон М&A-ийн стратегийн шийдвэр гаргах мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд оршино. 1. Стратегийн шийдвэр гаргалтын үндэс болох нь: Бизнесийн үнэ цэнийг тодорхойлох нь зөвхөн тоо бодох бус, компанийн ирээдүйн стратегийг тодорхойлох суурь болдог. Суралцагчид энэ хичээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх, компаниа худалдах, эсвэл өөр компанитай нэгдэх (M&A) зэрэг стратегийн томоохон шийдвэрүүдийг санхүүгийн үндэслэлтэйгээр гаргаж сурна. 2. Санхүүгийн цогц шинжилгээ хийх ур чадвар: Үнэлгээ хийхийн тулд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, макро эдийн засаг болон салбарын шинжилгээг нэгтгэн дүгнэх шаардлагатай болдог. Энэ нь суралцагчийн санхүүгийн өгөгдлийг "унших", түүнд шүүмжлэлтэй хандах болон ирээдүйн төсөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх цогц ур чадварыг (Synthesizing skills) хөгжүүлнэ. 3. Хөрөнгийн зах зээл дээрх өрсөлдөх чадвар: Орчин үеийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын шинжээч, санхүүгийн захирал (CFO) болон үнэлгээний мэргэжилтнүүдэд тавигдах гол шаардлага бол бизнесийн бодит үнэ цэнийг (Intrinsic value) тогтоох чадвар юм. Хичээлийг судалснаар олон улсын үнэлгээний стандарт (IVS)-ын дагуу мэргэжлийн тайлан боловсруулах чадвартай болж, хөдөлмөрийн зах зээлд өндөр үнэлэгдэх боломж бүрдэнэ. 4. Эрсдэл болон тодорхойгүй байдлыг удирдах: Бизнесийн орчин дахь тодорхойгүй байдлыг мэдрэмжийн шинжилгээ болон магадлалын загварчлалаар дамжуулан үнэлгээнд тусгаж сурснаар санхүүгийн болзошгүй эрсдэлийг тооцох, эрсдэлд суурилсан шийдвэр гаргах чадвар төлөвшинө. 5. Ёс зүйтэй засаглалыг төлөвшүүлэх: Үнэлгээ нь сонирхогч талуудын (хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, банк) ашиг сонирхлын уулзвар дээр байдаг тул шударга ёс, мэргэжлийн ёс зүйг баримтлан бодит үнэлгээ гаргах нь компанийн сайн засаглал, зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.