МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM410
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр электрохимийн систем дэх материал судлалын асуудлыг авч үзэх болно. Эхлээд электрохимийн систем дэх электродын процесс, түүний термодинамик, кинетикийн асуудлуудыг судална. Үүний дараа энерги хадгалах, хувиргах батарей, электрохимийн цэнэг хураагч, түлшний элемент, фотокатализатор болон бусад технологийн тухай үзнэ. Ерөнхийдөө материалын сонголт, системийн загварчлал, материалын дутагдалтай тал, процессийн хяналт зэргийг бүхэлд нь авч үзэх болно.

Зорилго

Энэ хичээл нь электрохимийн дөрвөн үндсэн асуудал тухайлбал, ионы систем буюу уусгагчийн орчин дахь ион-ионы харилцан үйлчлэл, электролитын цахилгаан дамжуулах чанар, Электродын потенциалыг Нернстийн тэгшитгэлээр илэрхийлэх, түүний хэрэглээ, электродын урвалын кинетикийг Бутлер-Вольмерийн тэгшитгэл, электродын процессийн Маркусын онолоор тайлбарлах, электрод/электролитийн заагийн бүтцийг тайлбарласан онолуудыг багтаан үзэх болно. Мөн байгаль, хүрээлэн буй орчин, салбар дундын шинжлэх ухаанд оруулж буй бодит хэрэглээ, хувь нэмрийн талаар судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM208
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM614
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM100
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг энэхүү хичээлийг ойлгомжтой болгоход зориулан заана. Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгтээ тулгуурлан орчин цагийн шинжлэх ухаан, технологийн асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг, • Хүрээлэн буй орчин, нөөц баялагын хими • Хими ба хэрэглээ • Хими ба эрүүл мэнд гэсэн бүлэг сэдвийн хүрээнд судлана.

Зорилго

Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зориогүй оюутнуудад химийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх замаар, орчин цагийн химийн шинжлэх ухаан, технологитой холбоотой аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, ухаалаг, хариуцлагатай ханддаг чадвар төлөвшүүлэхэд оршино. Химийн шинжлэх ухааны өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголттой болж шинжлэх ухаан технологийн дэвшлийг хэрэглэх, аюулгүй амьдрах химийн суурь мэдлэг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM654
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь тус бүр 1 кредитээр докторын суралцах хугацааны 3 жил тасралтгүй орно. Үүнд эхний жилд докторын оюутанд өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох үүднээс эрдэм шинжилгээний өгүүлэл унших, судалгааны чиглэл, сэдвээ сонгох, өөрийн чиглэлийн хүрээнд судалгааны ажлыг анхдагч болон хоёрдогч хэл дээр унших, бусдад тайлагнах, илтгэх, судалгааны ажлаа төлөвлөх ур чадварт суралцана. Хоёр дахь жилд докторын оюутан нь судалгааны ажлаа гүйцэтгэх, гарсан үр дүнг боловсруулах, учир шалтгааныг буулган тайлбарлаж, тохирох аргаар бусдад тайлагнах, илтгэх, бусад судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэх зэрэг судалгааны чадварыг эзэмших болно. Сүүлийн 3 дахь жилд докторын оюутан нь судалгааны үр дүнгээ хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвартай болно.

Зорилго

Суралцагчид физик химийн судалгааны чиглэлүүдийг танилцуулах, өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох, судалгааны ажлын суурь мэдээллүүдийг цуглуулах, судалгааны ажлын арга аргачлалыг сонгох, ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэх, үр дүнг боловсруулаж тайлагнах, илтгэх зэрэг бичгийн болон аман хэлбэрээр мэдээлэх арга техник эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM209
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM319
Багц цаг: 2

Товч агуулга

Молекулын механик, хүчний орон, молекулын симуляц, Монте Карлогийн арга, Олон электронт системийг ойролцоогоор шийдэх, Хартри-Фокын онол болон нягтын функцын онолын үндсэн суурь, химийн системийн спектроскоп, харилцан үйлчлэх чадвар, химийн процессын термодинамик, кинетик зэрэг шинж чанарыг тооцоолох алгоритмыг авч үзэх болно.

Зорилго

Шинжлэх ухаан, инженерийн асуудлыг шийдэх янз бүрийн аргууд, квант механик, молекулын механик тооцооллыг гүйцэтгэх, тэдгээрийн агуулга, боломж, хязгаарлалтыг судлах, орчин цагийн химийн шинжлэх ухааны онолуудаар бодисын харилцан үйлчлэлийн загварыг илэрхийлэх, улмаар бодит харилцан үйлчлэлийн хэмжигдэхүүнийг тодорхойлох ойролцооллын аргуудыг судлах, орчин үеийн судалгааны чиглэл, боломжийг судлах зорилгтой

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM215
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: NSCI601
Багц цаг: 3

Товч агуулга

Байгалийн ухааны салбарын хими, биофизик хими, материал судлал, физик, геологи, геофизик, агаар мандал ба усан мандал судлал, хүрээлэн буй орчин зэрэг олон салбар дахь хэрэглээг судалсны үндсэн дээр өөрийн судалгааны шинэ талбар, хэрэглээг нээж илрүүлэх суурь чадварт суралцана. ​Магистрант, докторант оюутан өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох үүднээс эрдэм шинжилгээний өгүүлэл унших, судалгааны шинэ асуудлыг ялгах, арга зүйг шүүмжлэлтэйгээр задлан шинжлэх, гарган авсан судалгааны үр дүнгийн тайллыг хийж, үр дүн хэлэлцүүлэг хэсэгтэй жиших, өөр хувилбарт шинжилгээний аргыг санал болгох ур чадварт суралцана. Мөн онолын судалгаа, компьютер, хиймэл оюуныг туршилттай хослуулан хэрэглэхийн давуу талыг онцлох болно.​

Зорилго

​​Суралцагчид өөрийн судалгааны чиглэлийг танилцуулах, бусад салбарт үйлчлэх олон шинэ боломжийг олж илрүүлэх, судалгааны арга аргачлалыг сонгох, туршилтын төлөвлөгөө гаргах, үр дүнг боловсруулах, судалгааны давуу ба сул талыг тодорхойлж, оновчтой шинэ арга зүй, шинжилгээний аргыг санал болгох чадвар, арга техник эзэмшүүлэх зорилготой.​

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM603
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар