МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI401
Багц цаг: 3

Товч агуулга

Андройд үйлдлийн систем, түүний компонентийн сан, мэдрэгчүүд, холболт, 2 хэмжээст график, аудио видео, камертай ажиллах зэрэг Андройд үйлдлийн системийн гол ухагдахууныг хамаарна

Зорилго

Орчин үеийн технологийн дэвшилийн нэгэн том төлөөлөл нь мобайл төхөөрөмжүүд юм. Энэхүү хичээлээр мобайл төхөөрөмжийн програм хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: CSII203
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр оюутнууд вэб хуудас гэж юу болох, түүнийг хэрхэн яаж үүсгэн зохион байгуулах болон HTML, XHTML, CSS, HTML DOM, DHTML гэх зэрэг markup хэлнүүдийг, сервер ба клиент хандалтат скрипт хэлнүүдийн үндсэн ойлголтуудыг, Динамик ба статик вэб хуудас гэж юу болох тэдгээрийн хоорондын ялгаа, үүсгэн зохион байгуулахад шаардлагатай програм хангамжууд болон вэб хуудсыг удирдан зохион байгуулах хэлнүүдийг үндсэн ойлголтуудыг авна

Зорилго

Хичээлийн гол зорилго нь интернэтийн орчны програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмших, тухайлбал Вэб хуудас, түүний бүтэц зохион байгуулалт, үүсгэн зохион байгуулах арга, техник, технологиудыг эзэмшин, тэдгээрийг ашиглан интернэтийн орчинд зохион байгуулагдах програмчлалын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх үндсийг эзэмших явдал болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: CSII202
Багц цаг: 3

Товч агуулга

Төр, хувийн хэвшил, олон нийтийн дурын байгууллага бизнесийн үйл ажиллагаандаа бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, үр бүтээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, бүх шатны шийдвэр гаргалтыг оновчтой болгох, боловсон хүчний болоод бусад бүх нөөцийг үр ашигтай хуваарилах зорилгоор мэдээллийн системийг ашигладаг. Мэдээллийн системийн суурь болсон мэдээллийн санг цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээхэд ашиглагдах техник, түүн дотроо өгөгдлийн сангийн хэлний бүхий л боломжуудыг судлана

Зорилго

Шинжлэх ухаан, мэргэжил, бизнесийн үйл ажиллагаанаас үл хамаараад өгөгдлийг боловсруулах, ашиглах шаардлагатай байдаг. Жишээ нь биологи, газарзүй, эдийн засаг, физик, санхүү, математик, тооцоолол гэх мэт. Тэгвэл мэргэжлээс үл хамаараад өгөгдөл, түүний бүтцийг тодорхойлох, үр ашигтай зохион байгуулах (цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээх) арга замыг заахад энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI311
Багц цаг: 3

Товч агуулга

Өгөгдлийн санг удирдах систем, Өгөгдлийн загварчлал ба өгөгдлийн сангийн зохиомж, Холбоост өгөгдлийн сангийн зохиомж, Өгөгдлийн сангийн хэл, Хадгалалт ба индекслэлт, Транзакшн боловсруулалт, Нөхөн сэргээлт

Зорилго

Өгөгдлийн сан болон түүнтэй холбоотой судалгаа нь Компьютерийн ухааны нэг гол салбар юм. Мөн өгөгдлийн сан нь биологи, физик, эдийн засаг, статистик зэрэг бусад олон салбарт түгээмэл ашиглагдаж байна. Эдгээрийн хэрэгжүүлэх, тогтвортой ажиллагааг хангахад өгөгдлийн сангийн системийн нарийн мэдлэг, чадвар шаардагддаг ба тэрхүү мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI302
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр оюутнууд өгөгдлийн санг програмчлах ерөнхий ойлголт, өгөгдлийн санг боловсруулах, SQL хэл, өгөгдлийн сан удирдах систем , өгөгдлийн сангийн хэрэгслүүдийг програмчлах зэрэг орчин үеийн өгөгдлийн санд тулгуурласан програм хангамжийг боловсруулах үндсэн ойлголтуудыг авна

Зорилго

Хичээлийн гол зорилго нь өгөгдлийн сан, өгөгдлийн санг удирдах систем, түүнийг зохион байгуулах, програмчлах, өгөгдлийг удирдах SQL хэл болон өгөгдлийн санд тулгуурласан програм хангамжийг үүсгэн боловсруулах арга, техникийг эзэмшин хэрэгжүүлж сурах явдал юмбүтэц зохион байгуулалт болон дотоод үйл ажиллагаа, ажиллах зарчимыг нь авч үзнэ. Intel 80x86 бүлийн микропроцессорын ассемблер хэлээр програмчлах дадлага эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар