Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд болон судалгааны арга зүйн үндсийг ахисан түвшинд судлахад чиглэнэ. Оюутнууд нийгмийн үзэгдлийг тайлбарлахад хэрэглэгддэг онолуудыг харьцуулан судалж, судалгааны арга зүйг онолын үүднээс сонгох, хэрэглэх чадвар эзэмшинэ. Хичээлийн хүрээнд каче, квант, холимог судалгааны арга зүй, онолын шүүмжлэл, кейс анализ, эрдэм шинжилгээний бичиг баримт боловсруулах аргачлал зэрэг сэдвүүдийг хамарна. Мөн судалгааны ёс зүй, нийгмийн судалгааны ач холбогдлыг онолын түвшинд авч үзнэ.
Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд, судалгааны арга зүйг гүнзгийрүүлэн судлуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, онолын хэрэглээний чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн ач холбогдол нь ахисан түвшний оюутнуудад онолын суурь мэдлэг, судалгааны арга зүйн чадамж, шүүмжлэлт сэтгэлгээ, эрдэм шинжилгээний чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэхүү хичээл судалгааны ёс зүй, оюуны өмч, загварчлал гэсэн 3 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт Судалгааны ёс зүйн ойлголтууд, шударга байдал, ил тод байдал, нийтлэг зөрчлүүд болон Ёс зүйн зөвшөөрөл ба судалгаанд оролцогчийн талаар, Тоон ба чанарын өгөгдлийн ашиглалт ба хэрэглээний ёс зүй, хуурамч өгөгдөл, зохиогчийн эрх ба хэвлэн нийтлэх ёс зүйн асуудлын талаар судална. Хоёрдугаар хэсэгт Оюуны өмчийн төрлүүд, патент, хэвлэн нийлэх эрхүүд, плажеризмын тухай ойлголт, төрлүүд, үйлдэх, эс үйлдэх, плажеризмээс зайлсхийх болон түүний хор уршиг, Copyright ба зүй зохистой хэрэглээ ОУ ба Монголын нөхцөлийн талаар авч үзнэ. Гуравдугаар хэсэгт Загварын үндсэн ойлголт, төрлүүд, үнэлгээ, түүвэрлэлтийн тархалт, таамаглал шалгах талаар судалсны дараа Регрессийн шинжилгээ (cross section data), Регрессийн загварын үндсэн ойлголтууд, хөндлөн огтлолын өгөгдлийн загвар байгуулах нь талаар хэвлэгдсэн өгүүллийг жишээлэн судална. Улмаар магадлалын загварыг ашиглан хэрхэн загвар байгуулах талаар судалж эцэст нь олон хэмжээст ангиллын аргуудыг нийгмийн судалгаанд хэрхэн ашиглах болох талаар үзнэ.
Энэхүү хичээл нь судалгааны ёс зүйн суурь ойлголт, судалгааны ажил хийхэд хариуцлагатай, шударга, ил тод байх зарчмыг баримтлах мэдлэг, чадварыг эзэмшиж, үүнтэй холбоотой хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Улмаар нийгмийн судалгааны статистик загвар байгуулах үндсэн арга зүйг эзэмшсэн, загвараа зөв байгуулах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилготой. Судалгааны загварчлал, зохиогчийн эрх, хамтран бичих, өгөгдөл удирдах, хэвлэн нийтлэх үйл явц дахь ёс зүйн асуудлууд, түүнчлэн ёс зүйн зөрчлийн үр дагавар болон плажиаризмын хэлбэрүүдийг судална.
Энэхүү хичээлийн хүрээнд юуны өмнө нийгмийн бодлогыг оролцогч талууд, үйл явц, үндсэн мөчлөгүүдийн талаарх асуудлуудыг хамарна. Оюутнууд цаашид нийгмийн аливаа салбарын бодлого боловсруулагч болон бэлтгэгдэхэд зориулсан бодлогын шинжилгээ, бодоогын судалгаа, үнэлгээний төрөл, хандлагууд, бодлого боловсруулах арга хэрэгсэл болох тухай хэлэлцэнэ. Нийгмийн бодлогын талбарт шийдвэр гаргах үйл явцыг өргөн хүрээнд судална. Түүнчлэн, дээрх бодлогын үйл явцыг орчин үеийн нийгмийн бодлогын тодорхой салбарууд, тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, соёл, гэр бүл, хүн амын хөгжил, орон сууц, шүүх эрх мэдлийн салбарын бодлогын мөн чанар, хөтөлбөрүүдийн жишээн дээр хэлэлцэх болно.
Хичээлийн зорилго нь нийгмийн бодлогын мөн чанар, үзэл баримтлал, нийгмийн бодлогын хамрах хүрээ, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шат, бодлогод дүн шинжилгээ хийх арга хэрэгслийн талаархи мэдлэг чадвар шинжилгээ хийх арга хэрэгслийг олгоно.
Энэхүү хичээлийн агуулга нь нийгмийн бодлогыг өргөн хүрээтэй субьектын талаас нь авч үзнэ. Шилжилтийн монголын нийгмийн бодлогын туршлага, хэрхэн шинэчлэгдэж байгаа болон социал аюулгүй байдлын сүлжээ болон нийгэм-соёлын талын талаас нийгмийн бодлогын системийн дизайн бүрэлдэж байгаа авч үзнэ. Мөн нийгмийн ажлын нөлөөллийг байгууллагын, хууль эрх зүйн актын хүрээнд, шүүхийн шийдвэрт, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд хэрхэн гүйцэтгэхийг үе шат бүрээр суралцана. Ингэхдээ нөлөөллийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, тактик буюу нөлөөллийн арга техникүүдээс сонголт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нөлөөлөлд ашиглах болон нөлөөллийн үйл ажиллагааг үнэлэх буюу үр дүнг нь олон нийтэд танилцуулах гэсэн практик аргуудтай нэг бүрчлэн танилцаж танхимын мэдлэгээ семинарын дадлагаар батжуулна
Тус хичээл нь оюутнуудад нийгмийн бодлого, төлөвлөлт ба нийгмийн ажлын нөлөөллийн тухай мэдлэгийг зорилтот бүлгийн түвшинд, сонгосон асуудлын хүрээнд хэрхэн өрнүүлэх талаар мэдлэг олгоход оршино.Хичээлийн явцад олж авсан мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр харилцан ярилцаж практикт хэрхэн хэрэглэх тактикт суралцах нь уг хичээлийн ач холбогдол мөн.