Бидний тухай
Багш ажилтан
Шугаман Модуляц: Зурвасын Дохио ба Систем, Хос-Зурваст Далайцын Модуляц, Модулятор ба Нэвтрүүлэгч, Зөөгчгүй Хос-Зурваст Далайцын Модуляц, Давтамжийн Зөөлт ба Демодуляц. Өнцөг Модуляц: Фазын болон Давтамжийн Модуляц, Зурвас ба Гажилт, ДМ болон ФМ Дохиог Үүсгэх ба Бүртгэх, Интерференц. Холбооны Системүүд: Аналог Модуляцын Хүлээн Авагч, Мультиплекслэгч Систем, Фаз-Цоожлогч Хэлхээ, Тоон Модуляцын Систем. Модуляцын Систем дэх Шуугиан: Зурвасын Шуугиан, Шуугиан бүхий Шугаман Модуляц, Шуугиан бүхий Өнцөг Модуляц.
Энэхүү хичээл нь холбооны инженерийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутны зайлшгүй судлах хичээл бөгөөд холбооны системийн суурь мэдлэгийг олгох зорилготой. Мэдээлэл зөөж буй дохиог аналог модуляцын (AM, FM, PM) арга техникийг ашиглан нэвтрүүлэх хүлээн авах арга техникт суралцана. Шуугиан бүхий сувагтай системийн чанарын үзүүлэлтийг тодорхойлж сурна. Мөн аналог дохиог тоон хэлбэрээр дамжуулах арга текниктэй товч танилцах болно.
Хиймэл дагуулын холбооны тухай, Орбитын механик, Орбитын тэгшитгэл, Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд, Орбитын элементүүд, Харагдах өнцгийг тодорхойлох, хөөргөлт ба хөөргөх машинууд, Хөөргөх тээврийн хэрэгслийн сонголт, Геостационар тойрог замд хиймэл дагуулын байрлал, Харилцаа холбооны систем дэх тойрог замын нөлөөлөл, Доплерийн шилжилт-хүрээний өөрчлөлтүүд, Нар хиртэлт болон нарны шилжилтийн түр зогсолт, Хиймэл дагуулын дэд системүүд, Орбитын удирдлагын электроник, Телеметри ба дагах, Чадлын дэд системүүд, холбооны дэд системүүд, сансрын антенууд ба түүний найдвартай байдал ба илүүдэл, давтамжийн модуляцын техникүүд, олон хандалтын арга техникүүд – FDMA, TDMA, CDMA, SDMA, ALOHA болон түүний төрлүүд, Хиймэл дагуулын шилжилттэй TDMA, Хиймэл дагуулын сүлжээнд зориулсан спектрийн дамжуулалт ба хүлээн авалтын тархалт
Уг хичээлийг үзсэнээр хиймэл дагуулын орбит ба түүний хэрэглээ, үйлчилгээнээс хэрхэн хамаардаг болон хиймэл дагуулын сорилтууд, түүнийг хэрхэн шийдэх талаар ойлголттой болно. Мөн чиглэлтэй хиймэл дагуулын үйлчилгээний талаар гүнзгийрүүлэн үзэж тоон дамжууллын холбоосын ашиглалт, тэдгээрийн дээд болон доош холбоосын дамжууллын дизайныг мэддэг болно.
Телехолбооны Үүсэл, Түүх, Хөгжил, Телехолбооны Сүлжээний Ерөнхий Бүтэц, Энгийн Телефон Аппаратын Бүтэц, Ажиллагаа, Харилцан Ярианы Хэлхээ, Хэрэглэгчийн Шугамын Дохиолол, Электрон Харилцан Ярианы Хэлхээ, Шугаман бус Квантчлал, Пульс Кодын Модуляц (PCM – Pulse Code Modulation), Тоон Холбох Байгууламжийн Бүтэц, Архитектур, Хэрэглэгчийн Шугамын Интерфейс, Хугацааны ба Орон зайн Холболт, Олон Шаттай Холболт, Бодит Холбох Байгууламжууд, Систем, Дамжуулах Орчин ба Шугам, Үүрэн Холбооны Зарчим, Сүлжээний Ачаалал.
Энэхүү хичээлийн зорилго нь телехолбооны үүсэл түүх, телехолбооны сүлжээний бүтэц архитектур, хэрэглэгчийн терминалууд болон холбох байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчмын тухай үндсэн ойлголттой болж харилцаа холбооны технологын талаар суурь мэдлэгтэй болоход оршино. Мөн түүнчлэн телехолбооны дохио дамжуулах орчин, шугамуудын талаар суралцана.
Тодорхой бус санамсаргүй үзэгдэл, Санамсаргүй туршилт, Түүвэр орон зай ба үйл явдал, Магадлалын аксиом, Нөхцөлт магадлал, Бейсийн теорем, Тусгаар үйл явдал. Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагч, тэдгээрийн түгэлтийн функц. Зарим чухал санамсаргүй хувьсагчид. Нөхцөлт түгэлтийн функц. Санамсаргүй хувьсагчийн горьдлоготой утга ба момент. Санамсаргүй хувьсагчийг хувиргах. Магадлалын хувиргалтын аргууд. Хос санамсаргүй хувьсагч, Хамтын ба нөхцөлт түгэлтийн функц. Хамтын ба нөхцөлт горьдлоготой утга. Тусгаар адил түгэлттэй санамсаргүй хувьсагч. Их тооны хууль ба төвийн хязгаарын теорем. Санамсаргүй процесс ба түүнийг ангилах, Санамсаргүй процессыг илэрхийлэх математик арга, Автокорреляцийн функц. Зарим чухал санамсаргүй процессууд. Чадлын спектр нягт, Дулааны шуугиан, Шугаман систем дэхь санамсаргүй процесс. Оноосон ба Вейнерийн шүүлтүүр. Компьютерт санамсаргүй тоо болон процессыг үүсгэх. Ховор үйл явдлын симуляци.
Электрон элемент, тоног төхөөрөмжийн болон холбооны системийн шуугиан, мөн шинж чанараа тодорхой бусаар өөрчилдөг нөхцөл байдал зэрэг нь системээр дамжуулж байгаа дохиог гажуудуулж, мэдээлэлд алдааг үүсгэх нөхцөл болдог тул тэдгээрийг тооцон үзэж, үнэлж, системийн үзүүлэлтийг оновчтой сонгох шаардлага гардаг. Инженерийн тооцоолол, шинжлэх ухааны судалгаанд тодорхой бус байдлыг үнэлэх аргачлалын тулгуур нь магадлал, санамсаргүй үйл явцын онол юм. Магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процессын талаар үндсэн мэдлэг олгож, инженерчлэлийн салбарын жишээнүүд дээр хэрэглэж сурах нь энэхүү хичээлийн зорилго оршино.
Вектор анализ, Цахилгаан орон, Потенциал, Бодисын цахилгаан шинж чанар, Соронзон орон, Бодисын соронзон шинж чанар, Максвеллийн тэгшитгэл, Цахилгаан хэлхээ
Энэ хичээл нь цахилгаан соронзон оронгийн физик үндэслэлтэй, математик хэлээр бичигдсэн онолыг инженерийн хэрэглэгээтэй хослуулан эзэмшүүлнэ. Энэ хичээлд математикийг зөвхөн загварчлал, тоо бодлого биш байгалийн хууль зүйг бичдэг цорийн ганц хэл гэдэг хандлагаар хэрэглэнэ. Уламжлалт физикийн цахилгаан соронзон хичээлийн адил үндсэн сэдвүүдийг салган, судалж нээсэн түүхэн он дарааллаар биш, нэгдмэл нэг Максвеллийн тэгшитгэлийн тухайн тохиолдолууд болох талаас нь логик нэгдэлтэй заана. Мөн уламжлалт цахилгаан соронзонгийн сурах бичигт түүхэн явцад үлдэж хоцорсон буруу хандлага, ойлголт, нэршлийг тайлбарлан залруулна. Цахилгаан соронзон оронгийн хууль зүй тогтолыг бичсэн Максвеллийн тэгшитгэл хэдийгээр 150 гаран жилийн өмнө бичигдэж шалгарсан зүйл боловч түүнийг тайлбарлах, ойлгох хандлага үргэлж өөрчлөгдөж ирсэн болохыг таниулна.
Дохио. Дохионы ангилал. Дохионы энерги ба чадал. Үл хамаарах хувьсагчийн хувиргалт. Үндсэн дохионууд. Тасралтгүй-хугацаат ба тасралттай-хугацаат систем. Системийн үндсэн шинж чанарууд. Шугаман хугацаа-инвариант (ШХИ) систем. ШХИ Системийн импульсийн тодорхойлогч. Конволюц нийлбэр ба интеграл. ШХИ системийн шинж чанарууд. ШХИ системийн ялгаврын ба дифференциал тэгшитгэл. Тасралтгүй-хугацаат Фурье цуваа. Тасралттай-хугацаат Фурье цуваа. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалт. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалтын шинж чанарууд. Тасралттай-хугацаат Фурье хувиргалт. ШХИ системийн давтамжийн тодорхойлогч. Идеал ба бодит шүүлтүүр. Нэг ба хоёрдугаар эрэмбийн систем. Түүвэрлэлт. Лаплас хувиргалт. z-Хувиргалт.
Энэ хичээл нь дохио ба системийн анализын үндсийг тасралтгүй ба тасралттай-хугацаат дохиог дүрслэх (онцгой функцүүд, комплекс экпоненциаль, Фурье хувиргалт, Лаплас хувиргалт, z хувиргалтын) болон шугаман хугацаа-инвариант системийг илэрхийлэх (дифференциал ба ялгаврын тэгшитгэл, блок диаграмм, системийн функц, конволюц, импульсийн ба шилжилтийн тодорхойлолт, давтамжийн тодорхойлолтуудын) аргуудад тулгуурлан үзэж судална. Эдгээрийн хэрэглээ нь дохио боловсруулалт, автомат удирдлага, холбоо, электроник зэрэг инженерчлэлийн салбаруудад өргөн тохиолддог.