МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN457
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ нь нэр томъёо, технологи, түүний хэрэглээг нэвтрүүлэх зорилготой юм. 2 Аюулгүй байдлын шинжээчийн суурийн талаар тодорхой ойлголт, мэдлэгийг бий болгож, аюулгүй байдлын шинжээчийн өдөр тутмын ажилд хэрэглэгддэг хэрэгсэл, технологи, програмчлалын хэлийг нэвтрүүлэх.

Зорилго

Үүнд эрсдэлийн удирдлагын үйл явцыг ашиглан хүмүүс, үйл явц, мэдээллийн технологийн системийг багтаадаг. Энэ нь аль ч салбарын жижиг, дунд, том бизнесүүдэд мэдээллийн хөрөнгийг аюулгүй байлгахад чиглэдэг. ISO 27000 стандарт нь байгууллагуудад мэдээллийн хөрөнгийг аюулгүй байлгахад тусалдаг. Энэхүү стандартыг ашиглах нь байгууллагад санхүүгийн мэдээлэл, оюуны өмч, ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн мэдээлэл зэрэг хөрөнгийн аюулгүй байдлыг удирдахад тусална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN322
Багц цаг: 3

Товч агуулга

Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн талаар болон тэдгээрийн тохиргоог хийх ур чадвар, мэдлэгтэй болно.

Зорилго

IP суурьт сүлжээний үндсэн төхөөрөмжүүд болох салаалагч (switch), чиглүүлэгч (router)-ийн ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж жижиг дунд түвшний байгууллагын сүлжээний тохиргоог хийж сурах үндсэн зорилготой. Хичээлийн практик дадлагыг Cisco болон бусад үйлдвэрлэгчийн төхөөрөмж болон виртуал орчинд гүйцэтгэх бөгөөд ингэснээр ажлын орчноос үл хамааран сурсан тохиргоог хийх чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN323
Багц цаг: 3

Товч агуулга

Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна.

Зорилго

Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN213
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.

Зорилго

Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN100
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутан уг хичээлийг судалснаар дижитал ур чадварын суурь ойлголтууд, дижитал технологийн хөгжил, мэдээлэл хайх, үнэлэх, удирдах арга зүй, дижитал харилцаа ба хамтын ажиллагаа, цахим орчин дахь хувийн нууц ба аюулгүй байдал, зохиогчийн эрх ба ёс зүй, өгөгдлийн суурь ойлголт, шинээр гарч буй технологиуд (хиймэл оюун, их өгөгдөл гэх мэт)-ын талаарх суурь мэдлэгийг олгоно. Мөн дижитал орчинд сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, дижитал ул мөрөө нягтлах, дижитал мэдээлэлтэй зохистой ажиллаж сурах зэрэг практик ур чадварыг олгоно.

Зорилго

Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутнуудыг орчин үеийн дижитал нийгэмд үр дүнтэй, ёс зүйтэй, аюулгүй оролцох, суралцах, ажиллах, харилцахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд дижитал технологийг ухамсартайгаар ашиглах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, цахим орчинд хувийн нууц, аюулгүй байдлаа хангах, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү хичээл нь оюутнуудыг: • Академик орчинд амжилттай суралцах, судалгаа шинжилгээ хийхэд дижитал хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах; • Ирээдүйн ажлын байранд шаардагдах дижитал ур чадваруудыг эзэмшиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх; • Мэдээллийн үнэн зөвийг ялгаж, цахим залилан, хуурамч мэдээллээс сэргийлэх; • Дижитал иргэний хувьд ёс зүйтэй, хариуцлагатай байж, нийгэмд эерэгээр нөлөөлөх; • Аливаа цахим донтолтоос өөрийгөө хамгаалах; • Насан туршдаа суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN425
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлийг үзснээр дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд: VLAN, Inter-VLAN routing тохируулах, асуудал илрүүлэх, аюулгүй байдлын суурь ойлголттой болно. STP болон EtherChannel ашиглан redundancy тохируулж асуудал илрүүлж сурна. First-hop redundancy протокол болон бусад аргачлал ашиглан сүлжээний найдвартай байдлыг хангаж сурна. WLC болон L2 ашиглан WLAN-ийн аюулгүй байдлыг хангах үндсэн ойлголттой болно. Дотоод сүлжээний орчинд аюулгүй байдлыг хангах үндсэн ойлголттой болно. IPv4 болон IРv6-ууд ашиглан статик чиглүүлэлт тохируулж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN424
Багц цаг: 3

Товч агуулга

Статик чиглүүлэлт, Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд, Чиглүүлэлтийн протоколуудын нэмэлт тохиргоо

Зорилго

Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд болон статик, динамик чиглүүлэлтийн протоколуудыг судлах. Тэдгээр дундаас дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколуудыг тохируулж сурахад хичээлийн гол зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар