МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI621
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээл нь ухаалаг системүүдийн үндэс суурь, онолын суурь мэдлэг болон практик хэрэглээнд чиглэсэн сургалтын цогц агуулгатай. Энэ хичээлээр AI-ийн үндсэн ойлголтууд, мэдлэгийн дүрслэл, логик болон төлөвлөлт, суралцах алгоритмууд, гүн сургалт (Deep Learning), чиглүүлэгтэй болон чиглүүлэггүй сургалтын аргууд, бататгах сургалт, нейрон сүлжээ, түүний хэрэглээ зэрэг сэдвийг судална. Үүнээс гадна, Python хэл дээр машин сургалтын номын санг (TensorFlow, PyTorch зэрэг) ашиглан бодит кейс дээр ажиллах замаар оюутнуудын практик ур чадварыг хөгжүүлж, судалгааны ажил хийх үндэс тавигдана. Хичээл нь онол, семинар, бие даалт, төгсгөлийн төсөл зэргээр зохион байгуулагдаж, AI ба ML-ийн бодит хэрэглээ болон нийгэмд үзүүлэх нөлөөг мөн авч үзнэ.

Зорилго

Суралцагчдад хиймэл оюуны ахисан түвшний сэдвүүд, машин сургах арга техникүүдийг танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI263
Багц цаг: 3

Товч агуулга

чиглүүлэгтэй сурах (үүсгүүр\дискриминатив сурах, параметрт\параметргүй сурах, мэдрэс сүлжээ, тулгуур вектор машин); чиглүүлэггүй сурах (аймаглах, хэмжээс бууруулах, кернелийн аргууд); сурах онол (bias/variance харьцаа, VC онол, их маржин); тулгах сургалт болон адаптив удирдлага гм. Мөн машин сургалтын орчин үеийн хэрэглээ болох робот удирдлага, өгөгдлийн уурхай, автомат чиглүүлэл, биоинформатик, яриа танилт, бичвэр болон вэб өгөгдөл боловсруулалт зэргийг үзнэ.

Зорилго

Суралцагчдад хиймэл оюуны ахисан түвшний сэдвүүд, машин сурах арга техникүүдийг танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI600
Багц цаг: 3

Товч агуулга

Шинжлэх ухааны судалгаа ба төрөл, мэдээллийн технологийн судалгааны хамрах хүрээ ба онцлог; судалгааны онол, арга зүйн үндэс; судалгааны дизай, судалгааны эх сурвалжийн судалгаа; судалгааны арга; өгөгдөл цуглуулалт, шинжилгээ; судалгаанд МХХТ ашиглах (машин сургалт, хиймэл оюун, их өгөгдөл гэх мэт); эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны төсөл.

Зорилго

Энэхүү хичээл нь мэдээллийн технологийн салбарт шинжлэх ухааны судалгаа хийхэд шаардагдах онолын болон практик мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой. Судалгааны асуудал тодорхойлох, эх сурвалж шинжлэх, зохистой арга зүй сонгох, өгөгдөл цуглуулах ба шинжлэх, үр дүнг бичгээр болон амаар тайлагнах, бие даасан судалгааны төсөл боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл унших болон бичих ур чадварыг эзэмшүүлж, судалгааны ёс зүйтэй байх, оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй ажиллах хандлагыг төлөвшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар