Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр хууль гэж юу болох, хуультай байхын хэрэгцээ, шаардлага, үр дагавар, ёс суртахуун, шударга ёсны ойлголтуудтай хэрхэн хамааралтай болох, дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил, хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө хамгаалах, хуулийн засаглал, ардчилсан ёс, захиргааны байгууллага ба иргэдийн хоорондын харилцаа, хөдөлмөр, гэр бүл, өмч, гэрээний эрх зүйн ойлголт, гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай зэрэг эрх зүйн гол ойлголтуудыг практик тохиолдол дээр тулгуурлан судална. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Эрх зүйн үндэс хичээлийг судласнаас оюутан дараах мэдлэгийг эзэмшинэ: Хууль гэж юу болох, хуулийг дагаж мөрдөх шаардлага Ёс суртахуун, шударга ёс болон хууль зэрэг ойлголтуудн уялдаа холбоо Дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил Хүний эрхэм чанар, хүний эрх, эрх чөлөө талаар ойлголт авах, Хуулийн засаглал буюу эрх зүйт төрийн зарчмуудын талаар ойлголттой болох Шударга шүүхээр шүүлгэх эрх, шүүхийн ач холбогдлын талаар мэдлэг эзэмших Ардчиллын үндсэн зарчмуудыг ойлгох Төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй хэрхэн харилцах талаар ойлголттой болох Иргэний эрх зүйн салбар болох гэр бүл, гэм хор, гэрээ, хөдөлмөр, өмчийн эрх зүйн үндсэн ойлголтууд Гэмт хэрэг, ял шийтгэлийн талаар мэдлэгтэй болно.
Энэ хичээлийн зорилго нь оюутанд хууль, эрх зүйн тухай суурь ойлголт өгөхөөс гадна эрх зүйн салбарууд, тэдгээрийн онцлог, бодит амьдралд тулгарч болох эрх зүйн маргааныг тодорхойлох, өөрийн эрхээ хамгаалахад шаардлагатай эрх зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Оюутан иргэний нийгэмд хүн бүрийн зайлшгүй мэдвэл зохих хууль, эрх зүйн ерөнхий ойлголт, тогтолцооны талаар мэдлэгтэй болох нь хуулийн засаглалыг тогтоох, нийгмийн дэг журам, ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Татварын эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох татварын эрх зүйн түүхэн хөгжил, ойлголт, үечлэл, онолын чиг хандлага, тогтолцоо, зарчим, эрх зүйн харилцаа, эх сурвалж, зарчим, хөөн хэлэлцэх хугацаа, татварын баримт бичиг, татварын байгууллагын тогтолцоо, аргачлал, байцаагчийн эрх үүрэг, татварын төрөл, хэлбэр, татварын өр, татвар хураалтын талаар ойлголт өгч, татварын үйл ажиллагаанд татварын хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.
Татварын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд татварын эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, татварын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд татварын эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд татварын эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.