Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү үнэлгээний ажлын гол зорилго нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэм хэмжээнд (ихэнх зүйл, хэсэг, заалт)-д тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүн шинжилгээ хийх, үр нөлөөг тооцож, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зохицуулалтыг ойлгомжтой, хэрэгжихэд хууль хоорондын зөрчилдөөн үүсэхгүй байдлаар боловсруулах, хуулийн төслийн чанарыг сайжруулахад оршино. Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илэрхийлж уламжлалт урлаг, спорт, соёлын олон төрөл зүлийг багтаасан аялал жуулчлалын гол арга хэмжээ болон хөгжиж байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмыг зохион байгуулах, бөх, хурдан морины уяач, сурын харваачид цол, чимэг олгох, тэдний эрх үүрэг, допингийн эсрэг үйл ажиллагаа, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн хэм хэмжээ бүрдэхэд чухал ач холбогдолтой алхам болсон. Хэдийгээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хууль байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морьдын уралдаан тойрсон маргаантай, ээдрээтэй асуудлууд гарч, баяр наадмын зохион байгуулалтад тодорхой бэрхшээл учруулах болсон. Үүнтэй холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл /цаашид “хуулийн төсөл” гэх/-ийг боловсруулсан тул тус төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу төслийн үр нөлөөний судалгааг “Хуулийн төслийн үр нөлөө үнэлэх аргачлал” /цаашид “аргачлал” гэх/-д заасны дагуу дараах үе шаттайгаар хийлээ: 1.Шалгуур үзүүлэлтийг сонгох; 2.Хуулийн төслөөс үр нөлөө үнэлэх хэсгээ тогтоох; 3.Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу төслийн үр нөлөөг үнэлэх; 4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.
The main purpose of this evaluation is to analyze the norms (most articles, sections, provisions) of the draft law on the National Naadam Festival in accordance with certain criteria, calculate the impact, eliminate duplications, gaps and violations, and make the legal regulations clear and enforceable. to improve the quality of the draft law so that there is no conflict between them. The National Naadam Festival is developing into a major tourism event that embodies Mongolia's independence and sovereignty and includes a variety of traditional arts, sports and cultural events.The purpose of the current Law on the National Naadam Festival is to regulate relations related to the celebration of the National Naadam throughout the country. It is an important step in the development of legal norms related to the issuance, their rights and responsibilities, anti-doping activities and accountability systems.Despite the current Law on the National Naadam Festival, in recent years there have been controversial issues surrounding national wrestling and national equestrian events, which have created certain difficulties for the organization of the Naadam. In this regard, the Ministry of Justice and Home Affairs has drafted a revised version of the Law on the National Naadam Festival (hereinafter referred to as the “draft law”). ”(Hereinafter referred to as the“ methodology ”) in the following steps:1. Selection of indicators; 2. To determine the impact assessment part of the draft law; 3. Evaluate the effectiveness of the project according to the pre-selected criteria; 4. Evaluate results and make recommendations.
Түлхүүр үгс: