Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлийн агуулга нь их сургуулийн орчинд дасан зохицохуй, хувийн хөгжил ба төлөвшил, ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. “Их сургуулийн орчинд дасан зохицохуй” хэсэгт их сургуульд шилжин суралцах онцлог, их сургуулийн оюутан гэж хэн болох, амжилттай суралцахад шаардлагатай хувь хүний суурь ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээгээ тодорхойлох; их сургуулийн орчинд багш, олон газраас ирсэн янз бүрийн оюутнуудтай хэрхэн харилцах, ажилтан зэрэг байгууллагын янз бүрийн түвшинд ажилладаг хүмүүстэй ажил хэрэгчээр харилцах арга барилд суралцах; сургалтын арга технологийг таньж мэдсэнээр суралцахуйн шинэ арга технологид дасан зохицох талаар мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Хувийн хөгжил ба төлөвшил” хэсэгт хувь хүний хандлага, өөрчлөлт ба төлөвшил, хувийн төлөвлөлт ба зохион байгуулалт, амжилттай суралцахад шаардлагатай хувийн ур чадвараа хөгжүүлэх, цагийн менежмент, зохистой амьдралын хэв маягт суралцах гэсэн сэдвүүд багтаж байгаа бөгөөд оюутанд суралцах хугацааны төлөвлөгөөгөө боловсруулах, төлөвлөсөн цаг хугацаандаа ажлаа амжуулах болоод багаар ажиллах, илтгэх, мэдээлэл боловсруулалтын суурь ур чадварыг хөгжүүлэхээс гадна амьдралын эрүүл хэв маягтай байх дадал эзэмшүүлнэ. “Ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал” хэсэгт мэргэжил сонголт, суралцах хугацааны ажил мэргэжлийн баримжаа, карьер төлөвлөлт ба хөгжил, суралцах хугацааны манлайлал сэдвүүдийг онол, арга зүйн хувьд үзэж судалсанаар оюутан сонирхсон мэргэжил болоод бусад сонголтуудын боломж, суралцах хугацааны олон нийтийн ажил, тэтгэлгүүд, цагийн ажил зэрэгт хэрхэн хамрагдах, тэдгээрт тавигдах шаардлагыг эртнээс мэдэж бэлтгэснээр суралцах явцдаа ирээдүйн ажил амьдралын зорилго, замналаа зөв төлөвлөх, хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга замаа эрж хайх, ажил олох эсхүл эрхлэхэд зайлшгүй хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар болон манлайлах суурь ур чадварт суралцана.
Энэ хичээлийг их сургуульд дөнгөж элсэн суралцаж буй оюутнуудад их сургуулийн орчинд дасан зохицох, түүнд өөрийн суралцах зорилго, арга барилаа эртнээс нийцүүлэх, амжилттай суралцаж төгсөхөд зайлшгүй шаардлагатай хувийн ур чадваруудынхаа хэрэгцээг тодорхойлон хөгжүүлэх, ажил мэргэжил сонголтын шийдвэр гаргалтын үе шатуудад зайлшгүй байх алхмуудын мэдлэг, ойлголттой болж зөв чиглүүлэлт өгөх зорилгоор боловсруулж байгаа болно. Энэхүү хичээлийг сонгосноор оюутан эхнээсээ амжилттай сайн суралцахад өөрийн менежмент болоод суурь чадваруудаа хөгжүүлэхээс гадна хувийн сонирхол, чадварт тохирсон мэргэжлээ сонгон суралцах явцдаа хөдөлмөрийн зах зээлд гарахад өөрийгээ бэлтгэх, ажлын дадлага туршлагатай болох, улмаар тогтвортой хөдөлмөр эрхлэхэд суралцах хэрэгцээ шаардлагаа зөв ухамсарлах, түүнийгээ төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, манлайлах арга барил эзэмшинэ.
Бизнесийн харилцаа ба ур чадвар хичээл нь суралцагчийн харилцааны асуудалд стратеги сэтгэлгээгээр хандахад чиглэж менежерийг бэлтгэх үүднээс суралцагчийн бичих, илтгэх, хүмүүс хоорондын харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн болно. Хичээлээр судалгаа, бодит амьдралын жишээн дээр тулгуурлаж суралцагч харилцааны ур чадвараа хөгжүүлэх, дээшлүүлэх, өөрийгөө үнэлэх, сайжруулах боломжийг олгоно. Хичээл онолын хэсэг, семинарын хичээлээс бүрдэх ба ихэнхдээ ярилцлага, хэлэлцүүлэг, янз бүрийн дасгалд суурилсан байна.
Тус хичээлийг судласнаар төгсөгч харилцааны асуудалд стратеги сэтгэлгээгээр хандаж менежер хүний заавал эзэмшвэл зохих бичих, илтгэх, хүмүүс хоорондын харилцааны онол, практикийн асуудлыг судалж үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшинэ.
Бизнес харилцааны үндсэн төрөлтэй танилцаж, дотооддоо болон олон улсын хэмжээнд бизнесийг явуулах харилцааны арга барил, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн бизнесийн харилцааны ойлголт, бизнесийн захидал албан бичиг боловсруулах, багаар ажиллах, хурал цуглаан төлөвлөх, зохион байгуулах, удирдах, илтгэл, тайлан бичих, албан ба албан бус хэлэлцүүлэг уулзалт, CV бичих, ярилцлага хийх арга техник, харилцаан дахь соёлын асуудал зэргийг уг хичээлээр судална.
Бизнесийн үйл ажиллагааны амжилтанд коммуникаци, харилцааны гүйцэтгэх үүрэг, ач холбогдол,харилцааны аргууд, харилцааны зан үйл, сэтгэл зүйн асуудлыг ойлгуулах, харилцааны орчин үеийн стандарт, өөрийн орны ба бусад улсын онцлогийг судлах, албан хэрэг явуулах, удирдах дадалтай болгох нь хичээлийн зорилго болно.
Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.
Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Байгууллага бий болох, үйл ажиллагаа явуулах зарчмууд, байгууллагын тодорхойлолтууд ба онцлогууд, оршин тогтнох хэлбэрүүд ба загварууд, байгууллагын нөхцөл болон хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, байгууллагын бүтэц бий болгох, байгууллагын өөрчлөлт, хөгжлийн үйл явцууд зэрэг үндсэн асуудлуудын хүрээнд оюутнуудад мэдлэг олгоно.
Энэ хичээлээр хүмүүсийн хамтын үйл ажиллагааны гол субъект болон удирдлагын объект болох байгууллагын талаарх үндсэн ойлголтыг оюутнуудад өгөх.