Бидний тухай
Багш ажилтан
Менежментийн ёс зүй, Анагаах ухааны ёс зүй, Бизнесийн ёс зүй, Татварын албаны ёс зүй, Гаалийн албаны ёс зүй, Техникийн ёс зүй, Компьютрийн ёс зүй, Интернетийн ёс зүй, Экологийн ёс зүй, Спортын ёс зүй, Гэр бүлийн ёс зүй, Харилцааны ёс зүй, Шашны ёс зүй
Нийгмийн оюун санааны амьдралд хэрэглээний ёс зүйн эзлэх байр суурь, нийгмийн харилцааг төлөвшүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад хэрэглээний ёс зүйн гүйцэтгэх үүрэг, хэрэглээний ёс зүйн хэм хэмжээ, баримтлах үндсэн зарчим, стандарт, шаардлага зэрэг асуудлыг эзэмүүлнэ. Ёс зүйн үндсэн ойлголтуудад тулгуурлан хэрэглээний ёс зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлснээр, өнөөгийн нийгмийн ёс суртахууны харилцаа, ёс суртахууны ухамсарын төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.
Эртний Энэтхэгийн ёс зүй. Эртний Хятадын ёс зүй. Эртний Грекийн ёс зүй. Дундад зууны ёс зүй. Монголын ёс суртахууны уламжлалт үзэл. Английн ёс зүй. Францын ёс зүй. Германы ёс зүй. Мурын ёс зүй. Эмотивизм. Деонтологи. Сайн ба муу. Үүрэг. Нэр төр. Нинжин сэтгэл. Аз жаргал. Амьдралын утга учир. Биоэтик. Хэрэглээний ёс зүй.
Ёс суртахууны харилцааны эгэл хэм хэмжээ, ёс суртахууны тулгуур ойлголтууд, Ёс зүй ба сэтгэл зүй, соёлын харилцан хамаарал болон ёс зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлэх. Ёс суртахууны хувь хүний төлөвшилд үзүүлэх нөлөө болон нийгмийн оюун санааны амьдралд гүйцэтгэх үүрэг, түүний орчин үеийн ач холбогдлыг ойлгуулах. Ёс зүйн системт мэдлэг олгохын тулд ёс зүйн түүхийн онцлогийг гаргах, Түүнчлэн ёс зүйн онолын төвшингийн тулгуур ойлголтууд болох сайн муу, үүрэг хариуцлага, нэр төр, нинжин сэтгэл, шударга ёсны ойлголтуудаар дамжуулан ёс зүйн онолын мэдлэгийг эзэмшүүлэх. Ёс зүйн онолын мэдлэгийг эзэмшүүлснээр хавсрага ёс зүй, мэргэжлийн ёс зүйн үндсэн ойлголтууд, мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн зарчим, хэм хэмжээг ойлгуулах, мэргэжлийн үйл ажиллагаанд ёс зүйн эзлэх байр суурийг тодруулах зорилготой.