Бидний тухай
Багш ажилтан
Ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн харилцан үйлчлэлийн асуудал нь эртнээс эдүгээ хүртэл философичид, судлаачдын төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудлын нэг билээ. Ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээ нь хүний зан үйлийг зохицуулдаг өөр өөрийн онцлогтой боловч нийгмийн хэм хэмжээ болохын хувьд тэдгээрийн үүрэг, ач холбогдол нь ижил түвшинд байдаг. Мөн ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн харилцааг зохицуулахад, нийгэмд эмх цэгц дэг журмыг тогтооход, нийгмийн тогтвортой байдлыг хангахад харилцан холбогдож, бие биенийгээ нөхөн гүйцээдэг. Гэтэл өнөө үед ёс суртахууны хэм хэмжээ болон эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн харилцан үйлчлэлийн асуудлыг сайтар ойлгоогүйгээс болж ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээний аль нэгийг нь чухалчлан үзэх, улс төрчид хуулийн цоорхой гаргах, тодорхой бүлэг, байгууллагын эрх ашгийг хамгаалж, мэдэн будлих, улс төрийн намын эрх ашигт үйлчлэх зэрэг олон алдаа гардаг. Тэдгээр алдаа нь улс орны хөгжил, иргэдийн амьдралд ихээхэн хор хохирол учруулж байна. Эдгээр алдааг засч залруулахад ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээний төстэй болон ялгаатай талыг харьцуулан судлах, улмаар эдгээр хэм хэмжээ нь харилцан уялдаатай болохыг судалж, олон нийтэд тайлбарлан таниулах нь чухал гэж үзэж байна. Иймд бид энэ илтгэлийн хүрээнд ёс суртахууны хэм хэмжээ ба эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн харилцан үйлчлэлийн асуудлыг философичдын болон судлаачдын үзэл баримтлалд тулгуурлан авч үзэж, өнөө үед энэ асуудлыг хэрхэн ойлгох талаар өөрийн санал бодлыг та бүхэнтэй хуваалцахыг зорьсон болно.
Орчин үеийн нийгмийн хөгжлийн хандлагыг илэрхийлж буй олон хүчин зүйлийн дотор нийгмийн ёс суртахууны үүрэг, ач холбогдлын асуудал чухал байр суурь эзэлж байна. Хүмүүс дур зоргоор авирлах, ёс суртахуунлаг бус үйлдэл хийх явдал газар авч байгаа нь манай нийгэмд шударга ёс, хүмүүнлэг ёс алдагдах, ёс суртахууны доройтолд хүрэх нөхцөлийг үүсгэж байна. Философиос олон асуулт хариултаа эрдэг. Тэдгээрээс хамгийн тулгамдсан, хэцүү асуулт бол “Тэгэхээр одоо яах вэ?” гэсэн асуулт юм. Аль ч цаг үед энэ асуулт тавигдсаар өдийг хүрчээ. Өнөөдөр ч гэсэн бид “Тэгэхээр одоо яах вэ?” гэдэгт хариулт хайн энэ асуудлыг хэлэлцэж байна. Эрдэмтэн судлаачид Монголын нийгэм дэх ёс суртахууны эерэг, сөрөг үзэгдэлд ул үндэстэй хандахыг эрмэлзэж, хэрхэн засаж залруулах арга замын талаар үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Орчин үеийн нийгмийн хөгжлийн хандлагыг илэрхийлж буй олон хүчин зүйлийн дотор ёс суртахууны үнэлэмж ба ёс зүйн боловсролын асуудал чухал байр суурь эзлэх болжээ. Хүний амьдралд ёс суртахууны үнэлэмжтэй холбоогүй үйлдэл, харилцаа гэж байхгүй. Иргэдийн ёс суртахууны харилцаа, ухамсрын түвшин, хүмүүжил нь ёс суртахууны үнэлэмж ба ёс зүйн боловсролоос ихээхэн хамаарна. Ёс суртахууны үнэлэмж ба ёс зүйн боловсролын асуудал нь нийгмийн болон хувь хүний амьдралын практик хэрэгцээнээс урган гарч байдаг. Энэхүү асуудал нь зөвхөн эрдэмтэн судлаачдын хүрээнд яригдах биш, олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал билээ. Учир нь ёс суртахууны үнэлэмж бол бидний өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагааг утга учиртай болгодог, чиглүүлэгч чухал арга хэрэгсэл, ёс зүйн боловсрол бол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, оюуны үнэт зүйл мөн. Ёс суртахууны үнэлэмж ба ёс зүйн боловсрол нь хувь хүний ёс суртахууны төлөвшил, хүмүүжлийн үндэс, нийгмийн ёс суртахууны өөрчлөлтийн гол хүчин зүйлс юм. Иймд илтгэлдээ ёс суртахууны үнэлэмж ба ёс зүйн боловсролын агуулга, ач холбогдлын талаар авч үзэж, цаашид бид энэ чиглэлээр анхаарах асуудлаар санал бодлоо та бүхэнтэй хуваалцахыг зорилго болгов.
Манай улсын боловсролын салбар дахь ёс зүйн тулгамдсан асуудлыг судалж, шийдэхгүйгээр хувь хүн болон нийгэм хөгжих боломжгүй. Тийм учраас энэ илтгэлдээ ёс зүйн онолын болон эмпирик судалгаанд үндэслэн, манай улсын боловсролын салбар дахь ёс зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, түүнийг шийдэх арга замын талаар өөрийн саналыг дэвшүүлсэн болно.
Орчин үед хүн, түүний ирээдүйн тухай асуудалд иж бүрэн хандах шаардлага чухал болж, хүнийг судлах болон танин мэдэх хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байна. Хүнийг танин мэдэх философи, шинжлэх ухаан, шашин, урлаг гэх мэт олон хэлбэр байдаг. Философийн жинхэнэ судлагдахуун нь хүн мөн. Учир нь хүн, түүний мөн чанар, оршихуйн болон хүний ирээдүйн асуудал нь философийн мөнхийн асуудлын нэг билээ. Философийн хүн судлал бол философийн мэдлэгийн онцгой хүрээ, философийн судалгааны бие даасан чиглэл, хүний уг чанар, мөн чанар, оршихуйг танин мэдэх арга зүй юм. Энэхүү товч илтгэлдээ философийн хүн судлалын арга зүйн талаар авч үзэж, манай улсад энэ арга зүйг аливаа сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд өргөнөөр нэвтрүүлэх асуудлыг дэвшүүлэн тавьсан болно.
There are many similarities and differences in terms of content and methodology between Eastern and Western philosophy. The comparative research of Eastern and Western philosophy is widely conducted in the foreign countries. However, in our country, such research is at the beginning stage, and the further expansion and deepening of research in this field is important for the development of philosophical thinking, for improving the philosophical knowledge and education of citizens in the country. In this presentation, I reviewed the comparative research works of Eastern and Western philosophies in our country since 1990. In the future, I propose the following issues. Such as, the comparative research should be expanded and intensified as a means of developing philosophical theoretical thinking, developing theoretical problems, developing in depth methodological issues of comparative research between Eastern and Western philosophy, and avoiding the forcibly explaining the concepts under the name of “comparavie research.”
Манай нийгэмд ёс зүйг сэтгэл судлал мэтээр ойлгох эсвэл сэтгэл судлалын боловсролоор ёс суртахууны боловсрол, хүмүүжил олгоно зэргээр эндүүрч тайлбарлах явдал түгээмэл байна. Үүний шалтгааныг тодруулан, боловсролын тогтолцооны бүх шатанд энэ алдааг залруулах асуудлыг илтгэлдээ дэвшүүлэн тавьж байгаа болно. Гол шалтгаан нь мэргэжлийн байгууллага, судлаачдын судалгаа, санал, зөвлөмжийг харгалздаггүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Сэтгэл судлал, ёс зүй нь үүсэл хөгжил, судлах зүйл, үндсэн нэр томьёо, онолын чиг хандлагуудаар ялгаатай. Сэтгэл судлал нь сэтгэц, ухамсрын үүсэл, хөгжил ба илрэх зүй тогтлын тухай шинжлэх ухаан. Ёс зүй нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан болно. ЮНЕСКО-ийн шинжлэх ухаан, технологийн салбарын ангиллаар сэтгэл судлал нь нийгмийн шинжлэх ухаан, ёс зүй нь хүмүүнлэгийн ухаанд багтана
Өнөөдөр дэлхий нийтээр тархсан Ковид 19 цар тахлыг даван туулахад сайн үйлийн ач холбогдлын талаар авч үзлээ. Сайн үйл бол цар тахлын эрсдлийг багасгах нэг арга хэрэгсэл мөн.
The 21st century is the century of education. In contemporary times, personal and social development is based on creative thinking and reasoning. Developed countries value humanistic education and choose human resources not only by profession but also by humanistic education, civility/manners and intellectual ability. The essence of humanistic education is to educate and develop a person and be a tool for reform to better society. Philosophical education plays a significant role in the humanistic education system. UNESCO emphasizes that education brings value and worth to life, not just preparation for the labour market. Philosophical education is vital in this work. We learn mutual understanding, trust, and respect through philosophical education, and thus a better life together. That is why the last world congresses of philosophy were held under the theme "Philosophy as inquiry and way of life" (2013 Athens, Greece) and "Learning To Be Human" (2018 Beijing,China) emphasized the role and importance of philosophy. Philosophical education is the theoretical and methodological basis for recognizing, understanding and comprehending the values of sustainable development education. For instance, philosophical education enriches self-knowledge, respect for others, the present and future generations, respect for all living things, respect for the environment that nourishes all step by step. It is an education that promotes a sense of cultural diversity and respect for different perspectives. Philosophical education is a way to improve and sustain the individual and society as a whole. In our country, the humanization of education has become one of the critical issues in higher education reform. An integral part of the humanization of education is the question of how, in what context, and how to promote philosophical education to people. Therefore, in this paper, we have analyzed the current content issue, teaching methods, teaching staff and teaching resources of philosophy teaching in our country's colleges and universities and discussed the opportunities and ways to improve.
Хүний тухай асуудал философи болон шинжлэх ухааны аль алинд эртнээс эдүгээ хүртэл ямагт гол асуудлын нэг байсаар ирсэн. “Сургаал гэж нэрлэгдсэн бүхэнд сургамжтай зүйл ямагт байдаг” гэж монголын гүн ухаантан В.Инжинашийн хэлсэн үг байдаг. Философийн сургаал бүхэн ердийн нэг бодол санал бус, нэгэн бүхэл зүйлийн зайлшгүй байх ёстой талуудыг илэрхийлдэг тул өөртөө үнэнийг агуулж байдаг. Хүн төрөлхтний философи сэтгэлгээний түүхэнд өнөө үед ч орчин үеийнх шиг чухал байдаг үзэл сургаал олон буй. Тийм үзэл сургаалын нэг бол Мэнзийн сургаал мөн.Хүний оршихуй өргөн агуулгатай ойлголт бөгөөд философийн мөнхийн асуудлын нэг мөн. Хүн бол өөрөө нийлмэл үзэгдэл тул хүний оршихуй нь ганц зүйлээр хэмжигдэхгүй баялаг ертөнц билээ. Хүний оршихуй эрхэмсэг агаад үнэ цэнтэй байхын эх үндэс нь юунд орших вэ? Хүн өөрийгөө танин мэдэж, ёс суртахуунаа боловсронгуй болгох нь хүний оршихуйд тун чухал билээ. Ёс суртахуунлаг хүмүүс нь сэтгэл санаа эрүүл, үйлдэл нь ямагт ухаалаг, зөв байдаг тул илүү аз жаргалтай сайн сайхан амьдардаг. Хүний төрөлх чанарын тухай Мэнзийн үзэл баримтлалын орчин үеийн сургамж, гол утга нь хүн бол төрөлх чанараараа сайн бөгөөд хүмүүст бусад хүнийг хайрлах, хүндлэх, ухаалаг байх, найрсаг байх, зөв сайн сэтгэх зэрэг төрөлхийн олон сайн чанар, чадвар байдаг учраас л сайн хүн байхын төлөө, өөрийгөө сайжруулахын төлөө оршдог болохыг илэрхийлжээ. Хүн шиг хүн байхын тулд өрөвдөж энэрэхүй сэтгэл, ичиж зовохуй сэтгэл, найр талбихуй сэтгэл, зөв бурууг ялгахуй сэтгэл хэмээх дөрвөн үндсийг дөрвөн сайн үйл болгон хөгжүүлж, амьдрал үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал болохыг Мэнз өөрийн бүтээлдээ тодорхой өгүүлсэн байна. Эндээс үзвэл, хүний оршихуйн утга учрыг тодорхойлогч гол зүйлс нь хүний сайхан сэтгэл, сайн үйл болно.Хүнлэг ёс, ёс журам, ёслол, ухаалаг байдал нь хүний үнэт хөрөнгө бөгөөд эдгээр нь хувь хүнийг эд хөрөнгөнөөс илүү их үнэ цэнтэй болгодог байна. Ёс суртахууны эдгээр сайн чанарыг хувь хүн өөртөө хэрхэн төлөвшүүлснээс хүний оршихуйн утга учир ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрийгөө өөдлүүлэн хөгжүүлэх учиртай гэсэн үг. Хүний оршихуйн тухай Мэнзийн үзэл баримтлалын орчин үеийн ач холбогдол нь хүний сайн сайхан амьдралын үндэс нь сайн үйл, зөв сэтгэл, үүрэг хариуцлага, хувь хүний ёс суртахууны төлөвшил болохыг чухалчилсанд, мөн хүн өөрийн төрөлх сайн сайхан чанараа хэрхэн нэмэгдүүлэх арга замыг тодорхойлж өгсөнд оршино.
Энэ илтгэлдээ өнөөдөр манай улсад гэр бүлийн ёс зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил ямар түвшинд байгааг тоймлон авч үзэж, цаашид энэ чиглэлээр юу хийх шаардлагатай байгааг тодруулан бичсэн болно. Энэхүү товч тойм нь уг асуудлаар сургалт, судалгааны ажил хийж байгаа багш нар, судлаачдад зохих хэмжээний мэдээллийн баазыг бүрдүүлж өгч байгаа юм.
Академич С.Норовсамбуу багш түүхч болон философич мэргэжилтэй. Тэрээр Монгол улс өрнө дахинаас нилээд өөр замаар хөгжиж ирсэн түүхийн асуудлаар монгол орны онцлогийг тусгасан үзэл баримтлалыг өөрийн бүтээлдээ боловсруулсан. Энэ үзэл баримтлал нь тухайн үедээ ач холбогдолтой байсан төдийгүй тэрхүү үзэл баримтлалд буй олон дүгнэлт одоо ч үнэ цэнэ алдаагүй хэвээр байна. С.Норовсамбуу багш 1921 оны монгол ардын хувьсгалын объектив, субъектив урьдчилсан нөхцөлүүд, хувьсгалын шинж чанарыг тодорхойлоход тэдгээрийн ач холбогдол, Монгол Ардын Хувьсгал, түүний шинж чанар, хэв маяг, хэлбэр, империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгалыг гүнзгийрүүлэн төгсгөсөн тухай, социалист хувьсгалд шилжих үеийн үндсэн онцлогын талаар дэлгэрэнгүй авч үзсэн байгаа. С.Норовсамбуу багшийн энэ бүтээлдээ дэвшүүлсэн нэг чухал асуудал бөгөөд санаа бол манай улсын түүх судлалд хоцрогдож буй чиглэл болох түүхийн философийн судалгааг шинэ шатанд гаргах асуудал юм. Энэ асуудлыг манай улсын одоо болон ирээдүйн түүх судлаачид өөрийн судалгаанд анхаарах хэрэгтэй байна.
Экологийн асуудал өнөөдөр байгалийн ухаан, нийгэм-хүмүүнлэгийн ухаан, түүний дотор хэрэглээний ёс зүйн судалгааны чухал сэдэв болж байна. Экологийн зуунд экологийн хямралыг даван туулахад экологийн ёс зүй чухал ач холбогдолтой.
Ёс зүй ба ёс суртахуун хэмээх ойлголтуудыг хэрэглээ мэргэжлийн болон мэргэжлийн бус сургалт, судалгааны ажилд ихээхэн буруу хэрэглэж байгааг баримтуудаар тайлбарлаж, хэрхэн зөв хэрэглэх талаар өөрийн санал дүгнэлтийг бичсэн болно.
Энэ өгүүлэлд хүн төрөлхтний түүхэнд тотем шүтлэг хэрхэн бий болсон тухай угсаатны зүйн олон бүтээл дээр З.Фрейд тулгуурлан судалж, эл шүтлэг болон хорио цээрийн уг гарлыг психоаналитик онолын үүднээс тайлбарласныг түүний сонгодог эх зохиолын агуулгаар дамжуулан авч үзсэн болно. З.Фрейд хүсэл, айдас, итгэл үнэмшил, ёслол, зан заншил зэрэг ойлголтуудаар уламжлан хорио цээр үүсэх сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлийг судлах генеалоги арга зүйг боловсруулсан нь өнөөдөр манай соёл дахь тотем шүтлэг ба хорио цээр хэрхэн үүссэн уг гарлыг судлахад арга зүйн ач холбогдолтой болохыг тэмдэглэж байна.