МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: FIEL301
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI320
Багц цаг: 3

Товч агуулга

Харьцуулсан улс төрийн үүсэл хөгжил, Харьцуулал, харьцуулсан аргын онцлог, давуу тал. Харьцуулсан судалгааны арга техник, асуудлууд.Харьцуулсан улс төр ба системд суурилсан болон акторт суурилсан онол-арга зүй. Харьцуулсан улс төрийн үндсэн ойлголтууд. Улстөрийн институт, үйл явц, улс төрийн соёл,бодлогын харьцуулал. Ардчилах үйл явцын онол-практикийн харьцуулал.

Зорилго

Улстөрийн харьцуулсан судалгааны онол, арга зүйг эзэмшүүлснээр оюутнуудын улс төрийн мэдлэгийн хүрээг тэлэх,улс төрийн алтернативуудыг мэдүүлэх, өөрийн улс төрийн системийг гүнзгий танин мэдэх мэдлэг, чадвар, дадлыг олгох. Улстөрийн харьцуулсан судалгаа хийх судалгааны стратеги, концепци,арга техникийг эзэмшүүлэх, - Харьцуулалд хэрэглэгддэг орчин үеийн онол, арга зүйг зааж сургах, -Гадаад орнуудын улс төрийн тогтолцоог улс төрийн дэд салбарууд,үндсэн чиглэлүүдээр харьцуулж, нийтлэг болон ялгаатай талуудыг ойлгуулах. -Өөрийн улс төрийн системийн сул, давуутай талуудыг шинжилж дүгнэлт хийх.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI311
Багц цаг: 3

Товч агуулга

Улстөрийн харьцуулсан судалгаа хийх судалгааны стратеги, концепци,арга техникийг эзэмшүүлэх, - Харьцуулалд хэрэглэгддэг орчин үеийн онол, арга зүйг зааж сургах, -Гадаад орнуудын улс төрийн тогтолцоог улс төрийн дэд салбарууд,үндсэн чиглэлүүдээр харьцуулж, нийтлэг болон ялгаатай талуудыг ойлгуулах. -Өөрийн улс төрийн системийн сул, давуутай талуудыг шинжилж дүгнэлт хийх.

Зорилго

Улстөрийн харьцуулсан судалгааны онол, арга зүйг эзэмшүүлснээр оюутнуудын улстөрийн мэдлэгийн хүрээг тэлэх,улстөрийн альтернативуудыг мэдүүлэх, өөрийн улстөрийн системийг гүнзгий танин мэдэх мэдлэг, чадвар, дадлыг олгох. Улстөрийн харьцуулсан судалгаа хийх судалгааны стратеги, концепци,арга техникийг эзэмшүүлэх, - Харьцуулалд хэрэглэгддэг орчин үеийн онол, арга зүйг зааж сургах, -Гадаад орнуудын улстөрийн тогтолцоог улстөрийн дэд салбарууд,үндсэн чиглэлүүдээр харьцуулж, нийтлэг болон ялгаатай талуудыг ойлгуулах. -Өөрийн улстөрийн системийн сул, давуутай талуудыг шинжилж дүгнэлт хийх.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI315
Багц цаг: 3

Товч агуулга

Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Бодлогын анализын асуудал томьёолох үе шатны гол зүйлс болох асуудал томьёолох шатанд гардаг алдаа болон асуудал мэдрэх, асуудал томьёолох, асуудлыг дахин шийдвэрлэх, цуцлах, шийдэлгүй байх шат дарааллыг авч үзнэ. Улс төрийн прогнозын арга зүйн үндэс, Улс төрийн прогнозчлолын хугацаа, арга хэрэгсэл, үндсэн зарчим зэрэг асуудлыг авч үзнэ. Мөн улс төрийн прогнозчлолын үндсэн үе шат, улс төрийн бодлогын прогнозчлолын аргуудыг авч үзнэ. Бодлогын хэтийн төлөвийг таамаглах зорилго, бодлогын ирээдүйг таамаглах хязгаар буюу шалгуур үзүүлэлтүүд зэргийг үзэхээс гадна ирээдүйн төлөв байдлын төрлүүд, хэтийн төлөвийг таамаглах үндсэн хандлагуудыг дэлгэрэнгүй авч үзнэ. Мониторинг ба үнэлгээний зорилго, хоорондын ялгаа, онцлогийг тайлбарлаж, бодлогын үйл ажиллагааны хүрээг нарийвчлан авч үзнэ. Зөвлөмжийн энгийн загвар, зөвлөмж оновчтой байх олон талын рациональ шинжүүдийг үзнэ. Зөвлөмж гаргах нь аль хувилбарыг сонгон авахыг дэмжих, итгэн үнэмшүүлэх үйл ажиллагаа юм. Иймд зөвлөмж гаргахад анхаарах зүйлсийг авч үзнэ. Шийдвэрийн онолын тулгуур ойлголтууд болох шийдвэрийн хувилбар, завсрын төлөв, нөхцөлт үнэ цэнэ зэргийг үзэхээс гадна шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгтээр жишээ авч дэлгэрэнгүй тайлбарлана. Шинжилгээний тоон аргын хүрээнд шулуун шугаман тэгшитгэлийг түүврийн хэмжээ, үл хамааран хувьсагч, хамааран хувьсагч зэрэг утгуудаар тайлбарлан авч үзэж бодлого бодно. Бодлогын асуудлын баримт бичгийн үндсэн бүтэц болох асуудлын ерөнхий нөхцөл байдал, асуудлын цар хүрээ, асуудлын тухай бичих, бодлогын алтернатив хувилбарууд, зөвлөмжийн хэсэг, схем, диаграмм, график, статистик тоо баримт зэргийг хэрхэн цуглуулах, ашиглах зэрэг асуудлыг авч үзнэ.

Зорилго

Энэ хичээлийг судалснаар улс төр судлалын салбарын төгсөх ангийн оюутан улс төрийн бодлогын анализын талаарх орчин үеийн онол, арга зүйн олон талын мэдлэг эзэмшиж, улс төрийн болон төрийн бодлогын судалгаа шинжилгээний ажил хийх ур чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхамууд байна. Үүнд: - Улс төрийн бодлого, төрийн бодлого, түүнд дүн шинжилгээ хийх асуудалтай холбогдох арга зүйн болон онол, түүхэн бүтээлүүдийн агуулгыг судалж эзэмших - Улс төрийн институтын болон төрийн институтын үндсэн баримт бичгүүдийн агуулга, онцлогийг танин мэдэх, судлан шинжлэх - Төрийн бодлогын шинжилгээнд холбогдох гадаад, дотоодод хийгдсэн судалгааны бүтээлийн тойм агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжууланолж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, УТСОУХНУС
Индекс: POLI316
Багц цаг: 2

Товч агуулга

Төрийн байгуулалтын хэлбэр, бүтэц зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлага хяналтын функционал тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд; Төрийн удирдлагын түүх, удирдлага, зохион байгуулалтын онолын чиг хандлагууд, засаглалын ба захиргааны шинэтгэлийн харьцуулалт, тэдгээрийн онолын концепциуд; Эрх зүйт болон социал чиг баримжаатай төрийн бодлого, соёл, боловсрол болон даатгалын систем; Орон нутгийн засаг захиргааны удирдлага: Нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн ба нийтийн захиргаа тэдгээрийн харилцан уялдаа; Төрийн төсөв, санхүү мөнгөний болон салбарын бодлогууд зэрэг үндсэн чиглэлийг судална.

Зорилго

Төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, онол, арга зүйн мэдлэг, семинар болон дадлагын хичээлээр чадвар, дадлага эзэмшүүлнэ. Сургалт 32 цагийн лекц, 32 цагийн семинар, танилцах дадлага гэсэн гурван хэлбэрээр явагдана. Төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, онолын чиг хандлагууд, судалгааны арга зүйн мэдлэгийг онолын хичээлээр эзэмшүүлнэ. Семинарын хичээлээр онол, арга зүйн мэдлэгийг эмпирик болон ердийн практик мэдлэгтэй хослуулан чадваржуулна. Төр, захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын функционал тогтолцоо болон үйл ажиллагааны үндсэн зарчимтай дадлагын хичээлээр танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI224
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээл орно. Хичээлийн хүрээнд сонгуулийн мөн чанар, үүсэл хөгжлийн түүхэн тоймтой танилцана. Ардчилсан сонгуулийн суурь зарчмууд, зохион байгуулалт, сонгуулийн системийн үндсэн хэлбэрүүд /мажоритар, пропорциональ, холимог/ түүний олон янз хувилбарууд, /харьцангуй олонхын тогтолцоо, хоёр шатлалт тогтолцоо, алтернатив саналын тогтолцоо, багц саналын тогтолцоо, намын багц саналын тогтолцоо, паралель тогтолцоо, холимог хувь тэнцүүлсэн тогтолцоо, намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлсэн тогтолцоо, санал шилжүүлэх тогтолцоо, санал үл шилжүүлэх тогтолцоо, хязгаарлагдмал саналын тогтолцоо.../ тэдгээрийг тооцоолох арга техникийг үзэж судална. Мөн сонгууль зохион байгуулах арга механизм, сонгуульд сонгуульд идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр оролцох, арга технологи зэрэг сонгуультай холбоо бүхий онол-практикийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, улмаар сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль боловсруулах, сонгуулийн кампанит ажилд мэргэжилтнээр ажиллах чадвар, дадал олгоно. Хичээлд сургалтын орчин үеийн арга аргачлалуудыг ашиглан оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарчмыг баримтална. Мөн семинар-дадлагын хичээлтэйгээ холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хороо”, “Сонгогчдын боловсрол төв” зэрэг байгууллагууд дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана. Оюутан бүр тодорхой даалгавар авч бие даах ажил гүйцэтгэн түүнийгээ хамгаална.

Зорилго

Улс төр судлаач мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сонгуулийн мөн чанар, суурь зарчмууд, зохион байгуулалт, сонгуулийн системийн хувилбарууд, тэдгээрийг тооцоолох арга технологи зэрэг сонгуультай холбоотой онол-практикийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, улмаар сонгуульд идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр оролцох, сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль боловсруулах чадвар, дадал олгох явдал. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд. 1-рт Сонгуулийн мөн чанар, үүсэл хөгжлийн түүхэн тоймтой танилцана. 2-рт Ардчилсан сонгуулийн суурь зарчмууд, сонгуулийн системийн үндсэн хэлбэрүүд- / мажоритар, пропорциональ, холимог/ -тэй танилцаж, улмаар түүний олон хувилбаруудыг үзэж судална. 3-рт Оюутнуудад онолын мэдлэгийг системтэй олгоно. 4-рт Эзэмшсэн мэдлэгээ мэргэжлийн өндөр төвшинд хэрэглэх чадвар, дадал олгоход чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI324
Багц цаг: 2

Товч агуулга

Орон нутгийн удирдлагын талаарх ойлголт, нэр томьёоны тайлбар; Нутгийн удирдлагын үүсэл, хөгжлийн түүх; Нутгийн удирдлагын онолын асуудлууд; Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаглалууд; Нутгийн удирдлагын загварууд; Нутгийн удирдлагын шинэтгэлүүд; Төрийн байгууламж ;Монгол улсын нутгийн удирдлагын тогтолцоо; Монгол улсын нутгийн удирдлагын үйл ажиллагааны функционал загвар; Орон нутгийн сонгууль; Нутгийн удирдлага дахь улс төрийн намын үүрэг, үйл ажиллагаа; Санал асуулга ба шууд ардчилал; Орон нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудал; Орон нутаг дахь нийгмийн социал асуудлууд; Орон нутгийн нийгмийн улс төрийн соёл; Иргэний нийгмийн хөгжил, төлөвшилт;Нутгийн удирдлагын хамтын ажиллагаа; зэргийг үзэж судлах болно.

Зорилго

Оюутан уг хичээлийг судалсанаар нутгийн өөрөө удирдах ёсны онол, арга зүйтэй танилцаж, ардчилсан засаглал дахь шууд ардчиллын механизмыг хэрхэн төлөвшүүлэх, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн төлөөх улс төрийн үзэгдэл, үйл явцыг таньж мэдсэн нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшихэд тус болохуйц мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI211
Багц цаг: 3

Товч агуулга

Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Удиртгал хичээлээр монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхийн судлах зүйл, үечлэл, судалгааны эх сурвалж зэрэг асуудлыг авч үзнэ. Түүнчлэн, эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, домгийн сэтгэлгээ, бөөгийн үзэл, “тэнгэр” хэмээх ойлголтын агуулга, утга санааны талаар авч үзнэ. Хичээлийн агуулгын нэг гол хэсэг бол “Монголын Нууц Товчоо”-ны талаарх асуудал юм. 1240 онд зохиогдсон “Монголын Нууц Товчоо” хэмээх бүтээл бол XIII зууны үеийн монголчуудын нийгмийн амьдралыг илэрхийлсэн төдийгүй Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны язгуур гарлыг тоочих замаар монголчуудын ертөнцийг үзэх үзлийг илэрхийлсэн бүтээл юм. “10 буянт номын цагаан түүх” бол Хубилай хааны тогтоон хэрэгжүүлэхийг оролдсон төр шашныг хослон явуулах тухай хоёр ёсны үзэл номлолыг илэрхийлсэн бүтээл юм. Иймд уг бүтээлээс оюутнууд ертөнцийн төр энх, хялбар, номын төр судар, тарнийн хоёр ёс, дөрвөн төрийн асуудлыг Юань гүрний үеийн монголчуудын нийгэм улс төрийн сэтгэлгээтэй холбон авч үзэж, танин мэдэх бололцоог энэ хичээл олгож байна. Түүнчлэн феодалын эх оронч үзэл, цөвүүн цагийн номлол, дэвшилт ардчилсан үзэл зэрэг нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд гарсан үзэл санааны урсгал чиглэлүүдийн талаар хичээлийн хүрээнд дэлгэрэнгүй авч үзнэ. Мөн, үндсэн хуульт ёс бүрэлдэн төлөвших үеийн нийгэм улс төрийн сэтгэлгээг анхдугаар үндсэн хуулийн үзэл санаатай холбон авч үзнэ.

Зорилго

Энэ хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн хөгжлийн талаарх өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, тэдгээрт судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхмууд байна. Үүнд: - Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд холбогдох тулгуур эх сурвалж буюу түүхэн эх зохиол тухайлбал, “Монголын Нууц Товчоо”, “Алтан товч”, “Судрын чуулган”, “Цагаан түүх” зэрэг бүтээлийн агуулгыг судалж эзэмших - “Их Засаг”, “Их Юаны нэвтэрхий хууль”, “Монгол Ойрдын хууль”, “Халх журам” зэрэг хууль цаазын бичгүүдийн агуулга, онцлогийг танин мэдэх, судлан шинжлэх - Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд холбогдох судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Монголын нийгэм, улс төрийн төдийгүй гүн ухаан, эрх зүйн сэтгэлгээний түүхийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, дүгнэлт зэрэгтэй танилцах, нээлттэй уулзалт ярилцлага хийх - Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжуулан олж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI324
Багц цаг: 2

Зорилго

Оюутан уг хичээлийг судалснаар иргэний нийгэм ба коммюнитийн улс төрийн уялдаа холбоо, оролцооны хэлбэр, нийгмийн капитал, итгэлцэл, институцийн үүргийг ойлгож, бодит кейсүүд дээр шинжилгээ хийх чадвар эзэмшинэ. Энэхүү хичээл нь оюутныг ардчилсан оролцооны үнэ цэнэ, орон нутгийн манлайлал, иргэний нийгмийн бодлогын шинжилгээнд бэлтгэх зорилготой. Монгол болон дэлхийн жишээн дээр тулгуурлан иргэний нийгмийн бүтэц, коммюнитийн улс төрийн оролцоо, төр-иргэн хоорондын харилцаа, нийгмийн капитал, итгэлцэл, улс төрийн нам болон орон нутгийн байгууллагын уялдаа холбоог судална. Оюутнууд кейс судалгаа, хэлэлцүүлэг, бодлогын шинжилгээгээр дамжуулан иргэний оролцоо, коммюнитийн манлайлал, бодлогын үнэлгээний ур чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI204
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулга үндсэн 3 хэсэгт хуваагдана. 1.Олон улсын харилцааны онол, түүх ( Орчин үеийн төр улсуудын үүсэл. ОУХ онол, Төр улсуудын ижилсэл ба ондоошил. Дэлхийн улс орнуудын түүхэн болон орчин үеийн хүчний харьцаа. Соёл иргэншлүүдийн хоорондын харьцааны асуудлууд. 2. Олон улсын харилцааны оролцогчдын бодлого, үйл ажиллагаа: үндсэн ба үүсмэл оролцогчид (Их гүрнүүдийн гадаад бодлого, үндэсний ашиг сонирхол, ОУБ, ҮДК, бүс нутгууд) 3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд (эдийн засаг, ядуурал ба тэгш бус байдал, хүрээлэн буй орчин, байгалийн баялаг, аюулгүй байдал, хүний эрх, цахим улс төр)

Зорилго

Cонгон судалж буй оюутан дэлхийн улс орнуудын улс төрийн бодлогын түүхэн болон орчин үе, улс төрийн үйл явдлууд ба улс төрийн бодлогын уялдаа холбооны тухай мэдлэг олох, дэлхийн улс төрийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс ойлгох, тайлбарлах, дүгнэлт өгөх чадвар, дадал эзэмшихэд тус хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI316
Багц цаг: 2

Товч агуулга

Төрийн байгуулалтын хэлбэр, бүтэц зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлага хяналтын функционал тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд; Төрийн удирдлагын түүх, удирдлага, зохион байгуулалтын онолын чиг хандлагууд, засаглалын ба захиргааны шинэтгэлийн харьцуулалт, тэдгээрийн онолын концепциуд; Эрх зүйт болон социал чиг баримжаатай төрийн бодлого, соёл, боловсрол болон даатгалын систем; Орон нутгийн засаг захиргааны удирдлага: Нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн ба нийтийн захиргаа тэдгээрийн харилцан уялдаа; Төрийн төсөв, санхүү мөнгөний болон салбарын бодлогууд зэрэг үндсэн чиглэлийг судална.

Зорилго

Төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлнэ. Сургалт 32 цагийн лекц хэлбэрээр явагдана. Төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, онолын чиг хандлагууд, судалгааны арга зүйн мэдлэгийг онолын хичээлээр эзэмшүүлнэ. Семинарын хичээлээр онол, арга зүйн мэдлэгийг эмпирик болон ердийн практик мэдлэгтэй хослуулан чадваржуулна. Төр, захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын функционал тогтолцоо болон үйл ажиллагааны үндсэн зарчимтай дадлагын хичээлээр танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI418
Багц цаг: 2

Товч агуулга

Аюулгүй байдал судлал хичээлийн агуулгыг үндсэн 4 хэсэгт хуваан авч үзнэ. Эхний хэсэгт хувь хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдалтай холбогдох нь; хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдал, түүнийг тодорхойлох нь; гуравдугаарт Олон улсын аюулгүй байдал, хамтын нийгэмлэг, дөрөвдүгээрт; Монгол улсын аюулгүй байдлын үзэл баримтлал, түүнд дүн шинжилгээ хийх нь. Аюулгүй байдлын дээрх дөрвөн хэсгийн харилцан хамаарал, үл хамаарлыг онол, практикийн түвшинд авч үзнэ. Хувь хүн аюулгүй байдлаа хамгаалж чаддаг эсэх, хувь хүний аюулгүй байдал нийгмийн асуудал болох нь, төрөөс хувь хүний болон нийгмийн аюулгүй байдлыг сахих үүрэг хүлээдэг ч, хувь хүн болон нийгэмд аюул занал учруулагч болдог төрийн мөн чанарыг тодорхой авч үзнэ. Нөгөөтээгүүр төр өөрөө аюулгүй байдлын объект болдог тухай судлаачдын үзэл баримтлалыг онцолно. Үндэсний аюулгүй байдлыг сахихад төрийн үзэл санаа, төрийн биет үндэс, төрийн институцуудын гүйцэтгэх үүргийг чухалчилна. Аюулаас айх, эмээх, эмзэглэх, болгоомжлох тухай ойлголтын сул болон давуу талыг нөхцөлт үйлтэй холбон авч үзнэ. Аюул заналын хэв маяг, илрэх хэлбэр, хоёрдмол утгыг судалгааны үр дүнгээр тайлбарлана. Дэлхий нийт цахим сүлжээгээр холбогдож виртуал харилцан хамааралтай болж байгаа өнөөгийн нөхцөлд олон улсын аюулгүй байдлын анархи системд гарч байгаа өөрчлөлтүүдийг авч үзнэ. Олон улсын хамтын нийгэмлэг- НҮБ, болон аюулгүй байдлын бүсүүд болох Зүүн Ази, Зүүн өмнөд ази, Төв ази, Ази Номхон далай, Европын аюулгүйн бүсүүдийн судалгааг авч үзнэ. Европын аюулгүй байдлын цогцолбор НАТО, шинээр бий бий болж буй Монгол улсын анхаарлыг татаж байгаа Шанхайн Хамтын ажиллагааны байгуулга, Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагуудын цогцолборын судалгааны арга зүйг авч үзнэ. Уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын ангилал Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хэрхэн туссанд дүн шинжилгээ хийнэ. Ерөнхийд нь дурдахад, хичээлийн агуулгын хүрээнд аюулгүй байдлын судалгаа, аюулгүй байдалд заналхийлдэг хүчин зүйлс, аюулгүй байдлын ангилал, аюулгүй байдлаас хамгаалах арга зам, хамтын аюулгүй байдал, аюулгүй байдлын тогтолцооны судалгааны талаар мэдлэг олгоно.

Зорилго

Аюулгүй байдлын судалгаа, ойлголт нь шинжлэх ухааны харьцангуй шинэ салбарт хамрагддаг ч сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг онцолно. Аюулгүй байдал судлалын цар хүрээ, шинж чанар түүхэн цаг үеэс шалтгаалан ихээхэн зөрчилдөөнтэй явж ирсэн, аюулгүй байдал нь улс төрийн хувьд чухал ач холбогдолтой ч шинжлэх ухааны хувьд нэлээдгүй маргаантай байгааг тодорхойлно. Аюулгүй байдлын судалгааны хөгжлийн үе шат, онцлог, ач холбогдол, чиг хандлага улам бүр өргөжин тэлж байгаа хамрах хүрээг шинжлэх ухаанд тулгуурлан системчилж, цогц ойлголт өгнө. Аюулгүй байдлын үндсэн онолууд болох реалист, идеалист онолууд, шинээр гарч ирж буй онолын номлолын гол төлөөлөгчдийн үзэл баримтлалууд, үндсэн чиглэлүүд, судалгааны орчин, судалгааны зохион байгуулалт, шинэ хандлагын тухай мэдлэг эзэмшүүлнэ. Аюулгүй байдлын судалгаанд судлаачдын баримталж ирсэн арга зүй, аргачлал, технологи нь цаг үетэйгээ холбогдон гарч ирж буйг тайлбарлан таниулна. Онолын танин мэдэхүйн үр дүнд олж авсан ойлголтод түшиглэн практик үйл ажиллагааг үнэлж, дүгнэж сурна. Хичээлийн практик ач холбогдлын хувьд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тэр нь хувь хүний, нийгмийн, бүс нутгийн, олон улсын аюулгүй байдалтай хэрхэн харилцан хамааралтай байдагт оюутнуудын хүсэлтээр, тодорхой сэдвүүдээр судалгаа хийлгэж, харилцан ярилцаж, улмаар харьцуулсан дүн шинжилгээ хийх ур чадвар эзэмшүүлнэ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хамрах хүрээний талаар өргөн мэдлэгтэй болсноор нийгмийн аль ч салбарт ажиллах хөрвөх чадвартай болно. Мэтгэлцээний явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хуваалцах, шүүмжлэх, эргэцүүлэх, сэтгэн бодох чадвар эзэмшинэ. Оюутнуудад энх тайванч үзэл, эв эеийг эрхэмлэх, бусдын үзэл бодолд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, өөртөө итгэлтэй байх, хамтач үзэл санааг төлөвшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар