Бидний тухай
Багш ажилтан
This paper explores the structural and cultural barriers to building sustainable civil society in Mongolia’s nomadic communities. While kinship-based networks and mutual aid have long underpinned nomadic resilience, these traditional forms of social organization often lack the institutional continuity and scale required for modern civic engagement. Drawing on qualitative fieldwork, historical analysis, and sociocultural theory, the study examines how mobility, seasonal dispersal, and a cultural ethos of individual autonomy constrain the emergence of enduring grassroots organizations. A key structural factor is Mongolia’s vast and predominantly unowned land, which has historically enabled families to live far apart with minimal social dependence. This geographic separation is not only a physical reality but also shapes a distinct sense of property and responsibility. High social mobility and non-territorial concepts of ownership foster a worldview where issues are often managed by avoidance or relocation rather than collective resolution. As a result, nomadic societies tend to prioritize flexibility and disengagement over the formation of institutions to tackle shared problems. In contrast to settled societies, where fixed residence and territorial permanence nurture “sense of place” and stable “trust networks,” Mongolia’s nomadic patterns disperse social capital and weaken mechanisms for collective accountability. Moreover, state-driven development initiatives often fail to align with these cultural dynamics, leading to institutional distrust and disengagement. By comparing Mongolia’s case to civil society development in more sedentary contexts, the paper highlights the limitations of universalist civic models. It calls for a culturally grounded rethinking of what community and cooperation mean in structurally fluid societies. Rather than viewing nomadic societies as lacking, this research reveals alternate logics of social organization and contributes to broader debates on civil society in diverse cultural and spatial environments.
This paper explores the cultural and structural barriers to building sustainable collective action and civil society in Mongolia, a society historically shaped by nomadic traditions. Kinship-based networks have long supported resilience and mutual aid in nomadic life, yet they fall short of fostering the broader institutionalized community structures associated with modern civil society. Drawing on theories of Tocqueville, Bourdieu, Putnam, and Woolcock, the study examines how mobility, autonomy, and kin-centered cooperation complicate the formation of enduring collective institutions. It argues that while nomadic culture fosters adaptability and independence, it also constrains bridging and linking social capital necessary for civic development. The findings highlight the limitations of applying Western models of civil society to nomadic contexts, and call for a culturally grounded framework that recognizes the resilience of informal, kinship-based cooperation.
This presentation explores the structural and cultural barriers to building sustainable collective action among Mongolia’s nomadic populations. While kinship-based networks have long supported mutual aid and resilience in nomadic life, these traditional forms of social organization often fall short of fostering the broader, institutionalized community structures associated with modern civil society. Drawing on historical context, sociocultural analysis, and recent field insights, the study examines how mobility, individual autonomy, and seasonal dispersal pose unique challenges to grassroots organizing, civic engagement, and community-building efforts. The presentation argues that while the nomadic worldview fosters adaptability and independence, it simultaneously complicates the formation of enduring collective institutions. This tension sheds light on the limitations of applying Western civil society models in nomadic contexts and invites a rethinking of what community and cooperation look like outside settled societies. The findings contribute to broader debates on civil society development in culturally diverse and structurally fluid environments.
2024 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн сонгогчид ирц багатай оролцсоныг улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгогчдын идэвх сул, оролцоо багатай, залхуу хойрго байснаас үүдэлтэй хэмээн үзэж буйгаа сонгуулийн дараах хэвлэлийн бага хурлуудаар илэрхийлж байсан. Улс төрийн намууд сонгуулийн дараагаар сонгуулийн үр дүнд зөв дүгнэлт хийж, намынхаа үйл ажиллагаагаа сайжруулахад үр дүнтэйгээр ашиглах нь тун чухал билээ. 2024 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн сонгогчид үнэхээр идэвхгүй, залхуу учраас сонгуульд бага оролцсон уу, эсвэл өөр шалтгаан байгаа эсэхийг судалж тодруулах зайлшгүй шаардлагатай юм. Уг өгүүллээр нийслэлийн сонгогчид улс төрийн нам, эвслүүдэд эсэргүүцлээ илэрхийлсэн эсэргүүцэх санал сонгуулийн үр дүн болон ирцэд чухал нөлөөтэй байсан гэсэн таамаглал дэвшүүлэн уг судалгааг хийж үзэв. Ингэхдээ 2020 болон 2024 оны УИХ ба НИТХ-ын сонгуулийн Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн өгсөн саналын үр дүнд харьцуулсан шинжилгээ хийсэн. Эрх баригч нам, эсвэл хүчтэй, нэр хүндтэй намуудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх зорилгоор сонгогчид саналын хуудсанд санал тэмдэглэхгүй байх, гуравдагч нам, эвслийн нэр дэвшигчид саналаа өгөх зэргээр эсэргүүцэх санал өгдөг. Мөн зарим тохиолдолд иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхдээ сонгуульдаа оролцохгүй байхаар илрэх боломжтой эсэх талаар энэхүү өгүүлэлд авч үзнэ.
1930-аад оны үе нь Монгол ба Зөвлөлт Холбоот Улсын хувьд социалист тогтолцооны суурийг тавьсан, үндэсний өмчлөлийн бүтэц, засаг захиргааны зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилсөн эргэлтийн он жилүүд байв. Энэхүү шилжилт нь зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн, соёлын, засаглалын түвшинд асар том нөлөө үзүүлсэн. Хамтралжилт, газрын улсын өмч болгох үйл явц нь нутгийн удирдлагын тогтолцоонд ч нөлөөлж, тэр нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Газрыг улсын өмчид авах уг хамтралжилтийн үйл явц хурдтай, амжилттай хэрэгжсний хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь Монголчуудын уламжлалт газрын эзний талаарх ойлголт билээ.
Монгол улсын гадаад бодлого, олон улсын харилцааг төлөвшүүлэх, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд нөлөөлөх, ялангуяа олон улсын спортын томоохон арга хэмжээг стратегийн зорилгоор ашиглах замаар спортын дипломатын олон талт үүргийг судлах зорилготой юм. Энэхүү өгүүлэлд кейс судалгаа, улс хоорондын дипломат харилцаан дахь спортын нөлөөллийг шинжлэх замаар дипломат арга хэрэгсэл болох спортын үр нөлөө, түүнийг үнэлэх зорилготой юм. Монгол улсын гадаад улсуудтай харилцах дипломат харилцааг хөгжүүлэх, зөөлөн хүчийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжихийн тулд спортын арга хэмжээ буюу ОУОХ-ны “Олимпын наадам”, тивийн спортын наадмууд хэрхэн стратегийн хувьд хөшүүрэг болгож байгаа талаар дүгнэлт хийхэд оршино.
Нутгийн өөрөө удирдах байгууллага, институтийг нэрлэж ирсэн нэршлүүдээс эхлээд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхлэн хариуцаж, бие дааж шийдвэрлэж ирсэн асуудлуудыг харьцуулан судалж үзвэл Европын эртний суурин соёл иргэншлийн түүхтэй нь нягт уялдаа холбоотой болох нь харагдаж байна. Суурин ахуй, нүүдэлчин ахуйгаа хослуулан буй Монголчуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёсоо бэхжүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх зорилгоо биелүүлэхдээ бусад улс орнуудыг, ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлан, ашиглаж болох загвараа хуулбарлан ашиглаж ирсэн нь зарим нөхцөлд үр дүнгээ өгөхгүй байгаа нь иргэншлүүдийн ялгаатай байдал нөлөөлж байж болзошгүй хэмээн судлаач бид таамаглан энэхүү судалгааг хийж үзэх шалтгаан болсон юм.
Хөгжлийг “улс төргүйжүүлэх”, түүнээс зайлсхийх хандлагаас үүдэлтэй зарим таагүй үр дагаврыг засах тухай яриа, бодит оролдлогууд 2000 аад оноос эхэлсэн хэдий ч манай улсын хувьд өмнөх хандлага хадгалагдсан хэвээр байна. Энэ нь ч утгаараа хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнийг зохион байгуулах чиглэлд эдийн засагт суурилсан арга барил, мэргэжилтнүүд голлох нөлөөтэй байна. Монгол улс хөгжлийн олон үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд төдийлөн ахицгүй, зарим үзүүлэлт тааруу үнэлгээтэй байгаагийн дээр хөгжлийн бодлогууд нь хэрэгжилт муутай байна. Энэ нь үндсэндээ улс төрөөс гүнзгий хамаарч байгааг эдийн засаг суурьтай мэргэжилтнүүд сайтар анзаарсан хэдий ч уг байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх арга зам тодорхойгүй байгаагаас үүдэн хөгжлийн асуудлыг улам улс төргүйжүүлэх гэсэн огт “боломжгүй” шийдлийг санал болгосоор байна. Энэ илтгэл нь хөгжил бол улс төрөөс салшгүй хамааралтай үйл явц болохыг тодруулахын зэрэгцээ улс төрийн талаарх илүү нийцтэй тодорхойлолтыг танилцуулж, цаашид хөгжлийн асуудалд улс төрийг хэрхэн харгалзан үзвэл зохих талаар сүүлийн үеийн үзэл баримтлал, судалгааны арга зүйн үр дүнг таниулахад чиглэсэн болно.
Нутгийн өөрөө удирдах ёсыг судлах, улс орондоо бэхжүүлэн хөгжүүлэх нь хөгжиж буй улс орнуудын хувьд хэрэгцээ шаардлагын зэрэгцээ, сорилт бэрхшээл байсаар ирсэн билээ. Европын улс орнуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёс нь нэн эртний түүхтэй, олон жилийн туршлагатайгаас гадна Европ дахь нийгэм, улс төрийн шинжлэх ухааны судлаачид олон талаас нь өргөн дэлгэр судалсаар ирсэн баялаг уламжлалтай ажээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, институтийг нэрлэж ирсэн нэршлүүдээс эхлээд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхлэн хариуцаж, бие дааж шийдвэрлэж ирсэн асуудлуудыг харьцуулан судалж үзвэл Европын эртний суурин соёл иргэншлийн түүхтэй нь нягт уялдаа холбоотой болохыг харагдаж байна. Суурин ахуй, нүүдэлчин ахуйгаа хослуулан буй Монголчуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёсоо бэхжүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх зорилгоо биелүүлэхдээ бусад улс орнуудыг, ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлан, ашиглаж болох загвараа хуулбарлан ашиглаж ирсэн нь зарим нөхцөлд үр дүнгээ өгөхгүй байгаа нь иргэншлүүдийн ялгаатай байдал нөлөөлж буй хэмээн судлаач бид таамаглан энэхүү судалгааг хийж үзэх шалтгаан болсон юм. Европ, Британийн улс төрд онцгой нөлөө бүхий газрын эзэд, вант улсууд (kingdom) зэрэг Монголын төрт улс, засаглалын тогтолцоонд байгаагүй ойлголтууд нутгийн өөрөө удирдах ёсонд онцгой нөлөөтэй байж ирсэн нь Европын сайн туршлагыг Монголд шууд нэвтрүүлэхэд хүндрэл бэрхшээл учруулж байх бүрэн боломжтой ажээ. Тухайн улсын хэрэгцээ шаардлага, засаглал, төрийн байгуулалтдаа онцгой нийцэж, бэхжиж ирсэн нутгийн өөрөө удирдах ёсны сайн жишээнүүдийг аваад үзэхэд эрхэлж буй асуудлууд нь хүртэл суурин иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэж ирсэн байгаа нь ч онцгой сонирхолтой ажээ. Европ, Британийн нутгийн удирдлагын эрхлэн шийдэж буй асуудлууд нь зонхилон дэд бүтэц, ундны ус, зам гүүр, хөдөө аж ахуй зэрэг эртний Газрын эздийн бие даан шийдвэрлэдэг байсан асуудлуудыг уламжлан авч хөгжүүлж иржээ. Иймд Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхдээ дээр дурдсан уг ёсны үүсэл, хөгжлийн явц, суурь нөхцөлийг нь зайлшгүй тооцож үзэж, Монголын онцлогтоо тохируулан авч ашиглах нь зүйтэй юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл, хөгжил нь суурин соёл иргэншил бүхий улс орнуудтай нягт уялдаа холбоотой бөгөөд суурин иргэдийн хэрэгцээ, шаардлага, амьдралын хэв маягт суурилан бий болж, төгөлдөржиж иржээ. Их британи зэрэг европын улсууд, Хятад зэрэг суурин соёл иргэншилтэй улсуудын нутгийн өөрөө удирдах ёсны хөгжил, төлөвшлийг нүүдэлчин болон суурин иргэд зэрэгцэн амьдардаг Монгол улстай харьцуулсан нь энэхүү илтгэлийн онцлог юм.
Технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягаас эхлээд шинжлэх ухаануудын ирээдүйн чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Энэхүү өгүүллээр орчин үеийн технологийн нэгэн дэвшил болох блокчейний нийгмийн шинжлэх ухаанд, тэр дундаа улс төрийн социологид хэрхэн ашиглагдаж болох талаар шинжилгээ хийхийг зорилоо. Блокчейн технологийн хэрэглээ маш олон салбарт хурдацтайгаар өсөн нэмэгдэхийн сацуу салбар бүрт томоохон өөрчлөлтүүдийг авчирж байна.
Хурдацтай хөгжиж буй дэлхийн олон орнууд хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах тусгайлсан арга зүй, хандлагыг нэвтрүүлэн түүнийгээ улам хөгжүүлж төрийн бодлого төлөвлөлтдөө ашиглаж байна. Цаашид хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад анхаарах асуудлуудыг судлах нь Монгол улсын хөгжлийг зураглан, хөгжлийн үйл явцыг удирдах боломжийг нээж өгөх юм. Бодлогын баримт бичиг нь нийгэмд хэрэгжиж буй арга хэмжээнүүдийг залж чиглүүлдгийн хувьд ямар агуулгаар хэрхэн бичигдсэнээс хамаарч засгийн газар өөрт буй хүний нөөц, санхүүгийн нөөцөө зарцуулдаг билээ. Тиймээс төрийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай нэн тэргүүний алхам бол бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйдээ шинэчлэлт хийж, нийгэмд тулгамдаж буй хэрэгцээ шаардлагаа зөв үнэлж, бодлогын баримт бичгээ чанартай боловсруулах шаардлагатай билээ.