МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL222
Багц цаг: 2

Товч агуулга

Ярих, сонсох чадварыг дээшлүүлэх; санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурлын илтгэл, зурагт, радиогийн мэдээг сонсож ойлгох, эргүүлэн утгыг өөрийн үгээр чөлөөтэй ярих дадал олгоно.

Зорилго

Ярих, сонсох дадал чадвараа нэмэгдүүлж, санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэхэд оршино

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL221
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалсанаар суралцагч төрөл бүрийн богино харилцан яриа, урт харилцан яриа, лекцийн нэг хэсгийг сонсож, сонсоод ойлгох чадваруудыг сурч эзэмшинэ. Хичээлийн агуулга нь суралцагчийг хэлний чадвараас гадна насан туршид суралцахуйд хөтлөх, хариуцлагатай иргэн байхуйд суралцахад чиглэнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутны англиар сонсох чадварыг сайжруулан дунд шатанд хүргэхэд оршино. Ингэснээр оюутан англиар сэдвийн хувьд огт шинэ биш, бүтцийн хувьд ойлгомжтой бөгөөд тодорхой, өөрийн сонирхол болон мэргэжлийн чиглэлд нийцсэн лекц, яриа зэргийг ойлгох, харилцан яриа, энгийн үг хэллэгтэй лекцийг сонсох явцад зохих хэмжээний тэмдэглэл хөтлөх, харилцан яриа, лекц сонсоод хэлэх гэсэн далд санааг зохих төвшинд олох, ойлгох, дүгнэх, шинэ мэдээлэлийг хураангуйлан нэгтгэх, харьцуулах, цуглуулах, бусадтай хуваалцах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL311
Багц цаг: 2

Товч агуулга

Дэлхий нийтэд гарч буй өөрчлөлт, байгаль дэлхийн болон инженерчлэлийн гайхамшиг, багаар ажиллах, хариуцлагатай байх, эрх мэдэл зэрэг сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих чадвар хөгжүүлэх дасгал ажлыг гүйцэтгэнэ. Мэргэжлийн түвшний эх бичвэрийг уншиж, өөрийн үгээр ярьж, бие даан ахисан түвшиний бичвэр бичнэ.

Зорилго

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр англи хэлт улс орны их дээд сургуулиудад бакалавр, магистрт сурах, эрдэм шинжилгээний ажил хийх, англи хэлний гүн бат суурьтай болох, үгийн сангийн нөөц арвижих, чөлөөт болон тодорхой сэдвээр зохион бичлэг, найруулан бичлэг хийх (үгийн тоо 200-с дээш), тодорхой зүйлийн тухай нарийвчлан ярьдаг болох зэрэг болно. Мөн энэхүү хичээл нь IELTS, TOEFL-ийн бэлтгэл болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL211
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх дасгал хийлгэнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EEDU403
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хоёр дагч хэл эзэмших онолын тойм, Хэл сурах болон сурахуйн үйл явцад тулгарч буй асуудлыг онолын үүднээс таньж илрүүлэн улмаар уг хичээлээр сурсан онолд үндэслэн уг асуудлыг шийдэх бие даасан судалгаа хийх чадвартай болно. Энэ хичээлийг судалснаар оюутан суралцагчийн онцлог шинж, хэл шинжлэлийн хүчин зүйл, сурах үйл явц, нас ба эзэмшихүй, сургалтын орчин, сэтгэл зүйн хүчин зүйл, хэв маяг стратеги, хувь хүний зан чанарын хүчин зүйл, нийгэм соёлын хүчин зүйл, харилцааны чадамж, хэл шинжлэлийн хүчин зүйл, хоёр дахь хэл эзэмшихүйн онолуудын талаар тодорхой ойлголттой болно.

Зорилго

Багшийн мэргэжил эзэмшин гарах гэж буй оюутны хувьд англи хэл эзэмших онол арга зүй хичээл нь хэл сурахад нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар ойлголттой болоход ач холбогдолтой юм. Хичээлээр хоёр дагч хэл эзэмших онолын талаар ерөнхий ойлголт олж авахаас гадна хоёр дах хэл эзэмших онолыг сургалтад хэрхэн анхаарч тусгавал зохистой талаар үзнэ. Ингэснээр хэл сурах болон сурахуйн үйл явцад тулгарч буй асуудлыг онолын үүднээс таньж илрүүлэн улмаар уг хичээлээр сурсан онолд үндэслэн уг асуудлыг шийдэх бие даасан судалгаа хийх чадвартай болно. Энэ хичээл оюутанд хоёр дагч хэл эзэмших онолуудыг практикт турших, амьдралд хэрэгжүүлэх, сурах арга барил эзэмших, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэхэд үйлчилнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP106
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG123
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.

Зорилго

Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар