Бидний тухай
Багш ажилтан
Эволюцийн экологийн удиртгал. Зохилдох чадвар гэж юу вэ? Зохилдох чадвар ба байгалийн шалгарлын хэмжээг илэрхийлэх нь. Амьдралын эргэлтийн эволюци. Зохилдох чадварын бүрэлдэхүүн хэсгүүдийн эволюци. Зохилдолгоо ба популяцийн өсөлт. Уян хатан чанар ба зохилдолгоо. Хязгаарлалт ба олон шинж тэмдэгт үйлчлэх шалгарал. Шинж тэмдгийн урвуу хамаарал. Генетик дрейф ба шалгарлын харилцаа. Жижиг, тусгаарлагдсан популяцид явагдах эволюци. Генийн урсгал ба локаль зохилдолгоо. Локаль зохилдолгоо ба коэволюци. Популяци хоорондын харилцаа. Шууд, шууд бус, нийлмэл харилцаа. Паразитизм, комменсализм, мутуализм. Нишийн давхардал ба өрсөлдөөн. Нишийн хэмжүүр ба өргөн. Специализаци ба генерализаци. Махчлал, махчин-золиосын популяцийн цикл. Эволюцийн үр дагавар. Махчнаас зайлсхийх стратеги. Ивээх өнгө, мимикри, анхааруулах чимээ зэрэг махчны эсрэг зохилдолгооны эволюци. Эволюцийн “уралдаан”. Ургамал-өвсөн тэжээлтний экологийн болон эволюцийн хугацаан дахь харилцаа. Ургамлын химийн, механик болон бусад хамгаалалтын эволюци, өвсөн тэжээлт амьтдын зүйлийн олшрол. Экологи дахь филогенетикийн үүрэг. Филогенетик систематик. Үл хамаарах контраст. Жишил арга. Эволюцийн экоморфологи. Филогенетик анализын экологийн хэрэглээ. Бүлгэмдлийн экологи. Макродескрипторууд. Бүлгэмдэл дэх компартментууд. Идэш тэжээлийн түвшин. Гильдийн бүтэц. Идэш тэжээлийн сүлжээ. Тоо толгой, биомасс, энергийн пирамид. Энергийн урсгал ба экологийн энергетик. Хоёрдогч сукцесс ба шилжилтийн матриц. Бүлгэмдлийн матриц. Бүлгэмдэл бодгалиар болон зүйлээр ханах асуудалд. Зүйлийн олон янз байдал ба бүлгэмдлийн тогтвортой байдал. Тогтвортой байдлын хэлбэрүүд. Хаосын аттракторууд. Эволюцийн конвергенци ба экологийн эквивалентууд. Бүлгэмдэл дэх эволюци ба псевдо-бүлгэмдлүүд. Арлын биогеографийн онол эволюцийн хугацаанд. Биогеографийн дүрмүүд. Тивийн хөвөлт. Зүйлийн тоо-талбайн хоорондын хамаарал. Тэнцвэрийн онол. Арал эволюцийн экологийн байгалийн туршилт болох нь. Жишээнүүд. Метапопуляци. Байгаль хамгааллын биологи, байгалийн экосистемд үзүүлэх хүний нөлөөний экологи, эволюцийн үр дагавар. Биологийн олон янз байдлын халуун цэгүүд. Эволюцийн экологийн хэрэглээний асуудлууд.
Энэ хичээлээр экологи, эволюцийн хоорондын уялдаа холбоог судалж, организмын өөр хоорондын болон орчинтойгоо харилцах харилцаа нь организмын эволюцийг хэрхэн нөхцөлдүүлдэг, энэхүү эволюци нь цаашид организм хоорондын болон орчинтойгоо харилцах харилцааг хэрхэн өөрчилдөг талаар судална. Фенотипийн болон генетик вариаци организмын орчиндоо зохилдох зохилдолгоог хэрхэн нөхцөлдүүлдэг талаар онолын болон үзэл санааны суурь мэдлэг олгож, энэхүү суурь мэдлэгээ эволюцийн экологийн чухал асуудлуудад хэрхэн хэрэглэх талаар чадвар эзэмшүүлэх зорилготой.
Эволюцийн биологи, судалгааны арга, хөгжлийн түүх, популяци эволюцийн энгийн нэгж болох үндэслэл, эволюцийн урдчилсан нөхцөл (мутаци, миграци, изоляци, популяцийн тоо толгойн динамик), хөдөлгөгч хүч (байгалийн шалгарал, амьдралын төлөөний тэмцэл), зүйл, зүйл үүсэх арга замууд, зохилдолгоо, эрхтэн ба үйл ажиллагааны эволюци, онтогенез ба филогенезийн харилцаа, биологийн дэвшил ба буурал, амьдралын үүсэл, нэг ба олон эстний эволюци, экосистем, биосферийн эволюци, хүний эволюци, эволюци онолын практик ба онолын холбогдол болон бусад асуудлыг лекц, семинар, асуулт хариулт маргах замаар холбогдох ном зохиолууд, баримтыг ашиглан онолын мэдлэгийг эзэмшинэ.
Эволюцийн биологийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг олгож, оюутны бие даан ажиллах, сэтгэх, илтгэх ур чадвар болон тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгийг практик амьдралтай холбон ойлгох чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Прокариот, эуркариотбиемахбодынгенетикийн үндсэн зарчим. Менделийн хуулиуд,моно- ба полиген удамшил, хүйс дагах удамшил, хам удамшил ба хромосомын зураг,хромосомын бүтэц ба мутаци, популяцын генетик, эволюци, ДНХ-ийн бүтэц ба репликаци, РНХ-ийн бүтэц, генийн нийлэгжил, мутаген ба мутаци, генийн зохицуулга, цитоплазмын удамшил, бактери ба вирүсын генетик, рекомбинант ДНХ технологи
Генетикийн хичээлээр вирус, бактериас хүн хүртэлх бие махбодын генийн зохион байгуулалт, удамшил, уураг ферментийн нийлэгжил, түүний генетик зохицуулалт ба эволюци хөгжлийн генетик үндсийн тухай ойлголт өгнө. Генетикийн ухаан нь физик, химийн нэгэн адил өөрийн хуультай шинжлэх ухааны хувиар биологийн бусад салбаруудын хөгжилд өөрийн хувь нэмрээ эрчимтэй оруулж байгаа тэргүүлэх ухаан мөн билээ. Учир нь генетик нь амьдралын үндсэн гурван шинж чанарын удамшил ба хувьслыг судалдаг бөгөөд уг хоёр үзэгдлийг судалдаг учир амьдралын гуравдахь шинж чанар болох үржлийг ч судлахад хүрдэг. Үүнээс гадна өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хүн төрөлхтөн биотехнологийг шинэ зууны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж ирэв. Тэгвэл генетик нь молекул биологи болон биотехнологийн нэг суурь шинжлэх ухаан юм. Эдүүгээ ургамал, амьтан, микроорганизмын таксоном, филогенезийн асуудал ч генетикийн оролцоогүйгээр шийдвэрлэгдэхээ больсон байна. Ийм учраас генетикийн хичээлийг биологийн бусад салбараар мэргэжих баклавр, магиструуд ч зайлшгүй судлах шаардлагатай болж байна.
Биологийн олон янз байдал, ангилалзүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, нэршил, эукариотын дээд аймгийн үндсэн бүлгүүдэд хамаарах организмуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн түвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин.
Амьд биесийн ангилалзүй, филогенезийн үндсэн ойлголтууд, судалгааны аргазүйн үндсэн мэдлэг, дэлхийн биологийн олон янз байдал, ялангуяа эукариот организмуудын үндсэн бүлгүүдэд хамаарах гол төлөөлөгчдийн бүтэцтэй танилцаж, тэдгээрийг ангилах, удам төрлийн холбоог таньж мэдэх, ялгаж тодорхойлох, шинжлэх ухааны нэр оноох талаар онолын мэдлэг, дадал, чадвар олгоно.
Амьтны аймгийн бүрэлдэхүүн, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол; Амьтны аймгийн төлөөлөгчдийн олон янз байдал; агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаанууд: амьтны ангилал зүй, экологи, зоогеографи, анатоми, морфологи, протозоологи, энтомологи, арахнологи, малакологи, ихтиологи, герпетологи, орнитологи, маммалоги г.м.; Амьтны аймгийн гарал үүсэл, эволюци хөгжлийн товч тойм.
Амьтны аймгийн бүрэлдэхүүн, олон янз байдал, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол зэргийг судалдаг тухай; амьтад агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаануудын талаар онолын мэдлэг, дадлага, чадвар олгоно.