МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI608
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрд бэлтгэгдэхийн тулд шүүн тунгаах, шинжлэн дүгнэх чадварыг эзэмших, ингэхдээ шударга, ёс зүйтэй байх нь сонгогчдын саналыг татах, улс төрийн намд үнэнч зүтгэлтэй байх, мөнгө, эрх мэдэл, албан тушаал эрмэлзэхээс хавьгүй илүү үнэ цэнэтэй болохыг энэхүү хичээлээр судлах онолын болон практик асуудлууд дээр ажиллах явцад мэдэх боломжтой. Уг хичээлийн хүрээнд улс төрчдийн намтар, үйл ажиллагаа, улс төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх хүчин зүйлс, олон нийтийн зүгээс улс төрчдөд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг, парламентын ёс зүйн хөгжлийн чиг хандлага, мэргэшлийн стандартчлал зэрэг олон асуудлыг судална.

Зорилго

Ардчиллыг тогтоох, парламентат ёсыг хөгжүүлэн бэхжүүлэх үйл явцыг зөвхөн институцын хүрээнд бүтцийн болон эрхзүйн шинэчлэлт явуулснаар хангалттай үр дүнд хүрдэггүй. Субьектив шинжтэй хүчин зүйлсийн нөлөө ч чухал үүрэгтэй болохыг улс төрчийн ёс зүйн хүрээнд гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ улс төрчийн өмнө тулгарах практик шинжтэй олон асуудлуудад хандах хандлага байр, суурийг ёс зүйн үүднээс задлан шинжлэхийг зорино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI420
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээлээр ёс зүйн болон улс төрийн ёс зүйн судлах зүйл, ач холбогдол, ёс зүйн үндсэн категориуд / сайн”, “муу”, “нэр төр”, “үүрэг”, “нинжин сэтгэл”, “зол жаргал”, “шударга ёс” г.м./, улс төрийн ёс зүйн үндсэн ойлголтууд, үнэлэмж, шалгуур, үнэт зүйлс, улс төрийн ёс зүйн сургаалын түүхэн тойм, улс төрд ёс зүйн зарчмуудыг институчилэхийн учир, эрх зүй, ёс зүйн харилцан хамаарал, хоорондох шүтэлцээ, ёс суртахуун ба нийгмийн ухамсар, улс төрийн бодлого ба ёс суртахуун, улс төрийн ба удирдах ажилтны ёс зүй, түүний хэм хэмжээ, зохицуулалт, төрийн албан тушаалтнуудын ёс зүйн доголдол, үр дагавар, кейс судалгаа, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулийн гэмт хэргийн бүрлэдхүүн, лоббизм, улс төрийн албан тушаалтны хувийн нууцлал ба хязгаарлалт сэдвүүдийн хүрээнд онолын мэдлэг болон практик дадал олох сургалтыг явуулна.

Зорилго

Улс төр, ёс суртахууны харилцан хамаарал, зайлшгүй шинжүүдийг улс төрийн ёс зүйн хэм хэмжээ, зарчим, хэлбэрийг шинжлэх замаар мэдэж, улс төрийг ёс суртахуунаар удирдахын ач холбогдлыг эртний ёс зүйн сэтгэлгээний түүхээс эдүгээгийн нийгэм улс төрийн үйл явцыг задлан шинжлэх замаар судална. Хичээлээр улс төрийн ёс зүйн суурь ойлголтыг авахын зэрэгцээ улс төрийн албан хаагчид болох сонгуульт албан тушаалтнуудад тавигдах ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг өөрийн болон гадаад орнуудын жишээн дээр харьцуулан үзэж зөв ёс суртахуунтай иргэн болон төлөвшихөд шаардагдах мэдлэг, дадал эзэмшихийг зорино. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1-рт улс төрийн ёс зүйн онолын үндсийг судлах, ёс суртахуун ба эрх зүй, улс төрийн бодлого ба ёс суртахууны харилцан хамаарлыг өрнийн болон дорнын ёс суртахууны сургаалын үүднээс судлах, 2-рт, өөрийн болон бусад улс орнуудын улс төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны хэм хэмжээ, зарчим, онцлог зэргийг тусгасан баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг задлан шинжилж харьцуулах, 3-рт “Улс төрийн хүрээний авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн мөн чанар, хор хөнөөл, тэдгээрээс сэргийлэх арга замуудыг эрх зүйн эх сурвалж, институтжилтийн хүрээнд судална.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI410
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1) Олон улсын харилцааны эрх зүйн зохицуулалтын үндсийг судлах. 2)Улс орнуудын гадаад бодлого, дипломат харилцааны уламжлал, хөгжил, онцлогийг шинжлэх. Үүнд дараах агуулгыг багтаана: Олон улсын эрх зүй, ОУЭЗ-н зарчим, хэм хэмжээ, эх сурвалж; Олон улсын эрхзүйн субъект, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх, арга зам, хэлбэр, онол, эрхзүйн үр дагавар; ОУЭЗ дэх хүн амын тухай ойлголт, тэдгээрийн эрхзүйн статус, харьяалалгүй хийгээд давхар харьяалалтай хүмүүс, цагаачлал, орогнол ба дүрвэгсэд; Олон улсын эрхзүй дэх нутаг дэвсгэрийн асуудал; Олон улсын эрх зүйн систем: салбар эрх зүй; Гадаад бодлого судлал: онол, арга зүй; Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм ба үйл явц; Улс орнуудын гадаад бодлогын хөгжил, чиг хандлага; Кейс судалгаа

Зорилго

Олон улсын харилцаанд оролцогч субьектуудын харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтуудтай танилцаж, харилцаанд оролцогч талуудын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг судлах зорилготой. Олон улсын эрх зүйн суурь ойлголтыг авч, гадаад бодлого дипломат ажиллагааны уламжлал, шинэчлэл, хувьсал өөрчлөлтийг судлах, улмаар улс орнуудын гадаад бодлогын зорилго, стратеги, бүтэц үйл ажиллагааг шинжлэх, олон улсын харилцаанд өрнөж буй үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI204
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулга үндсэн 3 хэсэгт хуваагдана. 1.Олон улсын харилцааны онол, түүх ( Орчин үеийн төр улсуудын үүсэл. ОУХ онол, Төр улсуудын ижилсэл ба ондоошил. Дэлхийн улс орнуудын түүхэн болон орчин үеийн хүчний харьцаа. Соёл иргэншлүүдийн хоорондын харьцааны асуудлууд. 2. Олон улсын харилцааны оролцогчдын бодлого, үйл ажиллагаа: үндсэн ба үүсмэл оролцогчид (Их гүрнүүдийн гадаад бодлого, үндэсний ашиг сонирхол, ОУБ, ҮДК, бүс нутгууд) 3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд (эдийн засаг, ядуурал ба тэгш бус байдал, хүрээлэн буй орчин, байгалийн баялаг, аюулгүй байдал, хүний эрх, цахим улс төр)

Зорилго

Cонгон судалж буй оюутан дэлхийн улс орнуудын улс төрийн бодлогын түүхэн болон орчин үе, улс төрийн үйл явдлууд ба улс төрийн бодлогын уялдаа холбооны тухай мэдлэг олох, дэлхийн улс төрийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс ойлгох, тайлбарлах, дүгнэлт өгөх чадвар, дадал эзэмшихэд тус хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI717
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд харьцуулсан судалгааны арга зүйгээр глобал улс төрийн онол практикийн асуудлыг бүс нутаг судлалтай нь зэрэгцүүлэн авч үзэхийг зорино. Хичээлийн агуулга үндсэн 3 хэсгээс бүтнэ. - Эхний хэсэгт, дэлхийн улс төрийн бодлогын онол, арга зүй түүхийн үндсийг судлах зорилго тавина. Энэ хүрээнд олон улсын харилцааны онцлог, мөн чанар, түүхэн үечлэл, онол арга зүйн асуудлыг судална. - Хоёрдугаар хэсэгт, орчин үеийн глобал асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн үүсэл гарал, мөн чанар, үр дагаврыг гаргаж, хэтийн төлөвийг таамаглах зорилго тавина. - Гурав дахь хэсэгт бүс нутаг, орон судлалын асуудлыг хөндөж бүс нутгуудын түүх, соёлын уламжлал, улстөр-эдийн засаг, улс төрийн оролцоо зэрэг хувьсах хэмжигдхүүнүүдээр адил төстэй болон ялгаатай шинжүүдийг судлахын зэрэгцээ кейс судалгааны хүрээнд улс орнуудын харьцуулалтыг хийнэ.

Зорилго

Улс төрийн харьцуулсан судалгааны онол-арга зүйгээр дэлхийн улс төрийг задлан шинжлэх, тулгамдсан асуудлуудын мөн чанарыг ойлгох, улс төрийн эдийн засаг, соёл түүхийн хандлагаар бүс нутгуудын харьцуулал хийж, тодорхой кейсүүд дээр тодруулж мэдлэгээ гүнзгийрүүлнэ. - глобал улстөрийн үндсэн асуудлуудтай танилцах - бүс нутгийн түүх соёлын уламжлал, улстөр-эдийн засаг, улстөрийн оролцоо гэх хувьсах хэмжигдэхүүнүүдээр адил төсөөтэй, ялгаатай шинжүүдийг ойлгож мэдэх - Case Study судалгаа хийж улс орнуудын онцлогийг тодруулах

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI604
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд харьцуулсан судалгааны арга зүйгээр глобал улс төрийн онол практикийн асуудлыг бүс нутаг судлалтай нь зэрэгцүүлэн авч үзэхийг зорино. Хичээлийн агуулга үндсэн 3 хэсгээс бүтнэ. Эхний хэсэгт, глобаль улс төрийн бодлогын онол, арга зүй түүхийн үндсийг судлах зорилго тавина. Энэ хүрээнд олон улсын харилцааны онцлог, мөн чанар, түүхэн үечлэл, онол арга зүйн асуудлыг судална. Хоёрдугаар хэсэгт, орчин үеийн глобал асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн үүсэл гарал, мөн чанар, үр дагаврыг гаргаж, хэтийн төлөвийг таамаглах зорилго тавина. Гурав дахь хэсэгт бүс нутаг, орон судлалын асуудлыг хөндөж бүс нутгуудын түүх, соёлын уламжлал, улстөр-эдийн засаг, улс төрийн оролцоо зэрэг хувьсах хэмжигдхүүнүүдээр адил төстэй болон ялгаатай шинжүүдийг судлахын зэрэгцээ кейс судалгааны хүрээнд улс орнуудын харьцуулалтыг хийнэ.

Зорилго

Улс төрийн харьцуулсан судалгааны онол-арга зүйгээр глобал улс төрийн бодлогыг задлан шинжлэх, тулгамдсан асуудлуудын мөн чанарыг ойлгох, улс төрийн эдийн засаг, соёл түүхийн хандлагаар бүс нутгуудын харьцуулалт хийж, тодорхой кейсүүдээр тодруулж мэдлэгээ гүнзгийрүүлнэ. - глобал улс төрийн үндсэн асуудлуудтай танилцах - бүс нутгийн түүх соёлын уламжлал, улс төр-эдийн засаг, бүс нутгийн харилцаааюулгүй байдлын тогтолцоо гэх хувьсах хэмжигдэхүүнүүдээр бүс нутгуудыг харьцуулан судлах - Case Study хүрээнд тодорхой бүс нутгийн улс орнуудыг тодруулан судлах

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI414
Багц цаг: 2




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар