Бидний тухай
Багш ажилтан
Монголын боловсролын чиг хандлага, өөрчлөлт Манай орны боловсролын маргаашийн шинэчлэлийн үзэл санааг боловсролын салбарын багц хуулийн өөрчлөлт болон бусад төрийн бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” гэсэн зорилго дэвшүүлж, “..., насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн үр дүнг тодорхойлсон байдаг. Тус баримт бичгийн 2.2.3 дэд бүлэг “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий монгол хүн”-ийг бий болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ (МУЗГ. 2016). 2019 оны Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030-д Монгол улсын 2030 хүртэлх хөгжлийн үндсэн үзэл баримтлал нь ТХҮБ 2030 бөгөөд энэ үзэл баримтлалд тусгасан хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, товлосон үр дүнд хүрэхэд хамгийн чухал хүч нь боловсрол юм. Монгол Улсын ТХҮБ 2030-ын “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн” гэсэн зорилтын хүрээнд 2025 болон 2030 он хүртэлх боловсролын хөгжлийн зорилтуудыг дэд салбар тус бүрээр тодорхойлсон байдаг (БСШУСЯ. 2019). Боловсролын ирээдүйн чиг хандлага, өөрчлөлтийг тодорхойлсон дээрх баримт бичгүүдэд Монгол улсын нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөө үед иргэддээ насан туршийн боловсрол эзэмших боломж олгохын зэрэгцээ боловсролыг зөвхөн хувь хүний эзэмшсэн мэдлэг, чадвараар бус, хүний хүмүүжил, төлөвшлийг чухлаар авч үзэж байна. Хорин нэгдүгээр зууны боловсролын үндсэн чиг хандлага болж буй насан туршийн боловсролын болон сургалтын үзэл баримтлал, агуулга, аргазүй, үнэлгээг судлан тогтоож шинэчлэл, өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд судалгааны байгууллага, судлаачид бид өөр өөрсдийн бодит хувь нэмрийг оруулах үүрэгтэй. Бид энэ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, түүнийг шийдвэрлэх нэг арга зам нь хорин нэгдүгээр зуунд монгол суралцагчийн зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийг цогцоор нь боловсруулан, түүнийгээ боловсролын түвшин бүрт системтэйгээр буулган хэрэгжүүлэх, үнэлэх арга замыг тодорхойлох явдал гэж харж байна. Манай орны хувьд ТХБ-ын талаар хэд хэдэн судалгаа хийгдэж, боловсролын шинэчлэлийн үзэл санаа нь төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан боловч НТБ-ын зорилго, зорилт, агуулга, арга зүй, үнэлгээг өөрийн орны онцлогт буулган судлан тогтоосон судалгааны дорвитой ажил хийгдэхгүй байна гэж үздэг.

Түлхүүр үгс: