Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлээр санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын хуулийн тухай ойлголт, Математик статистикийн судлагдахуун, холбогдох ойлголтууд, Түүвэр, Өгөгдлийн төрөл ангилал, түүврийн анхан шатны боловсруулалт, Статистикийн хэрэглээний програмуудад өгөгдлийг оруулах, Түүврийн тоон үзүүлэлтүүд, Статистик таамаглал, таамаглал шалгах зарчим, Статистик хэмжүүр, түүнийг хэрэглэх, Зарим параметрийн ба параметрийн бус таамаглалууд тэдгээрийг шалгах хэмжүүрүүдээс, Корреляцийн шинжилгээ, Регрессийн шинжилгээ, Хи квадрат, Дисперсийн шинжилгээ.
Энэхүү хичээлээр мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа таамаглалыг математик статистикийн арга зүйг ашиглан шийдвэрлэх буюу хариулт өгөх, судалгааны ажлын тоон мэдээлэлд статистик боловсруулалтыг хийх, статистикийн мэргэжлийн программ хангамжтай ажиллах, гарсан үр дүнг үнэн зөвөөр дүгнэх чадвар ба дадлыг эзэмшихэд оршино.
Уг хичээл нь сургалтын сэтгэл зүйн үндсийг суралцагчдад ойлгуулахад чиглэнэ. Үүний тулд сурагчийн сурах үйл ба сэдэл, хөгжлийн хандлагууд, хувийн ба бүлгийн ялгаа, сургалтын орчин ба сэтгэл зүйн уур амьсгал, сургалтын үр дүнтэй аргууд зэргийг авч үзнэ. Сургалтын явцад багш сурагчийн тухайн насанд илрэх танин мэдэхүйн хөгжлийн онцлог, бие хүний ба нийгмийн танин мэдэхүйн онцлог, үеийн тэнгийн харилцааны онцлогийг харгалзах, сурагчийн хэрэгцээ ба сэдлийг танин мэдэж сургалтыг идэвхжүүлэхэд хэрхэн ашиглах, хичээлд анхааран төвлөрөх орчин нөхцлийг бүрдүүлэх зохион байгуулалт хийх зэрэг асуудлыг багтаана.
Уг хичээл нь суралцах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, сурагчдын танин мэдэхүйн, бие хүний, сэтгэл хөдлөлийн, нийгэмшлийн онцлогийг танин мэдэж сургалтыг зохион байгуулахад тухайн насны сурагчдын эдгээр онцлогийг харгалзан үзэх чадвар, дадал бий болгох зорилготой.
Тус хичээлээр мэдээлэл боловсруулах үйл явц дахь тархины үйл ажиллагааг судлах судалгааны аргуудын талаар болон хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн ур чадварт суралцах зэргийг танин мэдэх онолоор тайлбарлана.
Энэхүү хичээлээр хүний юмс үзэгдлийг танин мэдэх, мэдээлэл боловсруулах үйл явцад сэтгэцийн процесс болох хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, түүнчлэн хэл яриа, сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадвар зэргийг танин мэдэх онолын үүднээс тайлбарлах мэдлэг чадвартай болгоход хичээлийн зорилго, ач холбогдол оршино.