МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): М.Тэгшбуян
"A Management and Leadership Development Model for the Tourism Sector in Mauritius" International Journal of Hospitality and Tourism Systems, vol. 17, no. 1, pp. 102-110, 2024-5-1

http://www.publishingindia.com/ijhts/24/a-management-and-leadership-development-model-for-the-tourism-sector-in-mauritius/32112/87365/

Хураангуй

The tourism sector is a major sector in Mauritius and after the pandemic it is experiencing a substantial growth. Such growth has also led to an increase in the demand for management skills in the sector. These people play a key role in ensuring service quality and efficiency throughout the hotel sector. Effective Management and leadership Development programs and processes ensure that hotels have the right number and kinds of managers needed to compete and meet their goals, especially in a highly competitive and rapidly changing business environment. However, little research has been done to understand the actual process of management and leadership development in the Mauritian hotel sector from the perspective of participants in management development programs. The purpose of this research is to understand how the management development process works in the Mauritian hotel sector. A Grounded theoretical approach was used as a novel approach. 25 participants (Resort Managers, Reservation Managers, Finance Managers, Front Office Managers, Room Service Managers, F&B Managers) from Mauritian hotels were interviewed to obtain relevant information on the management development process. Data were analyzed with Nvivo software. This study allowed to develop a new conceptual framework for the management development process, based on the opinions of the participants. The conceptual framework helps to understand the actual process of management development as it occurs in the Mauritian context and helps to compare it with other models that exist in the hotel sector around the world.

Зохиогч(ид): М.Тэгшбуян, Н.Сэндэнханд
"Өсвөр насны хүүхдүүдийн ганцаардалд нөлөөлдөг зарим хүчин зүйлийг судалсан нь" Боловсрол судлал, vol. №24 (598) , pp. 89-100, 2024-5-1

https://data.num.edu.mn/dataset/erdem-shinjilgeenii-setguul?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1B4J07vBoeYAjY08v1V5dtyinRT1Jo89i9UwFx-hx4-qW-7mZoDXuTuPQ_aem_AYKJbs5GiaAIAbCD6LTRCNn-HZjQPytECurY-tWDxl2Ns_lpbIZj85CRRNTsPPYCZoP3an0SpGbfPqlInpm3066u

Хураангуй

Ганцаардал нь орчин үеийн нийгэмд тулгамдаж буй асуудал бөгөөд өсвөр насанд ганцаардлаас үүдэж амиа хорлох бодол, сэтгэл гутрал, эрүүл мэндийн байдал муудах зэрэг эрсдэлүүд бий болдог байна. Өсвөр насанд өөрийгөө мэдэрч буй дүрээр нь нийгэм болон бусад хүмүүс, үе тэнгийн найз нөхөд, эцэг эх нь хүлээн зөвшөөрч ойлгохгүй байх зэргээс болж ганцаардал үүсдэг ажээ. Тийм учраас өсвөр насны хүүхдүүдийн ганцаардалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулахад судалгааны зорилго чиглэсэн болно. Ганцаардлыг “Ганцаардлын тест UCLA”-г ашиглаж, дээрх хүчин зүйлсийг тодруулахын тулд “Эцэг эхийн ойр дотно байдлыг үнэлэх PBI тест”, “Интернэтийн хамаарлын тест IAT” асуулга, “Бүлгийн уур амьсгалыг тодруулах социометр”-ийн арга,“Цахим дээрэлхэлтийн асуулга CBV”, “Нийгмийн дэмжлэгийг үнэлэх асуулга MSPSS” болон ганцаарчилсан ярилцлагын аргыг ашиглалаа. Энэхүү судалгаа нь 2 хэсгээс бүрдэх ба эхний судалгаанд 12-14 насны 71 өсвөр насны хүүхэд хамрагдсан бол хоёр дахь судалгаанд 14-18 насны 185 өсвөр насны хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь тодорхой хэмжээнд ганцаардлыг мэдэрч байгаа бөгөөд нийгмийн дэмжлэгээ үнэлсэн байдал нь баг, хамт олны дунд эзлэх байр суурь доогуур байх тусам ганцаардлын түвшин өндөр байсан. Мөн түүнчлэн эцэг эх хүүхдэдээ анхаарал бага хандуулах нь тэдний ганцаардлын түвшинг нэмэгдэхэд нөлөөлж байгаагаас гадна интернэтийн хэрэглээ өсөхөд нөлөөлж байна. Өсвөр насны хүүхэддээ үзүүлэх эцэг эхийн асрамж халамж бага, ойр дотнын найз нөхөдгүй байх, анги хамт олны зүгээс гадуурхалтад өртөх, тоогдохгүй нь ганцаардлыг бий болгоход нөлөөлж байна гэсэн судалгааны үр дүн гарлаа.

Зохиогч(ид): М.Тэгшбуян, Ж.Буянбадрах
"БИЕ ХҮНИЙ ХЭВ ШИНЖ БОЛОН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОГЧДЫН ДОНТОЛТЫН ХАМААРЛЫГ СУДАЛСАН НЬ " НИЙГМИЙН АЖИЛ, vol. 15 (№602) 2024, pp. 159-168, 2024-5-1

https://data.num.edu.mn/dataset/erdem-shinjilgeenii-setguul?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR3gTuPvzm1KJREJGWTlq4k6lnCV9K5to4MEP0IbAGqNFvYCyUt3ctwo2n0_aem_AYrRvTMI_jZbTavFlfWJF99J4a1x1slti_u3zLs8UOcAiCd3C0S9lGgkuiiaAWzxrpaXp7cp-9u_byhnQLj6sZjZ

Хураангуй

Технологийн дэвшил нь мөрийтэй тоглоомын зах зээлд эзлэх хувийг сүүлийн 10 жилийн хувьд эрс нэмэгдүүлж байна. Мөрийтэй тоглоом гэдэг нь мөнгө эсвэл хүссэн үр дүнд хүрэхийн тулд тоглоом тоглох, эрсдэлт үйл хийх үйлдэл юм. Бодит амьдралын асуудлаас зугтан, түүнийг мартахын тулд орлуулах зүйлсийг хайсаар явдаг нь хүний нийгмийн их хөгжлийн ачааллыг харуулах нэг жишээ юм. Энэ нь эцэстээ ямар нэг зүйлд донтоход хүргэдэг. Бие хүний таван хэв шинжийн анхны загваруудын нэгийг 1961 онд Тупес, Кристал нар санал болгосон бөгөөд тэд "үндсэн шинж" гэж нэрлэдэг таван хүчин зүйлийг тодорхойлсон. Үүнд, экстраверт, нээлттэй байдал, нийцтэй байдал, ухамсарт байдал, невротик хэв шинж багтсан. Энэхүү судалгаа нь цахим мөрийтэй тоглоом ба бие хүний хэв шинж хоорондын хамаарлыг судлах, мөн бие хүний хэв шинж нь цахим мөрийтэй тоглоомд донтох зан үйлд хэрхэн нөлөөлдөг талаар судлах зорилготой. Судалгааны үр дүнд бие хүний хэв шинжийн хувьд невротик болон нээлттэй хэв шинж өндөр хүмүүс бусад бие хүний хэв шинж давамгайлсан хүмүүстэй харьцуулахад цахим мөрийтэй тоглоомд донтох илүү эрсдэлтэй байна. Невротик хэв шинж давамгайлсан хүмүүс мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох зэрэг янз бүрийн донтуулагч, эрсдэлт зан үйлд өртөх магадлалтай. Нээлттэй хэв шинж нь шинэ зүйлийг туршиж үзэх хүсэл эрмэлзэл зэрэг онцлогоор илэрдэг учир мөрийтэй тоглоомд донтох магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн судалгаанд оролцогчдын амьдралд тохиолдсон гэнэтийн үйл явдал нь цахим мөрийтэй тоглоомд донтох эрсдэлийг үүсгэх нэг хүчин зүйл болж болох нь харагдлаа.

Зохиогч(ид): Д.Бумдарь, М.Тэгшбуян, Б.Хишигням
"“КОВИД 19-Г ДОТООДДОО АЛДСАН ҮЕИЙН БОДЛОГО НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛСӨН БАЙДАЛ”" Политологи, vol. № 19, pp. ху 1-17, 2021-4-22

http://dep.num.edu.mn/uts/?page_id=143

Хураангуй

Дэлхийн дахинд шинэ төрлийн халдварт вирус дэлгэрсэнтэй холбоотойгоор ДЭМБ цар тахал хэмээн зарлаж улс орнууд өөрсдийн эрсдэлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын 4-т заасныг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр УОК-ын даргын тушаал -аар “Гамшгаас хамгаалах тухай хууль” -ийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжин ажилласан болно. Манай улсын хувьд дотоод халдвар 11 сарын 11-нд зарлагдан 12-ны өдрөөс УОК-ын саналын дагуу Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болно. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой нийгмийн дунд эргэлзээ, үл итгэх байдал хүчтэй илэрч байна. Учир нь гаргасан шийдвэр болгон нь өдөр бүр өөрчлөгдөх, баттай эх сурвалжын мэдээлэл хоорондоо зөрөх зэрэг тодорхойгүй гайхсан байдалтай эхний долоо хоног өнгөрсөн болно. Энэхүү байдалтай зэрэгцэн аж ахуй нэгж, иргэдийн эдийн засгийн байдал, өдөр тутмын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, авах арга хэмжээ мөн тодорхой бус байсан нь нийгмийг ихэд бухимдуулсан. Товчхондоо дүгнэж үзэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын үе буюу 10 сарын турш УОК-ын хийсэн үйл ажиллагааны үр дүн гарсангүй хэмээн хэлж болох юм. Иймээс төрийн засаглалын чадамжид эргэлзэх нийгмийн уур амьсгал бүрэлдсэн байна хэмээн үзэн нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа хийхийг зорьсон.

Зохиогч(ид): М.Тэгшбуян, Н.Должин, Б.Хишигням
"Implementation of government decisions at general education schools during covid-19 and psychological consequences", Virtual Conference “Democratic Challenges in Asia and Mongolia: Innovations through deliberative democracy, online parliament, and electoral reform”, Mongolia, 2021-1-28, vol. 1, pp. 1

Хураангуй

In order to prevent the spread of the COVID-19 pandemic, Mongolia suspended all schools and kindergartens from 3 February to 31May2020, and switched from classroom learning to distance learning approach. During this period, secondary school and kindergarten education content was broadcasting TV channels in the form of tele-lessons. The lockdown was not only a new experience for children, parents and teachers, but it also has posed many challenges to adapt to a new situation to ensure continuous teaching and learning amid the pandemic. The survey data were collected from a randomly selected sample using quantitative research methods such as psychological tests, probing questions, and qualitative research methods such as psychological projective tests and interviews. The survey was conducted among the secondary school students, their parents and teachers. Being unable to meet their classmates for an extended period or engage in extracurricular, school or community activities, children experienced feelings of loneliness; spent more time looking at screens due to loneliness, developed anxiety and fear, feeling that their learning was not sufficient. On top of these, stress resulted from trying to adjust to a new mode of tele-education, as well as unfulfilled needs for attachment, have led to decreased motivation for learning and caused psychological distress and negative attitudes in children.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар