Бидний тухай
Багш ажилтан
Стандартын онол, Өгүүлбэрийн бүрэлдүүлбэрийн бүтэц ба гүн ба өнгөн бүтэц, рекурсив ба гишүүн өгүүлбэрийн мөн чанар, Өргөтгөсөн стандартын онол, Х-штрихийн онол, Захирах холбох онол, Т-ийн ялгалын онол, Тета онол, Минималист онол зэрэг бүлэг сэдэв судална.
Хүний хэл ярианы цогц санаа илэрхийлэх нэгж үүсгэх, үүсгэснээ хураах, түүнийг эргэн сэргээх зэрэг үйлдэл хийх чадавхийн талаар хэлний бүтцийг хийсвэр аргаар судалж болох таамаглалыг судласнаар хэл яриа үүсэх физиологийн тал болон дотоод хэл, хэлний хэрэглээ буюу гадаад хэл ойлголтын хүрээнд хэлний үзэгдлийг тайлбарлах онол, аргазүйн асуудлыг судална. Хэлний гүн ба өнгөн бүтцийн түвшин, уг хоёр түвшний өөр хоорондоо холбогдох уялдаа холбоо буюу хувьсах үйлдлээр хэл яриа бүтэх уураг тархины болон хэлэх ярих үйлийг тайлбарлана.
Тогтсон угтлагатай тэмдэг нэрийн угтлага, Үйл үгийн үүргийн холбоос, -n төгсгөлтэй хувиргаа бүхий нэр үгстэй танилцан тэдгээрийг тогтоож, Хүсэн болзох төлвийн өнгөрсөн цаг, Идэвхгүй хэвийн төгс өнгөрсөн, өнгөрөн төгссөн ба ирээдүй цагийн хэлбэрийг сурна. Баймж үйл үг ямар тохиолдолд хийсвэр утгаар хэрэглэгдэж болохыг, ямар утгатайг мэдэж авч, Төлөв байдал заасан идэвхгүй хэв, үйлт нэрийн нэг ба хоёрдугаар хэлбэрийн утга, хэрэглээнд суралцана. „da-„ угтвартай төлөөний нэр, Тэмдэг нэрээс нэр үг, Эзэн биегүй идэвхгүй хэв үүсэх арга зарчим, хэрэглээг ойлгох, тогтоох, тэдгээрийн тусламжтайгаар өөрийгөө илэрхийлэх, жишээ гаргах, „während“ холбоостой эсрэгцэл өгүүлбэр, „-снаар“, „-дгаараа“… (,indem…/ …dadurch, dass… ) гэсэн утгатай баймж өгүүлбэрийг ойлгох, илэрхийлэл бүтээх, өөрийгөө ойлгуулах, өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг эмхлэх, „-хын оронд“ (statt … zu + Infinitiv / anstatt dass) гэсэн утгатай, „-х хүртэл“ (bis) гэсэн утгатай цаг хугацаа заасан илэрхийлэл бүтээх, өөрийгөө ойлгуулах, өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг эмхлэх, Идэвхгүй хэвийг илэрхийлэх хувилбаруудтай танилцах, хэрэглээг ойлгох, өгүүлбэрийг хувирган үлгэрчлэн үзүүлэх, Тодотгол гишүүн өгүүлбэрийг үйлт нэрийн бүлэгт хувиргах, Нэршүүлэх буюу гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрт нэгтгэн хувиргах арга, зарчмыг ойлгох, өгүүлбэрийг хувирган үлгэрчлэн үзүүлэх мэдлэг чадвар эзэмшинэ. Мөн „-снаас хойш“, “-хаас өмнө“, “-сны дараа“, „-х үеэр“ гэсэн утгатай цаг хугацаа заасан илэрхийлэл, sodass холбоостой, мөн учир шалтгаан заасан өгүүлбэрийн бүтцийг, Идэвхгүй хэвийн одоо ба төгс бус өнгөрсөн цаг, өгүүлбэрийн бүтцийг, Харъяалахын тийн ялгал шаарддаг угтлагууд, „irgend-“ төлөөний нэрийн утга, хэрэглээг сэргээн санах, „wo-„ угтвартай асуух үг бүтэх арга, зарчим, хавсрал нэрийн хувиргааг сэргээн санана.
Дээд шатны герман хэлний хэлзүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагч буюу В2.1, В2.2 түвшинд тодорхой болон хийсвэр сэдвээрх цогц бичвэрийг ойлгох, өөрийн сонирхлын буюу мэддэг тусгай салбарын хүрээний мэргэжлийн үг хэллэг бүхий бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр урьдчилан бэлдээгүй сэдвээр ярианд шууд оролцож чөлөөтэй ойлголцож, эх хэлтэнтэй төвөггүй ойлголцон энгийн яриа өрнүүлэх, өргөн хүрээний сэдвээр ойлгомжтой, дэлгэрэнгүй нарийвчилсан байдлаар өөрийгөө илэрхийлэх, тавигдаж буй асуудлаар байр сууриа тайлбарлах, янз бүрийн боломжийн давуу ба сөрөг талыг тодорхойлох зэрэг аман болон бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, хэлзүйн хувьд учир холбогдолтойгоор ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмших нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Дунд шатны герман хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагчийн түвшинд суралцагчид танил буюу хамгийн ойр наад захын салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг утга, учир холбогдлын хувьд хэл зүйн түвшинд алдаагүй ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож буй энгийн, нийтлэг тохиолдох нөхцөлд ойлголцох, энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар хэл зүйн хувьд алдаа мадаггүй, харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

- Дискурсийг “үйл явдлын өрнөлөөр нь загварчлан судлах” буюу бүтэц-утгын талаас нь судлах нөгөөтэйгүүр, дискурсийг харилцаанд оролцогч хүмүүсийн сэтгэлзүй, нийгэм-соёл, хэл яриа бүтсэн нөхцөл байдал зэргийг харгалзан судлах - Бичвэр болон хэл яриаг аж хэрэглээ (прагматик), нийгэм-соёл, сэтгэлзүй болон бусад хэлний бус хүчин зүйлийн уялдаа холбоонд өргөн хүрээнд авч үзэх - хам утга (контекст)-ыг үйл явдлын хэлхээнд нь авч үзэх шаардлага, зүй тогтлыг судлах - хэл яриаг хүмүүсийн харилцаа хийгээд танин мэдэхүйн үйлийн тодорхой зорилгод чиглэсэн бүрдүүлбэр болох үүднээс авч үзэх
- Дискурсийн шинжилгээний хамрах хүрээг танилцуулж, хэл яриан дахь дискурсийн зохион байгуулалт, дискурс болон хэлзүйн интерфэйс, мөн түүнчлэн хэл болоннийгмийн харилцааныинтерфэйс, хам утга буюу контекстийг хэлний онцлог мөн чанар болон хүний хэлний түгээмэл зарчим, зүй тогтолтойхолбож ойлгох - Бичвэр болонярианд тухайн дискурсийг ялгаж байгаа гол онцлогийг таньж тогтоох - Бичвэр болон хэл ярианы орчинд дискурсийн хам хүрээг тогтоондүн шинжилгээ хийхчадвартай болох
Хэвлэл нийтлэл, телевиз, радио зэрэг мэдээллийн хэрэгслийн нийгэм, соёл, улс төрийн хүрээний сэдвээрх бичвэрийг герман хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс герман хэлнээ орчуулах дадал эзэмшинэ. Хэвлэл нийтлэлийн бичвэрүүдийн төрөл зүйлийг ялган таних, тэдгээрийн найруулгазүй хийгээд дискурсийн онцлогтой танилцах, судалж мэдэх, хэвлэл нийтлэлийн бичвэрийн нийгмийн зориулалт, нөлөөлөх үйлчилгээний онцлог зэргийг харгалзан дискурс анализ хийх, дүйцэл хангасан орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал эзэмших, хэвлэл нийтлэл, мэдээллийн орчуулга хийх явцад тохиолдох бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх арга барилд сургах

Өгүүлбэрзүйн нэгж судлахуун нийлэмжүүдийн төрөл зүйл (нэр, үйлийн гэх мэт хэв шинжүүд, тэдгээрийн онцлог), энгийн өгүүлбэрийн хэв шинж (хоёр бүрэлдэхүүнт, эзэн биегүй, бүхэн ба бүрэн бус гэх мэт), энгийн нийлмэл ба хавсарсан нийлмэл өгүүлбэрийн төрөл зүйл, хэв шинжүүд, холимог өгүүлбэрийн бүтэц тэдгээрийн өвөрмөц онцлог, өгүүлбэр дэх өгүүлбэрийн гишүүдийн байршил, тулгар ба туслах мэдээллийн онцлог.
Хэлэхүйн үндсэн нэгж болсон өгүүлбэрийн тогтолцоог эзэмшүүлэх, зөв хэрэглэж сурах тухайлбал, өгүүлбэрийн нэгж болсон нийлэмж үгийн үүрэг ухагдахууныг тайлж тайлбарлах, зөв бүтээж сургах, өгүүлбэрийн төрөл зүйлтэй танилцах, өгүүлбэрийн бүдүвчийг гаргаж сургах зэрэг болно
Эдийн засгийн холбогдолтой эх бичвэрийн утга, найруулгын болон хэлзүйн хувьд алдаагүй, эдийн засгийн нэр томъёо, хэллэгийг зөв оноон монгол хэлнээс герман хэл рүү, герман хэлнээс монгол хэл рүү орчуулж, албан найруулгын арга барил, зарчимтай танилцаж дадлагажина. Үүний тулд Тендэрийн урилга, санал, үнийн санал, захиалга, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх хуудас, гомдол, сануулга, хувьцаа, хөрөнгийн биржийн мэдээ, Эдийн засгийн үзүүлэлтийн графикийн тайлбар бичвэр, Эдийн засгийн цаг үеийн мэдээ, Улсын төсвийн төлөвлөгөө, Бараа, үйлчилгээний ерөнхий нөхцөл, Банкны үйлчилгээний танилцуулга, Маркетингийн бодлогын тухай бичвэр, Хөрөнгө оруулалт, Цалин хөлсний хэмжээний тухай гэрээ, хэлэлцээ зэрэг сэдвээр орчуулга хийнэ.
Бизнес эдийн засгийн салбарын бичвэрийн сэдвийн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааны төрөл бүрийн албан захидал, баримт, маягт, мэдээ зэрэг бүхий л төрлийн эх бичвэрийн бүтцийн онцлогийг судалж, германаас монгол, монголоос герман хэл рүү орчуулга хийх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Эдийн засгийн холбогдолтой нэр томъёоны орчуулгыг зөв оноон орчуулах, эдийн засгийн эх бичвэрийн найруулгазүйн онцлогтой танилцах, тухайн найруулгын шаардлагад нийцүүлэн орчуулах, орчуулгын оноох, утгачлах, дүйцүүлэх аргыг хэрэглэх дадал эзэмших, тухайн сэдвийн хүрээнд эх бичвэрт найруулгазүйн редакци болон хэлзүйн анализ хийх чадвар олгох, практик амьдралд эдийн засгийн эх бичвэрийн орчуулгаас суралцсан үг хэллэгээ үр ашигтай хэрэглэх чадварт сурах ач холбогдолтой.
Авиа зүй: Герман хэлний стандарт аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сан: А1.1 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 300-400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн хүйс, тоо, хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.1 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, авий зүй, дуудлага зүй, дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 1 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Алтай овгийн монгол хэл, энэтхэг-европ овгийн герман хэл нь төрөл бус хэл болох үүднээс хоёр хэлний зүй тогтлыг нарийвчлан үзэж төрөл бус хэлийг үгзүй, үгийн сан судлал (нэр үг, үйл үг, хавсрал нэр, герман хэлний угтлага, угтвар, монгол хэлний дагавар үг, дагавар, нөхцөл), өгүүлбэрзүйн түвшинд жишин ялгаатай болон ижил төстэй талыг зэрэгцүүлэн судална. Мөн үүнийг судлахын ач холбогдол, хэл сурах, сурахад үүний учир холбоо хэрхэн нөлөөтэйг мэдэж авна.
Ерөнхий болон хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс хоёр хэлний хэлзүйн зэрэгцүүлэл хийх онолын мэдэгдэхүүнтэй болгох зорилготой ба төрөл бус хэлийг хэлбэр судлалын төвшинд зэрэгцүүлэн судлах анхны мэдэгдэхүүн, аргазүй эзэмших ач холбогдолтой.
Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүнийг зөв ойлгож, зөв орчуулсан эсэхээс судалгааны ажлын ач холбогдол, үнэ цэнэ ихээхэн хамаардаг. Шинжлэх ухаан хийгээд нийгэмд үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх эсэх нь тухайн хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалтай шууд холбоотой. Тиймээс гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүн судлал нь тухайн хэлийг эзэмшсэн чадвараас гадна орчуулагч, судлаачийн ёс зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгддэг. Үүний учир, гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын үндсэн ойлголт, судалгааны онцлог, аргазүй, зарчим нь энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.
Тухайн гадаад хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүнтэй танилцах, орчуулах, судлах мөн зарим шинэ, шинэлэг мэдээ, сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай онол аргазүйн мэдлэг, дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын онцлог, аргазүйн талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг олгож буй нь уг хичээлийн гол ач холбогдол болно.
Герман хэл шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний хэл болохын хувьд түүний үүрэг, хөгжил, илэрлийг ялгамжтай илэрхийлэх, эрдэм шинжилгээний зохиол бүтээлийн бичвэр, дискурсийн төрөл зүйлийг нь тодорхойлох, хэл найруулгад анхаарах буюу нэгтгэн дүгнэх, үндэслэх, асуудал дэвшүүлэх, үзүүлэн таниулах болон эрдэи шинжилгээний ажлын хураангуй бичих, мэргэжлийн салбарын хүрээнд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн үр дүн, ололт, амжилт, хөгжлийн чиг хандлагын талаар уншиж ойлгоход шаардлагатай ахисан түвшний унших, бичих болон хэл зүйн мэдлэг олгоно.
Ахисан түвшний герман хэлний хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн “Ур чадварт харилцагч” буюу С1 түвшний мэдлэг, чадвар эзэмшүүүлэх, хэлний хэрэглээ болон эрдэм шинжилгээний хэл, түүний найруулга, ахисан түвшний хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл уншиж ойлгоход чиглэгдэнэ.
Дунд шатны герман хэлний хэлзүй 2 хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагч буюу В1.1, В1.2 ахисан түвшинд ажил, сургууль, чөлөөт цаг гэх мэт салбарын өөрт танил зүйлийн талаархи бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр тухайн гадаад хэлээр ярилцагч оронд аяллаар явж байх үед тохиолдох ихэнхи нөхцөл байдлыг даван туулах, мэддэг сэдэв, сонирхдог салбарынхаа талаар энгийн үгээр илэрхийлэх, өөрт тохиолдсон зүйл, туршлагаасаа өгүүлэх, итгэл найдвар, зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө, үзэл бодлын талаар товч үндэслэл, тайлбар өгөх зэрэг аман болон бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, хэлзүйн хувьд учир холбогдолтойгоор ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмших нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.