МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Ариун
"МОНГОЛ, ГЕРМАН ӨГҮҮЛБЭРТ ХУВИРГАЛ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЗАРИМ НЭГЭН ЗАРЧИМ", Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй XIII, 2024-5-11, vol. XIII, pp. 9

Хураангуй

Studying the pattern of transformations comparatively between German and Mongolian sentences has great significance in the structural and typological study. Understanding the differences in transformations of the sentences between two languages helps the learner to develop language skills including speaking and writing, especially translation skill. Subordination and coordination of Mongolian sentences differ in their conjunctions and significantly have strong direct semantic relation. Subordinating conjunctions of the German subordinate clauses are usually preposition (grammatic homonyms) interchangeably used in coordinate clauses.

Зохиогч(ид): Ж.Ариун
""Герман, монгол хэлний үүсмэл үг бүтэх хэв шинжийн зэрэгцүүлсэн судалгаанд"", Европ судлал VIII : Олон улс орон судлал, хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, БНМУ, 2024-5-3, vol. VIII, pp. 6

Хураангуй

Нийлмэл үг бүтэх арга герман хэлний үгийн санг тогтмол баяжуулж байхад монгол хэлнээ дагаврын аргаар үг бүтэх хэв шинж илүү давамгай. Энэтхэг-европын хэлнүүдэд үүсмэл үг бүтэх нь нэн түгээмэл хийгээд нийтлэг үзэгдэл юм. Үүсмэл нэр үг болон тэмдэг нэрийн хувьд бие даасан үгсээс үүссэн залгавар зонхилох үүрэгтэй. Герман хэлэнд үеүд шинээр хуваагдах явцад зөвхөн дагавар үүссэн байдаг. Залгаврын хувьд дийлэнх нь эртний герман хэлнээс үүссэн хэдий ч харь хэлнээс орж ирсэн нь мөн бий. Үгийн үндсэнд эгшиг сэлгэх нь мөн шинэ үг бүтээх арга болдог байна. Үүнд эгшиг сэлгэx (Ablaut), авиа сэлгэх (Umlaut), эгшиг нугарах (Brechung)үзэгдэл багтах нь монгол хэлнийхтэй төстэй юм. Заримдаг залгавар (Halbaffixe-заримдаг залгавар → Halbpräfixe-заримдаг угтвар + Halbsuffixe-заримдаг дагавар)-ын хувьд заримдаг дагавар нийлмэл үгийн хоёр дах хэсгээс, заримдаг угтвар нь нийлмэл үгийн эхний хэсгээс үүсэлтэй. Монгол хэлэнд тэмдэг нэр үүсгэхэд үйл үг, жинхэнэ нэр, тэмдэг нэрийн үндсэнд дагавар залгадаг бол герман хэлнээ нэр үг, үйл үг, угтлага үг, төлөөний үг зэрэг үг зүйн олон айг ашиглахын зэрэгцээ тэмдэг нэр үүсгэх заримдаг дагавар, заримдаг угтвар, угтвар байх бөгөөд угтвар нь ихэвчлэн харь хэлнээс гаралтай. Үүгээрээ герман хэлэнд тэмдэг нэр үүсгэх арга илүү өргөн дэлгэр болох нь илт байна.

Зохиогч(ид): Ж.Ариун, Г.Гэрэлмаа
"Оюутнуудад герман хэлээр сонсож ойлгоход тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх санал зөвлөмж", Европ судлал VII, Монгол Улс, 2023-4-14, vol. VII, pp. 6

Хураангуй

Хүмүүний сурах, сургах эрэлт, хэрэгцээ нийгмийн амьдралын бодит шаардлагад үндэслэнэ. Гадаад хэлний сургалт ч мөн ялгаагүй билээ. Харилцаа, чадвар, чадамжид суурилсан хэлний хэрэглээг чухалчлах болсон өнөө үед суралцагчдын гадаад хэлээр аль болох хурдан хугацаанд бусдын хэлж ярьж буйг алдаа мадаггүй ойлгон, санаа бодлоо илэрхийлж сурах явдал чухалд тооцогдож байна. Үүний нэн тэргүүнд гадаад хэлээр харилцах хэлэхүйн сонсож ойлгох чадвар тавигдана. Тус ойлголтыг хэлэхүйн үүднээс авч үзвэл нэгэн бүхэл ухагдахуун бөгөөд тус ажилд сонсож ойлгохыг аман эхэд агуулагдаж буй мэдээллийг сонорын эрхтнээр дамжуулан хүлээн авч, ухаарах, боловсруулахтай холбоотой тогтоох ба сэргээн санахад чиглэсэн сэтгэхүйн идэвхтэй үйл ажиллагаа хэмээн дүгнэж болно. Өнөөдөр манай улсад герман хэлийг бакалаврын түвшинд А1-В2 түвшинд мэргэжлийн болоод мэргэжлийн бус ангиудад судалж байна.

Зохиогч(ид): Ж.Ариун
"Герман, монгол хэлний тэмдэг нэрийг зэрэгцүүлэн судлах асуудалд", Европ судлал VII, Монгол Улс, 2023-4-14, vol. VII, pp. 1-7

Хураангуй

Герман хэлний үгсийг аймагласан тухайд дунд сургуулийн хийгээд академик хэл зүйн хувьд ялгаа бүхий. Харин эх монгол хэлний тухайд „Монгол хэлний үгсийг ангилсан өрнө дахины тоочин ангилах арга нь өрнө дахины эрдэмтэд XIX зууны эхэн үеэс сургалтад зориулсан монгол хэлний сурах бичиг бичих үеэс бий болжээ“ гээд „ ...ангилахдаа Ром-Европ хэл шинжлэлийн уламжлалыг дагаж үгсийг утга зүй, хэл зүйн үүргээр нь тоочиж 8, 10, 12 аймаг болгон ангилан хувааж иржээ (МХСТ, II, 2020: 32-33) хэмээсэн байна. Нэр томьёоны хувьд хавсрал нэр, тэмдэг нэр, тэмдгийн нэр хэмээн ялгавартай нэрлэж хэрэглэх эхнийх нь гадаад хэлний сургалтад түлхүү хэрэглэгдэж байсан болов уу. Харин энэ талаар „ ...хавсрал үгс нь өнөөгийн ойлголтоор дайвар үг хийгээд тэмдэг нэр... байдаг байна (МХШДБ II, 1986: 384)„ гэж МУИС, МСХ-ээс 2020 онд нийтийн хүртээл болгосон „Монгол хэл судлалын түүх“ бүтээлийн II ботид тодорхой дурджээ. Герман хэлний тэмдэг нэрийн дийлэнх нь дан үгээс бүтдэг байна. Үүсмэл тэмдэг нэрийн хувьд түүнийг тэмдэг нэр хэмээн таниулах заримдаг, заримдаг бус болон харь дагавар байх бөгөөд эдгээр дагаврын тусламжтай маш олон тооны тэмдэг нэр үүссэн байдаг. Эхний хоёр нь бүтээлч дагаварт багтана. Үүсмэл тэмдэг нэрийн хувьд мөн угтвар байна. Эдгээр нь ихэвчлэн харь хэлнээс гаралтай тул тухайн харь үгийн хамт герман хэлэнд орж иржээ. Монгол хэл залгамал хэл учраас тэмдэг нэр үүсгэх угтвар байхгүй зөвхөн дагавар л байна. Нэр үг, тэмдэг нэр хоршин тэмдэг нэр үүснэ. Монгол хэлэнд тэмдэг нэр үүсгэхэд үйл үг, жинхэнэ нэр, тэмдэг нэрийн үндсэнд тэмдэг нэр үүсгэх дагавар залгах бол герман хэлэнд нэр үг, үйл үг, угтлага үг, төлөөний үг зэрэг үгийн сангийн олон айг ашиглаж байна. Үүгээрээ ч герман хэлэнд тэмдэг нэр үүсгэх арга монгол хэлнийхтэй зэрэгцүүлэхэд арай илүү өргөн дэлгэр болох нь илт байна . Герман, монгол хэлний тэмдэг нэрийн ерийн зэрэг (der Positiv), харьцуулсан зэрэг (der Komparativ), давуу зэрэг (der Superlаtіv) нь утга болон үүргийн хувьд ерөнхийдөө төстэй хэдий ч үүсгэх аргад ялгаа бий. Герман хэлний үгсийг аймагласан тухайд дунд сургуулийн хийгээд академик хэл зүйн хувьд ялгаа бүхий. Харин эх монгол хэлний тухайд „Монгол хэлний үгсийг ангилсан өрнө дахины тоочин ангилах арга нь өрнө дахины эрдэмтэд XIX зууны эхэн үеэс сургалтад зориулсан монгол хэлний сурах бичиг бичих үеэс бий болжээ“ гээд „ ...ангилахдаа Ром-Европ хэл шинжлэлийн уламжлалыг дагаж үгсийг утга зүй, хэл зүйн үүргээр нь тоочиж 8, 10, 12 аймаг болгон ангилан хувааж иржээ (МХСТ, II, 2020: 32-33) хэмээсэн байна. Нэр томьёоны хувьд хавсрал нэр, тэмдэг нэр, тэмдгийн нэр хэмээн ялгавартай нэрлэж хэрэглэх эхнийх нь гадаад хэлний сургалтад түлхүү хэрэглэгдэж байсан болов уу. Харин энэ талаар „ ...хавсрал үгс нь өнөөгийн ойлголтоор дайвар үг хийгээд тэмдэг нэр... байдаг байна (МХШДБ II, 1986: 384)„ гэж МУИС, МСХ-ээс 2020 онд нийтийн хүртээл болгосон „Монгол хэл судлалын түүх“ бүтээлийн II ботид тодорхой дурджээ. Герман хэлний тэмдэг нэрийн дийлэнх нь дан үгээс бүтдэг байна. Үүсмэл тэмдэг нэрийн хувьд түүнийг тэмдэг нэр хэмээн таниулах заримдаг, заримдаг бус болон харь дагавар байх бөгөөд эдгээр дагаврын тусламжтай маш олон тооны тэмдэг нэр үүссэн байдаг. Эхний хоёр нь бүтээлч дагаварт багтана. Үүсмэл тэмдэг нэрийн хувьд мөн угтвар байна. Эдгээр нь ихэвчлэн харь хэлнээс гаралтай тул тухайн харь үгийн хамт герман хэлэнд орж иржээ. Монгол хэл залгамал хэл учраас тэмдэг нэр үүсгэх угтвар байхгүй зөвхөн дагавар л байна. Нэр үг, тэмдэг нэр хоршин тэмдэг нэр үүснэ. Монгол хэлэнд тэмдэг нэр үүсгэхэд үйл үг, жинхэнэ нэр, тэмдэг нэрийн үндсэнд тэмдэг нэр үүсгэх дагавар залгах бол герман хэлэнд нэр үг, үйл үг, угтлага үг, төлөөний үг зэрэг үгийн сангийн олон айг ашиглаж байна. Үүгээрээ ч герман хэлэнд тэмдэг нэр үүсгэх арга монгол хэлнийхтэй зэрэгцүүлэхэд арай илүү өргөн дэлгэр болох нь илт байна . Герман, монгол хэлний тэмдэг нэрийн ерийн зэрэг (der Positiv), харьцуулсан зэрэг (der Komparativ), давуу зэрэг (der Superlаtіv) нь утга болон үүргийн хувьд ерөнхийдөө төстэй хэдий ч үүсгэх аргад ялгаа бий. Герман хэлний үгсийг аймагласан тухайд дунд сургуулийн хийгээд академик хэл зүйн хувьд ялгаа бүхий. Харин эх монгол хэлний тухайд „Монгол хэлний үгсийг ангилсан өрнө дахины тоочин ангилах арга нь өрнө дахины эрдэмтэд XIX зууны эхэн үеэс сургалтад зориулсан монгол хэлний сурах бичиг бичих үеэс бий болжээ“ гээд „ ...ангилахдаа Ром-Европ хэл шинжлэлийн уламжлалыг дагаж үгсийг утга зүй, хэл зүйн үүргээр нь тоочиж 8, 10, 12 аймаг болгон ангилан хувааж иржээ (МХСТ, II, 2020: 32-33) хэмээсэн байна. Нэр томьёоны хувьд хавсрал нэр, тэмдэг нэр, тэмдгийн нэр хэмээн ялгавартай нэрлэж хэрэглэх эхнийх нь гадаад хэлний сургалтад түлхүү хэрэглэгдэж байсан болов уу. Харин энэ талаар „ ...хавсрал үгс нь өнөөгийн ойлголтоор дайвар үг хийгээд тэмдэг нэр... байдаг байна

Зохиогч(ид): Ж.Ариун, Ч.Сэлэнгэмөрөн, Б.Энхболд, Г.Эрдэнэнаран, М.Одонтуяа, Г.Гэрэлмаа
"ГЕРМАН ХЭЛНИЙ БАГШ НАРЫН СУРГАЛТ, СУДАЛГАА", МУИС 80 жилийн босгон дээр, 2022-10-2, vol. I, pp. 10

Хураангуй

Хураангуй: Герман хэлийг МУИС-д 1968 оноос хойш мэргэжлийн хийгээд мэргэжлийн бус ангиудад заан сургаж ирсэн бөгөөд бүтцийн өөрчлөлт хөгжлийн тухайд өнөөг хүртэл Гадаад хэлний тэнхим, ГИБ факультет, Франц-герман хэлний тэнхим, Герман судлалын тэнхим, ЕСТ зэргээр харьяалуулан иржээ. Мэргэжлийн хөтөлбөрийн хувьд эдгээр он цагуудад герман хэлний хөтөч-орчуулагч, герман хэлтэй гадаад харилцааны ажилтан, герман хэлний багш, герман хэлний орчуулагч, герман орон судлалын мэргэжилтнийг академик түвшинд бэлдэн гаргажээ. Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн сургалт, судалгааны ажлын хүрээгээ хөгжлийн зорилго, зорилтдоо нийцүүлэн зэрэгцүүлсэн хэл шинжлэл, боловсрол судлал-заах арга зүй, хэл-орон судлал чиглэлээр амжилттай үргэлжлүүлж байна. Түлхүүр үг: герман хэлний тэнхимийн үүсэл, герман хэлний багш, судлаачдын сургалт-судалгааны ажлын өнөөгийн түвшин

Зохиогч(ид): Ж.Ариун, Г.Эрдэнэнаран
"ZUR LEHRWERKEN UND UNTERRICHTSMATERIALIEN BEIM ONLINE-UNTERRICHT", Language Education in an Age of Global Transformation – the Need for Cooperation and New Perspectives, БНПУ, 2022-6-27, vol. 12, pp. 4

Хураангуй

In der Zeit der Corona-Lockdowns wurde überall der Unterricht online durchgeführt und viele machen sich nun Gedanken darüber, hat es sich was gebracht. Um festzustellen, wie effektiv der Online-unterricht war, wurde bei uns an der Nationalen Universität der Mongolei mit SISI /Rechenzentrum der Universität/ eine Studentenumfrage durchgeführt. Diese werden analysiert und bewertet, so dass am Ende Verbesserungsschritte eingeleitet.

Зохиогч(ид): Ж.Ариун
"Герман, монгол хэлний үйл үгийн хэл зүйн асуудалд", ЕВРОП СУДЛАЛ V : Олон улсын харилцаа, орон судлал, хэл шинжлэл, орчуулга зүй, гадаад хэлний боловсрол ОУЭШ, БНМУ, 2022-4-8, vol. 6, pp. 1-12

Хураангуй

Герман, монгол хэлний үйл үгийн үг зүйн зарим нэгэн айг, тухайлбал цагийн ай, хэвийн ай, тусах хийгээд эс тусах чанар, герман хэлний хөдөлгөөн заасан үйл үгийн онцлог, тэдгээрийг монгол хэлнээ хэлбэржүүлэн гаргаж ирэх боломжийг төрөл бус хэлийг зэрэгцүүлэн судлах онолд үндэслэн тайлбарлан таниулж онцлогийг тодорхойлох юм.

Зохиогч(ид): Ж.Ариун
"Герман хэлний хэл зүй (Үг бүтэх ёс, үг зүй, өгүүлбэр зүй)", 2021-12-6




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар