Бидний тухай
Багш ажилтан
1. Япон бол соёл, уламжлалаа хадгалан эдийн засаг, ардчилсан замаар бий болсон “Барууны бус” орнуудын нэг юм. 2. Японы орчин үеийн туршлагыг эргэн харахад Япон улс өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргасныг мэдэж болно. Японы орчин үеийн шинэчлэлээс ямар сургамж авах бэ? Монгол Улсын хөгжилд юу хамаатай вэ?
Япон улсын орчин үежих үйл явц хийгээд Японы орчин үеийн хөгжлийг салбар дундын шинжлэх ухааны өнцгөөс цогц байдлаар дүгнэн хэлэлцэж, орон судлалын шинжлэх ухааны үндэстэй хэлэлцүүлэг өрнүүлж шинэ мэдлэг бүтээх, Японы туршлагыг судлах замаар Монгол-Япон хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны талаар эрэл хайгуул хийж, харьцуулсан орон судлалын аргазүйд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр явагдах энэхүү хичээл нь Япон судлалаар мэргэшиж хүлээн зөвшөөрөгдсөн японы эрдэмтэдтэй хамтран зохион байгуулах бөгөөд Жайка байгууллагаас гадаадын их сургуулиудын Япон судлалын хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “JICA Chier” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн цахим контент (DVD)-ийг ашиглахаас гадна тухайн хичээлийн явцад Япон улсаас 2-3 багш МУИС-д өөрийн биеэр хүрэлцэн ирж хичээлийг явуулах ач холбогдолтой юм. Япон улс уг Япон орон судлалын хичээлийг Зүүн Азийн зарим орон, тухайлбал Вьетнам, Малайз, Индонез, Сингапурын Үндэсний их сургуулиудад хамтран хэрэгжүүлж байна. Суралцагчид японы профессоруудын лекцийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх, бие даалтын ажил хийж гүйцэтгэхээс гадна японы профессорууд МУИС дээр ирж өөрийн биеэр лекц хийдгээрээ давуу талтай юм.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010” хөтөлбөрийн үндсэн чиг баримтлалд тулгуурлан, Өдөр тутам энгийн харилцаанд хэрэглэдэг 1000 орчим үгийн сангийн мэдлэгтэй болох бөгөөд 166 ханз үсгийг хэрэглэж сурна. Ингэхдээ тэдгээртэй холбоо бүхий ярих сонсох, унших бичих дадлагатай болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.
Япон хэлний боловсролын олон улсын JF стандартад тулгуурлан, өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвээр унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А2 шатны суурь мэдлэг, чадвар олгоно.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хирагана, катакана цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 150 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх арга, япон хэлний хэл зүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг нэр, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална. Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд Can-Do statements-Би чадна илэрхийллийн дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурна.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үзэл баримтлалд тулгуурлан, хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А1 шатны суурь мэдлэг, чадвар олгох зорилготой. Can-Do statements-Би чадна илэрхийллээр томьёолсон хичээлийн зорилтын дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурахад хичээлийн ач холбогдол оршино.
Цар хүрээ, хэмжээ хязгаарыг заах үг хэллэгүүд, онцлох, цохон тэмдэглэх, зэрэгт хэрэглэгдэх үг хэллэгүүд, ижил төстэй олон зүйл байгааг илэрхийлэх үг, тоо хэмжээг заах хэллэгүүд, юмыг тайлбарлах, холбоо уялдааг илэрхийлэх үг хэллэгүүд, ярианы сэдэвт магтах, муулах зэргээр хандах өнгө аясыг илэрхийлэх хэллэгүүд, байр, цаг, хамрах хүрээг илэрхийлэх үг хэллэгүүд, арга хэрэглүүр, шалтгаан заах үг хэллэгүүд, оногдохуйг заах үг хэллэгүүдийн утга, хэрэглээний онцлог, ялгаа, өнгө аяс, бичгийн болон ярианы хэлний түвшний ялгаа зэргийг багтаасан байна.
“Япон хэлний боловсролын JF Standard”-ийн B1-ийн анхан шатны хүрээнд унших, уншиж ойлгох, сонсох, сонсож ойлгох, бусадтай харилцах, түүнчлэн илтгэл тавих, найруулан бичих чадварыг эзэмшихэд шаардлагатай хэлзүйн суурь мэдлэгийг олгоно.
Япон хэлний олон улсын боловсролын JF стандартын ангиллын үзэл баримтлалд тулгуурлан А1, А2 шатны хэлзүйн мэдлэг, чадвар, дадал олгоно. Япон хэлний хэлзүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг үг, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална.
Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, амьдрах орчин, улирал цаг агаар, идээ ундаа, эрүүл мэнд, цаг хугацаа, орон зай, зүг чиг, амралт чөлөөт цаг, баяр цэнгээн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал гэх мэт сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих, өөрийн хүрээлэн буй орчин, ойр зуурын хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах суурь мэдлэг болох япон хэлний хэлзүйн А1, А2 шатны мэдлэг олгох зорилготой.