Бидний тухай
Багш ажилтан
Социологийн онолууд нь нийгмийн хөгжлийн хэмнэлтэй салшгүй холбоотой төдийгүй, түүний бодит байдалд шинжилгээ хийн прогнозчилох үүргийг хүлээдэг. Социологийн онолын түүхэн хөгжлийн, арга зүйн чиг хандлагуудаас ч аваад үзсэн орчин үеийн нийгэмд модернизмоос пост модернизм руу шилжих шилжилт нь ШУ-техникийн дэвшил,соёл иргэншил аж ахуй эрхлэлтийн хувьд нийгмийн хөгжлийн хамтын ухамсар давамгайлсан “индустриаль” нийгмээс “индивидуалист” маягийн мэдээллийн нийгэмтэй шилжих шилжилттэй давхцсанаараа нэн онцлог юм. Үүнтэй холбоотой онолын шинэ шинэ чиг баримжаа, арга зүйн өвөрмөц /Постструктурал/ хандлагууд үүсэн, нийгмийн үйл явцын тайлбарлалд тусгалаа олж байна. Ерөөс “Орчин үе” хэмээх ойлголт нь өөрөө цаг хугацааны хэмжүүрээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг агаад энэ нь нийгмийн харилцааны төлөв байдал, шинж чанарт анализ хийдэг социаль арга зүйн тайлбарлалд ч шууд нөлөөлдөг, эргээд харилцан урвалд орж байдаг гинжин урвалтай. Энэ үүднээс машид түргэн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэлгээ, нийгмийн харилцаа холбоо, сүлбээ зэргүүдийг судлах шинэ хандлага, арга зүйтэй танилцан эзэмших шаардлага тулгарч байгаа юм. Социологийн ШУ-ны үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолуудыг тодорхой төлөөлөшчдийн үзэл баримтлалаар дамжуулан судалж, нийгмийн ажлын онол арга зүйн төлөвшилд үзүүлсэн нөлөөлөл болон нийгмийн бодлогын түвшинд харьцуулсан шинжилгээ хийх .
Социологийн чиглэлээр суралцаж магистрант, докторантуудад, Социологийн орчин үеийн онолууд сонгодогуудаас модернизм, модернизмоос постмодернизм руу шилжиж байгаа байгаатай холбогдуулан, онолуудын харьцуулсан анализ хийх, энэ чиглэлийн үзэл баримтлалууд өмнөх үетэй гээ чухам ямархуу сэжүүрээр холбогддог, нийгмийн хөгжлийн соёл иргэншлийн ангилал хийгээд энэ чиг хандлагын онцлог өвөрмөц арга зүйн хандлага, онолын хөгжлийн тенденцийг судлахад чиглэгдэнэ. Чингэхдээ: а/ Сонгодогууд орчин үеийн нийгмийн тухайд дэвшүүлэн тавьж байсан үндэслэлүүдэд эргэцүүлэл хийх, бүтээлч, шүүмжлэгч хандлагаар шүүн тунгаах арга зүйд суралцах 2/ Орчин үеийн нийгмийн харилцааны шинж чанарыг тодорхойлогч индикаторуудыг тогтоох /Э.Гиддинс, Дж.Ритцер, Ф.Фукуяма, С.Хантингтон, Хабермас, Ж.Бодрияр, М.Фуко, Э.Тоффлер г.м./ замаар хөгжлийн үр дагавар, эрсдэлийн нийгэм, орчин үе ба адилсал, орчин үе ба “Интим” чанар, даяаршил түүний үр нөлөө, нийгмийн капитал буюу сүлжээ, харилцааны капитал зэрэг ойлголтуудаар дамжуулан социаль задлан шинжилгээ хийх арга зүйд суралцахад оршино. Социологийн чиглэлээр суралцаж буй докторантуудад орчин үеийн социологийн онол арга зүйд хандах хандлага, загварчлал, парадигмуудаар ангилал үүсгэх, Постструктураци чиг хандлагаар онолын кластерууудыг макро, микро, дунд түвшний хэмээн саланги тусгаар ойлгох дискрет хандлагаас татгалзан онолуудын интеграцичлалыг тайлбарлах арга зүйд суурилна. Социологийн онолын парадигмуудын интеграль шинжид суурилан, социологийн онол арга зүйн эволюцид шинжилгээ хийх,
Эзэмших мэдлэгийн тухайд: · Онол болон парадигм зэрэг ойлголт ухагдахууны аппаратыг ойлгон мэдэж, социологийн онолын хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн уялдаа холбоо, хамаарлын харьцуулсан шинжилгээ хийх, · Социологийн үндсэн парадигм, тэдгээрийн тулгуур онол үзэл баримтлалыг судлан мэдэх, · Орчин үеийн социологийн онолын хөгжлийн төлөв хандлага, түүний интеграль шинж болон судалгааны аргуудын онолын үндэслэлийг ойлгон мэдэх Чадвар, дадал: · Нийгмийн судалгаанд социологийн онол үзэл баримтлалыг дангаар, хослуулан болон эклект байдлаар хэрэглэх ур чадварыг хөгжүүлэх, · Судалгааны үр дүнд нийгмийн шинжлэх ухааны болон салбар дундын шинжилгээний загваруудыг ашиглаж дүн шинжилгээ хийх ур чадвартай болох, · Судалгааны тайлан, зөвлөмж боловсруулахдаа социологийн онол аргазүйг ашиглаж сурах ур чадварыг хөгжүүлэх Хандлага: · Нийгэм, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг онол аргазүйн үндэслэлтэй хийдэг, бүтээлч логик сэтгэлгээ, шинжлэх ухаанч рациональ хандлагатай судлаачийг төлөвшүүлнэ.
Энэхүү хичээл нь нь гурван гол үндсэн зорилгыг агуулна. Үүнд: • Оюутнууд орчин цагийн социологийн онол үзэл баримтлалуудыг судлан мэдэж, тэдгээрийн эх сурвалж, цаашдын хөгжлийн төлөв байдлыг ойлгон танина, • Дээрх онолуудад дүн шинжилгээ хийх, нийгмийн өдөр тутмын амьдралын үйл явц, үзэгдэл юмсыг тайлбарлахдаа хэрэглэж сурах, • Эдгээр онолуудад шүүмжлэлтэй хандах замаар бие даасан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.