МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: LANG813
Багц цаг: 3

Товч агуулга

Францын эртний ёгт үлгэр, домог үлгэр, өгүүллэг зэрэг Францын түүх, уран зохиол, гүн ухааны чиглэлийн янз бүрийн агуулгатай олон бүтээлүүдээс түүвэрлэн авсан эртний франц, латин хэл дээрх бичвэрүүдтэй танилцан, тэдгээрийг хөнгөнөөс хүндрүү, богино бичвэрээс урт бичвэр рүү, энгийнээс гүнзгийрүүлэх аргаар уншиж орчуулна. Мөн бичвэрт хэрэглэгдэж буй үг хэллэгүүдийн эртний утга бүрийг мэдэж авахын зэрэгцээ эртний франц хэлний тархац, түүхэн замналыг судлан мэдэх болно.

Зорилго

• Эртний франц болон латин хэлээрх бичвэрүүдийг уншиж ойлгодог болох • Эртний франц хэлний хэлзүйн анхны мэдэгдэхүүнтэй болох • Франц хэлний үгийн сангаа эртний утгаар баяжуулах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FRTR245
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN734
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FRTR220
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм, улс төрийн холбогдолтой сэдэвт бичвэрт өгүүлбэр зүйн задаргаа хийх, эсрэг, ижил утгатай үгийг олох, текстэд ажиглалт хийх, сэдвийн дагуу ярилцаж дасгал хийнэ. Хоёр орны тухай ерөнхий мэдээлэл, улс төр, гадаад харилцаа, гадаад бодлого, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь байр суурь, глобалчлал, эдийн засаг, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, уул уурхай, хүрээлэн буй орчин, экологи, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спорт, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, соёл, урлаг, аялал жуулчлал, батлан хамгаалах, терроризм гэх мэт сэдвийг хамарна.

Зорилго

Монгол, Франц хэлний хэл зүйн онцлогийг харгалзан утгачлан болон хадаж орчуулах үндсэн зарчмын дагуу орчуулж сурах. Сонин, сэтгүүл, телевиз, радио, цахим хуудас зэрэг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн нийгэм, соёл, улс төрийн сэдэвтэй бичвэрийг хоёр хэлнээ орчуулах дадал оюутанд эзэмшүүлнэ. Хэвлэл нийтлэлийн бичвэрийг төрөл, зүйлээр ялган таньж, найруулга зүйн хийгээд дискурсийн онцлогийг олж тогтоон, судалж мэдэх, хэвлэл мэдээллийн нийтлэлийн зорилго, зориулалт, нийгэмд үзүүлэх нөлөө, ач холбогдол зэргийг харгалзан дискурс анализ хийх, хоёр хэлнээ утга дүйх өндөр түвшний аман болон бичгийн орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, нийгэм, соёл, улс төрийн холбогдолтой орчуулга хийх явцад тохиолдох бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх арга барилд сургах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FRTR310
Багц цаг: 3

Товч агуулга

Хувийн болон албан бичиг захидлыг франц хэлээр уншиж, хоёр хэлээр орчуулахаас гадна өгөгдсөн нөхцөлд захидал, албан бичиг орчуулахад суралцах. Нийгэм, соёл, шинжлэх ухааны тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэргийг тодорхойлох, тайлбарлан ярих, мэтгэлцэх, асуудлыг шийдвэрлэх арга зам, хэрэглэгдэхүүн зэргийг боловсруулах, гүйцэтгэлээ бичгээр танилцуулах чадвартай болно. Уран зохиол, эрдэм шинжилгээний хэл найруулга, бичих арга барил, ажилд суралцана. Мэдлэг бататгах бие даалтын ажлын хүрээнд сэргээн хуулбарлах: бэлэн загвар ашиглаж сурах, юм үзэгдлийг таних, ухамсарлах, тогтоох оюуны үйлдэл хийж гүйцэтгэх зорилгоор эсээ бичих, өөрчлөн хувиргах: мэдлэгээ өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх арга барил, чадвар олгох зорилготой ажлын хүрээнд ажлын төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих, тухайлбал: номын тэмдэглэл, товчлол бичих даалгавар гүйцэтгэнэ. Хандлага төлөвшлийн хувьд санаачилга, рациональ шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, хөрвөх чадвар олгоход анхаарна.

Зорилго

Албан бичиг г.м. орчуулах чадвар эзэмших. Францын хэл, соёл, түүх, уран зохиолын холбогдолтой эрдэм шинжилгээ, судалгааны эх сурвалжуудыг унших, ойлгох, орчуулах чадвар дадалтай болно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN100
Багц цаг: 3

Товч агуулга

Франц хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.

Зорилго

Франц хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Франц хэлтэн орны их дээд сургуулийн элсэлтийн TCF, DELF шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN102
Багц цаг: 9

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN103
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN709
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN320
Багц цаг: 3

Товч агуулга

Франц хэлний С1-С2 түвшний мэдлэг олгох. Суралцагчид сэдэв, төрөл үл хамааран аливаа бичвэр уншиж ойлгох, үйлдэх.

Зорилго

Франц хэлний С1-С2 түвшний мэдлэг олгох. Суралцагчид сэдэв, төрөл үл хамааран аливаа бичвэр уншиж ойлгох, үйлдэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN222
Багц цаг: 3

Товч агуулга

Үгийн сангийн түвшинд: Ижил ба эсрэг утгатай үг, бичлэг нэг, дуудлага нэг, ойролцоо дуудлагатай, ормол болон үүсмэл үг, үгийн салаа утга зэрэг үгийн сан судлалын өргөн хэрэглээтэй ойлголт заах. Унших, бичих түвшинд: Аялалын тэмдэглэл хөтлөх, домог үлгэр, баяр ёслол, ардын урлагийн талаар тайлбар хийх, сэтгэл ханамжийн захиа, амьдралын хэв маяг, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвийн дагуу бичвэр уншиж бичих. Түгээмэл сэдвээр хувийн туршлагаасаа хуваалцан, амьдралын хэв маяг, цаг хугацааны тухай ойлголт, эрчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хосын харилцаа, сурах үйл, цаг агаар, уур амьсгал, байгал орчны асуудал, биеэ авч явах байдал, амьдралын мөчлөг, үе шат, цагаачлалын талаархи сэдвийг хамрах ба эдгээрийн тухай бичвэрийг ойлгон утга санааг эргүүлэн бичих, энэ асуудлаар бичгээр өөрийгөө илэрхийлэх, амьдралын зорилго, зан төлөв, соёлын ялгаатай аливаа нөхцөл байдал, зөрчлийг ялган таньж, тодорхойлон томъёолох, сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлж сурах, өдөр тутамд буюу нийгмийн амьдралд тулгарах түгээмэл нөхцөлд (ажил дээр, банк, цагдаагийн газар) тулгарах асуудал, ажлын байран дээр гарах ослыг тодорхойлон, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх аргыг бичгээр санал болгох, Францын сургуулийн тогтолцоо, түүхэн үйл явдал, үйлдвэрлэлийн бүс нутгийн хөгжлийн түүх, Европ тив ба Европын холбооны талаар мэдлэгтэй болох.

Зорилго

Франц хэлний дунд шатны түвшний бичвэр уншиж ойлгох, алдаагүй бичих. Мөн франц хэлзүйн А2, B1 түвшний мэдлэг бататгах, бусад хичээлээр эзэмшсэн идэвхтэй хэрэглээ бүхий B1 түвшний үгийн санг бататгах, хэлний орчин бүрдүүлж францаар ярьж ойлгох чадвартай болох, францын соёл, урлаг, зан заншилын талаар ерөнхий мэдлэгтэй болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN239
Багц цаг: 4
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN312
Багц цаг: 3

Товч агуулга

Франц хэлзүйн B2 шатны мэдлэг олгох. Ингэснээр бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв, алдаагүй ойлгож, илэхийлэх мэдлэг, дадал, чадвар эзэмшинэ. Мөн В2 шатны мэдлэг эзэмсэнээр тухайн оюутан ЕХ-ны франц хэл дээр сургалт явуулдаг аливаа их, дээд сургуулиьд үргэлжлүүлэн сурах боломж нээгдэнэ.

Зорилго

Франц хэлзүйн B2 шатны мэдлэг олгох. Ингэснээр бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв, алдаагүй ойлгож, илэхийлэх мэдлэг, дадал, чадвар эзэмшинэ. Мөн В2 шатны мэдлэг эзэмсэнээр тухайн оюутан ЕХ-ны франц хэл дээр сургалт явуулдаг аливаа их, дээд сургуулиьд үргэлжлүүлэн сурах боломж нээгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN212
Багц цаг: 2

Товч агуулга

Цаг тохирох, болзох, учир шалтгааныг тоочих, аливааг дүрслэн тодорхойлох, аз жаргал хүсэх, урих, санал, таамаглал, сэтгэл хөдлөлөө болон гомдолд хариу илэрхийлэх, ажил амралтын аялал төлөвлөх, интернэтээр худалдаа хийх, зөвлөгөө өгөх, графикийг тайлбарлан өгүүлэх, зоогийн газраар үйлчлүүлэх, байр хайх, кино, болсон үйл явдлыг бичих, ярих харилцааны чадвартай болно. Европын орнуудад амьдрах, суралцах, соёл, соёлын дурсгалт газар, биеийн хэл, баяр, заншлын тухай орон судлалын мэдлэгээ гүнзгийрүүлэн өөрийн орныхтой харьцуулна. Хэл, цагаачлал, намтар, гэр бүл, чөлөөт цаг, сонирхол, мэдээллийн хэрэгслийн үүрэг, хүмүүсийн харилцаа, хот хөдөөгийн амьдрал, хөгжлийн бэрхшээл, бүтээгдэхүүний нээлт, гэр ахуйн осол зэрэг сэдвийг үзнэ. Олон хэлний мэдлэг, ажил эрхлэхээр гадагшаа явах, ажлын байр, ажилд орох өргөдлийн давуу, сул талыг хөндөнө.

Зорилго

Франц хэлний үгийг зөв уншиж дуудаж хэвшүүлэх, хэлзүй, үгийн сан, ярианы хэлний дунд шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшний мэдлэг олгон яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар