МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO651
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хүн амын өөрчлөлтийг шинжлэх аргууд, хэтийн тооцоо, хүн амын бүтэц; хөгжил, хүн ам, нийгэм, эдийн засаг байгаль орчны харилцан уялдаа, хүн амын асуудлыг хөгжлийн төлөвлөлтөд тусгах хэрэгцээ, шаардлагын талаар авч үзнэ. Хүн ам зүйн шилжилтийн онол, Мальтус, Нео-Мальтусын онол гэх зэрэг хүн ам зүйн болон хүн амын гол онолуудын тухай, хүн амын өсөлт, бүтэц улс орнуудад яагаад өөр өөр байгаа, эдгээр нь хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, байгаль орчин/хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар тайлбарлана.

Зорилго

Хүн ам ба эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарал, хөгжлийн төлөвлөлтөд хүн амын асуудлыг тусгах хэрэгцээ шаардлагыг ойлгуулж, улс орнуудын хүн амын динамикт гарч буй өөрчлөлтүүд, тэдгээрийн шалтгаан болон эдийн засаг, нийгмийн үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгож, дүгнэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: HDEV101
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO302
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр хүн амын мэдээллийн эх үүсвэрүүдийг үнэлэх, засварлах арга техникүүд ялангуяа, Нэгдсэн Үндэсний байгууллагаас боловсруулсан хүн ам зүйн арга загваруудыг танилцуулна. Хүн амын дундах төрөлт, нас баралтыг шууд болон шууд бусаар тооцох арга техникүүд болон хүн амын загваруудыг ашиглана. Насжилтын хүснэгт, нас баралтын мэдээллийн чанарын үнэлгээ, нас баралтыг тооцох шууд бус аргуудыг танилцуулна. Хүн ам зүйн зарим нэгэн шууд аргуудыг мөн судална. АНУ-ын Тооллогын Товчооноос гаргасан хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгт PAS, НҮБ-ын нас баралтын шинжилгээний багц программ MORTPAK–г ашиглана.

Зорилго

Хүн амын төрөлт, нас баралтын мэдээллийг зохих эх үүсвэрүүдээс олж авах, мэдээллийн чанарыг үнэлэх, шулуутган засварлах, хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгтүүд, тусгайлсан програм ашиглан хүн ам зүйн үзүүлэлтүүдийг тооцож үр дүнг тайлбарлах, харьцуулж үнэлэн дүгнэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO502
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн бүлгүүдийн асуудал гэдэгт дараах бүлэг хүмүүсийг авч үзэх ба эдгээр бүлгүүдийн хүмүүст чиглэсэн төрийн бодлого, үйлчилгээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд, ялангуяа нийгэмших, тэгш бус байдлыг арилгах арга замыг бүлэг тус бүрээр нарийвчлан авч үзнэ. 1. Хүүхэд • Эх, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн анхан шатны үйлчилгээ • Хүнс тэжээлийн асуудал • Суурь боловсрол • Хүүхдийн онцлогт тохирсон хөтөлбөр • Хүүхдийн эрх 2.Залуучууд • Залуучуудын боловсрол хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин • Хөгжилд залуучуудын оролцоо • Залуучуудын суралцах, ажиллах, чадвар эзэмших бүхий л бололцоо • Гэр бүлийн боловсролд суралцах, нийгэм соёлын нөлөөгөөр төрөлт, гэр бүлийнхээ хэмжээг зохицуулах нөхцөл бололцоо 3.Эмэгтэйчүүд • Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүхий л асуудлууд • Мэргэжлийн болон бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтны хяналтанд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх • Эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхи, ажиллах нөхцөл байдлыг дээшлүүлэх • Өрх гэрийн эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх оролцоог бий болгох 4.Ахмадууд • Тэтгэвэрт гарах нас, тэтгэвэрт гарсан хэдий ч ажил эрхэлж буй ахмадуудын асуудлыг нааштай шийдвэрлэх, орлого олох, тэдний эрүүл мэндийн байдлаа хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа • Ахмадуудад зориулсан нэмэлт эрүүл мэндийн үйлчилгээ • Асран хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний чанар • Нийгмийн хөгжлийн хүний нөөц учраас нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй гэж онцгой халамж зэрэг болно. 5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд • Тахир дутуу эмэгтэйчүүд • Сургалт, хөдөлмөр эрхлэлт, хувиараа хөдөлмөр эрхлэх боломж, тэгш эрх • Хүрээлэх буй орчин, нийтийн тээврийн хүртээмж, хангамж • Мэдээлэл харилцаа, технологийн хүртээмж, хангамж зэрэг асуудлууд багтана. Аль ч орны нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн халамжийн тухай асуудлууд, ялангуяа нийгмийн бүлгүүд болох хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар онцгой анхаарал тавьдаг. Иймээс энэ сэдвийн хүрээнд олон улсын хэмжээнд хүн амын эмзэг бүлгүүдэд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээлтэй асуудлууд, тэгш бус байдал, эдгээрийг арилгахын тулд хийгдэж байгаа ажлууд, даван туулж буй арга замууд, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийн талаар судлаж, өөрийн орны нөхцөл байдалд тохирсон ямар ямар арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болох талаар нарийвчлан авч үзнэ.

Зорилго

Хүн амын бүлгүүдийн асуудал ба тэгш бус байдал хичээлийн хүрээнд нийгмийн хөгжлийн асуудал, ялангуяа нийгмийн бүлгүүд болох хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн асуудал, нийгмийн тэгш бус асуудал, тухайлбал, эдийн засаг, ядуурал, жендэрийн асуудлуудын хүрээнд судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO709
Багц цаг: 3

Товч агуулга

Click here to enter text.Хичээлээр дараах асуудлыг авч үзнэ. Үүнд: i) хүн амын хүчин зүйлс -тоо хэмжээ, тархалт бүтэц болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн хоорондын хамаарал, ii) техник технологи, институци, бодлого, нийгэм соёлын хүчин зүйлс зэрэг хүн ам хүрээлэн буй хоорондын хамааралд нөлөөлөгч хүчин зүйлс, iii) хүн амын өсөлт өөрчлөлтөөс шалтгаалсан цаг агаарын өөрчлөлт, газар гэх мэт байгаль орчны өөрчлөлтүүд. Хүн ам ба байгаль орчны хамаарлыг “тогтвортой хөгжил” гэсэн ойлголтын хүрээнд ирээдүй хойч үеийнхний хэрэгцээг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангах зарчмын үндсэн дээр судална. Тогтвортой хөгжил гэсэн ойлголт энэ хичээлийн үндсэн ухагдахуун байх болно.

Зорилго

Хүн амын тоо, түүний өсөлт нь байгаль орчны өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болж байдаг. Хичээлээр хүн ам ба хүрээлэн буй орчны хоорондын хамаарлын талаар онолын мэдлэг олгох, үнэлгээ хийх арга аргачлалыг сурах, үр дүн, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг эзэмшүүлнэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO301
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт төрөлтөд нөлөөлөгч нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, төрөлтийн макро, микро түвшний онолууд, төрөлтийн шилжилт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудыг судална. Хоёр дахь хэсэгт хүн амын нас баралт, өвчлөлт, эрүүл мэндийн хүн ам зүйн аспектууд, эрүүл мэндийг тодорхойлогч нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, нийгмийн тэгш бус байдал, хүйсийн ялгаатай байдал, орчны хүчин зүйлс, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эпидемологийн шилжилт, амьдралын чанартай холбоотой эрүүл мэндийн асуудлууд зэргийг авч үзнэ. Мөн хичээлээр төрөлт, нас баралтын нийгмийн аспектуудыг (дүн шинжилгээ хийх, тайлбарлах, зарим бодлогын асуудлууд) судлана.

Зорилго

Хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, эрүүл мэнд, гэрлэлт, өрх, гэр бүлийн судалгааны үзүүлэлтүүдийг онолын болон практикийн хүрээнд судалж, төрөлт, нас баралтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO203
Багц цаг: 3

Товч агуулга

Төрөлт, нас баралт нь хүн ам зүйн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг судалгааны чиглэлүүд юм. Төрөлт, нас баралт нь хүн амын ердийн өсөлтийг тодорхойлох ба хүн амын тоо хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй нас, хүйсийн бүтцэд нөлөөлдөг. Төрөлтийн шинжилгээ нь төрөлтийн талаарх тоо мэдээлэл, төрөлтийн үндсэн үзүүлэлтүүд, хэмжүүр, стандарчлал хийх арга, төрөлтийн дараалал тооцох арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн нөхөн үржихүй болон үелрэл хэмжээст үзүүлэлтийг тооцох арга аргачлалыг хамруулна. Нас баралтын шинжилгээнд хүн амын нас баралт, эрүүл мэнд, хүйс, насны бүлэг дэх нас баралтын хүн ам зүйн болон нийгэм эдийн засгийн ялгаатай байдлын талаар авч үзнэ. Нас баралтын шинжилгээ нь нас баралтын талаарх тоо мэдээлэл, нас баралтын үндсэн үзүүлэлт, хэмжүүр болон стандарчлал хийх арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн дундаж наслалт, насжилтын хүснэгт зохиох арга техникийг авч үзнэ. Төрөлт, нас баралтын шинжилгээ нь хүн ам зүйн мэдээллийн эх үүсвэр, хэмжүүр, арга аргачлалыг ашиглан хүн ам зүйн хүчин зүйлсийн түвшин, хандлага, өөрчлөлтийг судална.

Зорилго

Хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, эрүүл мэнд, нас баралтын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, үр дүнг тайлбарлах, тэдгээрийн хэрэглээ, төрөлт, нас баралтын ялгавартай байдалд дүн шинжилгээ хийх, харьцуулж үнэлэн дүгнэх арга зүйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO101
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO652
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр хүн ам зүйн шилжилтийн зайшгүй үр нөлөөнүүдийн нэг болох насжилтын талаарх үндсэн ойлголт, түүний шалтгаан, насжилтыг хэмжих уламжлалт болон шинэ аргууд, насжилтын микро түвшинд (хувь хүний эрүүл мэнд, амьжиргаа, орлого, асаргаа, нийгмийн оролцоо гэх мэт) болон макро түвшинд (хүн ам зүйн өөрчлөлт, макро эдийн засаг, нийгмийн хамгааллын систем, нийгмийн халамжийн систем, эрүүл мэндийн систем гэх мэт) үзүүлэх үр нөлөөнүүдийн талаар авч үзнэ. Мөн насжилтын асуудлууд дэлхийн улс орнуудад хэрхэн тулгамдсан асуудал болж илэрч байгаа, олон улсын байгууллагууд болон улс орнууд насжилтын тулгамдсан асуудлын эсрэг баримталж буй бодлогын талаарх практик судалгаа, мэдээллүүдтэй танилцана.

Зорилго

Энэхүү хичээл нь суралцагчдад сүүлийн үед дэлхийн улс орнуудад томоохон тулгамдсан асуудал болж гарч ирж буй хүн амын насжилтын тухай ойлголт, түүнийг хэмжих аргууд, насжилтын шалтгаан, микро ба макро түвшинд үзүүлэх үр нөлөөний талаарх онол, арга зүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилготой. Мөн дэлхийн улс орнуудад тулгарч буй насжилтын тулгамдсан асуудлуудыг танилцуулж, тэдгээрийг шийдвэрлэж буй сайн туршлага, бодлогын арга хэмжээ, стратегиудтай танилцах боломж олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO306
Багц цаг: 3

Товч агуулга

“Өрх, гэр бүлийн хүн ам зүй” хичээл нь агуулгын хувьд гэрлэлт, өрх-гэр бүл гэсэн хоёр бүлэг сэдвийг хамарна. Гэрлэлт, өрх-гэр бүлийн өөрчлөлт, чиг хандлагын талаарх тайлбарууд болон онолын асуудлуудыг хичээлийн эхний хэсэгт ерөнхий агуулгаар судлах болно. Гэрлэлттэй холбоотой бүлэг сэдвийн хүрээнд хүн ам зүйн шинжлэх ухаанд хүн амын гэрлэлтийг хэмждэг үндсэн үзүүлэлтүүд, гэрлэлт, цуцлалт, бэлэвсрэлтийн хүснэгтүүд, шаардлагатай тоо мэдээллийн эх үүсвэр, тооцох аргачлал, практик хэрэглээг авч үзнэ. Өрх-гэр бүл бүлэг сэдвийн хүрээнд хүний амьдралын мөчлөгтэй холбоотойгоор гэрлэх насанд шилжих шилжилт, гэр бүл үүсгэх үйл явц/шийдвэр, өрх-гэр бүлээр амьдрах явцад урган гарах гол гол асуудлуудыг авч үзнэ. Ингэхдээ гэрлэлтийн төрөл болон өрх-гэр бүлийн төрөл, хэлбэрүүдээс хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байгааг нийгэм, эдийн засаг, соёл, уламжлалаараа ялгаатай бүсүүд болох хөгжиж байгаа болон хөгжингүй бүс нутгууд, арабын орнуудын хувьд харьцуулж судлах болно.

Зорилго

Өрх, гэр бүлд гарч буй дэлхий нийтийн өөрчлөлтийн чиг хандлага, тайлбаруудын талаар онолын мэдлэг олгох, тэдгээртэй холбоотой ойлголт, үндсэн үзүүлэлтүүд, төрөл хэлбэрүүдийг хүний амьдралын мөчлөгтэй уялдуулан хүн ам зүйн салбарт авч үзэж буй онол, практикийн гол гол асуудалтай уялдуулан тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар