МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ч.Цогтбаяр, Б.Энхцэцэг
"Монгол Улсын хүн амын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: Бонгаарцын загвараар судалсан нь" Монголын хүн амын сэтгүүл, vol. Vol. 36 (2026): Монголын хүн амын сэтгүүл, pp. 63-69, 2026-5-23

хэвлэлийн эх бэлтгэгдэж байгаа ба 2026/6 сард https://journal.num.edu.mn/MJP/issue/archive сайтад нийтлэгдэнэ.

Хураангуй

Хүн ам зүйн шинжлэх ухаанд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг нэг чухал онолын хүрээ болох Бонгаарцын загвараар Монгол Улсын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг 2003-2023 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өгөгдөл болон албан ёсны статистик мэдээллийг ашиглан тооцлоо. Бонгаарцын загвараар төрөлтөд нөлөөлөгч завсрын хүчин зүйлс болох жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСАХ), гэрлэлт, үр хөндөлт, түр үргүйдэл нь төрөлтийн түвшинг байгалийн буюу онолын хувьд хамгийн өндөр төрөлт (15.3)-өөс доогуур байхад нөлөөлдөг гэж үздэг. Тооцооллын үр дүнгээс харахад Монгол Улсад сүүлийн хорин жилийн хугацаанд төрөлтийн түвшний бууралтад жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ болон гэрлэлт хамгийн их нөлөөтэй байна. Үүнийг 2003 оноос хойшхи хугацаагаар харьцуулан харвал, ЖСАХ-ийн нөлөө бага зэрэг суларсан бол гэрлэлтийн нөлөө харьцангуй нэмэгдсэн байна. Тухайлбал, 2003 онд гэрлэлтийн нөлөөгөөр төрөлт 1.6 хүүхдээр буурч байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 2.6 болж өсчээ. Энэ нь Монгол Улсад сүүли

Зохиогч(ид): Ч.Цогтбаяр, Б.Энхцэцэг
"Монгол Улсын төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг Бонгарцын загвараар судалсан нь", Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд хурал, 2026-5-8, vol. 2, pp. 6

Хураангуй

Хүн ам зүйн шинжлэх ухаанд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг нэг чухал онолын хүрээ болох Бонгаарцын загвараар Монгол Улсын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг 2003-2023 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өгөгдөл болон албан ёсны статистик мэдээллийг ашиглан тооцлоо. Бонгаарцын загвараар төрөлтөд нөлөөлөгч завсрын хүчин зүйлс болох жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСАХ), гэрлэлт, үр хөндөлт, түр үргүйдэл нь төрөлтийн түвшинг байгалийн буюу онолын хувьд хамгийн өндөр төрөлт (15.3)-өөс доогуур байхад нөлөөлдөг гэж үздэг. Тооцооллын үр дүнгээс харахад Монгол Улсад сүүлийн хорин жилийн хугацаанд төрөлтийн түвшний бууралтад жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ болон гэрлэлт хамгийн их нөлөөтэй байна. Үүнийг 2003 оноос хойшхи хугацаагаар харьцуулан харвал, ЖСАХ-ийн нөлөө бага зэрэг суларсан бол гэрлэлтийн нөлөө харьцангуй нэмэгдсэн байна. Тухайлбал, 2003 онд гэрлэлтийн нөлөөгөөр төрөлт 1.6 хүүхдээр буурч байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 2.6 болж өсчээ. Энэ нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй төрөлтийн түвшний бууралтад гэрлэлт голлох нөлөөтэй болж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрлэсэн хүн амын эзлэх хувийн жин буурч, гэрлэлтийн нас хойшилж байгаатай холбоотой. Хот, хөдөөгөөрх тооцооллын үр дүнгээс харахад, хотод гэрлэлт, хөдөөд жирэмслэлтээс сэргийлэх аргын нөлөө харьцангуй их байгааг харуулж байна.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Fertility trends and data Mongolia", OECD Family Policy Expert Meeting, Republic of Korea, 2025-11-19, vol. 9, pp. 11

Хураангуй

This event hold in Seoul, South Korea, on November 19, 2025 and will bring together experts from across the region to exchange insights and strategies for tackling regional challenges in family policy

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"“HUMAN RIGHTS OF OLDER PERSONS: CHALLENGES AND OPPORTUNITIES OF AGEING", Asia Pacific Forum, Mongolia, 2025-6-19, vol. 16, pp. 11

Хураангуй

To openly discuss about the stances of regional countries in the ratification of the UN Convention on the Rights of Older Persons, to support the initiative, to lead and intensify the ratification process, and to call on countries and regions to build on the results achieved so far. • Focus on addressing the challenges and difficulties of ageing by shifting from a welfare model to a human rights-based model • To advocate to political decision-makers and government organisations that they develop and effectively implement policies and strategies that ensure the human rights of older persons are respected and protected as part of policies preparing for an ageing population in Mongolia • To adopt the ‘Ulaanbaatar Call’ in support of a UN legally binding instrument on the human rights of older persons and to enhance efforts in strengthening the protection of their rights.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"What is NTA/NTTA, and why is it important for promoting equity and inclusive development?", : A High-Level Policy Roundtable on Mongolia's Generational and Gendered Economy, Монгол, 2025-6-18, vol. 1, pp. 15

Хураангуй

Монгол улсын хүн ам зүйн нөхцөл, Үндэсний шилжүүлгийн ач холбогдол, тооцоолол, асуудлууд

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Family Database Mongolia", OECD Family Policy Expert Meeting, Republic of Korea, 2024-11-5, vol. 8, pp. 11

Хураангуй

8th Family Policy Expert Meeting, “Navigating Population Changes and Family Data: Comparative Insights and Policy Innovations,” hosted by the OECD Korea Policy Centre. This event will be held in Seoul, South Korea, on November 5-6, 2024 and will bring together experts from across the region to exchange insights and strategies for tackling regional challenges in family policy.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Developing systems to scale up appropriate, effective, sustainable integrated LTC services: Mongolia ", Regional Forum on Adapting to Aging Asia and the Pacific, Индонези, 2024-10-9, vol. 1, pp. 8

Хураангуй

The forum focuses: (i) help participants from developing member countries (DMCs) acquire practical applied knowledge and better understanding of long term care (LTC) system and its development, including the evolution from a welfare-based approach to universal coverage; service development and quality management; development of integrated community-based LTC systems, management of the private sector, and building a skilled and committed LTC workforce; (ii) provide DMC participants with the opportunity to see in-person the design, management, and delivery of home and community-based care models in Indonesia; (iii) share global and regional strategies, plans and programs for the expansion of care services for older persons through sharing of experiences from DMC participants; and (iv) enable DMC participants to develop professional networks and linkages among each other and with policy makers, resource experts, practitioners, and researchers who are in attendance in developing the evidence base around what is effective and cost effective in LTC.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Монгол улсын хүн амын төрөлтийн өөрчлөлтийн шинжилгээ" Монголын хүн амын сэтгүүл, vol. 34, pp. 5-18, 2024-5-1

https://journal.num.edu.mn/MJP/article/view/7475/version/7514

Хураангуй

Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын төрөлт хүн амын эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч буураад байна. БНСУ улсад нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 0.8 болж дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд орох болсон. БНХАУ-ын хувьд сүүлийн 20-25 жилд төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч, одоогийн байдлаар нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.1 байна. Харин Монгол Улсыг Зүүн Азийн бусад оронтой харьцуулбал төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.7 байна. Монгол Улс бүс нутагтаа төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс өндөр байгаа ганц орон төдийгүй төрөлтийн түвшин 2005 оноос хойш өсөлттэй байгаа нь маш сонирхолтой. 2005 онд нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.95 болж хамгийн бага түвшинд хүрсэн. Харин түүнээс хойш төрөлтийн түвшин нэмэгдсэн ба энэ өсөлт сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Илтгэлээр төрөлтийн өөрчлөлтийн зарим шинжилгээ хийж, төрөлтийн өөрчлөлтийг тайлбарлахыг зорилоо. Шинжилгээгээр i) Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин 1990 оноос 2005 оныг хүртэл огцом буурсан нь темпо өөрчлөлтийн нөлөөнд байсан, ii) сүүлийн жилүүдийн төрөлтийн өсөлт хэвийн түвшиндээ шилжиж темпо өөрчлөлтийн нөлөөгүй болж байна, iii) хожуу төрөлт явагдаж байгаа ба энэ нь төрөлтийн “тоо хэмжээ” (quantum) –д нөлөөлж байна, iv) төрөлт ойрын ирээдүйд “бага” түвшинд хүрч буурахгүй зэрэг үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Монгол Улсын хүн амын төрөлтийн шинжилгээ", ХҮН АМ, ЖЕНДЭР, ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД, 2024-4-19, vol. 1, pp. 14

Хураангуй

Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын төрөлт хүн амын эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч буураад байна. БНСУ улсад нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 0.8 болж дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд орох болсон. БНХАУ-ын хувьд сүүлийн 20-25 жилд төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч, одоогийн байдлаар нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.1 байна. Харин Монгол Улсыг Зүүн Азийн бусад оронтой харьцуулбал төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.7 байна. Монгол Улс бүс нутагтаа төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс өндөр байгаа ганц орон төдийгүй төрөлтийн түвшин 2005 оноос хойш өсөлттэй байгаа нь маш сонирхолтой. 2005 онд нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.95 болж хамгийн бага түвшинд хүрсэн. Харин түүнээс хойш төрөлтийн түвшин нэмэгдсэн ба энэ өсөлт сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Илтгэлээр төрөлтийн өөрчлөлтийн зарим шинжилгээ хийж, төрөлтийн өөрчлөлтийг тайлбарлахыг зорилоо. Шинжилгээгээр i) Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин 1990 оноос 2005 оныг хүртэл огцом буурсан нь темпо өөрчлөлтийн нөлөөнд байсан, ii) сүүлийн жилүүдийн төрөлтийн өсөлт хэвийн түвшиндээ шилжиж темпо өөрчлөлтийн нөлөөгүй болж байна, iii) хожуу төрөлт явагдаж байгаа ба энэ нь төрөлтийн “тоо хэмжээ” (quantum) –д нөлөөлж байна, iv) төрөлт ойрын ирээдүйд “бага” түвшинд хүрч буурахгүй зэрэг үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Country presentations on community based care pilot models: Mongolia", Regional Conference on Community-based Care Models: Learning from DMC Experience, Тайланд, 2023-11-28, vol. 1, pp. 13

Хураангуй

Олон нийтэд түшиглэсэн Урт хугацааны тусламж үйлчилгээний талаарх Монгол улсын илтгэл танилцуулсан.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"FERTILITY DEVELOPMENT AND POLICY IN MONGOLIA", OECD Family Policy Expert Meeting, Солонгос, 2023-10-18, vol. 7, pp. 13

Хураангуй

Монгол улсын хүн амын төрөлтийн хандлага, бодлогын нөлөөллийг тооцсон илтгэл хэлэлцүүлсэн.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"BUILDING CAPACITY FOR AN EFFECTIVE SOCIAL WELFARE SYSTEM IN MONGOLIA" ADB Working paper series, vol. 66, pp. 1-32, 2023-9-1

https://www.adb.org/publications/building-capacity-social-welfare-system-mongolia

Хураангуй

This working paper explores four themes in the design and delivery of social welfare in Mongolia: (i) the rationale for social welfare, (ii) whether welfare dependency is an issue, (iii) how the Government of Mongolia can strengthen the shock-responsiveness of its social protection system, and (iv) how a global innovation in social protection can help vulnerable Mongolians graduate from poverty and achieve economic inclusion. It synthesizes key findings from four policy briefs prepared at the request of Mongolian social protection policymakers with Asian Development Bank technical assistance (Building Capacity for an Effective Social Welfare System, 2019–2023). The first two themes include an overview of social welfare (or social assistance) for general readers and provide context and a framework for the Mongolian system. They also include evidence and examples of international experience to help respond to commonly held public perceptions. The remaining themes are examples of ideas that are being tested in-country, supported by global evidence, and well-aligned with the directions promoted by the Ministry of Labor and Social Protection

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"6th FAMILY POLICY EXPERTS MEETING IN THE ASIA-PACIFIC REGION OECD KOREA POLICY CENTRE 29 NOVEMBER, 2022 MONGOLIA", OECD Family Policy Expert Meeting, Солонгос, 2022-11-29, vol. 6, pp. 10

Хураангуй

Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь Ази Номхон далайн орнуудад Гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажил хийж байна. Монгол улс 2020 оноос нэгдэн орж, Монгол улсын мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх, тайлан гаргах ажил хийсэн. 2022 онд мэдээллийг шинэчлэх ажил хийгдсэн ба Гэр бүлийн бодлогын шинжээчдийн олон улсын хуралд Монголын талаар илтгэл тавьсан.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Social Protection Indicator, Mongolia", The Social Protection Indicator for Asia – tracking developments in social protection, Азийн хөгжлийн банк, 2022-6-16, vol. 4, pp. 6

Хураангуй

АХБ-наас Ази-номхон далайн орнуудын нийгмийн хамгааллын үзүүлэлтийг тооцож, харьцуулсан дүн шинжилгээ, тайлан гаргаж байгаа билээ. Энэхүү хуралд оролцож Монгол улсын нийгмийн хамгааллын үзүүлэлт тооцсон аргачлал, ололт амжилт, асуудлуудыг хэлэлцүүлсэн.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Ядуурлаас гарах төгсөлтийн аргачлал: Монгол улсын нийгмийн хамгааллын системд гарах үр дүн" Монголын хүн амын сэтгүүл, vol. 564 , no. 32, pp. 65-70, 2022-5-12

https://catalog.num.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=117023

Хураангуй

Нийгмийн хамгааллын систем дэх Төгсөлтийн аргачлалын талаарх баримтыг тусгасан бөгөөд Зорилтот өрхийн хөгжил, хамгаалалтыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн (ЗӨХХҮХ) туршлагад үндэслэн Монгол улсад төгсөлтийн аргачлалыг өргөжүүлснээр гарах үр дүнгийн талаар энд авч үзнэ.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг, M.Andrew, L.Ronald
"Six Ways Population Change Will Affect theGlobal Economy" Population and Development Review, vol. 48, no. 1, pp. 51-73, 2022-2-14

https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/padr.12469

Хураангуй

New estimates of economic flows by age combined with population projections showthat in the coming decades (1) global GDP growth could be slower by about 1 per-centage point per year, declining more sharply than population growth; (2) GDPwill shift toward sub-Saharan Africa more than population trends suggest; (3) liv-ing standards of working-age adults may be squeezed by high spending on childrenand seniors; (4) changing population age distribution will raise living standards inmany lower-income nations; (5) changing economic life cycles will amplify the eco-nomic effects of population aging in many higher income economies; and (6) pop-ulation aging will likely push public debt, private assets, and perhaps productivityhigher. Population change will have profound implications for national, regional,and global economies.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Case Study on Covid-19 Impact on Vulnerable Women and Girls in Mongolia" Монголын хүн амын сэтгүүл, vol. 564, no. 32, pp. 79-89, 2022-1-5

https://catalog.num.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=117023

Хураангуй

Энэхүү судалгаа нь КОВИД-19 цар тахал Монгол улсын эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, охидод сүүлийн 18 сар буюу тархалт эхэлснээс 2021 оны 9 сарын хооронд хэрхэн нөлөөлснийг дараахь 4 асуудлын хүрээнд судалсан: 1) бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэнд; 2) хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт; 3) засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд; болон 4) хүүхэд, охид. Тоон болон чанарын судалгааны холимог аргыг ашигласан ба ингэхдээ хоёрдогч тоо мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, анхдагч чанарын мэдээллүүд цуглуулсан. Үр дүнг гаргахдаа гурван түвшний шинжилгээг хийж, мэдээллийн олон эх сурвалжтай харьцуулан, бататгах замаар гаргасан. Түүнчлэн, бодлогын гол баримт бичгүүдийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (НҮББШУСБ)-ын Хүртээмжтэй бодлогын шинжүүрийн аргачлалаар үнэлсэн. Судалгааны гол үр дүнгүүдээс дурьдахад, цар тахалд охид, эмэгтэйчүүд олон талаараа илүү их өртөж байна. Тухайлбал, өвчлөл болон нас баралт; нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ; ажил орлогоо алдах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдүүдийн боловсролд гэх мэт. Энэхүү судалгааг НҮББШУСБ-ын Жендэр судлалын судалгааны сүлжээний санаачлагын хүрээнд гүйцэтгэсэн ба судалгааны гол үр дүнг танилцуулж байна.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Family Database in the Asia-Pacific Region: Mongolia", OECD Family Policy Expert Meeting, Cолонгос, 2021-12-9, vol. 5, pp. 9

Хураангуй

Монгол улс энэ жил анх удаа Ази номхон далайн бүсийн Гэр бүлийн тоо мэдээллийн баазад гэр бүлийн талаарх бодлого, тоо мэдээллийг оруулсан. Монгол улсын туршлага, бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бусад улс орнуудад танилцуулж, санал солилцов. 2022 онд Монгол улс тоо мэдээллийн баазыг шинэчлэх ажилд үргэлжлүүлэн оролцох, гол оролцогч талуудыг хамруулан хурал зохион байгуулахаар болсон.

Зохиогч(ид): Б.Энхцэцэг
"Voices from the Frontlines: Social Protection Interventions in Mongolia ", Promoting Better Nutrition Outcomes through Multisectoral Approach in Post-COVID-19 Asia and the Pacific, Asian Development Bank and Food International, 2021-12-2, vol. 1, pp. 22

Хураангуй

The event discusses the role of social protection in strengthening nutrition delivery and vice versa, emphasizing the importance of nutrition interventions in the post-pandemic world towards resilience and building back better. The discussions open with nutrition challenges in the context of the pandemic and the multi-sectoral pathways for high-impact nutrition interventions. The session also spotlights interventions that break down the “how” of delivering social protection and nutrition better in Mongolia, Indonesia, and Philippines, plus active interactions and reflections from speakers and participants.

Зохиогч(ид): Ц.Амартүвшин, Б.Энхцэцэг
"Цар тахлын үеийн Нийгмийн хамгааллын хариу арга хэмжээний үнэлгээ" Монголын хүн амын сэтгүүл, vol. ISSN 2226-1389, no. (550) 31, 2021, pp. 15-25, 2021-4-1

https://catalog.num.edu.mn/journal/MPJ%202021%20n.31/files/assets/basic-html/page-1.html

Хураангуй

КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Засгийн газраас 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна. Үнэлгээг симуляци (хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр хийсэн ба 2018 оны Өрхийн нийгэм эдийн Засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны мэдээллийг ашигласан. Энэ нь ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, цаашилбал коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлэх зорилготой. КОВИД-оос шалтгаалсан эдийн засгийн бууралтын төсөөлөлд тулгуурлан үзвэл, цар тахал өрхийн орлогыг дунджаар 10 хувиар бууруулахаар байсан байна. Засгийн газраас цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол тэгш бус байдал, ядуурлын аль аль нь мэдэгдэхүйц нэмэгдэх байжээ гэсэн үр дүн гарлаа. Судалгааны ажлыг АХБ-ны төслийн (TA 9883 – Үр дүнтэй нийгмийн халамжийн системийг бий болгох нь) хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү сэтгүүлд симуляцийн гол үр дүнг хүргэж байна.

Зохиогч(ид): Ц.Болормаа, А.Солонго, Б.Энхцэцэг
"Хүний хөгжил", 2020-1-15




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар