МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ETRA201
Багц цаг: 3

Товч агуулга

Англи хэлний бүтээвэрзүй, үг бүтэх арга, залгавар, бүтээвэр болон үг нийлэх аргаар үгсийн аймгийг шинээр үүсгэх, хэл шинжлэлийн бусад салбартай хэрхэн холбогдох талаарх ойлголтыг олгоно. Оюутнуудыг англи хэлний үгсийн үгзүйн задлан ялгал бие даан хийж сургах, мөн оюутнууд англи хэлний морфологийн үндсэн ойлголтууд, морфологийн үндсэн нэгжүүдийн талаархи онолын үндсэн таамаглалуудтай танилцах, англи хэл дээрх үг хэллэгийн янз бүрийн хэлбэрүүдийн дүрмийг бататгах, англи хэлний морфологи, түүний диахрон судлалын янз бүрийн арга барилыг ойлгох, морфологийн орчин үеийн онолын хандлагыг судлана.

Зорилго

Англи хэлний үг бүтэх ёс, үгийн бүтэц, тогтолцоо, залгаврын утга, үүрэг зэргийг судалж, орчуулгад зөв зохистой хэрэглэж сурна. Англи хэлний үгзүйн үндсэн нэгжүүд болон үг үүсгэх аргуудыг мэдэх, үгзүйн нэгжийн төрлийг тодорхойлох; инфлекцийн ба дериватив морфем, тэдгээрийн хоорондын ялгааг таних, орчин үеийн үг зүйн онолын ерөнхий чиглэлүүдтэй танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ETRA300
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь монголын орчуулгын түүх, монгол болон барууны тур дундаа англи, америк, оросын орчуулгын онолуудыг харьцуулан судалж, орчин үеийн орчуулгын чиг хандлагууд, орчуулгын нэр төрөл, нэрт орчуулагчдын орчуулгын арга барил, орчуулгын тэнцвэрт чанар, орчуулгын утгын хийдэл, англи монгол, монгол англи орчуулгын үгийн семантик утга (денотат, коннотаци), соёлын орчуулгыг судлах юм.

Зорилго

Энэхүү хичээлээр оюутан орчуулгын төрлүүд, ангилал, онцлог, зарчим, арга, загвар, тэнцвэрт байдал, төрөл зүйл, орчуулгын утгын хийдэл зэрэг орчуулгын онолын ухагдахууныг судалж мэдэхээс гадна тухайн сэдвээр англи, монгол уран зохиолыг бие даан судлах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ETRA311
Багц цаг: 2

Товч агуулга

Оюутан монгол, англи хэлнээс бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL301
Багц цаг: 3

Товч агуулга

Англи хэлний өгүүлбэр зүйн лекц хичээлээр дараах ойлголтыг гүнзгийрүүлэн үзэж судалсан байна. Үүнд: өгүүлбэр зүйн судлагдахуун, бүрэн өгүүлэгдэхүүн, бүрэн өгүүлэхүүн, нийлмэл өгүүлэгдэхүүн, нийлмэл өгүүлэхүүн, нийлмэл өгүүлбэрийн хэсгүүд, өгүүлбэрийн хэв шинж, батлах өгүүлбэр, асуух өгүүлбэр, захирах өгүүлбэр, анхааруулах өгүүлбэр, гүйцээвэр шууд тусагдахуун, шууд бус тусагдахуун, тусагдахуун гүйцээвэр, өгүүлэгдэхүүн гүйцээвэр, өгүүлэхүүн хавсрал нэр, холбоос үйл үг, өгүүлбэрийн үндсэн загвар, угтлагат хэлц, үйл хавсралт хэлц, дагалдагч хэлц үйлийн хэлц эс тухайлах хэлбэр, эс тухайлах хэлбэрийн хэлц, нөхцөлт үйл үг, нөхцөлт үйл үгийн хэлц, үйлт нэр, үйлт нэрийн хэлц, гишүүн өгүүлбэр, гишүүн өгүүлбэрийн төрөл, үйл хавсрал гишүүн өгүүлбэр, нэр гишүүн өгүүлбэр,өгүүлбэрийн бүтэц, энгийн нийлмэл өгүүлбэр, хавсарсан өгүүлбэр, хавсарсан нийлмэл өгүүлбэр, өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний зохицол, өгүүлэгдэхүүний үүрэгтэй тодорхойгүй төлөөний үг, ганц ба олон тоогоор байдаг төлөөний үгс, урвуу өгүүлэгдэхүн өгүүлэхүүн, өгүүлэхүүн нэрлэхүйтэй өгүүлбэр, өгүүлэгдэхүүн хам нэр, үйлшсэн нэр, тусах үйл үг, зэрэгцсэн бүтэц, оноосон нэр томоор бичих нь, цэг хэрэглэхүй, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг, босоо цэг, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг хэрэглэхүй, босоо цэг, таслал, цэгтэй таслал хэрэглэхүй, зураас, орхиц, холбох зураас, эшлэх тэмдэг, хаалт, хашилт, бичмэлээр бичих, англи хэлний хувилбар зэрэг болно.

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэлний өгүүлбэрийн бүтцийг нарийвчлан судалж, дүрмийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмшинэ. Үг, өгүүлбэр, хэллэгийг задлан шинжилж хоёр хэлний орчуулга хийж сурах үндсэн суурьтай болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ETRA211
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлийн явцад оюутан англи-монгол, монгол-англи хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи-монгол, монгол-англи хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадвар, дадалд суралцахаараа ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: AENG121
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар