Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлээр Хятадын неолит, хүрэл зэвсгийн үе: Ся улс, Шан улс, Баруун Жоу улс, Хавар, намрын улс, Анхны эзэнт улс: Цин улс, Баруун Хан улс, Зүүн Хан улс, Анхны хаант улсууд мөхсөн ба умард өмнөдөд хуваагдсан үе: Умард Өмнөдийн төр, Баруун Жин улс, Хоёр дахь эзэнт улсын үе: Сүй улс, Тан улс Өмнөд Сүн, Умард Сүн, Харь үндэстний ноёрхол: Ляо гүрэн, Баруун Ся улс, Жин улс, Монголын Юан гүрэн, Хожуу дундад зуун үе: Мин улс, Манж Чин гүрний үе, Эртний Хятадын шашин, нөгөө ертөнцийн тухай төсөөлөл, хойлгын зүйл, Архитектур, Өдөр тутмын амьдрал, Хөгжим, цэнгэл, Luxus-Тансаг хэрэглээ, Цэргийн урлаг, Ваар, шаазан, Хаш, Хүрэл эдлэл, Алт, мөнгө, лакан эдлэл, Уран зураг, Чулуун цоолбор, Археологийн чухал дурсгалт газрууд: Хаад ноёдын бунхны байгууламж, Язгууртны булшны цогцолбор, Хот суурин, хэрэм бэхлэлт, Буддын шашны хадан агуйн сүм зэрэгтэй танилцан түүхэн үе бүрийн археологийн дурсгалуудын төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлын болон угсаа гарвалийн хамаатлын талаарх мэдлэг эзэмшинэ.
ЭЭртний Хятадын соёл бол нийт Ази дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн, хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн нэг билээ. Энэ оронтой монголчууд бидний өвөг дээдэс хэдэн мянган жил зэрэгцэн оршиж, улс төр, эдийн засаг, соёл боловсролын талаар харилцаж ирсэн баялаг түүхтэй. Иймээс өмнөд хөрш Хятадын археологийн соёлын талаар мэргэжлийн ангийн оюутнуудад цэгцтэй мэдлэг өгөхөд хичээлийн гол зорилго, ач холбогдол оршино.
Тус хичээлээр орчин үеийн эртний судлалын шинжлэх ухааны түүх, онол аргазүйн үндэс, судалгааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт ба манай улсын нутаг дэвсгэрт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай танилцуулахын хажуугаар бас археологи дахь байгалийн шинжлэх ухааны судалгааны арга барилын үүрэг [мод ба органик материалаас дендрохронолог ба С14-өөр он цагийг тогтоох], араг ясны олдворыг судлах анагаах ухаан ба антропологийн шинжилгээ, том талбайг геофизикийн аргаар судлах, агаарын зургийн археологи зэрэг орчин үеийн археологийн ажлын салшгүй хэсэг болж хувирсан аргуудын тухай судлах болно. Археологийн эх сурвалжийн төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлт давхаргын болон он цаг тогтоох аргуудын тухай ойлголт, угсаа гарвалын хамаарлын талаарх мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн Монголын археологийн ухааны хөгжлийн түүх, судалгааны гол ололтууд ба археологийн шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн тухай, Монгол Улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулах хууль эрхзүйн орчинтой танилцана.
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаануудын дотроос сүүлийн хориод жилийн турш манай оронд хамгийн идэвхтэй хөгжиж байгаа салбарын нэг нь археологийн ухаан билээ. Энэ хугацаанд Монголын археологичид бие даан болон гадаадын мэргэжил нэгт нөхдийн хамтаар эрт дундад үеийн түүхийг судлах эх хэрэглэгдэхүүнийг баяжуулсан хэдэн арван томоохон малтлага хийсний зэрэгцээ Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах нээлтүүдийг хийжээ. Иймээс ч Монголын археологийн ухаан эх орондоо төдийгүй хилийн чанадад ч олон нийтийн анхаарлын төвд байж ихээхэн сонирхол татах болов. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн орчин цагийн хотжилт, үйлдвэржилт, соёлын даяаршлын нөлөөгөөр байгаль эх, өвөг дээдсийнхээ уламжлалт амьдралын хэвшил, түүх соёлын үнэт зүйлсээс улам бүр холдож хүнийссээр байна. Ийм учраас “Археологийн удиртгал” хичээлийг судлах нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд өнгөрсөн үеийн тухай аль болох их мэдээллийг аварч үлдэх, боловсруулах онолын системтэй мэдлэг, аргазүйн үндсийг эзэмших, өвөг дээдсээс уламжилсан хуучин соёлын өвөө сонирхон судлах, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд залуу хойч үеийг эх түүхээрээ бахархах, түүх соёлоо дээдлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд Монголын төрийн бодлогод нийцнэ.