МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Төрбат, Ч.Амарбилэг, Г.Энхбаяр
"«Тамирын голын хүннүгийн эрдэнэс-2» төслийн хээрийн шинжилгээний ажлын товч үр дүн. ", Монголын археологи-2022, 2022-12-24, vol. 1, pp. 76-78

Хураангуй

Тамирын Улаан Хошууны Хүннүгийн оршуулгын дурсгалт газар нь Монголын археологийн судалгаанд танигдсан өвөрмөц материал хэрэглэгдэхүүнээр нэн баялаг билээ. Тиймээс Тамирын голын Хүннүчүүдийн эдийн соёлын хийгээд удамшил зүйн цогц судалгааг хийхэд онцгой ач холбогдолтой дурсгалт газар юм. Тиймээс сүүлийн жилүүдийн судалгааны нэгэн гол зорилго бол Тамирын голын хүннүчүүдийн удамшил зүйн асуудалд анхаарал хандуулж тухайн оршуулгын газрын оршуулгын бүлгүүдийг онцлон судлахад илүү анхаарч байгаа билээ. Энэ жилийн судалгаа дээрх зорилгын хүрээнд явагдаж 9 булшийг малтлан судалсан байна. Малтлагаар бүтэн хүрэл толь, сараачмал зурагтай нумын ясан наалт, ханз үсэгтэй хамрын ясан наалт зэрэг ховор нандин олдорууд гарчээ.

Зохиогч(ид): Ч.Амартүвшин, У.Эрдэнэбат, Ж.Урангуа, Ч.Амарбилэг
"The Mongolian and Japanese joint research project "The Creation of an International Joint Research of the Wall Genghis Khan" Survey Report of field survey team in Choibalsan and Tsagaan-Oboo soum of Dornod provinc" Mongolian and Northeast Asian Studies, vol. 7, pp. 37-68, 2022-3-30

https://en.swu.ac.jp/education/swu_education/

Хураангуй

Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний ангийн Дорнод аймгийн нутагт ажилласан хээрийн шинжилгээний ажлын талаарх мэдээлэл багтсан байна.

Зохиогч(ид): У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Ж.Урангуа, Ч.Амарбилэг
"U.Erdenebat, Ch.Amaruvshin, Husel Borjigin, J.Urangua, B.Batdalai. Ch.Amarbileg. Ts. Tumen. The Mongolian and Japanese Joint Research Project “The Creation of an International Joint Research of the ‘Wall of Genghis Khan’”. Survey Report of field survey team in Choibalsan and Tsagaan-Oboo soum of Dornod Province. In: Mongolian and Northeast Asian Sudis. Vol. 7, Tokyo, 2022, 37-68. " Mongolian and Northeast Asian Studies, vol. 7, pp. 37-68, 2022-3-25

https://en.swu.ac.jp/education/swu_education/

Хураангуй

Монгол-Японы хамтарсан “Чингис хааны далан: Олон улсын хамтын ажиллагаа” төслийн экспедиц 2021 оны 9 сард Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун, Цагаан-Овоо сумдын нутагт Чингисийн далангийн дагуу хайгуул хийж он цаг тогтоох сорилтын малтлага хийж гүйцэтгэсэн үр дүнгийн тухай нийтэлжээ.

Зохиогч(ид): Ч.Амартүвшин, Ж.Урангуа, У.Эрдэнэбат, Ч.Амарбилэг
"Монгол-Японы хамтарсан "Чингис хааны далан: олон улсын хамтын ажиллагаа" төслийн Дорнод аймгийн Чойбалсан, Цагаан-Овоо сумын нутагт хийсэн хээрийн шинжилгээний ангийн товч мэдээлэл", Монголын археологи-2021, 2021-12-15, vol. 5, pp. 64-67

Хураангуй

Япон-Монголын хамтарсан Чингисийн хэрэм судлалын төслийн хүрээнд 2021 оны намар хийсэн хээрийн шинжилгээний ангийн үр дүнг нэгтгэн дүгнэв.

Зохиогч(ид): Ч.Амартүвшин, У.Эрдэнэбат, Ж.Урангуа, Ч.Амарбилэг
"Монгол-Японы хамтарсан "Чингис хааны далан: олон улсын хамтын ажиллагаа" төслийн Дорнод аймгийн Чойбалсан, Цагаан-Овоо сумын нутагт хийсэн хээрийн шинжилгээний ангийн товч мэдээлэл", Монголын археологи-2021, 2021-12-15, vol. 10, pp. 64-67

Хураангуй

Хамтарсан төслийн хээрийн шинжилгээний ангийн үр дүнг нэгтгэн дүгнэв.

Зохиогч(ид): З.Батсайхан, У.Эрдэнэбат, Ч.Амарбилэг
"Хүрлийн хожуу үеийн овог аймгуудын соёлын асуудал ба Тээгийн хадны зураг. // Studia Archaeologica. Tom. XXXVIII, Fasc. 3, Улаанбаатар, 2019, 27-41" Studia Archaeologica, vol. Vol. 38, pp. 27-41, 2020-3-15

ISSN-0502-7845

Хураангуй

Хүрлийн хожуу үеэс өргөн уудам газар нутгийг хамарсан соёлын хэд хэдэн нийтлэг хэлбэршин тогтсон бөгөөд үүнээс хамгийн тод томруун өвөрмөц нийлмэл бүтэц зохион байгуулалттай цогц дурсгал бол хиргисүүр, буган хөшөөний соёл юм. Уг соёлын хүрээнд буган чулуун хөшөө, дугуй ба дөрвөлжин хүрээтэй хиргисүүр, хүрээгүй дугуй ба дөрвөлжин хэлбэртэй булшнууд болон олон дагуул бүхий асар том цогцолбор байгууламжууд багтдаг. Түүнчлэн, энэхүү соёлын хүрээнд зайлшгүй оруулан хэлэлцвэл зохих дурсгалын нэг бол хадны сүг зураг болно. Гэхдээ юуны өмнө чухам ямар дүрслэл, сэдэв болон дүрслэлийн аргаар хийсэн зургууд уг соёлд хамаарахыг тогтоох нь чухал байлаа. Үүний тулд хадны зураг, хиргисүүр хоёр нэг талбайд зэрэгцэн оршиж буй газрыг олж сонгон ажиглалт судалгаа хийж үзэхэд зурагтай чулууг хиргисүүрийн дараасанд ашигласан тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Судалгаанд орсон Холбоо тээг хэмээх газар нь Хангайн нуруу, говийн завсарт байх хадан гарц бүхий тэгш өндөрлөгүүдийн баруун зах бөгөөд Байдрагийн голоос зүүн тийш 40 км гаруй зайтай оршино. Тээг, Тэвш, Хүрэм гэх зэргээр нэрлэх эдгээр тэгш өндөрлөгүүд нь Их, Бага Богд болон Арц Богдын нурууны араар Хангайн нурууны өвөр этгээдээр Байдрагийн голын зүүн талаас эхлэн Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн талын Тэвш уул хүртэл үргэлжлэх бөгөөд Хангайн нуруунаас эх аван урсах Байдраг, Түйн гол болон Таацын голын завсар хооронд оршино. Эдгээр тээгүүдээр гол төлөв хиргисүүр болон цөөн тооны бусад хэв шинжийн олон тооны дурсгалууд байдаг боловч зөвхөн Богд сумын Тэвш уулын дурсгалууд бага хэмжээгээр судалгааны хүрээнд оржээ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар