Бидний тухай
Багш ажилтан
Матриц, түүн дээр хийх үйлдлүүд, матрицын тодорхойлогч, тодорхойлогчийг бодох аргууд, шугаман тэгшитгэлийн систем, түүнийг бодох аргууд, матрицын хувийн утга, хувийн вектор, тэдгээрийн хэрэглээ, хавтгайн аналитик геометрын үндсэн элементүүд, хоёрдугаар эрэмбийн мурийнууд, тэдгээрийн хэрэглээ, огторгуйн координатын систем, вектор, түүн дээр хийх үйлдлүүд, олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн чанарууд, функцийн экстремум,функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, математикийн хэрэглээ
Энэхүү хичээл нь Нийгэм, хүмүүнлэг, хууль, эрх зүйн шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад дэмжлэг болох математикийн суурь мэдлэгийн үндсийг өгөх, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн гоо сайхан болон хэрэглээг таниулах зорилготой. Энэ хичээлээр ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тоолол, аналитик геометрын ойлголтуудыг дэлгэрүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, практик хэрэглээний олон жишээний хамтаар үзнэ.
Эвклидын алгоритм, Мобиусын функц, Эйлерын функц, Жишлэг, Фермагийн бага теорем, Эйлерын теорем, Лагранжийн теорем, анхны язгуур, үлдэгдлийн бүлгийн бүтэц, олон гишүүнтийн жишлэг, p-адик тоо, Гензелийн лемм, Жакобын симбол, Лагранжийн симбол, квадратлаг уялдааны хууль, квадратуудын нийлбэр, нэгжүүд, Гауссын бүхэл тоо ба Фермагийн бага теорем.
Өгөгдөлтэй ажиллах, магадлал, дискрет санамсаргүй хэмжигдэхүүн, тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн, бином тархалт, Пуассоны тархалт., нормаль тархалт, статистик үнэлгээ, таамаглал шалгах, корреляци, шугаман корреляци, хи-квадрат шинжүүр, симуляци
Оюутнууд статистикийн үндсэн арга, техникээр асуудал шийдвэрлэж сурах
Санамсаргүй үзэгдэл, санамсаргүй үзэгдлийн магадлал, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалт, санамсаргүй хэмжигдэхүүний тоон характеристикууд болон аналитик аргууд, их тооны хууль, хязгаарын гол теорем зэрэг ухагдахууныг эзэмшиж, эдгээрийн тусламжтайгаар санамсаргүй үзэгдэл тэдгээрийн ерөнхий зүй тогтлыг тал бүрээс нь судлах юм.
Санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хэмжигдэхүүний тухай ойлголтыг математик аргаар нарийвчлан судлах, Магадлалын огторгуйд уг үзэгдэл, хэмжигдэхүүний тархалтыг тогтоох. Магадлалын онолын аналитик аргуудыг эзэмших.
нэ хичээлийг судалсанаар дараах арга барилд суралцана: Судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнахад хэрэглэдэг шинжлэх ухааны аргазүйн нэг бол метрологийн үнэлгээ юм. Түүнчлэн сургалт, үйлдвэрлэлийн бүхий л салбарт тооцоолон бодох хэрэглээний программуудыг эрчимтэй хэрэглэх болсонтой холбогдуулан судалгаа шинжилгээний ажилд математик-статистикийн аргуудыг өргөн хэрэглэх болжээ. Эрдэм шинжилгээний цогц судалгаа нь дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах, анализын үндсэн дээжийг бэлтгэх, туршилтын үе шатууд, тооцоо, үр дүнгийн боловсруулалт болон хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн үндсэн үе шатуудааас иж бүрэл болно. Энэ үе шатуудаас дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах зэрэг нь анализад нэн чухал байдаг. Түүнчлэн уламжлалт арга (жишээ нь туршилтын зохистой нөхцлийг тогтооход хэд хэдэн факторыг тооцох шаардлагатай байдаг ба үүнд нэг факторыг өөрчлөн бусад факторуудыг тогтмолоор тооцон туршилтыг ээлж дараалан явуулдаг) нь олон үе шат дараалсан, цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр ашиггүй нүсэр ажил болдог. Туршилтын загварчлалыг оновчтой төлөвлөн загварчилснаар хамгийн цөөн боломжит туршилтаар эдгээр бэрхшээлүүдийг даван туулах бүрэн боломжтой юм.
Сорил туршилтын үр дүнг боловсруулах математик-статистик боловсруулалтын үндсэн нэр томъёо болон метрологийн аргуудтай танилцан практикт хэрэглэх арга барил эзэмших; Метрологийн үндсэн нэр томъёоны цэгцтэй ойлголттой болно; Өөрийн судалгааны ажилд хэмжилтийн үр дүнгийн статистик үнэлгээг хэрэглэх аргад суралцана; Судалгааны ажлын явц дахь алдааг үнэлэх, дисперсийн анализын тусламжтайгаар туршилтыг төлөвлөн загварчлах чадвар эзэмшинэ; Шугаман хамаарлын статистикийн үндэстэй танилцана;