МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE303
Багц цаг: 3

Товч агуулга

Чадлын хувиргуурууд тэдгээрийн ангилал, Тусгаарлалттай ба тусгаарлалтгүй чадлын хувиргуурууд, Хүчдэлийн ба гүйдлийн үүсгүүртэй чадлын хувиргуурууд, Хатуу ба зөөлөн түлхүүрийн удирдлагатай чадлын хувиргуурууд, Чадлын хувиргуурын удирдлагын зарчим, Тогтмол хүчдэлийн хувиргуурын модель, удирдлага, Нэг фазын шулуутгуурын модель, удирдлага, Фазын өнцөг тодорхойлох хүрээ бүхий гурван фазын шулуутгуурын модель, удирдлага, Нэг болон гурван фазын инвертерийн удирдлага, Давтамж хувиргагчийн модель, удирдлага, Нарны цахилгаан үүсгүүр бүхий системийн модель, удирдлага, Салхин турбин бүхий системийн модель, удирдлага.

Зорилго

Нар, салхин цахилгаан станц, цэнэг хуримтлуурын станц, устөрөгчийн цахилгаан станц, аж үйлдвэрийн зориулалттай цахилгаан хөдөлгүүрийн удирдлагад өргөнөөр ашиглагддаг чадлын электроникийн хувиргуурын модель болон удирдлагын талаарх үндсэн ойлголтууд, чадлын хувиргуурын удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагдах мэдлэгийг олгоход зорино. Чадлын хувиргуурын удирдлага хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглагддаг тоон дохион процессорыг ашиглан төрөл бүрийн удирдлага хэрэгжүүлэхэд шаардагдах перифералуудыг идэвхижүүлэх, програмчлалын хэл дээр удирдлагын програм хөгжүүлэх, тэдгээрийг бодит системд ашиглах чадварыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE202
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан машины төрөл, хэрэглээ болон үүсэл хөгжил, цахилгаан соронзон хэлхээний үндэс, нэг болон гурван фазын трансформатор, трансформаторын эквивалент хэлхээ ба загварчлал, холболтын схемүүд, эргэлдэх хөдөлгүүр болон соронзон оронгийн үндэс, Хувьсах гүйдлийн цахилгаан машины үндэс, загварчлал, Синхрон хөдөлгүүрүүд, Синхрон моторууд, Индукцийн моторууд тэгдээрийн ажиллагаа.

Зорилго

Тус хичээлээр ахуйн хэрэглээ болон аж үйлдвэрийн салбарт хамгийн өргөнөөр хэрэглэгдэх цахилгаан тоноглолууд болох трансформатор, хувьсах гүйдлийн синхрон болон асинхрон мотор генераторууд, тогтмол гүйдлийн генератор болон моторын үндсэн зарчим, онолын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ. Тус хичээлээр олж авсан мэдлэгт суурилан тодорхой хэрэглээнд тохирсон тоноглолыг сонгох, эквивалент схем ашиглан тооцоолол хийж гүйцэтгэх чадамж эзэмшинэ. Практикт төрөл бүрийн мотор, генератор болон трансформатортай холбогдон гарах аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE306
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл, СЭХ-ний үүсгүүрийн технологи, Нарны цахилгаан станцын бүтэц, зохион байгуулалт, Нарны цахилгаан станцад зориулсан чадлын электроникийн технологи, Салхин цахилгаан станцын бүтэц, зохион байгуулалт, Салхин турбин генераторууд, Салхин цахилгаан станцад зориулсан чадлын электроникийн технологи, Салхин цахилгаан станцад зориулсан хувиргуурын удирдлага, Бага чадлын усны эрчим хүчний систем, Энерги хуримтлуулах систем-Батарей, Сүлжээнд холбогдох инвертерийн технологи, Инвертер, конвертерын үндсэн хамгаалалт, СЭХ-ний тоноглолын стандарт шаардлагууд

Зорилго

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, тэдгээрийн хэрэглэгдэх зорилгоос хамаарсан системийн бүтэц, зохион байгуулалтын талаар ойлголт авж, нар салхины үүсгүүр бүхий системийн бүрдлүүдийн ажиллах зарчмын талаар тодорхой мэдлэгийг олгоход зорино. Системийн ерөнхий хамгаалалтын функцуудын талаарх ойлголтыг олгож үүнд үндэслэн төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг ойлгох чадварыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE201
Багц цаг: 3

Товч агуулга

Нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулаан, далайн эрчим эрчим хүч; онолын боломжит, техникийн боломжит болон эдийн засгийн хувьд ашигтай байх нөөц; нөөцийн хэмжээг үнэлэн тогтоох аргачлал; цаг уурын хэмжилтийн станц, тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим; хэмжилт, тооцоо хийх аргууд; үр дүнг боловсруулан графикаар илэрхийлэх; программ хангамжууд: excel, flourish, matlab/octave

Зорилго

Бусад эрчим хүчний үүсгүүрүүдтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүч нь цаг хугацааны хувьд тогтворгүй (нар, салхи) болон олдоц нь газар зүйн тархалтаас хамааралтай (ус, газрын гүний дулаан, далайн эрчим эрчим хүч) байдаг. Иймд, аливаа сэргээгдэх эрчим хүчний технологийг эдийн засгийн үр өгөөжтэй ашиглах, системийн оновчлолтой зохион байгуулалт хийхэд нэн түрүүнд тухайн үүсгүүрийн нөөцийг тодорхойлох шаардлагатай. Энэхүү хичээлийг судалснаар оюутан Монгол улс болон дэлхийн хэмжээнд тогтоогдсон сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжээ, тэдгээрийн ашиглалтын хувь хэмжээний талаарх мэдээ мэдээлэл, ирээдүйн дүр зураглалын талаар мэдлэг эзэмшинэ. Мөн, тус хичээлээр сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэх арга аргачлал, хэмжилтийн тоног төхөөрөмжтэй танилцах, хэмжилт туршилт хийх, үр дүнг боловсруулах дадал чадварыг олгоно. Ингэснээр, сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг ашиглах арга технологийн суурь мэдлэг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ENGI204
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаргаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр

Зорилго

Энэхүү хичээл нь оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар