МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ENEN401
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT722
Багц цаг: 3

Товч агуулга

:Үйл ажиллагааны стратегийн менежментийн үндсэн ойлголт; Үйл ажиллагаануудын хоорондоо ижил төстэй болон ялгаатай тал, түүний хэв шинж, үйл ажиллагааны стратегийн үе шат; Үйлдвэрлэл болон үйлчилгээний байгууллагын хоорондын ялгаа, үйл ажиллагааны стратегийн хэтийн төлөв, 5Р, процессийн дизайн, төрөл болон бүтээгдэхүүний/ үйлчилгээний дизайн үе шат; Нийлүүлэлтийн сүлжээний тухай ойлголт, байршлын стратегит шийдвэр гаргалт, байршлын төрөл, дизайн болон түүнтэй холбоотой үүсдэг зардлууд; Технологийн процессийн тухай ойлголт, материалын, мэдээллийн болон хэрэглэгчийн процессийн технологи; Ажлын дизайн, үйл ажиллагааны чанар, хүчин чадлын төлөвлөлт, бараа материалын хэрэгцээ болон нөөц; Үйлдвэрлэлийн төлөвлөлт, уламжлалт болон яг цагт нь систем болон технологийн асуудал зэргийг судална.

Зорилго

Үйл ажиллагааны стратегийн менежмент хичээлийн үндсэн зорилго нь хэрэглэгчидэд зориулсан бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулалттай бүтээхийг судлах асуудал бөгөөд энэ нь үйлдвэрлэл болон үйлчилгээ явуулж буй бүх байгууллагын үндсэн функцийн нэг байдаг.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT603
Багц цаг: 2

Товч агуулга

Бизнесийн харилцаа ба ур чадвар хичээл нь суралцагчийн харилцааны асуудалд стратеги сэтгэлгээгээр хандахад чиглэж менежерийг бэлтгэх үүднээс суралцагчийн бичих, илтгэх, хүмүүс хоорондын харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн болно. Хичээлээр судалгаа, бодит амьдралын жишээн дээр тулгуурлаж суралцагч харилцааны ур чадвараа хөгжүүлэх, дээшлүүлэх, өөрийгөө үнэлэх, сайжруулах боломжийг олгоно. Хичээл онолын хэсэг, семинарын хичээлээс бүрдэх ба ихэнхдээ ярилцлага, хэлэлцүүлэг, янз бүрийн дасгалд суурилсан байна.

Зорилго

Тус хичээлийг судласнаар төгсөгч харилцааны асуудалд стратеги сэтгэлгээгээр хандаж менежер хүний заавал эзэмшвэл зохих бичих, илтгэх, хүмүүс хоорондын харилцааны онол, практикийн асуудлыг судалж үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар