Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээл үйлдвэрлэлийн систем, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шийдвэр гаргах талаар судалдаг. Тодруулбал: • Бүтээмжийн удирдлага • Эрэлтийн таамаглал • Хүчин чадлын төлөвлөлт • Байршилт • Үйлдвэрийн дотоод нэгж ,тоног төхөөрөмжийн зохион байгуулалт гэх мэтийг судална.
Үйлдвэрлэлийн менежментийн тухай ойлголт судлах зүйлүүд, үйлдвэрийн менежментийн үндсэн функцууд, бүтээмж чанарын удирдлагын шийдвэр, үйлдвэрийн газрын эрэлт болон хүчин чадалтай уялдуулан тоног төхөөрөмжийг зохион байгуулах мөн үйлвэрийн газрын нөөцийн удирдлага, цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээг тооцож тодорхойлох аргыг эзэмшихэд чиглэгдэнэ.
Энэ хичээлийн хүрээнд үйл ажиллагааны менежментийн үндсэн зарчим, ерөнхий ухагдахуунуудтай танилцана. Байгууллагын үйл ажиллагааны мөн чанар, цар хүрээ бусад хэлтсүүдийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаж ажиллахыг судлана. Судлах сэдвүүд нь: • Үйл ажиллагааны үндсэн ойлголт; • Байгууллагын гол функцүүд (чиг үүргүүд); • Үйл ажиллагааны удирдлагын шийдвэр гаргалтын гол түлхүүр хүчин зүйлс; • Процессын загвар; • Төслийн удирдлага; • Засварын удирдлага; • Үйл ажиллагааны удирдлагын аргачлалууд зэрэг болно.
Энэ хичээлийн гол зорилго нь үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааны удирдлагын цар хүрээний тухай ерөнхий ойлголт өгөх, компанийнүйл ажиллагааг зөв зохион байгуулж, удирдахад тулгардаг асуудлуудын талаар хөндөн, тэдгээрийг шийдвэрлэх менежментийн арга хэрэгслүүдтэй танилцан эзэмшүүлэхэд чиглэнэ.
Урдаа тавьсан төслийн зорилгодоо зөв, үр дүнтэйгээр хүрэх нь төслийн менежментийн гол үүрэг болно. Иймээс энэ хичээл дээр доорх зүйлүүдийг судална. • Төслийн менежментийн түүхэн хандлага • Төслийн менежментийн орчин үеийн хандлага • Төслийг эхлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хийж гүйцэтгэх, хяналт, мониторинг хийх, төслийн хаалт гээд төслийн менежерийн хийх үйл ажиллагаанууд • Төслийн менежер, төслийн гол гурвалжин, төслийн менежментийн ерөнхий бүтэц, ажлын задаргааны хэлбэр, портфолиогийн удирдлага зэрэг сэдвүүдийг судлах болно.
Төслийн менежментийн мөн чанар, төслийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, төслийг удирдан зохион байгуулах, байгууллагад төслийг хэрхэн оновчтой зөв удирдах талаар олон улсын болон өөрийн орны жишээ, кэйс, дасгал дээр тулгуурлан орчин үеийн онол, арга зүй, практикийн мэдлэг, ур чадвар олгоно.
Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага
Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.
Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.
Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.