МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLC604
Багц цаг: 2

Товч агуулга

Улс төрийн PR-ийн ерөнхий ойлголт, технологиуд, нийгмийн хүчин зүйлс, үйл ажиллагааны цар хүрээ, имижмейкинг, спиндоктор, счипрайтер, коммуникатор, мэдээлэл харилцааны маркетинг, хямралын үеийн менежмент, лобби зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарна. Олон нийтийн харилцааны болон PR-ийн үзэл баримтлал, үүсэл хөгжил, төлөвшил, сэргэн мандалт, орчин үеийн хандлага, реклам PR-ийн ялгаа, суртал нэвтрүүлэг олон нийтийн харилцааны болон PR-ийн ялгаа, олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйд олон нийтийн харилцааны болон PR-ийн үзүүлэх нөлөөлөл, олон нийтийн харилцааны болон PR-ийн арга технологи, үр нөлөө, олон нийтийн харилцааны болон PR-ийн мэргэжлийн стандартын зарчим, мэргэжлийн ёс зүй, мэдээллийн домог, цуурхал, мессеж, урианы тухай ойлголтуудтай болно. Сонгогч, нийгмийн сэтгэл зүй, хэрэглэгч ба үйлдвэрлэгч ба үйлдвэрлэгч, олон нийттэй харилцах урлаг зэрэг асуудлыг хамарна.

Зорилго

Энэхүү хичээлээр орчин үеийн улс төрийн нийгмийн харилцааны онолын (PR) шинэ чиглэл, үзэл баримтлал болон өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, судалгааны асуудал боловсруулах, харьцуулсан судалгаа анализ хийх төдийгүй зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах шинэ санаа гаргах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR604
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийг үзсэнээр магистрант ерөнхий ёс зүй, мэргэжлийн ба хэрэглээний ёс зүйн онцлог, мөн чанар, түүнд эзлэх сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн байр суурийг ойлгож, гадаадын болон Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудаас баталсан ёс зүйн зарчмууд, тэдгээрийн үндсэн санаа, сэтгүүлчдийн гаргадаг мэргэжлийн түгээмэл алдаа, түүний хэлбэрүүдийг тодорхой жишээн дээр судална.

Зорилго

Ерөнхий ёс зүй, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа, түүний шалтгаан, сэтгүүлчийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR604
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR202
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгүүл зүйн ёс зүйг өөрийн зохицуулалтын хувь хүн, байгууллага, салбарын түвшинд хэрхэн зохицуулж буйг авч үзэх, сэтгүүл зүйн ёс зүйн үндсэн зургаан зарчмыг танилцуулах, сэтгүүл зүйн ёс зүйтэй холбоотой ёс зүйн философийн онолуудыг үзэх, сэтгүүлч-эх сурвалж, удирдлага, хамт олон, олон нийттэй харилцахад тулгардаг ёс зүйн практик асуудлуудтай танилцах.

Зорилго

Хичээлийн зорилго нь оюутнуудад сэтгүүл зүйн ёс зүйн асуудлуудыг олон талаас нь таниулж мэдүүлэх; сэтгүүлчийн хувьд ёс зүйт шийдвэр гаргаж сургах, ингэхдээ мэргэжлийн ёс зүйн философийн онолууд, ёс зүйн зарчмуудыг ашиглах, хамт олонтойгоо харилцах чадварт сургах; сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн утга учир, үнэ цэнийг ойлгуулж, улмаар мэргэжлийн ёс зүйгээ хэлбэрэлтгүй дагаж мөрдөх дадал хандлагад сургах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR657
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь олон нийтийн мэдээллийн харилцааны салбарт сүүлийн жилүүдэд тулгамдаж буй гол асуудлууд болох мэдээллийн хэт ачаалал, хуурамч мэдээлэл, алгоритмын нөлөө, хиймэл оюун ухаан, платформын төвлөрөл, редакцийн хараат бус байдал, мэдээллийн ёс зүй, хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч байдлын доройтол зэрэг сэдвүүдийг хамарна. Лекц бүрт онолын тайлбар, кейс судалгаа, бодлого дүгнэлт хослон орно.

Зорилго

­Олон нийтийн мэдээллийн харилцааны хүрээнд сүүлийн жилүүдэд үүсээд буй гол тулгамдсан асуудлуудыг онолын болон практик түвшинд шинжлэх. ­Дижитал, глобал, соёлын болон ёс зүйн үүднээс мэдээллийн харилцааны өөрчлөлт, сорилтуудыг ойлгох. ­Олон нийтийн мэдээллийн оролцоо, нөлөөллийг нийгэм, улс төр, соёлын хүрээнд дүгнэж сурах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR214
Багц цаг: 3

Товч агуулга

Олон нийтийн харилцааны үндсэн ойлголт, хэлбэр, үр нөлөө, түүний хүчин зүйлс, сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн харилцааны онцлог, олон нийтийн мөн чанар, хэлбэр, төлөвшлийн болон сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, хүн нийгмийн харилцааны онцлог, даяарчлалын эриний олон нийтийн харилцааны хөгжил төлөвшил, Д.Маккуейл, Х.Лассуел, М.Маклюэн, Э.Ноел Ноеман, Ф.Лазарсфельд, У.Шрамм нарын үзэл онол

Зорилго

Энэхүү хичээлээр олон нийтийн харилцааны үндсэн онол, мэдлэг болон голлох эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, практик үйл ажиллагаа болон хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болно. Мөн суралцагчдад олон нийтийн харилцааны мэдлэг олгож, түүнийгээ ажил мэргэжил, судалгаа шинжилгээндээ бүтээлчээр ашигладаг болгоно. Мөн олон нийт болон хүн хоорондын харилцааны өнгөрсөн болон өнөө үеийн үйл явдал, үзэгдэл, мэдээллийн хэоэгслийн үүсэл хөгжил төлөвшлийг нийгэм, цаг үеийн байдалтай нь холбон ойлгож, хүний болон нийгмийн сэтгэлзүй, амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн төлөвшилд гүйцэтгэсэн нөлөө, мөн чанарыг тодорхойлж, хүн-харилцаа-олон нийт гэсэн гурвалсан цогц ойлголтыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн үзэл бодлоо төлөвшүүлэх, судалгаа шинжилгээний ажлын эх үндэс болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR612
Багц цаг: 2

Товч агуулга

Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт өгч, утга зохиолын төрөл тус бүрийн найруулгын ур маяг, хэл найруулга өөр өөр байдгийг бодит жишээн дээр тайлбарлаж, тэдний дотроос нийтлэлийн хэл найруулга гэж юу болох, нийтлэлийг бичих, тэр бусад найруулгаас юугаараа ялгаатай болох зэргийг ойлгуулж, сэнхрүүлнэ.

Зорилго

Магистрантуудад нийтлэл нэвтрүүлгийн хэл найруулгын тухай мэдлэг олгож, зөв найруулан бичих, бусдын бичсэнийг засч найруулах арга барилд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR411
Багц цаг: 3

Товч агуулга

PR-ийн ерөнхий ойлголт, технологиуд, арга зүй, нийгмийн хүчин зүйлс, олон нийтийн санаа бодол, үйл ажиллагааны цар хүрээ, мэдээлэл харилцааны менежмент, хямралын үеийн менежмент зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарна. PR-ийн үзэл баримтлал, үүсэл хөгжил, төлөвшил, сэргэн мандалт, орчин үеийн хандлага, реклам PR-ийн ялгаа, суртал нэвтрүүлэг PR-ийн ялгаа, олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйд PR-ийн үзүүлэх нөлөөлөл, PR-ийн арга технологи, үр нөлөө, PR-ийн мэргэжлийн стандартын зарчим, ёс зүй, мэдээллийн домог, цуурхал, мессеж, урианы тухай ойлголтуудтай болно.

Зорилго

PR-ийн түүх, онол, арга зүй, голлох эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ойлголт, мэдлэгтэй болно. Монголын PR-ийн салбарын өнөөгийн байдалд анализ, тайлбар хийх мэдлэг, чадвар эзэмшинэ. PR-ийн арга технологиудыг эзэмшиж, практик болоод эрдэм судлалын салбарт мэдлэг, чадвараа ашиглана.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLC608
Багц цаг: 3

Товч агуулга

Даяар мэдээллийн сүлжээний үүсэл, хөгжил, интернет сэтгүүлзүйн үндсэн ойлголт, онцлог, хэрэглээний орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хөгжил төлөвшлийн үе шат, тоон технологи ба сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн хэрэгслийн хөгжил өөрчлөлт, вэб сэтгүүлзүйн онцлог, сүлжээний сэтгүүлзүй, блог, мэдээллийн нийгмийн мөн чанар ба интернет сэтгүүлзүй, виртуал орчин, гипер бичвэр, программ хангамж, веб хуудас бүтээх арга зүй, урлаг, ДАТА сэтгүүлзүй.

Зорилго

Энэхүү хичээлээр орчин үеийн интернет сэтгүүлзүйн үндсэн онол, мэдлэг, практик үйл ажиллагаа болон хөгжлийн төлөвшлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ мэдээллийн нийгмийн онолын шинэ чиглэл, үзэл баримтлал болон өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, судалгааны асуудал боловсруулах, харьцуулсан судалгаа анализ хийх төдийгүй зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах шинэ санаа гаргах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR811
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: GENS618
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгүүл зүй болон жендэрийн харилцан хамаарал, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг. Сэтгүүл зүй дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн дүр. Жендэрийн тухай хэвшмэл ойлголтыг сэтгүүл зүйн бүтээлд ашиглаж буй байдал. Улс төрийн оролцоон дахь жендэрийн тэгш байдалд сэтгүүл зүйн үзүүлж буй үр нөлөө. Жендэрт суурилсан хүчирхийллийн сэдэвтэй нийтлэл, нэвтрүүлэгт гарч буй түгээмэл алдаа. Олон нийтийн харилцааны бусад сувгууд ба жендэр. Хэвлэл мэдээллийн боловсрол жендэрийн мэдрэмжид нөлөөлөх нь. Монголын жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага.

Зорилго

Сэтгүүл зүй ба жендэрийн харилцан хамаарлын талаарх түүх, онолын мэдлэг эзэмшүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтод олон нийтийн харилцааны сувгуудын үзүүлж буй үр нөлөөний талаарх практик мэдлэг, дадлагатай болгох.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар