МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING611
Багц цаг: 3

Товч агуулга

Хэлшинжлэлийн сэтгэлгээний үүсэл, хөгжил, хожмын үр нөлөө зэргийг түүхчилсэн, он цагийн дарааллаар судалж үзнэ. Ингэхдээ үүссэн газар орон, урьдчилсан нөхцөл, үзүүлсэн нөлөө зэргийг хэлшинжлэлийн дэг, сургаал, түүний төлөөлөгчдийн бүтээл дээр дэлгэрүүлж тайлбарлана. Мөн Энэтхэг-Түвд болон Ром-Европын мөн бүтэц хэлшинжлэлийн сургаалын манай үндэсний хэлшинжлэлд үзүүлсэн нөлөөг тодорхой бүтээн, судлаачийн жишээгээр авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлээр суралцагчид хэлшинжлэлийн ухааны түүхчилсэн төлөвийг танилцуулна. Ингэхдээ түүхэн тодорхой цаг үеүдэд бий болсон хэлшинжлэлийн сургаалууд, тэдгээрийн түүхэн үндэс, уламжлал, хэлшинжлэлд оруулсан хувь нэмэр, хожмын үр нөлөө зэргийг нь тодруулан таниулах болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC645
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LIDI350
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр бид ерөнхий боловсролын сургуулийн суурь ба бүрэн дунд боловсролын түвшинд уран зохиолын хичээлээр суралцагчдын сурч танин мэдэх үйл ажиллагааг судалгааны үндэстэй удирдан зохион байгуулах чадвар эзэмшүүлэх агуулгыг судална. ЕБС-д уран зохиолын хичээлийг судлах стандарт, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн агуулга арга зүй болон Уран зохиолын боловсролын тулгуур ухагдахуун, концепцийг эзэмших- эзэмшүүлэх арга зүй, Уран зохиолын ээлжит хичээлийн сэдэл үүсгэх ба эх зохиолтой танилцах арга зүй, зохиолыг задлан шинжилж мэдлэг бүтээлгэх арга зүй, суралцагчдын мэдлэг чадварыг бататгах идэвхтэй сургалтын арга зүй, дасгал даалгаврыг боловсруулах арга зүй, уран зохиолын хичээлээр суралцагчдын цогц чадамжийг үнэлэх арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй зэрэг мэргэжлийн дидактикт суралцана.

Зорилго

Энэхүү хичээл нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр суралцагчдад ерөнхий боловсролын сургуульд Уран зохиолоор багшлах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд суурь ба бүрэн дунд боловсролын сурагчдын танин мэдэх үйлийг мэдлэг бүтээлгэх арга зүйгээр чиглүүлэн хөтлөх арга барилыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LITE812
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LING415
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC201
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: RECH800
Багц цаг: 6

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE222
Багц цаг: 3

Товч агуулга

Эртний Грек, Ромын уран зохиолын уламжлалаас өнөө хүртэл өрнөдийн сонгодог уран зохиолын түүхэн хөгжлийг авч үзнэ. Дотор нь Эртний Грек, Ромын сонгодог уран зохиол, дундад зууны уран зохиол, сэргэн мандалтын уран зохиол, соён гэгээрүүлэх чиглэлийн уран зохиол, ХIХ зууны романтизм, реализмийн үүсэл хөгжилт, модернизмийн уран зохиол эдгээр чиглэлүүдийн урсгалуудыг гол гол эрин үеийнх нь онцлогтой уялдуулан гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлээр нь төлөөлөл болгон, дэлхийн сонгодог болсон гол бүтээлүүдийг авч үзнэ.

Зорилго

Өрнө дахины сонгодог уран зохиолын түүхэн хөгжил хувьслыг гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлийн жишээн дээр тулгуурлан авч үзнэ. Ингэснээр оюутнууд сонгодог уран зохиолын үнэ цэн, өрнө дахины уран сайхны сэтгэлгээний үүсэл, хөгжлийн явц, онцлог, утга учрыг зөвөөр ухаарч хувь бодьгалынхаа хувьд соёл, танин мэдэхүй, сэтгэлгээ нь хөгжин дэвшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE221
Багц цаг: 3

Товч агуулга

Эртний Монгол уран зохиолын судлалыг эртний уран зохиолын тойм; /судлал, шүүмжлэл, уламжлалт аргууд, онол судлалын бүтээлүүд, шүүмжийн дэг маягууд/, Хүннү, Сяньбийн үеийн дурсгалууд, “Монголын нууц товчоо” зохиолын уран зохиолын судалгаа, XIII-XIV зууны уран домгууд, Юань улсын үеийн шүлэг, дуулал, “Гэсэрийн тууж”-ийн хувилбарууд /Монгол Гэсэрийн тууж/, “Жангарын тууль”-ийн тархац зэргийг судална. Дундад эртний үеийн уран зохиол;/”Чингисийн хоёр эр загалын тууж”, Турфаны нутгаас олдсон монгол уран зохиолын дурсгал, Бурхны шашны ном судрын орчуулгын дурсгалууд/, Орчуулгын уран зохиолын судлал, Дорно дахины уран зохиолтой холбогдох монгол уран зохиол;/намтар зохиол, бурхны шашны сэдэвтэй тууж, бурхдын магтаал/, Дундад зууны үеийн уран зохиол;/Ойрадын уран зохиол, иргэний уянгын шүлгүүд/, Сургаалын зохиол, XVII-XVIII үеийн уран зохиол, “Үг” зохиол, XIX зууны Монголын сонгодог уран зохиол;/V Ноён хутагт Равжаа, их зохиолч В.Инжаннаши,С.Жамьянгарав, С.Лувсандондов, Р.Хишигбат, Х. Дугарсүрэн, Д.Шагдар /, XIX-XX зууны зааг үеийн уран зохиол зэргийг үзэж судална.

Зорилго

Эртний Монгол уран зохиол нь олон зуун жилийн түүхтэй. Уг хичээлээр Монголчуудын дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны их санд оруулсан алдарт бичгийн дурсгал болох “Монголын Нууц товчоо” зохиол туурвигдсан цаг үеэс эхэлж зааж ирсэн уламжлалтай. Эртний Монгол уран зохиолыг цаг хугацааны хувьд чухам хэдий үеэс эхэлж заах, зохиогч нь тодорхой зохиол бүтээл, зохиогч бүхий болон тодорхойгүй бүтээл туурвилын судлал гээд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд олон байдаг. Тиймээс эртний Монгол уран зохиолыг XIII зуунаас өмнө хамгийн багаар үзэхэд 200 гаруй жилээр урагшлуулж үзэж судлах зорилготой байна. Иймийн тулд эртний, сонгодог уран зохиолын чиглэлээр шинэ тутам буюу сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд дээр тулгуурлан Хүннүгийн үеийн утга соёлд холбогдох судалгааны бүтээлүүд зэргээр уламжлагдаж ирсэн тодорхой баримт, мэдээ занги зэргээс үүдэж Хүннүгийн үеийн цөөн хэдий ч шүлэг, дуулал, дурсгалууд, шүтлэг, олдворуудын бэлгэдэл шинжийг задлан тайлбарлаж улмаар Хүннү гүрний утга соёлын тухай, 1911-1912 оны Үндэсний Эрх чөлөөний үеийн бүтээл туурвилууд, Богд хаант Монгол Улсын үеийн шүлэг, дууллыг хүртэлх 1000 гаруй жилийн утга, соёлын түүхийн хөгжлийн асуудлыг авч үзэж, судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LING322
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр аливаа хэлний ангилал, түүний олон нутгийн аялгууг хэл шинжлэлийн, газар зүйн болон нийгмийн талаас шинжлэн хэлэлцэнэ. Ингэхдээ, монгол хэлний нутгийн аялгууны жишээ баримт дээр голлон авч үзнэ. Мөн шинжлэх ухааны аргаар аялгууг зураглах, хэл зүй, үг хэллэгийг дүрслэх үйл явцын талаар авч үзнэ.

Зорилго

Нутгийн аялгуу судлалын онол, үүсэж, хөгжиж ирсэн түүх, судалгааны арга зүйтэй танилцаж, тэдгээрийг бие даан хийж хэрэгжүүлэх анхан шатны дадал эзэмшүүлнэ. Монгол хэл аялгууны ангилал, тус тусын статус, авиа зүй, хэл зүйн, үгийн сангийн нийтлэг хийгээд онцлог тогтолцоог мэдэж, өвөг монгол хэлнээс орчин цагийн монгол хэл хүртэлх түүхэн хувьслыг хэл шинжлэлийн үүднээс таньж тайлбарлах чадвартай болно. Өнөөгийн монгол хэлний нутгийн аялгууны нөхцөл байдлыг нийгэм хэл шинжлэлийн аргаар судлан тайлбарлах, дүгнэх, цаашдын төлөв байдалд төсөөлөх чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LING413
Багц цаг: 3

Товч агуулга

Эхийн найруулга судлал. Сурвалж эхийг шинжлэх. Гадаад, дотоод ертөнцийг танин мэдсэн монгол сэтгэлгээний үгийн сан – утгазүйн бүтэц. Найруулга ба найруулга зүй. Хам цагийн ба цуваа цагийн найруулга зүй. Хэрэглээний найруулга зүй. Өгүүлбэрийн болон үгийн сангийн найруулга зүй. Найруулгад үгэлбэр болон өгүүлбэрийг сонгон дүйцүүлэх. Найруулгын төрөл. Түүхэн ба сонгодог найруулга. Хуучин ба хуучирсан найруулга. Энгийн ба тансаг найруулга. Нийтлэлийн ба уран зохиолын найруулга. Бичиг баримтын ба шинжлэх ухааны найруулга. Найруулгын хэрэглүүр. Найруулгын ур маяг. Авианы болон үгэлбэрийн найруулга зүй

Зорилго

Энэхүү хичээл нь найруулга зүй талаарх хэл шинжлэлийн онолын үндсэн мэдлэг олгож, найруулан бичих чадвар дадал эзэмшүүлэх зорилготой болно. Тус хичээлийг үзсэнээр, үүргийн болон хэрэглээний найруулгын тогтолцоот мэдлэгтэй болж, төрөл бүрийн эхийг зохиох, хянах, задлан тайлбарлах арга зүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LING102
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн зорилго ач холбогдол, монгол хэл гарал үүсэл болон хэв шинжийн хувьд дэлхийн бусад хэлнээс ямар ялгаатай болох, монгол хэл, бичгийн онцлог; найруулга зүйн ухааны судлагдахуун, үндсэн ойлголт, нэр томьёоны талаар удиртгал хичээлээр үзнэ. Үндсэн хичээлээр найруулга зүйн шинжлэх ухаан хэлний бусад ухаантай холбогдох нь, үгийн сан болон хэлний зүйн найруулга, найруулгын ур маяг, ярианы болон бичгийн хэлний найруулгын ялгаа, орчуулгын хэлний найруулга, зөв бичих зүй болон зөв дуудах зүй найруулгад холбогдох, найруулгын төрөл зүйл болох эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулгын талаар онолын мэдлэг өгнө. Найруулга зүйн онолын мэдлэгт тулгуурлан эх хэлээрээ зохистой зөв ярих, бичих дасгал хийнэ.

Зорилго

Монгол хэлний найруулга зүйн онолын мэдлэгийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж сурах, санаа бодлыг оновчтой зөв илэрхийлж, бичиж найруулж сургахад энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING612
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгүүд болох орхон бичиг, хятан бичиг, брахми бичиг, монгол бичиг, дөрвөлжин бичиг, али гали үсэг, тод бичиг, хэвтээ дөрвөлжин бичиг, соёмбо бичиг, вагиндра, латин, кирилл бичгүүд, тэдгээрийн дурсгал, судалгааг авч үзэх болно. ​

Зорилго

​​Энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол нь монголчуудын хэрэглэж ирсэн арав гаруй бичиг үсгийн дурсгалууд, тэдгээрийн судалгааны талаар тогтолцоот мэдлэг эзэмшиж, түүнд тулгуурлан мэдлэг бүтээх, түүх, соёл, шашин, уран зохиол зэрэг салбар дундын судалгаанд хэрэглэгдэхүүн болгон ашиглах чадвартай болоход оршино.​

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE211
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр монголчуудын үгийн урлагийн үндэс суурь болсон монгол домог зүйгээс эхлээд ардын үлгэр, түүх домог, хууч яриа зэрэг хүүрнэн өгүүлэх аман зохиолын зүйлс, дом шившлэг, сацал мялаалгын үг, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, баатарлаг туульс, ардын дуу зэрэг аялгуут ба аялгуут бус аман яруу найргийн зүйлс болон жүжиг наадмын аман зохиолын гол гол төрөл зүйлсийн онцлогийг тодорхойлж, ангилан судлах болно.

Зорилго

Энэхүү хичээл нь аман зохиол судлалын үндсэн ойлголт, онолын зарчим, судлах зүйл, арга зүйн талаарх ерөнхий мэдлэг олгохын зэрэгцээ Монгол аман зохиолын төрөл зүйл, тэдгээрийн жишээг шинжлэн судлах, задлан тайлбарлах суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE212
Багц цаг: 3

Товч агуулга

Дорно дахины түүх, хэл, уран зохиол, нийгэм, эдийн засаг, урлаг, шашин, гүн ухаан, эд өлгийн болон оюуны дурсгалыг судалснаар бүхэл бүтэн багц ойлголт өгнө. Дорно дахины ард түмний хэдэн мянган жилийн турш бүтээж бий болгосон агуу их утга соёлын өвийг судлах нь дорно дахины судлалын талаарх цогц мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж авахын зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааны цаашдын ажилд тодорхой үр дүн гарах ач холбогдолтой. Эндээс үүдэн Дорно дахин болон Өрнө дахин гэсэн хоёр соёлын харилцан шүтэлцээ, уялдаа холбоо, хөгжил хөдөлгөөн бүр цаашлаад гарал үүслийн гээд олон асуудалд хариулт авч болох юм. Дорно дахины уран зохиолын түүхэн онцлог, нийгэм-түүхийн шалтгаан нөхцөл, зохиолчдын үзэл санаа, зохиолд дэвшүүлсэн асуудал, туурвилзүйн онцлог, намтар түүх, сэтгэлгээний өвөрмөц тал, гүн ухаан, үзэл баримтлал зэрэгтэй холбоно.

Зорилго

• Дорно дахин судлалын үндсэн ойлголт ухагдахуун хийгээд дорно дахины уран зохиолын төрөл зүйлсийн өвөрмөц онцлогийг танин мэдүүлэх • Илтгэх, мэтгэлцэх, хэлэлцүүлэгт асуулт асууж, үг хэлж оролцох хийгээд суралцахуйн ерөнхий чадваруудыг хөгжүүлэх • Дорно дахины ард түмний оюуны өв, түүх, соёлыг танин мэдэж, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Үгийн урлагийн баялаг уламжлалаас суралцаж, тэдгээрийг судлан шинжлэх хандлага харилцааг хөгжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC621
Багц цаг: 3

Товч агуулга

"Боловсролын эрх зүй" хичээл нь боловсролын салбар дахь харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг системтэй судлах, Монгол Улсын Үндсэн хууль болон боловсролын тухай хууль тогтоомжид тулгуурлан боловсрол эзэмших эрх, боловсролын байгууллагын эрх зүйн байдал, оролцогч талуудын эрх, үүрэг, бага, дунд, дээд боловсролын түвшин бүр дэх эрх зүйн зохицуулалтын онцлог, сургуулийн орчин дахь хүний эрхийн хамгаалалт, эрх зүйн зөрчил, маргаанд дүн шинжилгээ хийх, багш, оюутны эрх зүйн байдал, нийгмийн эмзэг бүлгийн эрхийн хэрэгжилт, олон улсын боловсролын эрх зүйн асуудлыг харьцуулах, хичээлийн үр дүнд суралцагчид боловсролын эрх зүйн асуудлыг шинжлэх, үнэлэх, шийдвэрлэх чадамж эзэмшинэ.

Зорилго

Боловсролын салбар дахь харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг системтэйгээр судлах, боловсролын байгууллага болон оролцогч талуудын эрх, үүргийг онол-практикийн уялдаанд ойлгох, боловсролын эрх зүйн асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх, бодлогын түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжийг хөгжүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC623
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LITE602
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь аман зохиол, аман уламжлалын судалгааны онолын үндэс, арга зүйн тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшүүлэхэд чиглэнэ. Финнийн түүхэн газар зүйн арга, Харьцуулсан хэл шинжлэл ба домог зүй, Сэтгэц задлагийн онол, Чиг үүргийн онол, Марксист хандлага, Бүтцийн болон Бүтцийн дараах онолууд, Хүүрнэл зүй, Аман хэлбэршлийн онол, Тоглолтын онол зэрэг аман уламжлал, аман зохиол судлалын нөлөө бүхий онол, арга зүйн дэг сургуулиудыг судална. Хичээлийн явцад онол, арга зүйн суурь ойлголт, хэрэглэх ур чадварыг эзэмшиж, аман зохиолын төрөл бүрийн бичвэр, аман уламжлалыг онолын үүднээс задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, өгүүлэл бичих суурь чадвартай болно. Үүний зэрэгцээ аман зохиолын судалгааны ёс зүй, судлаачийн байр суурийг ухамсарлах хандлагыг төлөвшүүлнэ.

Зорилго

Энэхүү хичээлээр дэлхий дахины аман зохиол судлалын түүхэнд гарсан олон зүйлийн үзэл онол, дэг сургуулиуд, тэдгээрийн ололт амжилтыг судалж, аман уламжлал, үгийн урлаг судлалын орчин үеийн онол арга зүйн гол зарчмуудтай танилцуулж, аман зохиол, аман уламжлалын бүтээл, туурвилыг задлан шинжилж, тайлан тайлбарлах онол, арга зүйн цогц чадамжийг эзэмшүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар