Бидний тухай
Багш ажилтан
Францын нийгмийн өнөөгийн тогтолцоо, онцлог, тулгарч буй асуудал судлахын зэрэгцээ соёлын ойлголтонд багтах урлаг, шинжлэх ухаан, шашин, соёлын биет болон биет бус өв, томоохон зан заншлын талаар мэдлэг олгох.
Францын өнөөгийн нийгэм, үндэстэн угсаатны аж төрөх ёс, соёл иргэншлийн талаар мэдлэг олгох.
Хэлмэрчийн ёсзүй, үүрэг, хариуцлагыг ойлгуулах. Аман орчуулга хийхэд шаардагдах хэлний мэдлэг, үгийн сaн судлалд холбогдох асуудлыг судлахын зэрэгцээ аман орчуулгын төрөл, тэдгээрийн ялгааг судлаж, хам цагийн орчуулга хийхэд анхаарах зүйлс, дагаж орчуулахад анхаарах зүйлс, хам цагийн орчуулга хийхэд орчуулагч, хэлмэрчийн ажлын арга барил, техниктэй танилцана. Орчуулга хийх явцад гарч болох зарим бэрхшээл, шийдэх арга зам, хэлмэрчлэх явцад анхаарвал зохих зүйлийн зэрэгцээ хэлмэрчийн ажил гүйцэтгэх явцад хэлмэрч, орчуулагчийн үүрэг, ёсзүй, протокол, харилцааны соёлтой холбоотой хэм хэмжээг судлана.Албан харилцаанд хэрэглэх хэвшсэн үг хэллэг сурна. Сонгосон сэдвүүдээр мэдээний бичлэг сонсож, орчуулах дадлага хийнэ.
Цуваа болон хам цагийн аман орчуулга хийх арга барилд суралцах. Аман орчуулга хийх мэдлэг, чадвар дадал эзэмших.
Тухайн суралцагчийн судлагааны чиг болон ажлын шаардлагаас нь үүдэн багштай зөвлөлдөсөнөөр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Компаний тухай хууль, Татварын тухай хууль зэрэг нэн хэрэгцээтэй байгаа хуулийг сонгон бүтэц агуулгатай нь танилцан, тухайлан шаардлагатай хэсгийг орчуулна. Мөн компаний гэрчилгээ, тодорхойлолт, итгэмжлэл, лиценз, хөдөлмөрийн гэрээ, суралцах гэрээ, нотариатын бичиг баримт зэрэг нэн тэргүүнд орчуулж сурваас зохих эрхзүйн бичиг баримтыг хоёр хэлнээ харьцуулан уншиж, орчуулна.
Монгол-Францын хамтын ажиллагааны үндсэн чиг, цаашдын хандлагыг тогтоож үүнээсээ үүдэн тухайн салбарын хамааралтай хууль болон шүүхийн бичиг баримт, тогтоолын аман болон бичгийн орчуулга хийх онол, дадлын мэдлэг эзэмшүүлнэ.
Нийгэм, улс төрийн холбогдолтой сэдэвт бичвэрт өгүүлбэр зүйн задаргаа хийх, эсрэг, ижил утгатай үгийг олох, текстэд ажиглалт хийх, сэдвийн дагуу ярилцаж дасгал хийнэ. Хоёр орны тухай ерөнхий мэдээлэл, улс төр, гадаад харилцаа, гадаад бодлого, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь байр суурь, глобалчлал, эдийн засаг, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, уул уурхай, хүрээлэн буй орчин, экологи, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спорт, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, соёл, урлаг, аялал жуулчлал, батлан хамгаалах, терроризм гэх мэт сэдвийг хамарна.
Монгол, Франц хэлний хэл зүйн онцлогийг харгалзан утгачлан болон хадаж орчуулах үндсэн зарчмын дагуу орчуулж сурах. Сонин, сэтгүүл, телевиз, радио, цахим хуудас зэрэг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн нийгэм, соёл, улс төрийн сэдэвтэй бичвэрийг хоёр хэлнээ орчуулах дадал оюутанд эзэмшүүлнэ. Хэвлэл нийтлэлийн бичвэрийг төрөл, зүйлээр ялган таньж, найруулга зүйн хийгээд дискурсийн онцлогийг олж тогтоон, судалж мэдэх, хэвлэл мэдээллийн нийтлэлийн зорилго, зориулалт, нийгэмд үзүүлэх нөлөө, ач холбогдол зэргийг харгалзан дискурс анализ хийх, хоёр хэлнээ утга дүйх өндөр түвшний аман болон бичгийн орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, нийгэм, соёл, улс төрийн холбогдолтой орчуулга хийх явцад тохиолдох бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх арга барилд сургах болно.