Бидний тухай
Багш ажилтан
Ургамлын эсийн биологи, физиологийн үндсэн үйл ажиллагаа (амьсгал ба фотосинтез), ургамлын олон янз байдал: протистын болон мөөгийн аймаг, ургамлын аймаг: хөвд хэлбэртэн, үргүй гуурст ургамал, нүцгэн үртэн болон бүрхүүл урт ургамлын үндсэн шинж, биологийн онцлог, бүрхүүл үрт ургамлын ургал болон генератив эрхтний бүтэц, үүсэл хөгжил, өсөлт хөгжлийн зохицуулга, өсөлт хөгжилд гадаад орчны нөлөө, ургамал хөрсний уялдаа холбоо, ургамлын экологийн талаарх үндсэн ойлголт. Plant cell biology, physiological main function (respiration and photosynthesis), plant diversity: biological characteristics of protists, fungi, plants – bryophytes, seedless vascular plants, gymnosperms and angiosperms. Angiosperms: structure, origin and development of vegetative and generative organs; growth and development arrangements and internal and external controls; plants and soil interaction; ecology.
Ургамлын биологийн олон талт асуудлыг ойлгуулж, онолын мэдлэгийг лабораторын болон хээрийн дадлагаар батжуулах.
Биом, ландшафт, экосистем, амьдрах орчин, зүйл, генетик олон янз байдлын орших хэлбэр, хэв шинж, төлөв байдал,тэдгээрийн экологийн болоод биологийн үнэ цэн, холбогдол, үр ашиг, учирч буй бэрхшээл, тулгамдаж байгаа аюул уршиг, биологийн олон янз байдлын зөв зохистой, тогтвортой ашиглал, хамгааллынчиглэлтэй мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон менежментийн загвар төсөлболовсруулахарга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Биологийн олон янз байдлын тухай дэлхий нийтийн үзэл баримтлал, хандлага, чиглэл, түүнтэй холбоотой мэдлэгийг эзэмшүүлнэ. Монгол орны байгалийн ландшафт, ялгаатай экосистем, зүйлийн олон янз байдлын тархац, төлөв байдлыг үнэлэх, ховордсон зүйл болон амьдрах орчныг хамгаалах чиглэлтэй менежментийг төлөвлөх, үнэлэх мэдлэг, чадварэзэмшинэ.
Биологийн нөөц судлал хичээлээр амьтан ургамлын зүйлийн олон янз байдал, нөөц түүнийг хамгаалах ашиглах менежмент, хотжил суурьшил дагасан ургамал, амьтад, паркийн ургамал амьтад, биологийн харь зүйл, агнуурын бус амьтад, ховор амьтан ургамал зэргийг хамгаалах, зохистой ашиглах менежмент зэргийг судална. Түүнчлэн ан амьтан, ургамлын эдийн засгийн ач холбогдол, экологи-эдийн засгийн ач холбогдол, үнэлгээ зэргийг судалж оюутанд системтэй мэдлэг чадвар дадлага эзэмшүүлнэ.
Амьтны аймгийн зүйлийн олон янз байдал, тоо толгой, тэдгээрийн нөөц, түүнийг судлах тооцох аргууд, амьтны нөөцийг тооцох, агнуурын амьтдын менежмент, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн талаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх үндсэн зорилготой.