Бидний тухай
Багш ажилтан
Ковид-19 цар тахлын үед зайны, цахим сургалтын хэрэгцээ үлэмж нэмэгдэж, нөхцөл байдалд тохирсон сургалтын шинэ хэрэглэгдэхүүн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн. Энэ өгүүлэлд бид, сургалтын зорилгоор тогтмол гүйдлийн соронзон орны 3 хэмжээст (3D) компьютер загварыг бүтээх үйл явц, бүтээсэн загварыг физикийн сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжийн талаар дурдав. Тогтмол гүйдлийн соронзон орныг тооцоолохдоо, ерөнхий тохиолдолд аналитик шийдгүй Био-Саварын хуулийн интеграл томъёог тоон аргаар ойролцоолж бодуулдаг. Бид тооцоог геометрийн тэгш хэмтэй шулуун, тойрог хэлбэрийн дамжуулагчийн гүйдэл тус бүрийн хувьд хийж соронзон орны 3 хэмжээст дүрслэл (хүчний шугам) үйлдсэн. Түүнчлэн, хавтгай дээрх дурын хэлбэртэй дамжуулагчийн гүйдлийн соронзон орныг тооцоолж 3 хэмжээст дүрслэл үйлдэх програм боловсруулав. Тооцоог Python хэл дээр, 3D график дүрслэлийг OpenGL/WebGL технологи, сплайн-функц ашиглан хийв. Тооцоо, загварчлал үйлдэхэд ашигласан процессор: Intel i7 Quad Core, 2.3 GhZ, 16 Gb RAM.