Бидний тухай
Багш ажилтан
Хоёр улсын хийгээд олон улсын харилцаанд соёл иргэншлийн асуудлыг холбогдуулан авч үзэж, түүнийг задлан шинжлэх нь уг харилцааг хэвийн, найрсагаар эхлүүлэх болон үргэлжлүүлэхэд, харилцан ойлголцоход чухал. Иймээс хичээлийн агуулгад тухайн ард түмний шашин, соёл иргэншлийн төв, хүрээ зэрэг судлагдахууныг шинжлэх ухааны үндэстэй зөв танин мэдэх, түүний ач холбогдол, тухайн цаг үеийн гадаад дотоод нөхцөл байдал, нийгэм соёлын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдэв багтсан болно.
Дэлхийн улс орнуудын харилцаанд соёл иргэншил чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүнийг ойлгож танин мэдэх нь олон улс судлалаар мэргэших суралцагчийн зайлшгүй эзэмших мэдлэг чадвар болно.Тиймээс олон улс судлалын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь нарийвчлан судлах онол, аргазүйг эзэмшүүлэх нь энэхүү хичээлийн гол зорилго болно. Олон улсын харилцаан дахь соёл иргэншлийн талаар системтэй цогц мэдлэг олгож буйд хичээлийн ач холбогдол оршиж байна.
Уг хичээлээр монголчууд гадаад улс орныг хэдий үеэс судлах болсон, түүний шалтгаан, тэрчилэн өнөөгийн Монгол улс дахь гадаадын улс орныг судалдаг байгууллагууд, судалгааны чиглэл хандлага, эрхлэн гаргадаг сэтгүүл, гадаад хэлтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн түүх зэрэгтэй танилцана.
Дэлхий дахин даяарших болсон өнөөгийн нөхцөл байдалд гадаад улс орныг судлах шаардлага улам бүр өсч байна. Эл байдалтай уялдан Монгол улсад холбогдох гадаад улс орныг урьд өмнө болон өнөө үед хэрхэн судалж байгаа, цаашид хэрхэн судлах талаар тодруулах зорилготой. Энэ хичээлийг судалсанаар магистрант өөрийн судалгааны чиглэлийг тогтоох, сэдэв сонгоход ач холбогдолтой болно.
Төв болон Зүүн Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн бүтэц, тогтолцоо, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, өнөөгийн бодит байдлыг буй болгосон гол үйл явц, түүний шалтгаан, үр дагавар, үзэл санаатай танилцана. Түүний зэрэгцээ Хятад, Солонгос, Япон, Төв Азийн улсуудын эдийн засгийн харилцаа, түүний онцлог зэргийг үзэж судална.
Төв, Зүүн Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлж, холбогдох судалгааны чиглэлийн дагуу гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийх зорилготой.