Бидний тухай
Багш ажилтан
БФ-ийн монгол хэлний ангийн цөөн оюутанд япон хэл сонгоноор заах болсон нь 1975 он юм. Үүгээр Монгол улс дахь албан ёсны япон хэлний сургалт эхэлсэн түүхтэй. Энэ тухай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Л.Хайсандай “ЗХУ-ын их дээд сургуулиудад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ 1975 оноос үндэсний их сургуульд япон хэлний сургалт явуулж эхэлсэн нь япон хэлтэй боловсон хүчин, япон судлаачдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болсныг дурдах нь зүйтэй” гэж тэмдэглэсэн байдаг. Өдгөө МУИС-ийн багш судлаачид монгол япон хэлний харьцуулсан судалгаа, монгол хүнд япон хэл заах аргын судалгаа, Монгол Японы харилцаа, Япон дахь монголын түүхийн судалгааны зэрэгцээ Монгол Японы соёл, домог зүйн харьцуулал, японы түүх, боловсролын чиглэлээр судалгаа хийж байгаа болно. Мөн Монгол улс дахь япон хэлний сургалтын бодлогыг тодорхойлогч байгууллагын үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ бага, дунд, ахлах, их дээд сургуулиудад хэрэглэх япон хэлний стандарт сурах бичгийг зохиож, орон даяар хэрэглэж байна. Тэрчлэн япон хэлний толь бичиг, орчуулгын олон бүтээл туурвиж олны хүртээл болгоод байна. Энэ бүхнээс үзэхэд МУИС нь Монгол улсад япон судлаач бэлтгэх, япон судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хүрээгээ тэлэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн хийгээд Монгол улсын япон судлалын нэг төв болжээ.
Япончууд 12 жилийг хэрхэн авч үздэг, тэр дундаа гал морин жилтэй холбоотой сүсэг бишрэлийн талаар авч үзэв.