Бидний тухай
Багш ажилтан
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Доод Цагаан нуурт шавжийн олон төрөл, зүйлүүд тохиолдохын зэрэгцээ мөн ус болон хуурай газрын олон янзийн ургамлын бүлгэмдэлээр тодорхойлогдох өвөрмөц экосистемийн төлөөлөл болдог билээ. Экологийн ач холбогдлыг үл харгалзан нуурын орчны эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцан үйлчлэлд чиглэсэн цогц судалгаа хомс байна. Энэхүү судалгааны саналд Доод Цагаан нуурын ургамлын төрөл зүйл, шавжийн бүлгэмдэлийн динамикийг судлах, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэл, экосистемийн үйл ажиллагаанд тэдний оруулах хувь нэмрийг тодруулах зорилготой олон талт судалгааг тусгасан болно. Бусад судалгааны үр дүнгээс харахад Доод Цагаан нуурт тохиолдох усны экосистемийн бүтцийн нарийн төвөгтэй байдалд нөлөөлж болох олон төрөл, зүйлийн усны ургамал байгааг илрүүлсэн. Тэдгээрээс доминант зүйлүүдэд Nymphaea tetragona, Potamogeton pectinatus, Ceratophyllum demersum хэмээх зүйлүүд багтсан бөгөөд тэдгээр тус бүр нь усны олон төрлийн организмуудыг амьдрах орчин, хоргодох байр, хоол тэжээлийн нөөцөөр хангахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна. Усны болон хуурай газрын амьдрах орчинд тархсан шавжийн судалгааны үр дүнд Колеоптера, Диптера, Гименоптера, Одоната зэрэг багийн шавжууд зохиолон тохиолдсон байна. Усны шавжууд нь усны ургамлуудыг өндөглөх газар, авгалдайн амьдрах орчин, махчин амьтдаас биеэ хамгаалах хорогдох байр болгон ашигладаг. Харин хуурай газрын шавжууд нь усны болон хуурай газрын ургамлуудтай маш нарийн харилцан үйлчлэлийг харуулсан бөгөөд эрэг орчмын амьдрах орчин нь нөөцийн ашиглалт, экологийн холбоосыг хөнгөвчлөх шилжилтийн бүс болдгийн олж тогтоосон байна. Доод цагаан нуур нь мезотрофик нуур юм. Энэ нь олон төрлийн ургамал, амьтдын амьдрах орчин болохын зэрэгцээ экосистемийн чухал үйлчилгээг үзүүлнэ. Гэсэн хэдий ч хүний үйл ажиллагааны дарамт, хүрээлэн буй орчны өөрчлөлт нь энэхүү эмзэг экосистемийн бүрэн бүтэн байдалд ихээхэн аюул учруулж байна. Доод Цагаан нуурын экологийн динамикийг судлах нь түүний биологийн олон янз байдлыг хамгаалах, менежментийн стратегийг хэрэгжүүлэхэд маш чухал асуудал болж байгаа юм.
Lake Dood Tsagaan Nuur, located in Mongolia, represents a unique ecosystem characterized by diverse aquatic and terrestrial plant communities, alongside a rich variety of insect species. Despite its ecological significance, there is a dearth of comprehensive research focusing on the interplay between these components within the lake environment. This research proposal outlines a multidisciplinary study aimed at investigating the dynamics of plant diversity and insect communities in Lake Dood Tsagaan Nuur, elucidating their ecological interactions and contributions to ecosystem functioning. Results revealed a rich diversity of aquatic plant species inhabiting Lake Dood Tsagaan Nuur, with emergent, submergent, and floating species contributing to the structural complexity of the aquatic ecosystem. Dominant species included Nymphaea tetragona, Potamogeton pectinatus, and Ceratophyllum demersum, each playing distinct roles in providing habitat, shelter, and food resources for various aquatic organisms. Terrestrial vegetation analysis highlighted the significance of riparian zones in facilitating nutrient transfer, soil stabilization, and microclimate regulation. Species such as Phragmites australis, Typha spp., and Salix spp. were prevalent along the lake's periphery, serving as crucial corridors for insect dispersal and foraging activities. Lake Dood Tsagaan Nuur is a mesotrophic lake situated in the Khuvsgul Province of Mongolia. It serves as a vital habitat for a diverse array of plant and animal species, supporting local biodiversity and providing essential ecosystem services. However, anthropogenic pressures and environmental changes pose significant threats to the integrity of this fragile ecosystem. Understanding the ecological dynamics of Lake Dood Tsagaan Nuur is crucial for implementing effective conservation and management strategies to safeguard its biodiversity.
Эх газрын гүнд орших Монгол улс нь Хятад улстай гүнзгий түүхэн харилцаатай явж ирсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт Монгол нь Хятад улстай харьцуулахад нэн ялгаатай бэлчээрийн мал аж ахуй зонхилсон хэдий ч өөр хоорондоо харилцан холбоотой явж ирсэн байдаг. Бэлчээрийн мал аж ахуй бол Монголын нийгэм, эдийн засгийн чухал эх үүсвэрийн нэг. Сүүлийн жилүүдэд газар тариалан, мал аж ахуй улам бүр хурдан хөгжихийн хэрээр усны нөөцийн асуудлыг улам бүр хурцаар гарган тавих үндэслэл болж байна. Мөн Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болсон дулаарал болон хуурайшилтын үйл явцад давхар нэрвэгдэх болсон нь усны нөөц хурдан багасах, газрын доройтол болон цөлжилтийн үйл явцыг эрчимжүүлэх болсон юм. Нөгөөтээгүүр энэхүү үйл явц нь БНХАУ-ын хойд хэсэгт ч мөн нөлөөлөх болсон юм. Энэхүү төслийн гол зорилго нь хүрээлэн буй орчны экологийн асуудлууд, усны нөөцийн судалгааг Монгол-Хятадын судлаачид хамтран хэрэгжүүлэх; Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухаанд суурилсан санал боловсруулах; усны нөөц болон хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах; газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт Хятад-Монгол хоёр улсад харилцан ашигтай байх загвар боловсруулах түүнчлэн хоёр орны хил залгаа нутгуудын экологийн аюулгүй байдлыг бататгах юм. Орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болсон сансар судлалын үр ололт зайнаас тандан судлах арга зүйг ашиглан Монгол орны газрын бүрхэвч, ургамалжилтын сүүлийн 30 жилийн мэдээллийг боловсруулах; Монгол улсын уур амьсгал, усны нөөц нийгэм-эдийн засгийн өгөгдлийг нэгтгэн дүгнэх; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцийн эмзэг бүс нутгуудыг тодорхойлох; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцөд нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний хүчин зүйлийн нөлөөг ялган тодорхойлох юм. Төслийн хүрээнд дараах шинжлэх ухааны асуудлыг авч судална: Газар ашиглалт/газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөө; Монгол орны усны нөөц болон хээрийн экосистемийн өөрчлөлтөд нөлөөлөх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн хоорондын харилцааг илрүүлэх; усны нөөц болон экологийн нөхцөл байдал нь газар тариалан болон мал аж ахуйн хөгжилд ямар зам, механизмаар нөлөөлж байгааг илрүүлэх; газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж ирсэн усны нөөцийн өөрчлөлтийн механизмыг болоод эдгээрийн хоорондын харилцааг судална.
Mongolia is located deep in the hinterland of Asia and Europe and has deep historical ties with China. Mongolia has good differences, complementarity, and interdependence in agricultural trade. Livestock farming is a traditional industry in Mongolia. The rapid development of the agricultural and livestock industry in recent years has led to a serious waste of water resources. In addition, Mongolia is affected by the warm dryness caused by climate change, which has led to rapid shrinkage of water bodies, degradation of pastures, and desertification, the further deterioration of which may aggravate the ecological security of northern China, especially the Beijing-Tianjin-Hebei metropolitan area. The project aims to cooperate with Mongolia on water resources and ecological environment issues, provide scientific guidance for Mongolian agricultural development, water resources and environmental protection, develop a mutually beneficial and win-win model of Sino-Mongolian agriculture and livestock industry, and ensure ecological security in northern China. Key Technologies: To use remote sensing technology to obtain land cover and vegetation in Mongolia in the last 30 years; to collect meteorological and hydrological data and socio-economic statistics in Mongolia; to determine the sensitive areas of Mongolia in terms of changes in water resources and land carrying capacity of livestock; to distinguish the impact of climate change and human activities on water resources and livestock carrying capacity of Mongolia. Scientific Objectives: To reveal the influence of natural and anthropogenic factors on land use/cover change; to clarify the quantitative relationship between global climate change, human activities and changes in grasslands and water areas in Mongolia; to clarify the influence on water resources and ecological environment during the development of agriculture and animal husbandry in Mongolia, to grasp the law of development of agriculture and animal husbandry in Mongolia, and to predict its development trend; to reveal the evolution mechanism of runoff and groundwater and the interaction between them; to reveal the evolution mechanism of water use changes in agriculture and animal husbandry and the interaction between them.
Урьд жилүүдэд хийгдсэн томоохон хэмжээний судалгааны үр дүнд төслийн оролцогчид Монгол орны болон түүний хөрш зэргэлдээ бүс нутгийн (Сибирь, Казахстан, Хятад) үе хөлтөн артропод амьтдын талаар тодорхой мэдээлэлтэй болж чадсан. Эдгээр мэдээлэл нь Зүүн Палеарктик мужийн байгалийн болон антропоген үүсэл гаралтай экосистемүүд дэхь артроподуудын биологийн олон янз байдлыг судлах үндэс суурь нь болж байгаа юм. Энэхүү төсөл нь өмнөх судалгааны ажлуудын логик үргэлжлэл болно. Шавьж, хачиг нь таксономийн хувьд олон янз байдал хэт өндөртэй, өвөрмөц онцлогтой, экологийн болон идэш тэжээлийн харилцаа холбоо өргөнтэй бөгөөд хуурай газрын экосистемийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Тэдгээрийн нилээдгүй нь ойн болон хөдөө аж ахуйн хөнөөлт шавьж байдаг. Артропод амьтдыг дэлхийн янз бүрийн бүс нутагт амьд биетийн гарал үүсэл, удам төрлийн харилцаа холбоо, зүйлийн олон янз байдлыг судлахад загвар болгон өргөн хэрэглэдэг. Саяхан янз бүрийн ангилал зүйн бүлгүүдийг дахин хянан магадласан судалгааны үр дүнд (шинэ зүйл, төрлийн тодорхойлолтыг багтаасан) дэлхийн болон бүс нутгийн хэмжээний үе хөлтөн амьтдын лавлах бичгийг гаргасан. Уг лавлах бичиг болон зарим бүс нутагт үе хөлтөн амьтдын иж бүрэн судалгаа хийгдсэн нь Евразийн шавьж, үе хөлтөн амьтдын талаархи мэдлээлэл нь дэлхийн жишиг лавлах бичиг болох Nomina Insecta Nearctica, Catalogue of Palaearctic гэх мэттэй дүйцэхүйц болсон юм. Бид ангилал зүйн судалгааг хийх , Евразийн фауногенезийн үйл явцын ерөнхий чиг хандлагыг тодорхойлохын тулд Палеарктикийн бүс нутагт тархсан үе хөлтөн амьтдын талаархи шинэ мэдээллийг нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийх болно. ОХУ болон Монголын ШУА-ийн амьтан судлалын хүрээлэнгийн цуглуулгад хадгалагдаж буй дээж материалыг мөн судалгаандаа ашиглана. Түүнчлэн уламжлалт морфологийн болон орчин үеийн молекулын генетик аргуудыг судалгаандаа хэрэглэнэ.
As a result of large-scale studies in previous years, the project participants obtained unique data on arthropods of Mongolia and neighboring regions (Siberia, Kazakhstan, China). These data formed the basis for studying the biodiversity of arthropods in natural and anthropogenic ecosystems of the Eastern Palearctic region. This project is a logical continuation of the previous studies. The insects and mites are among the most important components of the terrestrial ecosystems due to their highly high taxonomic diversity, wide ecological relationships, and alimental specializations. There are a lot of pest species of insects in the world. The arthropods are widely used as model groups in the studies of the relationships, centers of diversity, and origin of biota in different regions of the world. The results of the analysis of the biodiversity structure depend on the recent revisions and reviewers of different taxa (including descriptions of new species and genera), as well as on the categorization of different groups in the world and its regions. The systematic revisions and detailed faunistic study of some regions will update our knowledge on problem insect arthropods in Eurasia to world standards like Nomina Insecta Nearctica, Catalogue of Palaearctic Coleoptera, etc. To clarify the structure of taxonomic diversity and to define the general trends of the faunogenesis process in Eurasia the new and published data on the arthropods from the Palaearctic region will be summarized and analyzed. These works will make by well-known entomologists. To study and identify the specimens kept in the collections of the Zoological Institute of the Russian Academy of Sciences a complex approach will be used. That includes a combination of the traditional morphological method and modern molecular genetic diagnostics.
Түлхүүр үгс:Нийт 34 овогт хамаарах 101 төрлийн 142 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Судалгаанд бүртгэгдсэн нийт ургамлын зүйлийн бүрдэл дотор ховор 5 зүйл ургамал бүртгэгдсэн. Нийт ургамлын зүйлийн бүрдэл болон бүрхэцийн ихэнх хувийг бэлчээр тэжээлийн, эмийн, хүнсний ач холбогдолтой ургамлууд эзэлж байв. Судалгааны дүнгээс харахад тус судлагдсан талбайн ургамал бүлгэмдэл зүйлийн хувьд нилээд баялаг бөгөөд ач холбогдол ихтэй байв. Ашигт (дотоодод хэрэглэгдэж байгаа эмийн болон экспортоор гаргаж байгаа) ургамлын нөөц ашигласны төлбөр, зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрийг мөрдөж хэрэгжүүлэх.
A total of 142 plant species belonging to 101 genera and, 34 families were registered. Also, 5 rare plant species were registered. According to the results of the study, the flora and fauna of the studied area were quite rich and significant.
Түлхүүр үгс:Дэлүүн сум нь манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд Баян-Өлгий аймгийн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 1800 км, аймгийн төвөөс 160 км зайд байрладаг. Тус сум нь 549.1 мянган га нутаг дэвсгэртэй, далайн төвшнөөс 2160 метр өндөрлөгт оршдог. Баян-Өлгий аймгийн Толбо, Алтай, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумууд болон БНХАУ-тай тус тус хил залган оршдог. Сумын газар нутаг нь байгалийн баялаг ихтэй бөгөөд алт, нүүрс, гянтболд, шохой, гранит зэрэг ашигт малтмалтай. Цаг агаарын хувьд сэрүүхэн, тогтворгүй, жилийн дундаж температур 0+7 градус, өвлийн улиралд -42 хэм хүртэл хүйтэрдэг. Долдугаар сард +30+33 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 80-100 мм хур тунадас бууна. Салхины хурд 26-34 м/сек хүрэх тохиолдол бий.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чигэртэй голын ай савын байгалийн цогцолбор газрын шавьжийн зүйлийн бүрдлийг гаргах, ховор шавьжийг бүртгэх, цуглуулга хийх хээрийн ажлыг 2020 оны 07-р сарын 30-ны өдрөөс 08-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Чигэртэй болон Ганц модны рашааны ам, Доод шивэртийн ам, Эхэн хар мод, Хар хошуу, Чигэртэй нуур, Хул нууранд хийж гүйцэтгэв. Нийт 5 баг, 17 овогт хамаарах 38 төрлийн 63 зүйлийн хуурай газрын шавьжийг Чигэртэй голын ай савын БЦГ бүс нутгаас бүртгэлээ. Цэнгэг уст уулын гол, горхи, нуураас 7 баг, 17 овогт хамаарах 20 төрлийн 28 зүйлийн усны шавьжийг Чигэртэй голын ай савын БЦГ бүс нутгаас тэмдэглэгдэв.
Deluun soum is located in the western part of the country, in the middle of the Altai highlands, in the southern part of Bayan-Ulgii aimag, 1800 km from Ulaanbaatar and 160 km from the aimag center. The soum covers an area of 549.1 thousand hectares and is located at an altitude of 2160 meters above sea level. It borders Tolbo, Altai, and Bulgan soums of Bayan-Ulgii aimag, Khovd and Duut soum of Khovd aimag, and the People's Republic of China. The soum is rich in natural resources such as gold, coal, tungsten, lime, and granite. The weather is cool and unstable, with an average annual temperature of 0 + 7 degrees Celsius and -42 degrees Celsius in winter. In July, the temperature rises to + 30 + 33 degrees. The average annual rainfall is 80-100 mm. Wind speed can reach 26-34 m / sec. A total of 63 terrestrial insect species belonging to 5 order, 17 genera were registered in the Chigertei River Basin National Park. 28 species of freshwater insects belonging to 17 genera were recorded in the Chigertei River Basin National Park. For the first time, a total of 58 genera and 91 species of insects belonging to 12 orders and 34 families were registered in the National Park region.