МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI205
Багц цаг: 3

Товч агуулга

:Нийгмийн судалгаа хийх үндэслэл сэдвийн хүрээнд нийгмийн судалгааны онолын эх үүсвэрүүд, судалгааны ангилал хийгээд онцлог, тоон судалгааны хандлага, судалгааны үндсэн элементүүдийг авч судлана. Нийгмийн судалгаанд хэмжилт хийх тухай, хамаарах ба үл хамаарах хувьсагчид, тэдгээрийн онцлогийг авч үзнэ. Мөн асуулга судалгааны үүсэл, асуулга судалгаа хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлс, зан үйл, магадлал, мэдлэг, итгэл үнэмшил, зан үйл, ангилал, итгэл үнэмшил, санал бодол, нэр хүнд харуулах асуултуудын хэлбэрүүд, анкет асуулга, телефон асуулга, шуудангийн асуулга, анкет асуулгын оршил, эхэн, дунд, төгсгөл хэсгүүд, асуултын төрөл хэлбэр болох үндсэн ба шалгах, гол ба гол бус, нээлттэй ба хаалттай, хагас хаалттай, хамаатуулсан ба тойруулсан, алгасах буюу үргэлжилсэн асуултууд, асуултыг оновчтой хийх зарчмууд, зайлсхийх ба анхаарвал зохих зүйлс, асуулга судалгааны хэв шинжүүд: хэвлэлийн асуулга, шуудангийн асуулга, түүний онцлог, давуу талууд, телефон асуулга, түүний давуу ба сул талуудыг харьцуулан авч үзэж, судлана. Хичээлийн хүрээнд стандарт ба стандарт биш сурвалжлага, сурвалжлага ба яриа, сурвалжлагын судалгаа хийхэд анхаарах зүйлс, давуу ба сул талын талаар авч үзнэ. Мөн түүвэр олонлог ба эх олонлог, санамсаргүй ба зорилтот түүвэр, түүврийн бүтэц, хэмжээ, түүврийн алдаа, түүврийн төлөөлөх чадвар, түүврийн зохист хэмжээг тогтоох уламжлалт ба статистик аргачлалтай танилцана. Баримт бичгийн судалгааны арга хичээлээр баримт бичгийн онцлог, баримтын төрөл хэлбэр/баримт бичгийн ангилал/, контент анализын аргаар судалгаа хийх үе шат, баримт бичгийн судалгаа хийхэд анхаарах зүйлсийг авч үзнэ. Тоон судалгааны үр дүнг графикаар илэрхийлэх, дүгнэлт санал зөвлөмж бичих аргачлалын талаар авч үзэж судлах болно.

Зорилго

Оюутанд судалгааны дадал суулгах, тоон судалгааг цогц байдлаар хийх онол арга зүй, аргачлалыг судлах, тоон судалгааны аргын чадвар, дадлага, хандлага олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI206
Багц цаг: 3

Товч агуулга

Аливаа судалгааны мэдээллийн ерөнхий бүтэцтэй танилцаж, түүнийг компьютерт оруулах, шалгах, цэвэрлэх, кодлох зэргээр боловсруулалтад хэрхэн бэлдэх арга ажиллагаанд суралцана. SPSS програмыг ашиглан тоон мэдээллийг боловсруулахад суралцана. Хувьсагчийг тодорхойлох, дан тоололт, давтамжийн хүснэгтүүд, дундаж ба хэлбэлзэл, статистик үзүүлэлтүүд, үр дүнг хэрхэн тайлж унших, хүснэгтэн мэдээллийг боловсруулах, олон сонголттой асуултыг боловсруулах, харьцуулсан тоололт хийх, гурав ба олон хэмжээст харьцуулалт хийх, дахин кодлох, хувьсагчдыг нэгтгэх, файлуудыг нэгтгэх, хувьсагчидтай ажиллах, хувьсагчийг ашиглан бодолт тооцоолол хийх, стандарт функцүүд, тэдгээрийг ашиглах. Чанарын мэдээллийг боловсруулах үндсэн техникүүдтэй танилцаж, QDA-Miner програмыг ашиглан мэдээллийг боловсруулах арга ажиллагаанд суралцана.

Зорилго

Судалгааны мэдээллийг боловсруулах, гарсан үр дүнг унших, тайлбарлах, бичиглэх ерөнхий мэдлэг ур чадварт суралцуулах. Аливаа судалгааны мэдээллийг бие даан бэлдэх, боловсруулах, судалгааны мэдээллийн үр дүнг уншиж ойлгох ашиглах, үнэлэлт дүгнэлт өгөх, бие даасан судалгааны ажил хийх, тайлан бичих боломжтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI210
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар