Бидний тухай
Багш ажилтан
Социологийн онолууд нь нийгмийн хөгжлийн хэмнэлтэй салшгүй холбоотой төдийгүй, түүний бодит байдалд шинжилгээ хийн прогнозчилох үүргийг хүлээдэг. Социологийн онолын түүхэн хөгжлийн, арга зүйн чиг хандлагуудаас ч аваад үзсэн орчин үеийн нийгэмд модернизмоос пост модернизм руу шилжих шилжилт нь ШУ-техникийн дэвшил,соёл иргэншил аж ахуй эрхлэлтийн хувьд нийгмийн хөгжлийн хамтын ухамсар давамгайлсан “индустриаль” нийгмээс “индивидуалист” маягийн мэдээллийн нийгэмтэй шилжих шилжилттэй давхцсанаараа нэн онцлог юм. Үүнтэй холбоотой онолын шинэ шинэ чиг баримжаа, арга зүйн өвөрмөц /Постструктурал/ хандлагууд үүсэн, нийгмийн үйл явцын тайлбарлалд тусгалаа олж байна. Ерөөс “Орчин үе” хэмээх ойлголт нь өөрөө цаг хугацааны хэмжүүрээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг агаад энэ нь нийгмийн харилцааны төлөв байдал, шинж чанарт анализ хийдэг социаль арга зүйн тайлбарлалд ч шууд нөлөөлдөг, эргээд харилцан урвалд орж байдаг гинжин урвалтай. Энэ үүднээс машид түргэн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэлгээ, нийгмийн харилцаа холбоо, сүлбээ зэргүүдийг судлах шинэ хандлага, арга зүйтэй танилцан эзэмших шаардлага тулгарч байгаа юм. Социологийн ШУ-ны үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолуудыг тодорхой төлөөлөшчдийн үзэл баримтлалаар дамжуулан судалж, нийгмийн ажлын онол арга зүйн төлөвшилд үзүүлсэн нөлөөлөл болон нийгмийн бодлогын түвшинд харьцуулсан шинжилгээ хийх .
Социологийн чиглэлээр суралцаж магистрант, докторантуудад, Социологийн орчин үеийн онолууд сонгодогуудаас модернизм, модернизмоос постмодернизм руу шилжиж байгаа байгаатай холбогдуулан, онолуудын харьцуулсан анализ хийх, энэ чиглэлийн үзэл баримтлалууд өмнөх үетэй гээ чухам ямархуу сэжүүрээр холбогддог, нийгмийн хөгжлийн соёл иргэншлийн ангилал хийгээд энэ чиг хандлагын онцлог өвөрмөц арга зүйн хандлага, онолын хөгжлийн тенденцийг судлахад чиглэгдэнэ. Чингэхдээ: а/ Сонгодогууд орчин үеийн нийгмийн тухайд дэвшүүлэн тавьж байсан үндэслэлүүдэд эргэцүүлэл хийх, бүтээлч, шүүмжлэгч хандлагаар шүүн тунгаах арга зүйд суралцах 2/ Орчин үеийн нийгмийн харилцааны шинж чанарыг тодорхойлогч индикаторуудыг тогтоох /Э.Гиддинс, Дж.Ритцер, Ф.Фукуяма, С.Хантингтон, Хабермас, Ж.Бодрияр, М.Фуко, Э.Тоффлер г.м./ замаар хөгжлийн үр дагавар, эрсдэлийн нийгэм, орчин үе ба адилсал, орчин үе ба “Интим” чанар, даяаршил түүний үр нөлөө, нийгмийн капитал буюу сүлжээ, харилцааны капитал зэрэг ойлголтуудаар дамжуулан социаль задлан шинжилгээ хийх арга зүйд суралцахад оршино. Социологийн чиглэлээр суралцаж буй докторантуудад орчин үеийн социологийн онол арга зүйд хандах хандлага, загварчлал, парадигмуудаар ангилал үүсгэх, Постструктураци чиг хандлагаар онолын кластерууудыг макро, микро, дунд түвшний хэмээн саланги тусгаар ойлгох дискрет хандлагаас татгалзан онолуудын интеграцичлалыг тайлбарлах арга зүйд суурилна. Социологийн онолын парадигмуудын интеграль шинжид суурилан, социологийн онол арга зүйн эволюцид шинжилгээ хийх,
“Социологи: Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй”хэмээх хичээлийн агуулгын хүрээнд оюутан, тус шинжлэх ухааныг бусдаас ялгаруулж байдаг, социологийн шинжилгээний гол обьект, судлагдхуун болсон Нийгмийн бодит байдлын дараахь бүлэг асуудлуудтай танилцах болно. Үүнд: социологийн үүсэл, хөгжил, судлах зүйл ба Социологийн анализын онцлог хүний нийгмийн хамтын амьдрал, нийгмийн бүтэц ба соѐлын онцлог, бүлэг ба нийгэм, бие хүн ба нийгэмшил, гэр бүл, боловсрол, шашин, засаглал, эдийн засаг зэрэг нийгмийн институц, ялгарал ба давхраажил, нийгмийн гаж үзэгдэл ба гэмт хэрэг, даяаршил, мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт, социологийн онол, судалгааны арга, аргачлал хийгээд түүний практик хэрэглээ
Социологийн шинжлэх ухааныг их дээд сургуулиудад судлах нь ардчиллын соѐлд суралцаж буй өнөөгийн манай нийгэмд нэн чухал юм. Аль ч тоталитар нийгэмд социологийн шинжлэх ухаан бүрэн утгаараа хөгжиж, тархаж байгаагүй. Учир нь социологи тодорхой нийгмийн талаарх бодит баримт сэлт хийгээд шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлаж байдаг. Орчин үеийн боловсролтой залуу хүн социологийн суурь мэдлэг, соѐлтой танилцсан байх нь амьдарч буй цаг үеэ зөв танин мэдэх, өөрт тулгарч буй асуудлууд хийгээд өргөн хүрээ бүхий нийгмийн үзэгдэл хоорондын хамаарлыг шинжлэн дүгнэх боломжийг олгоно. Түүнчлэн оюутнууд социологийг зөвхөн мэдлэгийн академик салбар ухаан гэдэг үүднээс төдийгүй мөн нийгэм дэх сэтгэлгээ, итгэл үнэмшил, зан хандлагын олон талт соѐлд сурах нэгэн хэрэгсэл гэдэг талаас харж судлах нь чухал юм. Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс санал болгож буй “СОЦИОЛОГИ” хичээлийг МУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад дэлхийн шилдэг сургуулиудад мэргэшил дээшлүүлсэн, туршлагатай эрдмийн цол зэрэг бүхий мэргэжлийн багш нар сүүлийн 20-иод жил зааж байна. Уг хичээлийг сонгон суралцах оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тухайлбал 2012-2013 оны хичээлийн жилд 400 гаруй оюутан сонгон судалсан бол, харин 2013-2014 оны хичээлийн жилд энэ тоо 600 гаруй болон нэмэгджээ.
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Салбар социологийн үүсэл, хөгжил. Салбар социологиудын үүсэл хөгжил нь социологи нь зөвхөн эмпирик тодорхой шинжлэх ухаан болон хувирч байгааг бус, харин социаль амьдралын тусгай хүрээнүүдийг цэгцлэхэд чиглэгдсэн нь, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд боловсролын сэтгэлгээ, түүний асуудалд тодорхой хувь нэмэр оруулсан төлөөлөгчдийн үзэл баримтлал. Боловсролын сэтгэлгээн дэх детерминист, мистицизм, валюнтарист, зөвлөлтжсөн үзэл баримтлалууд. Боловсролын зорилго, түүн дотор их, дээд сургуулиудын сургалтын зорилгыг авч үзнэ. Боловсролын социологи нь нийгмийн дахраажилт, хөдөлмөр эрхлэлт, боловсролын хямрал зэрэг нийгмийн үзэгдлүүдтэй холбогдон үүссэн. Боловсролын социологи үүсэх болсон шалтгаан нь шинжлэх ухаан, техникийн хөгжлөөс боловсролын тогтолцоо хоцорсон, мөн бүх шатны сургуульд ардчиллын төлөө хөдөлгөөн өрнөсөн явдалтай холбоотой. Боловсролыг нийгмийн харилцааны үүднээс, өөрөөр хэлбэл нийгмийн бүлгүүдийн харилцан үйлчлэл, нөлөөлөлтэй уялдуулж судалдаг социологийн салбар. Боловсролыг социологийн обьект болгон авч үзэх гол ойлголт бол боловсролыг социаль институт гэж судлах явдал юм. Социологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд болох социаль систем, социаль байгууллага, социаль хамт олон гэх мэт ойлголтуудыг авч үзнэ.
“Боловсролын социологи” хичээлийг социологийн мэргэжлээр суралцагч оюутнууд сургалтын төлөвлөгөө ёсоор зайлшгүй судлан үзэх ба уг хичээл нь социологийн мэргэшүүлэх хичээлийн ангилалд хамаарна. Энэ хичээлийг судалснаар тухайн оюутан боловсролын социологийн судлах зүйл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, социологийн шинжлэх ухааны онолууд боловсролыг хэрхэн авч үзэн тайлбарладгийг олж мэдэн, цаашид өөрийн мэргэшин ажиллах чиглэлээр илүү түлхүү мэдлэг, мэдээллийг олж авахад оршино.