МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Түмэнжаргал, С.Нарантуяа
"Иргэншлийн мөргөлдөөн: Европыг чиглэсэн исламын урсгал дах Афганистан " Социологи, vol. 19, pp. 7, 2025-5-15

https://research.num.edu.mn/#/btime/group/147/

Хураангуй

Хураангуй: АНУ-ын түүхэн дэх хамгийн урт, удаан үргэлжилсэн дайн гэгдэх Афганистаны дайн дуусгавар болж, АНУ-ын цэрэг Афганистаны нутгийг орхин гарснаар афганистан үндэстний урсгал Европ руу чиглэсэн “Исламын ертөнцийн сандаачигдсан үерийн урсгал”-д хүч нэмэн нийллээ. Ойрх дорнод, Африк болон Ази тивд хэдэн мянган жил суурин оршсон соёл иргэншлүүд улс төр, дайн, энгийн хүмүүс хүлцээд байж боломгүй гаслан зовлонгоос үүдэн хүчтэй динамик урсгалд орж Европ руу чиглээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Исламын эсрэг үзэл газар авсан барууны ертөнцөд ислам шашинтай үй олон дүрвэгсэд эргэж буцахгүйгээр орж байгаа нь соёл иргэншлийн хоёр том ертөнцийг нэг дор учраа ололцох түүхэн процессыг бий болгож, үүнийг соёл иргэншлийн мөргөлдөөн гэж томьёолохоос өөр аргагүйд хүрчээ.

Зохиогч(ид): А.Батхишиг, С.Нарантуяа
"Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 16 , no. 616, pp. 25-34, 2025-5-5

http://dep.num.edu.mn/sna/?p=201

Хураангуй

Нийгмийн үйлчилгээний ажиллах хүчний дэлхийн сүлжээнээс улс орнуудад туршигдсан кейс менежментийн арга зүйг хүүхэд хамгааллын практикт нэвтрүүлэхийг уриалдаг. Хүүхэд хамгаалал бол нийгмийн ажилтнууд ажилладаг түгээмэл, бас чухал талбар. Тиймээс Нийгмийн ажлын дээд боловсролын стандартад хүүхэд хамгааллын хичээлийг бакалаврын хөтөлбөрт зайлшгүй тусгах тухай, Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлагад кейс менежментийн арга зүй, тодорхой үе бүрээр шатаар тайлбарлан тусгасан байдаг. Нөхцөл байдлын үнэлгээ нь үйлчлүүлэгч, түүний орчныг таньж мэдэх, нийгмийн ажлын үйлчилгээний чиглэл, зорилгыг тодорхойлох чухал үе шат. Нөхцөл байдлыг үнэлгээний дүн нь тухай үнэлгээг ямар агуулга, маягтын дагуу авч байгаагаас шалтгаална. Нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийх талаар Монгол Улсын хэд хэдэн хуульд тусгагдсан. Хамгийн сүүлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нөхцөл байдлын үнэлгээний тухай тодорхой заасан. Энэ өгүүлэгт өнөөдөр практикт мөрдөж байгаа нөхцөл байдлын үнэлгээнийг маягтыг зайлшгүй засаж сайжруулах шаардлагатай байгаа тухай нарийвчлан тайлбарлаж, цаашид сайжруулах дүгнэлт зөвлөмжийг тухай өгүүлсэн.

Зохиогч(ид): Т.Бүрэнжаргал, У.Аззаяа, С.Нарантуяа
"ӨВӨР МОНГОЛЫН МАЛЧИД БОЛОН ТАРИАЧДЫН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА БА ХАМТЫН АЖИЛЛАГАА" Социологи, vol. 18, no. 615, pp. 100-108, 2025-5-1

num.edu.mn

Хураангуй

This article will explain the mutual assistance and cooperation of herders and farmers in Inner Mongolia from the perspective of social exchange theory, and describe the historical experience of herders and farmers helping each other, sharing their materials and resources during natural disasters and based on their circumstances, and learning from each other's cultural traditions. Currently, the mutual support among herders and farmers is more organized, with formal agreements, wider scope, and official cooperation. Such cooperation and mutual support are formed based on the geographical proximity of neighboring areas and the needs for the survival and development of animal husbandry and crop farming. This cooperation has evolved on the principle of voluntary mutual benefit. The establishment of agreements and payments for services has further expanded their cooperation, promoting the joint development of animal husbandry and crop farming in Inner Mongolia, and playing an essential role in the development of rural villages.

Зохиогч(ид): П.Цэрэнбазар, С.Нарантуяа
"Амьдралын хэв маягийн талаарх социологийн онолууд 2" Социологи, vol. 19, no. 615, pp. 77-83, 2025-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pd

Хураангуй

Abstract. The determination of lifestyles in contemporary societies involves a complex interaction of social structures, individual agency, and globalizing forces. Bourdieu, Giddens, and Bauman offer significant theoretical contributions to understanding the determinants of individual choice in the context of societal transformation, analyzing the roles of social class, cultural capital, risk perception, digital networks, and the evolving character of modern societies. Given the rapid pace of societal change driven by globalization, digitalization, and environmental issues, sociologists have developed diverse analytical models to explain the dynamism of evolving lifestyles. Түлхүүр үг: lifestyle, modernization, uncertainty, self-identity, globalization, individual choice

Зохиогч(ид): С.Нарантуяа
"Changes and Challenges in Modern Chinese Family Structure", The 4th International Conference on Language Teaching and Learning,, Mongolia, 2024-12-20, vol. 5, pp. 24-25

Хураангуй

The Chinese family structure has changed as a result of societal development, urbanization, the number of children, population aging, the economy, and people's mentalities. The concept of family has begun to lose its traditional characteristics. This article discusses the changes in the Chinese family structure, which have resulted in a significant decrease in the number of nuclear families, as well as the issues that have arisen.

Зохиогч(ид): С.Нарантуяа, А.Батхишиг
"ХОРТ ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЦЭЭГ МОНГОЛД НЭМЭГДҮҮЛЭХ /АНУ-ЫН АЛЯСКА МУЖИЙН ТУРШЛАГА/" Социологи, vol. 2024 №17 572, no. 603, pp. 239-245, 2024-5-22

Orchid ID: 0000-0001-8416-3744

Хураангуй

Хорт хавдар гэдэг өвчин дэлхий даяар өсөн нэмэгдсээр байгаа гэдгийн олон нийтэд ойлгуулах шаардлагатай байна. Үүнээс гадна иргэд эрт илрүүлж чадвал энэхүү өвчин нь эмчлэгдэх бүрэн боломжтой гэдэг мэдлэгтэй байх нь чухал. Дэлхий дахинд эрдэмтэд хорт хавдрын шалтгаан нөхцөлийг судалж олон төрлийн шалтгаантай болохын тогтоон эм эмчилгээний аргуудыг бий болгосоор байна. Энэхүү өвчнийг бий болгодог нэгэн томоохон шалтгаан нь хүний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой хоол хүнс, амьдралын хэв

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа
"Олон соёлт гэр бүлийг судлах хэрэгцээ шаардлага " НИЙГМИЙН АЖИЛ, vol. 15, no. 602, pp. 69-81, 2024-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Олон соёлт гэр бүлийг судлах, түүнд үүсдэг соёл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг судалж нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага байгааг авч үзсэн.

Зохиогч(ид): Д.Мөнхтөр, Ш.Оюунханд, С.Нарантуяа
""Эрчим хүчний үнэ тарифын талаарх санал бодлын шинжилгээ"" Социологи, vol. 2024 №17 (572), no. СОЦИОЛОГИ - 17 (МУИС, ЭШБ №603) 2024 он, pp. 87-92, 2024-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin argachlal.pdf

Хураангуй

Үнэ тарифын асуудал бол өнөөдөр Монголын эрчим хүчний салбар дахь онцгой анхаарал хандуулж, цаг алдалгүй гарц шийдэл олохгүй бол болохгүй асуудлуудын хамгийн эхнийх нь гарцаагүй мөн. Эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэн чөлөөлөх ажлыг хийх нь үнэхээр тулгамдсан хэрэгцээ болсон нь судалгаанаас харагдаж байна. Ингэхдээ нийгэм-эдийн засгийн тооцоотойгоор, нийгмийн эмзэг бүлгүүдээ тооцож хамгаалсан аргачлалын дагуу алхам алхмаар хийх нь зүйтэй болохыг чанарын судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн багагүй хувь анхааруулж байна. Энэ асуудлыг шийдэхдээ олон талын оролцогчдын байр суурь, ашиг сонирхлыг харгалзах нь зүйн хэрэг боловч дан ганц хэрэглэгч талын саналаар халхавчлан улс төрийн шийдэл гаргадаг байдлаасаа татгалзаж, салбарын мэргэжилтнүүд, судлаачид, хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээ, зөвлөмжид илүүтэй тулгуурлан шийдвэр гаргадаг хууль эрхзүйн механизмыг бүрдүүлэх талаар ажил эхлүүлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийж байна. Үүнийг хэрэгжүүлж ажиллах нь нийгэм дэх аль нэгэн бүлэг юм уу, эсвэл эрчим хүчний харилцааны аль нэгэн талын оролцогчийн ашиг сонирхолд биш, харин Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлын нэг томоохон үндэс болсон эрчим хүчний салбарын, цаашилбал улс орны хөгжил дэвшлийн ашиг сонирхолд нийцэх стратегийн шинжтэй чухал алхам болох нь харагдаж байна.

Зохиогч(ид): А.Батхишиг, Г.Түмэнхишиг, С.Нарантуяа
"Америкийн нэгдсэн улсын хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн үйл ажиллагааны жишээг монголд нэвтрүүлэх боломж" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 15, no. 602, pp. 93-106, 2024-5-1

https://www.facebook.com/profile.php?id=100051782576552&mibextid=LQQJ4d

Хураангуй

Хорт хавдар гэдгийг зөвхөн нэг хүний даван туулах өвчин гэж үздэггүй, гэр бүлийн хайртай дотны хэн нэгэн өвчилсөн тохиолдолд түүнийг гэр бүл, асран хамгаалагч, найз нөхдөөрөө даван туулах шаардлага үүсдэг байна. Энэхүү аймшигт өвчнөөр өвчилсөн тохиолдолд эм эмнэлгийн туслам үйлчилгээ авахтай зэрэгцэн маш олон асуудлууд гэр бүл, асран хамгаалагч, найз нөхөд ажлын хамт олны хүрээнд үүсдэг. Мөн хорт хавдар нь гэр бүлийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхөд хүргэдэг байна. Үүнд: сэтгэл зүйн, санхүү, өдөр тутмын амьдралын хэв маяг болон нийгмийн асуудлууд хүртэлх өөрчлөлтүүд бий болдог байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хувь хүнийх нь үүднээс анхаарч харахын тулд тухайн өвчтөний бүхий л асуудлыг бид өргөн хүрээтэй авч харах шаардлагатай. Улс орон бүрийн эрүүл мэндийн байгууллагууд хорт хавдартай өвчтөн болон түүний гэр бүл, асран хамгаалагчийг дэмжих төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эдгээр дэмжих хөтөлбөрүүдийн нь тухайн өвчтөний соёл, амьдралын хэв маяг, санхүүгийн байдал, гэр бүлийн байдал, нийгмийн статус зэргийг анхаарч авч үзэж тухайн өвчтөнд тохирсон үйлчилгээг үзүүлэхийг зорьдог байна. Үүнээс гадна өвчтөний амьдралын чанарыг сайжруулах, өвчнөө амжилттай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлтэй ажилладаг байна. Энэхүү өгүүлэлд Монгол улсын Хавдар Судлалын Үндэсний Төвтийн үйлчилгээ болон тэдгээрийн чиглэлүүдийг сонирхон судалж, Аляска мужийн Энкорэйж хот дахь Америкийн Хорт Хавдартай тэмцэх нийгэмлэгийн үйл ажиллагаанаас сурсан туршлагаа хуваалцсан юм.

Зохиогч(ид): С.Нарантуяа
"Орчин үеийн Хятадын гэр бүлийн бүтцэд гарч буй өөрчлөлт, тулгарч буй асуудал " Социологи, vol. 2024 №17 572, no. 603, pp. 17--20, 2024-1-5

Ψ火柴人 <125079513@qq.com>

Хураангуй

Нийгмийн хөгжил, хотжилт, эдийн засаг, хүмүүсийн сэтгэлгээнд гарч буй үзэгдлийг дагаад Хятадын гэр бүлийн хэв маягт өөрчлөлт гарч, гэр бүлийн талаарх ойлголт нь уламжлалт шинжээ алдаж эхэлсэн. Энэ өгүүлэлд Хятадын гэр бүлийн бүтцэд гарч буй өөрчлөлт, үүнээс үүдэлтэй тулгарч буй асуудлын тухай авч үзлээ.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа
"Монголын нийгмийн бүтцэд ахмад настны эзлэх байр суурь", Социологичдын симпозиум, 2023-6-23, vol. 7, pp. 23-28

Хураангуй

Монголын нийгмийн бүтэц, давхаргад ахмад настны эзлэх байр суурийг авч үзсэн.

Зохиогч(ид): С.Нарантуяа, Я.Отгонбаяр
"Орчин үеийн нийгмийн асуудлууд", 2023-5-31
Зохиогч(ид): С.Нарантуяа, Я.Отгонбаяр
"Боловсролын социологийн инститүцчлэл" Социологи, vol. 16, no. 582, pp. 115-120, 2023-5-2

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Боовсролын социологийн үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлыг харуулсан.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа, Г.Түмэннаст
"Ядуурлыг бууруулахуй ба нийгмийн ажил" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 14, pp. 47-59, 2023-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Ядуурлыг бууруулахад нийгмийн ажилтны үүрэг оролцоо хэрхэн өөрчлөгдөж байгаа болон нийгмийн ажилтны үнэт зүйл, ёс зүйн зарчимын талаар авч үзсэн өгүүлэл.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа
"Цар тахлын үе дэх цахим сургалт: МУИС-ийн жишээн дээр" Дээд боловсрол, vol. 9, no. 2, pp. 184-189, 2023-4-17

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Abstract: In the article, how the situation during the global Covid-19 pandemic in 2019 affected the education system, including how university education was carried out, the advantages and disadvantages of e-learning, and the difficulties that arose in 2022-2023 during the "Pandemic Period" "e-learning" survey was conducted among teachers and students of major national universities, together a consortium of universities Mongolian Society for Higher Education Studies and the results of the survey conducted among teachers and students of NUM which is a subsection of it, are presented.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа
"Цар тахлын үе дэх цахим сургалт:МУИС-ийн жишээн дээр", Дээд боловсролын хөгжил ба цахим сургалт, 2023-4-17, vol. 1, pp. 165-174

Хураангуй

Abstract: In the article, how the situation during the global Covid-19 pandemic in 2019 affected the education system, including how university education was carried out, the advantages and disadvantages of e-learning, and the difficulties that arose in 2022-2023 during the "Pandemic Period" "e-learning" survey was conducted among teachers and students of major national universities, together a consortium of universities Mongolian Society for Higher Education Studies and the results of the survey conducted among teachers and students of NUM which is a subsection of it, are presented.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, С.Нарантуяа
"Ядуурлыг бууруулахуй ба нийгмийн ажлын үнэт зүйл", Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй, 2023-3-21, vol. 1, pp. 13-18

Хураангуй

Ядуурлыг бууруулах бодлогын үр өгөөж ба нийгмийн ажлын үүрэг оролцоог, мөн нийгмийн ажилтны ёс зүй, үнэт зүйлийн талаар авч үзсэн.

Зохиогч(ид): С.Нарантуяа, Я.Отгонбаяр
"Боловсролын социологийн инститүцчлэл", МОНГОЛЫН НИЙГМИЙН ХАРИЛЦАА: ТӨЛӨВ БАЙДАЛ, ХАНДЛАГА СОЦИОЛОГИЙН VI СИМПОЗИУМ, 2022-6-15, vol. 6, pp. 23-28

Хураангуй

Боловсролын социологийн хөгжил төвөвшил, цаашдын чиг хандлага

Зохиогч(ид): С.Нарантуяа
"гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь " НИЙГМИЙН АЖИЛ, vol. 13(573), no. 13, pp. 56-67, 2022-1-5

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

гэр бүлийн хүчирхийлэл хүүхдиийн бие махбодь, сэтгэл зүй, оюун ухаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судлан шинжилсэн.

Зохиогч(ид): С.Нарантуяа, Я.Отгонбаяр
"Гэр бүлийн хүчирххийлэл " Социологи, vol. 15(569), no. 15, pp. 89-102, 2022-1-5

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

гэр бүлийн хүчирхийллийн түүхэн нөхцөл, ойлголтуудын талаар судлан үзсэн.

Зохиогч(ид): С.Нарантуяа, Я.Отгонбаяр
"Боловсролын тэгш бус байдал" Социологи, vol. 15 (569), no. 569, pp. 69-75, 2022-1-5

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

боловсролын салбарт байгаа тэгш бус байдлын талаар хэлэлцсэн болно.

Зохиогч(ид): Г.Түмэннаст, С.Нарантуяа
"Нийгмийн халамжийн шинэчлэл ба ядуурлыг бууруулах асуудал" Социологи, vol. 15 (569), pp. 56-65, 2022-1-5

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Энэхүү өгүүлэлд зохиогч нар халамжаас хөдөлмөрт бодлого нь Монгол улсын нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн хэлэлцэгдэж буй талаар онцлон үзэх болно. Юуны өмнө, халамжаас хөдөлмөрт бодлого, халамжаас хөдөлмөрт бодлогод нийгмийн ажилтны үүргийн талаар дурдсан. Монгол улсын халамжийн шинэчлэлийн чиглэлд зорилтот бүлгийн буюу ядуу өрхтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээг бий болгох бодлогын шинэчлэлийн асуудлыг авч үзэв. Төгсгөлд нь ядуурлыг бууруулах “төгсөлтийн аргачлал”-ын талаар эргэцүүлсэн байна.

Зохиогч(ид): С.Нарантуяа
"Гэр бүлийн хүчирхийллийн түүхэн нөхцөл " Социологи, vol. 14, no. 548, pp. 92-95, 2021-5-18

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal

Хураангуй

гэр бүлийн хүчирхийллийн түүхэн нөхцөл байдал, шалтгааныг авч үзсэн

Зохиогч(ид): С.Нарантуяа
"СОЦИОЛОГИ ДАХЬ ЗӨРЧИЛДӨӨНИЙ ОНОЛЫН ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД /II хэсэг – Орчин үеийн сэтгэгчид/" Социологи, vol. 13, no. 517, pp. 14-20, 2020-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal

Хураангуй

социологийн шинжлэх ухаан дахь зөрчилдөөний онолын талаарх судлаачдын үзэл баримтлалыг нийтэлсэн болно.

Зохиогч(ид): А.Батхишиг, Ш.Оюунханд, С.Нарантуяа
"Cultural value and practices of protecting children in Mongolia", Integration of diversity and culturally sensitive practices in social work, Монгол, 2019-10-8, vol. 001, pp. 5

Хураангуй

Cultural value and practices of protecting children in Mongolia Batkhishig Adilbish, PhD, Oyunkhan Shagdar, PhD, professor, Narantuya Sodnompil, PhD, Lecturers of the Department of Sociology and Social Work, School of Social Science, National University of Mongolia The current article argues cultural value and practices that raise up and protect Mongolian children. Cultural value and practices are considered as important protective factors at macrosystem according to the ecological approach in social work. “Culture is the integrated pattern of human behavior that includes thoughts, communications, actions, customs, beliefs, values, and institutions of a racial, ethnic, religious, or social group” according to Lum (Lum, 2011, p.17). Cultural values interact with the protection of children that elates to the development of cultural practices. Hence culture informs what are the right and wrong ways of doing things among a particular group of people, how to treat children in their family, community or societal contexts. The protection of minors, orphans and disadvantaged individuals are strong cultural values of Mongolian people. The Mongols kept and transferred unwritten ethical duties of caring for minors and orphan children through their language and customs from one generation to another. Tuvshintugs Tsamba, a state honoured teacher, identified the ten main principles that have been used traditionally in child rearing practice among the Mongols (E. Sukhbaatar, 2009). These principles include love your child in the right way, protect your child from harmful and bad things, teach life skills to your child, influence positively your child, play with your child, work together with your child, rear your child in ways that help them become alert and curious to new things, teach your child to be cautious and provide a model to follow; do not hide your life constraints from your child and teach your child the customs and culture of your families and country (E. Sukhbaatar, 2009, p. 12). These moral messages were often included in the folktales and proverbs told to young children as a mechanism for passing on cultural values, ethics and norms. Folktales and proverbs are the most common and simplest way to teach cultural values and practical concepts of daily lives. Proverbs, in particular, are used frequently by Mongolian people. They are considered equally important educational tools in cultural child rearing practices, if not more important, than formal learning. The national and international scholars highlighted the importance of familiarity with the use of proverbs to Mongolian and other culture (Raymond, 2012; Nikolaeva, 2009; Whymant, 1926; Kler, 1945). But, scholarly studies specifically focusing on the influence of proverbs in moral thinking around child protection and protective environments are not easily locatable. It tells, that social workers and scholars in the field may need to study more cultural aspects of child protection and protective environments in order to build more culturally sensitive and positive protective environments for children.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар