МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: PHYS285
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаригаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр

Зорилго

Энэхүү хичээл нь МУИС-ийн ХШУИС-д элсэн суралцагчдад зориулсан хичээл бөгөөд оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно. • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS304
Багц цаг: 1

Товч агуулга

Дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед асуудал шийдвэрлэх чадвартай иргэн бэлтгэх нэг арга нь туршилт, лаборатори, дадлага ажилд тэднийг татан оролцуулж, тэдний шинжлэх ухааны ерөнхий төсөөлөл, асуудал шийдвэрлэх чадварыг дээшлүүлж, аливаад шинжлэх ухаанчаар хандах хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байна. Энэ хичээл нь атомын физикийн хичээлийн агуулгад багтах лабораторийн багаж хэрэгсэлтэй харьцаж сонгох, хэмжилт хийн үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаа хийх замаар оюутны сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилгыг агуулна.

Зорилго

Физикийн øèíæëýõ óõààíûã òàíèí ìýäýõ ¿íäñýí àðãà áîëîõ òóðøèëòаар ñóðàã÷äàä ýçýìø¿¿ëýõ àðãà áàðèëûã ôèçèêèéí îíîë, ñóäàëãààíû àðãàä òóëãóóðëàí ñóäëàõ, физикч болох оþóòнуудад туршилт төлөвлөх, гүйцэтгэх, багажтай аюулгүй харьцах, хэмжилтийн үр дүнг нягтлан шалгах, дүгнэлт гаргах чадвар эзэмшүүлэхэд ÷èãëýíý. Оюутанд судалгааны ажил бие даан хийж сурах, шинжлэх ухааны эрэл хайгуул хийх, тухайн чиглэлээр хийгдсэн судалгааны орчин үеийн ажлууд, тэдгээрийн аргачлалтай танилцаж, давтан хийх, үр дүнг нарийн боловсруулж, зарим талаар шинэ үр дүнг гаргаж авахад шаардлагатай суурь арга барилыг эзэмшүүлэхэд оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар