МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD400
Багц цаг: 3

Товч агуулга

Чанарын тухай ерөнхий ойлголт, чанарын удирдлагын онолын үндсэн ойлголт, хөгжлийн түүхэн явц, чанарын удирдлагын үзэл баримтлал хөгжлийн чиг хандлага, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо, байгууллагын чанарын тухай анхдагч үндсэн ойлголтууд, Байгууллагад чанарын удирдлага зайлшгүй чухал болох нь, Төрийн захиргааны байгууллага дахь чанарын удирдлагын гүйцэтгэх үүрэг, функц, Чанарын удирдлагын тогтолцоо ( ISO ), Чанарын удирдлагын тогтолцoo (CAF ) тогтолцоо, Чанарын удирдлагын арга, хэрэгслүүд, Чанарын удирдлагад суралцаж буй байгууллага, Чанарын удирдлагын баримт бичгүүд Төрийн байгууллагын чанарын удирдлагын баримт бичгүүд Чанарын удирдлагын дотоод аудит, байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ МУ-н төрийн захиргааны байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо ISO 9000:2008 стандартыг хэрэгжүүлсэн байдал болон Гадаад орнуудын төрийн байгууллагуудад чанарын удирдлага хэрэгжүүлсэн туршлагын талаар системтэй ойлголтыг өгнө

Зорилго

нийтийн удирдлагын мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд, нийтийн удирдлагын шинэчлэлийн гол асуудал болох байгууллага, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, нийтийн үйлчилгээ, үйл ажиллагааны үнэ цэнэ, чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээмж, дотоод хяналт, хариуцлагын тогтолцооны талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD401
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн хяналтын тухай ерөнхий ойлголт, төрийн хяналтын үзэл баримтлал хөгжлийн чиг хандлага, үүсэл хөгжил, хэлбэр, төрөл онцлог, агуулга, эрх зүйн орчин, гадаад дотоод орчин, хууль эрх зүйг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа, хяналтын механизмын уялдаа холбоо, төрийн хяналт нь систем мөн болох нь. Хяналтын эрх зүйн орчин, стандарт, хэм хэмжээ, төрийн хяналтад оролцогч талууд, парламентын хяналт, засгийн газрын хяналт, шүүхийн хяналт, төрийн санхүүгийн хяналт, олон нийтийн хяналт, дотоод хяналт, төрийн хяналтын байгууллагууд, төрийн хяналтад иргэдийн оролцоо чухал болох нь, төр ба иргэдийн итгэл, арга хэрэгсэл, гүйцэтгэх арга аргачлал, үр дүн, үр нөлөө, дахин хяналт, хяналтын орчил эргэлт, хяналт ба хариуцлага, олон улсын туршлагаас онол, арга зүйн мэдлэгийг системтэй эзэмшүүлэхэд оршино.

Зорилго

Урьдчилж судалсан байх хичээлүүдийн түвшинд олж авсан мэдлэгт тулгуурлан төрийн хяналтын тухай үндсэн ойлголт, үүсэл хөгжил, хэлбэр, төрөл онцлог, агуулга, эрх зүйн орчин, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа, хяналтын механизмын уялдаа холбоо, төрийн хяналт нь систем мөн, төрийн хяналтад оролцогч талууд, төрийн хяналтын байгууллагууд, төрийн хяналтад иргэдийн оролцоо чухал болох нь, гүйцэтгэх арга аргачлал, үр дүн, үр нөлөө, хяналт ба хариуцлага, олон улсын туршлагаас онол, арга зүйн мэдлэгийг системтэй эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD201
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн агуулгын талаар дэлгэрэнгүй ойлголт өгнө. Бидний "төрийн захиргаа, удирдлага" хэмээн нэрлэдэг ойлголтыг ардчилал өндөр хөгжсөн Европ, Америкийн орнуудад “public administration” буюу “төрийн захиргаа” хэмээн нэрлэж байгаа ойлголтыг “нийтийн захиргаа буюу удирдлага” гэж нэрлэдэг. Ингэж нэрлэхийн учир нь нэгд, төрийн захиргаа, төрийн удирдлага гэсэн ойлголтыг нийтийн, олон нийт гэсэн “public” гэдэг нэр томъёогоор нэрлэж ирсэн уламжлалтай холбогдох ба хоёрт, “нийтийн” гэсэн тодотгол нь төрийн байгууллагаас гадна бусад ашгийн бус нийтийн үйлчилгээ хувийн хэвшил байгууллагуудыг хамаарч байгаа гэсэн утгыг агуулдаг. Өрнөдийн улс төр судлалд “public administration” гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдэх ойлголтыг монголын энэ чиглэлийн зарим эрдэмтэд “төрийн захиргаа” хэмээн орчуулан хэрэглэж байна. Төрийн захиргаа буюу “public administration” хэмээх ерөнхий нэр томъёо маань хэрэглэгдэж байгаа нөхцөл байдал, хам утгаасаа хамаарч хэд хэдэн янзаар ойлгогдож байна. Эрдэмтэд өнөө нэг мөр тогтсон ойлголтод хүрээгүй байна. Өнөөдөр манай улсад “Төрийн” гэдгийг “нийтийн” болгох их үйл хэрэг өдгөө өрнөж байна. Тэгвэл нийтийн буюу нийт гэдгийг “бүх, бүгд, нийт” гэсэн нэг л утгаар аль ч хэлний тольд тэмдэглэсэн буй. Уг үг нь “олон нийт, бүх, бүгд” гэсэн гол цөм утгыг илтгэж байгааг толь бичгүүдээс тодорхой мэдэж болно. Эндээс дүгнэвэл “нийтийн” гэдэгт засаг төрийн, бизнесийн, иргэний нийгмийн бүхий л байгууллага, алба бүгд хамаарна. Бидний "төрийн захиргаа, удирдлага" хэмээн нэрлэдэг ойлголтыг ардчилал өндөр хөгжсөн орнуудад "public administration" буюу "олон нийтийн удирдлага, зохион байгуулалт" хэмээн нэрлэж ойлгодог Манай оронд “нийтийн захиргаа”, “нийтийн удирдлага” гэдэг нэр томъёог хэрэглэж хэвшээгүй бөгөөд харин “public administration” хэмээх ойлголтыг тойрч, түүний үндсэн агуулгыг тодотгосон шинжтэй бусад олон нэр томъёо, туслах ойлголтууд бий болсон ч тэр бүхнийг нэгтгэсэн “төрийн захиргаа” гэсэн нэр томъёо уламжлал болон хэрэглэгдэж ирсэн ба “нийтийн захиргаа” “нийтийн удирдлага”гэсэн ойлголттой адил утгаар хэрэглэж байгааг тал бүрээс нь харуулж цогц ойлголт өгнө. Манай улсын практикт нийтийн удирдлага гэдэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулж байна. Түүнчлэн засаглалын тогтолцоон дахь хяналт, шинжилгээ, нийтийн үйлчилгээний байгууллагуудын чанарын хяналт, мэдээллийн хэрэгслийн хяналт, бүтээмж хүний нөөцийн удирдлага, нийтийн удирдлага дахь иргэдийн оролцоо, иргэний нийгэм төрийн бус байгууллагын оролцоо, улс төр нийтийн удирдлага, санхүүгийн удирдлагын тухай онолын мэдлэгийг эзэмшинэ. Мөн төрийн захиргааны албаны тухай хууль эрх зүйн орчин, орон нутгийн түвшин дэхь нийтийн удирдлага, түүний шинэчлэлтийн тухай судална. Хичээлээр олж авсан онолын мэдлэгээ семинарын хичээлийн практикт суурилсан дасгал, кейсээр бататгана.

Зорилго

Нийтийн удирдлагын онол, үзэл баримтлалд үндэслэсэн сонгодог хандлагууд, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, үүсэл хөгжил, нийтийн үйлчилгээний байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын шинэчлэлийн үзэл баримтлалууд, дэлхийн болон Монголын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож Монгол улсын нийтийн удирдлагын практикт үр дүнтэй ашиглаж чадах менежерийн ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Түүнчлэн нийтийн удирдлагын чиг үүрэг, бодлого, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтыг тодорхойлох, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ гэх мэт нийтийн удирдлагын ухааны мэдлэг эзэмшүүлэхээс гадна оновчтой шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах, үнэлэх гол санаануудыг тодорхойлох, харьцуулалт хийх, шийдвэрийг задлан шинжлэх, “synthesis”, “hypothesis” таамаглал ба сорил хийх ур чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD203
Багц цаг: 3

Товч агуулга

Удирдлагыг баримтаар хангах нь удирдахуйн циклийн чухаг хэсэг бөгөөд энэ нь баримт бичгийг албан ёсны болгох, албан баримтыг хөтлөх, боловсруулах, хадгалах нарийн үйл ажиллагааны чиглэл юм. Албан баримтыг хэдийчинээ зөв, соёлтой, цэгцтэй боловсруулахаас удирдлагын шийдвэр гаргалт төдийчинээ цаг алдалгүй, оновчтой гарах нөхцөл хамаарч байдаг. Баримт бичгүүдэд тухайн байгууллагын үйл ажиллагаа илэрч байдаг. Аливаа улсын үйлчлэн буй хууль эрх зүйн хэм хэмжээний дагуу албан баримтыг боловсруулах, хөтлөх, хадгалах нь тухайн байгууллагын эрх ашгийг ханган хамгаалах зорилготой нийцэхээс гадна удирдлагын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байдаг. Орчин цагт удирдлагыг баримтаар хангах нь зөвхөн өгөгдсөн журам стандартын дагуу баримт бичгийг боловсруулах, түүний гүйцэтгэлд нь хяналт тавихаар хязгаарлагдахгүй бөгөөд удирдлагын мэдээллийг боловсруулах үүрэг бүхий аливаа мэргэжилтний эзэмшвэл зохих арга зүй, техник, мэдлэгийн цогц мөн гэж ойлгоно. Албан баримтын хэрэглээ нь тэдгээрийг зохих зориулалт, зарчим, шаардлагын дагуу зөв боловсруулахаас эхлэнэ. Хичээлийн хүрээнд албан баримтын үндсэн төрлүүд, тавигдах шаардлагатай танилцахын зэрэгцээ семинарын хичээлээр бие даан албан баримт боловсруулах дадал чадвар эзэмшинэ. Баримтын эргэлт, баримтын урсгал, түүнийг төгөлдөржүүлэх, баримтын сангийн өгөгдөлтэй ажиллах зэрэг онолын мэдлэгийг практик дадалтай хослуулан эзэмшинэ. Баримтыг хадгалах нь мэдээллийг хадгалах, түүний найдвартай байдлыг хангах болохыг ойлгож явцын болон урт хугацааны хадгалалтын үндсэн технологийн талаар ойлголттой болно. Орчин цагийн удирдлагын үйл ажиллагааны ихээхэн чухаг хэсэг нь хэлэлцээ байдаг. Иймд хичээлийн хүрээнд хэлэлцээний талаар үндсэн суурь ойлголтыг олгоно. Үүнд, Хэлэлцээ хийх ухаан ба урлагийн хөгжил, өнөөгийн байдал. Хэлэлцээ хамтын үйл явц болохыг ойлгуулж, хэлэлцээ явуулах арга хэлбэрүүдийг заана, хэлэлцээний орчин ба талуудын зөрчлийг даван туулах арга замуудыг харьцуулна.Хэлэлцээний амжилт албаны эелдэг харьцаа, ёс зүйгээс хамаарахыг ойлгуулна.

Зорилго

Албан хэрэг, баримт бичиг хөтлөлтийн онолын ойлголт, мөн чанар, ач холбогдол, үндсэн үүрэг, түүхэн уламжлал, эрх зүйн орчин, нийтийн удирдлагын байгууллага дах албан хэрэг, баримт бичиг хөтлөлтийн онцлог, зориулалт, нэр төрөл, ангилал, боловсруулах үе шатууд, тэдгээрт тавигдах ерөнхий шаардлага, зарчим, найруулга, хэл зүй, стандарт бүрдлүүд, архивт баримт бичгийг шилжүүлэх, хадгалах горим, хугацаа, хамгаалах, цэгцлэх, хяналт тавих талаар онолын болон практик мэдлэг, чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар