МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Ганчимэг
"IMPLEMENTATION OF THE ISO 9001:2015 QUALITY MANAGEMENT STANDARD IN LOCAL PUBLIC GOVERNMENT ORGANIZATIONS: COMPREHENSIVE COMPETENCES OF CIVIL SERVANTS", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол , 2024-5-24, vol. 2024, pp. xxx

Хураангуй

In Mongolia, while there has been successful implementation of the ISO 9001:2015 standard by local governors, there is a lack of management and organizational structure to support this implementation. Additionally, there is no unified implementation method, transparency in consulting organizations, or effective coordination of activities. This poses a risk to government organizations and local government agencies in terms of continuous improvement and re-certification of the standard, impacting the management, leadership, knowledge, and capabilities of government employees. It is crucial to address these issues to ensure the ongoing success and sustainability of ISO 9001:2015 implementation within provincial governments, focusing on enhancing the comprehensive competence of government employees.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"Quality management of local government organization ", NUM LEADERSHIP CONFERNCE, Монгол , 2023-10-18, vol. 2023, pp. 208-

Хураангуй

Орон нутгийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, олон улсын туршлагын талаар

Зохиогч(ид): Т.Ганчимэг, П.Амаржаргал, Н.Цэрмаа
"Төрийн удирдлага ", 2023-10-1
Зохиогч(ид): Т.Ганчимэг, Н.Бурмаа
"Төрийн удирдлага ", 2023-10-1
Зохиогч(ид): Т.Ганчимэг
"IMPLEMENTATION OF THE ISO 9001:2015 QUALITY MANAGEMENT STANDARD IN LOCAL PUBLIC GOVERNMENT ORGANIZATIONS: COMPREHENSIVE COMPETENCES OF CIVIL SERVANTS", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол , 2023-5-24, vol. 2024, pp. xxx

Хураангуй

In Mongolia, while there has been successful implementation of the ISO 9001:2015 standard by local governors, there is a lack of management and organizational structure to support this implementation. Additionally, there is no unified implementation method, transparency in consulting organizations, or effective coordination of activities. This poses a risk to government organizations and local government agencies in terms of continuous improvement and re-certification of the standard, impacting the management, leadership, knowledge, and capabilities of government employees. It is crucial to address these issues to ensure the ongoing success and sustainability of ISO 9001:2015 implementation within provincial governments, focusing on enhancing the comprehensive competence of government employees.

Зохиогч(ид): Г.Мягмар, Т.Ганчимэг
"Төрийн Албаны Үнэт Зүйлийн Харьцуулсан Судалгаа", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2023-5-4, vol. 1, pp. 263-269

Хураангуй

Аливаа улс орны төрийн албаны үнэт зүйл нь тухайн улсынхаа түүх, соёл, өв уламжлал, ёс заншлыг хадгалсан ирээдүй, алсын хараа, эрхэм зорилго, төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийгмийн сайн сайхны тухай нийтлэг нэгдмэл ойлголтыг шингээсэн байдаг. Үнэт зүйлийн нэгдмэл ойлголт нь тухайн улсын үндсэн хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олж төрийн алба, түүний эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлээр биеллээ олно. Иймээс төрийн албаны үнэт зүйлийг судлах нь ач холбогдолтой сэдэв хэвээр байсаар байна. Төрийн албанд “үндсэн” буюу суурь үнэт зүйлийг улс орны түүх, соёл, зан заншил, улс төр, нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн онцлогт тулгуурлан тодорхойлж, цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлтөд зохицуулан чиглүүлэх шаардлагатай. Олон улсын судлаач эрдэмтдийн зүгээс төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа шийдвэр гаргах, тэдний хандлага, зан үйлийг чиглүүлэх зорилгоор тодорхой, товч, ойлгомжтой байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү тодорхойлохын тулд өөрийн орны онцлогийг харгалзахын зэрэгцээ универсал буюу нийтлэг төрийн албаны үнэт зүйлийг объектив байдлаар рационал сэтгэлгээнд суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь чухал болно.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"“МОНГОЛ УЛСЫН ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ҮЕ ШАТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”", SIRPA FORUM 2022 ГЛОБАЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН СОРИЛТ, БОЛОМЖУУД, Монгол , 2022-12-8, vol. 6, pp. xxx

Хураангуй

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэлхийн нийтээр хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллага гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ хүрээнд дэлхийн стандартын байгууллагаас чанарын удирдлагын тогтолцоог орон нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлэхэд зориулсан ISO18091:2019 стандартыг батлан гаргасан нь тогтвортой хөгжлийн зорилт үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улсын орон нутгийн захиргааны байгууллагууд тэр дундаа аймгийн Засаг даргын тамгын газрууд сүүлийн жилүүдэд ISO9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Стандарт хэмжил зүйн газраас ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх удирдамж ISO18091:2019 стандартыг орчуулан баталсан. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс орон нутгийн захиргааны байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэхэд тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Орон нутгийн захиргааны байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь байгууллагын үйл ажиллагаанд сайн үр дүн, үр нөлөөг үзүүлж байгаа ч хэрэгжүүлж баталгаажуулсны дараах орон нутгийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын байнгын тасралтгүй нь сайжруулалтыг хангах үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас үүдэн баталгаажуулалт хүчингүй болох дахин баталгаажуулалт хийгдэхгүй байгаа учраас чанарын удирдлагын хэрэгжүүлэлтийн дараах үе шатанд байнгын тасралтгүй сайжруулалтыг хангах арга замыг тодорхойлон гаргах хэрэгцээ шаардлагыг үүсэж байна. Иймд энэхүү илтгэлээрээ чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн орон нутгийн захиргааны байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх зарим арга зам, зөвлөмжийг дэвшүүлнэ.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"Төрийн албаны хүний нөөцийн удирдлага: Бүлэг 5", 2022-12-1
Зохиогч(ид): Н.Бурмаа, Г.Баасанжав, Т.Ганчимэг
"SUSTAINABLE FOREST MANAGEMENT: CURRENT SITUATION AND CERTAIN CHALLENGES OF THE FOREST SECTOR OF MONGOLIA" GIS Odyssey Journal, vol. Vol. 1 No. 2 (2021), no. Vol. 1 No. 2 (2021), pp. 47-70-, 2021-12-30

https://www.gisjournal.us.edu.pl/index.php/gis-odyssey-journal/article/view/18

Хураангуй

Abstract: A goal of the article is to explore the theoretical understanding of sustainable forest management and empirical result of the Mongolian forest sector in regarding to institutional regulatory framework, and human resource capacity. Provides also a discussion of improvement possibilities of forest sector of Mongolia. In the framework of sustainable forest management planning, implementing and controlling procedure shall focus on social, environment and economic pillars tends to meet needs of present and future generations of the nations. Also, forest sector human resource shall tend to sustainability as well as in policy, employment and educational level. A mixed research design that incorporated qualitative data and quantitative data was used in this study. Interviews and questionnaires were completed public officials, forest user groups’ employees and private companies’ employees which are responsible for forest planting, afforestation, restoration, nursery, thinning and cleaning. Goal and main focus of the state policy on forest sector of Mongolia, coherence of the public organizations in charge of forestry and forest management in Mongolia, success factors and shortcomings are determined in the discussion part. Human resource capacity shall be provided in all policy, employment and educational manners as well.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ISO 9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ, ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ", SIRPA FORUM 2021: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА – МОНГОЛ УЛС, Монгол , 2021-12-5, vol. 5, pp. xx

Хураангуй

Засгийн газрууд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэх мөн иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх арга замыг байнга эрэлхийлсээр иржээ. Засгийн газрын үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамардаг тул иргэн бүртэй тулж харилцах, тэдний хэрэгцээ шаардлагыг сонсож ажиллах, боломж нөөц, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Харин орон нутгийн захиргааны байгууллага нь иргэдтэй хамгийн ойр харилцаж ажилладаг. Дэлхийн нийтээр тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажиллахдаа оролцогч талуудын чадавх, хүний нөөцийн хөгжлийн асуудлыг анхаарч байна. Орон нутгийн захиргааны байгууллага нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд иргэдтэй хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээг хүргэх тул үйл ажиллагаанд нь чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж чанарын тасралтгүй байдлыг хангах, хадгалах үүднээс дэлхийн стандартын байгууллагаас ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ISO18091:2019 стандартыг батлан гаргажээ. Тус стандарт нь орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд хүргэж, тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитой, үр дүнтэй хүртээмжтэйгээр хэнийг орхигдуулахгүй хэрэгжүүлэх зорилготой. Монгол Улсын хувьд орон нутгийн захиргааны байгууллагууд ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж баталгаажуулсан ч тасралтгүй байдлыг сайн хангаж чадахгүй байна. Энэ нь Засгийн газрын зүгээс нэгдсэн бодлого дэмжлэг хангалтгүй, орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагын манлайлал сул байгаа нь тасралтгүй сайжруулалтыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд Засгийн газрын зүгээс төрийн байгууллагуудад чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нэгдсэн зохион байгуулалтаар хангаж дэмжлэг үзүүлэх нь орон нутгийн захиргааны байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгоход тустай тул стратегийн түвшний томоохон шийдвэр болно.

Зохиогч(ид): Г.Баасанжав, Т.Ганчимэг
"Public Sector Performance Management: The case of Mongolia " International Journal of Public Administration and Consulting, vol. June 2021. Vol. 5 №1, no. ISSN 2586-355x, pp. 61-74, 2021-6-1

www.sirpa.num.edu.mn

Хураангуй

Public sector performance management concept is becoming more important by focusing on development and strategic goals of public organizations. Public organizations have managed the resources toward its performance goals and indicators, more specifically, human resource management tends to achieve high performance of the civil servants. This paper explores key factors which strengthen public sector performance management situation in Mongolia. This exploratory study utilizes an analysis of Mongolian performance management result elements. The study identified certain key factors: institutional regulatory framework, performance measurement and performance management related elements. The study expands current knowledge by considering on strengthening performance management related elements of the countries.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"Төрийн захиргааны байгууллагуудад чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн өнөөгийн байдал ", SIRPA Forum-2020, 2020-12-5, vol. 2020/12, №04, pp. 438-451

Хураангуй

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг оновчтой болгох, тасралтгүй сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд чиглэсэн, ил тод, шуурхай иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж шийдвэр гаргах нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим мөн. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030-д “Төрийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлнэ” хэмээн тусгасан гэвч энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, үр дүнтэй тогтолцоог хэрхэн бий болгоход анхаарах шаардлагатай. Төрийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, баталгаажуулан чанарын нэгдсэн удирдлагыг тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж эерэг үр дүн, үр нөлөөг хүртсээр байгаа ч баталгаажуулсны дараа чанарын тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллах байдал төдийлөн хангалттай бус байгаа нь төрийн зүгээс дэмжсэн нэгдсэн бодлогоор дэмжиж зохицуулалтгүй байгаа зэрэг шалтгаанаас үүдэн бий болж байна. Төрийн захиргааны байгууллагуудад тогтвор суурьшилтай, ёс зүй, хариуцлагатай мэргэшсэн төрийн албыг бий болгох, төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, ил тод, нээлттэй, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангадаг тогтвортой сайн засаглалыг бүрдүүлэхэд гол цөм нь чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо юм.

Зохиогч(ид): Т.Ганчимэг, А.Энхбат
"Нийтийн салбарын стратегийн удирдлага-3", 2020-12-1
Зохиогч(ид): Б.Тэргэл, Т.Ганчимэг
"Environment's State Policy - Water Management" International Journal of Public Administration and Consulting, vol. Vol.4 No.1, no. ISSN 2586-355x, pp. 39-61, 2020-6-30

www.sirpa.num.edu.mn

Хураангуй

In accordance with the 2030 Agenda for Sustainable Development, adopted by Member States of United Nations in 2015. the whole world is aiming to build green economy and society, balanced consumption and environmental sustainability.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАМААР БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ", SIRPA-FORUM 2019, 2019-12-5, vol. 3, pp. 10

Хураангуй

Хурдацтай хөгжиж буй өнөө үед төрийн байгууллагын үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах асуудал туйлын чухал байсаар байна. 1970-аад оноос эхэлсэн төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд улс төрөөс ангид, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, чадвар, төрийн алба, төрийн захиргааг бэхжүүлэх хүрээнд тогтвортой, баталгаатай, чадварлаг, чанартай төрийн албыг бүрдүүлэхэд бүх бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн хувийн байгууллагуудын шилдэг туршлагыг нэвтрүүлж эхэлсний нэг нь чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо. Энэ нь төр төвтэй үзлээс иргэн (үйлчлүүлэгч) төвтэй үзэл рүү шилжиж төрийн үйлчилгээг өрсөлдөөнөөр чанаржуулах, иргэдэд түргэн, шуурхай хүргэх, үйлчилгээний стандарт, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний цар хүрээ хүртээмжийг хэрхэн сайжруулах асуудлыг чухалчилж байсан. Төрийн захиргааны шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага төрийн байгууллагын үйл ажиллагаанд чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны сайн төлөвлөлт, зохион байгуулалтын оновчтой бүтэц, чанарын баталгаажуулалтын үйл явцын баримтжуулалт, үүрэг хариуцлагын тодорхойлолт, сайжруулалтыг цаг ямагт хийхийг эрмэлздэг байгууллагын санаачлагыг зэргийг тодорхойлон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулсаар байна. Улс орнууд өөрийн онцлогт тохирсон төрийн байгууллагын чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгохын тулд CAF загвар, ISO 9001 стандартуудыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд улс орны хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж, хэрэгжүүлж байна. Монгол улсын хувьд төрийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, баталгаажуулан чанарын удирдлагыг тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж эерэг үр дүн, үр нөлөөг хүртсээр байна.

Зохиогч(ид): Т.Ганчимэг
"Төрийн байгууллага дахь чанарын удирдлагын тогтолцоо ", Удирдахуйн ухаанаар мэргэжилтэн бэлтгэсний 20 жил: Туршлага, Сургамж сэдэвт онол практикийн хурал, 2019-10-16, vol. 1, pp. 103-110

Хураангуй

Төрийн байгууллагын үйл ажиллагааны удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг оновчтой болгох, тасралтгүй сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, үр дүн, үр ашиг, үр нөлөөнд чиглэсэн, ил тод, шуурхай иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж шийдвэр гаргах нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим мөн. Ардчилсан нийгмийн үнэт зарчмуудыг дээдлэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнг сайжруулах замаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад нь төрийн байгууллагын чанарын удирдлагын мөн чанар оршино. Чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагад хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдол мөн чанар, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг тусгана.

Зохиогч(ид): Н.Бурмаа, Г.Баасанжав, Т.Ганчимэг
"Human Resource and Capacity Development Needs Assessment in the Mongolian Forestry Sector ", 2018-5-15
Зохиогч(ид): Г.Цэрэн, Н.Бурмаа, Т.Ганчимэг, N.Tsermaa
"Current situation of Mongolia's Forestry Operations and Options for their improvement ", 2017-9-19




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар