МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: METE207
Багц цаг: 3

Товч агуулга

Цаг уур, Уур амьсгал судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, ач холбогдол, тэдгээрийн уялдуу холбоо, дэлхийн агаар мандлын бүтэц, найрлага, дулааны ба чийгийн эргэлт, орон зайн хуваарилагдалт, уур амьсгалын системийн тухай, уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо,харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, тив дэлхийн ба тухайн газар орон, бүс нутгийн цаг уур, уур амьсгал тэдгээрийн онцлог, уур амьсгалын ангилал хийх зарчим,уур амьсгалыг судлахад хэрэглэдэг үндсэн аргууд, уур амьсгалын боловсруулалт хийх арга зүйг онол, практикийн хичээлээр үзэж заана.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутныг агаар мандлын шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг тайлбарлах, бусад шинжлэх ухаантай холбож ойлгуулах чадварт суралцуулах явдал юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: CLIM100
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: META411
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: HYDR204
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: HYDR303
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр гол мөрний гидрографийн тодорхойлолтууд, урсацын олон жилийн хувьсал өөрчлөлт, урсацын норм, олон жилийн дундаж интеграл муруй байгуулах тухай, янз бүрийн хангамшилтай жилийн дундаж урсацын тооцоо, урсацын жилийн доторх хуваарилалт, үерийн их урсацыг тооцох математик-статистик болон эмпирик аргуудыг судална.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь гадаргын усны урт болон богино хугацааны мэдээ мэдээлэл дээр үндэслэн голын их, бага, дундаж услагтай жилүүдийг тогтоох, янз бүрийн хангамшил дахь урсацыг тооцох, урсацын тохируулга хийж сурснаар гадаргын усны төлөвлөлт, холбогдох дэд бүтцүүдэд тооцооллыг хийж сурах ач холбогдолтой

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: HYDR304
Багц цаг: 3

Товч агуулга

Усны загварчлал хичээлээр гадаргын усны загварын концепцуаль болон математик аргууд, тодорхой зорилгын хүрээнд тэдгээрийн хэрэглээг судалж, загварыг ашиглах, зүгшрүүлэх, баталгаажуулах, шалгах мэдлэгийг олгоно

Зорилго

Урсацын загварчлал хичээлээр голын урсацыг загварчлах, загварын оролтын мэдээг бэлтгэх, параметрүүдийг тооцох, загварыг шалгах, урсацын загварыг ашиглан гадаргын усанд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлт болон бусад антропогеник хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох ба цаашид усны нөөцийг зөв хуваарилах, ирээдүйн хандлагыг гаргахад ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Цууст
Индекс: HYDR305
Багц цаг: 3

Товч агуулга

Сав газрын түвшинд гадаргын ус үүсэх, хуримтлагдах, зөөгдөх процесс болон физик газарзүй, уур амьсгалын ялгаатай бүсүүд дэх сав газруудын усны эргэлт, балансын процессыг танин мэдэх, сав газрын гаралт дээр урсацыг тооцох аргуудыг эзэмшинэ.

Зорилго

Сав газрын усны нөөц, усны эргэлт, балансын элементүүдийн физик процессыг танин мэдэх, тэдгээрийг хэмжих, тооцоолох, хоорондын хамаарлыг тогтоож гадаргын урсацыг тооцох аргазүйд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENEN308
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр ус судлалын шинжлэх ухааны тодорхойлолт, ус судлалын шинжлэх ухаан Дэлхийд болон Монголд үүсэж хөгжсөн түүх, гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээ, түүний хөгжил ач холбогдол, байгаль дахь усны эргэлт, ус судлалын шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглэх хүрээ, агаар мандал дахь усны эргэлт, хур тунадас, сав газрын дундаж тунадас тооцох арга, хур борооны эрчимшил, Усны ууршил ба нийлбэр ууршил, усны тэнцлийн тэгшитгэлийн ерөнхий хэлбэр, түүний бүрдэл, голын урсац, сүлжээ , урсацын горим, урсацын тодорхойлолтууд, голын болон сав газрын дүрс зүйн үзүүлэлт тодорхойлох, тэдгээрийн хороондын болон урсац, бусад хүчин зүйлстэй хэрхэн хамаарах, , Монгол орны гадаргын ус, усны тооллого, гадаргын ус болон гол мөрний урсацад уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөөлөл ерөнхий ойлголт зарчмыг үзэх болно.

Зорилго

Ус зүйн үзэгдэл, үйл явцыг бүрдэх зүй тогтол,тэдгээрийн хуваарилалт, агаар мандал, эх газрын болон байгалийн бусад хүчин зүйлс хоорондын харилцан үйлчлэл, уялдаа холбоог судалж, гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны горим, нөөц, орон зай цаг хугацааны хуваарилалтын үндсэн тодорхойлолтуудыг тооцох, үнэлэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ. Өөрөөр хэлбэл гидрологи, усны нөөц, ус зүй бүрэлдэн тогтох зүй тогтол, ус чийгийн эргэлт, ус болон уур амьсгал, цаг уурын элементүүдийн уялдаа холбоо, газрын бүрхэвчийн хүчин зүйлс зэргийг судалж мэдсэнээр хүрээлэн буй орчны нэг судлагдахуун болох ус зүйн талаар мэдлэгтэй болж, усны нөөцийн үнэлгээ, чанарын үнэлгээ дүгнэлт хийх, урсацыг хэмжих, хэмжилтийн өгөгдөл дээр ажиллах, уур амьсгалын өөрчлөлтөөс болж усны нөөцөд үзүүлж буй нөлөөллийг тооцох, усны нөөцийн төлөвлөлт бодлого гаргахад хичээлээр олсон мэдлэг туршлагаа ашиглах ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар