Бидний тухай
Багш ажилтан
Судалгаагүй буюу олон жилийн ажиглалт хэмжилтгүй гол горхи, сайрын хур борооны үерийн хамгийн их өнгөрөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлох нь ус судлалын инженерийн нарийн бөгөөд төвөгтэй асуудлын нэг юм. Үерийн урсац үүсэх нөхцөл нь нэг талаас цаг агаарын үзэгдэл процессоос нөгөө талаас гадаргын бүрхэвчийн орон зай, цаг хугацааны хувьсалтай холбоотой байдаг.Энэхүү судлагаанд хуурай сайрын үерийн урсацыг манай орны хувьд өргөн ашигладаг, туршиж баталгаажсан хур борооны эрчимшлийн арга болон Дэлхийн цаг уурын байгууллагаас санал болгодог SCS аргаар тооцож харьцуулав. Тухайн аргачлалуудын тооцоололд гол оролтын болдог 1%-ийн хангамшил дахь хур тунадасыг экстермаль утгын аргаар тооцов. Судалгааны үр дүгээс үзэхэд ашигласан аргачлалууд төсөөтэй үр дүн гаргасан ба SCS аргын хувьд оролтын өгөгдөл болдог хөрсний гидрологийн нөхцөлийг манай орны нөхцөлд сайжруулан судлах шаардлагатай байна. Хур борооны их утыг экстермал утгын аргаар тооцсон нь богино хугацаанд эрчимшил ихтэй болж өөрчлөгдөж байгаа хур тунадасны горимд тохиромжтой арга болж байна. Цаашид эдгээр аргыг уур амьсгал, газарзүйн ялгаатай газруудад туршиж ажиглалтын утгаар баталгаажуулах нь зүйтэй.
The greenery of floodplain meadows in arid regions, such as Mongolia, is influenced by climate, land use, and hydrology. In this study, we analyzed the NDVI (Normalized Difference Vegetation Index) of two floodplain meadows located along the South Tamir and Tamir Rivers using LANDSAT 4-5 TM and 8 OLI_TIRS images. Our goal was to observe spatial differences, variations, and mean differences in NDVI in mid-August every six years from 1991 to 2015, and to identify the factors driving these differences. To achieve this, we conducted variance analysis to identify changes in NDVI and implemented Principal Component Analysis) to determine the influence of hydro-meteorological factors and grazing intensity. Our findings indicate a significant decrease in greenness, as measured by pixel-scale NDVI, during the late summer period. This decrease was consistently observed, except for a series of harsh winters that followed relatively dry summers, resulting in a disastrous event called dzud, which led to the death of livestock. The decrease in NDVI was amplified by lower precipitation in June, higher temperatures and wind speed in July, and increased precipitation in August, along with a higher frequency of days with convective rain. Our findings have important implications for managing grazing in Mongolia's grasslands, promoting sustainable land use, and mitigating sandstorms. The variance and average values of NDVI at the pixel level can serve as reliable markers of sustainable pasture management in areas where other vegetation measures are limited.
More than 60% of the Mongolia’s territory is arid and water scarce areas with no surface water. Hence, groundwater is the main source for developing sectors such as mining and industry as well as other sectors in the Gobi region of the country. However, water resources from different sources need to be utilized especially surface water that occurs during short periods of heavy rainfall in the region. Therefore, in the absence of climatic and hydrological observational data in this region, it is crucial to estimate the maximum rainfall discharge for different return periods. Rainfall patterns, intensity and geo topographical conditions are the main factors for the estimation of heavy rainfall runoff. Mean annual rainfall in study area varies between 94.4 mm and 130.1 mm and 92.5% of annual rainfall falls during the summer season. Evaporation form water is higher than other areas reaching 1000 mm. This study aims to estimate the rainfall maximum flood along the small creeks and dry beds in the Gobi region of southern Mongolia, Umnugobi province. The catchment area of the selected creeks and dry beds varies from 0.4 to 95.2 km2 with the length of 17.9 km. Filed surveys were carried out on 35 dry beds and morphological and cross-sectional data were measured. Flow velocity was estimated through the Chezy-Manning, Golubetsov's method and the rainfall intensity empirical methods. The estimated flow velocities were validated with the observed data. The Pearson correlation coefficient was 0.9 and standard error was defined as 0.06 m/s. It is concluded that the Golubetsov’s method is proper to for pebbles. The maximum flood discharge with 100-year return period is estimated by the method of “Rainfall intensity method” adopted for Mongolian condition and applied for small rivers with catchment area of less than 200 km2.
Хэмжилт, судалгаагүй голын урсацыг тооцох нь сав газрын усны нөөцийг тогтоох, ашиглах, төлөвлөх, үнэлэх зэрэгт чухал мэдээлэл болдог. Судалгаагүй буюу урсацын хэмжилт хийдэггүй голуудын урсацыг тооцох аналитик аргууд ихэвчлэн үерийн урсацыг тооцоолоход зориулагдсан байдаг. Тиймээс бид энэхүү судалгаанд урсацын загварыг ашиглан хэмжилтгүй голын урсацыг загварчилж гаргахыг зорив. Судалгаанд Эрдэнэт хотын Уртын голын урсацыг урсацын загвар HBV (Hydrologiska Byråns Vattenbalansavdelning)-ийг зүгшрүүжл урсацыг тооцоолж гаргасан. HBV урсацын загварыг төсөөтэй гол буюу Уртын голын хамрагдах Орхон голын сав газарт зүгшрүүлж баталгаажуулсны (1995-2004 онд) дараа Уртын булгийн ус хурах талбайд урсацыг тооцоолсон болно (1986-2020 онд). Загварыг зүгшрүүлэхэд шаардлагатай цаг уурын харуулуудад хэмжсэн тунадас, агаарын температур, харьцангуй чийгшлийн өгөгдлөөс гадна Орхон голын урсацын мэдээ, Уртын голын дүрсзүйн үзүүлэлтүүдийг мөн ашиглав. Үр дүнгээс харахад тус загвар нь Орхон голын хувьд сайн таарцтай байсан Нэшийн коэффициентоор үнэлж баталгаажуулсан болно (NS=0.6). Цаашид загварын бусад үр дүнг (хөрсний чийг, суурь болон шууд урсац гэх мэт) шалгаж баталгаажуулах нь загварын таарцыг илүү нарийвчилж, судалгаагүй голуудад энэ арга зүйг ашиглах боломжийг олгоно.
Аливаа голын сав газрын усны нөөцийг тооцох, түүнийг ашиглах, төлөвлөх, менежмент хийхэд урт хугацааны ажиглалт хэмжилт, өгөгдөл боловсруулалт, тайлагнал чухал байдаг. Түүнчлэн усны нөөцийг тухайн сав газрын орон зайн түвшинд тооцож гаргах нь ус ашиглагч/хэрэглэгч, менежер, шийдвэр гаргагч зэрэг оролцогч талуудад чухал мэдээлэл болдог. Гэвч сав газар бүрт нягтшил сайтай ажиглалт хэмжилтийн сүлжээ хөгжөөгүй нь усны нөөцийг орон зайн хувьд тооцоолоход хүндрэл учруулдаг. Бид судалгаандаа Усны Данслал Нэмэх аргыг ашиглан Хэрлэн голын сав газарт усны нөөцийн орон зайг хуваарилалтыг 2005-2020 оны мэдээлэлд үндэслэн тооцохыг зорилоо. Усны Данслал Нэмэх арга нь усны эргэлтийг газрын бүрхэвч бүр дээр зайнаас тандан судлалын нээлттэй мэдээ өгөгдөл ашиглан усны нөөцийг тооцохоор хөгжүүлсэн байдаг. Судалгаанд Хэрлэн голын сав газрын хур тунадас, ууршилтыг GPM болон SSEBop хиймэл дагуулын өгөгдлийг ашиглаж тэдгээрийг сав газар дахь газрын хэмжилтээр шалгаж баталгаажуулсан. Судалгаанд хамарсан жилүүдээс услаг ихтэй болон багатай жилийг сонгон усны дансыг гаргахад Хэрлэн голын сав газарт услаг ихтэй жилд 35.3 км 3 ус хур тунадсаар орж, 23.3 км 3 нь ууршиж, 1.9 км 3 ус Хэрлэн голын урсац болдог байна. Харин услаг багатай жилд 22.8 км 3 ус хур тунадсаар орж, ердөө 0.7 км3 ус Хэрлэн голын урсац болдог байна. Мөн энэхүү үр дүнд үндэслэн Хэрлэн голын сав газарт хамрагдах Дорнод аймгийн багуудын малын усны хүрэлцээг тооцвол нийт 23 багийн 11 нь усны нөөцийн хувьд дутагдалтай байна. Эндээс усны данслалын аргаар усны нөөцийн орон зайн тархалтыг тогтоож, эрэлт хэрэгцээг хангах хувилбарыг тодорхойлох бүрэн боломжтойн зэрэгцээ зайнаас тандан судлалын мэдээ өгөгдлийг шалгаж баталгаажуулах, газрын доорх усны нөөцийг тооцдог хэсгийг цаашид илүү сайжруулах нь чухал байна
The annual average temperature of Mongolia has increased by 2.24°C since 1940, which is three times faster than the global average. The rising temperatures and increased potential evaporation resulted in the decreased runoff in the Mongolian part of the Selenge basin. Relatively severe runoff decrease is reported in the second interval (1996-2015) of the whole study period (1978-2015). The decrease in runoff throughout the study area was most likely caused by an increase in potential evapotranspiration (and not reduced precipitation or land use changes). Annual maximum runoff has also strongly decreased suggesting reduced flooding and consequently reduced floodplain vegetation cover which is the main pasture and hey source in the country. In order to check floodplain vegetation change, seven sites along the Orkhon and South Tamir Rivers floodplains were selected for a plant community analysis in the summer of 2016. Plant community structures were compared with data gathered in the early 70s using the same Braun-Blanquet techniques. The occurrence and cover of the hydrophytes and mesophytes decreased while the xerophytes increased. The average NDVI from 1991 to 2015 with 5-6 years intervals decreased continuously from 0.51 to 0.27. More detailed primary results will be presented.
Mongolia has harsh and diverse climate with different landscapes and geographical features. One of the representative river basins of dry steppe is the Kherlen (106490 km2) which starts in the forest-steppe zone in the Khentii mountain range and flows through the steppe zone. The river is crucial for the steppe environments of the high level of bio-diversity and socio-economic development of the Eastern part of Mongolia. As WA+ land use categories, land use of the basin area is mainly used for utilized (98.6%), protected areas (0.1%) modified land use (0.2%) and managed water use (1.1%), respectively. The pastureland as categorized in the utilized land use is main land use type within the basin as well as in the country. Thus, the highest water use of the basin is for the agricultural sector specially for the animal husbandry. Therefore, it is crucial to analyze the proper water management for the livestock based on the water accounting analysis. In this study, we selected one of the provinces in the basin, namely Dornod, which is partly (37823 km2) located in the downstream of the Kherlen river basin. Water availability for the shallow wells (1083 wells in 2020) for livestock watering have been assessed in high and low water years. The results show that the water availability is diverse in the high and low water years and further ongoing shallow wells can be applied to water accounting analysis.
NUM has a long-lasting and well-established educational experiences in the bachelor programmes to prepare specialists in the areas of Meteorology and Hydrology since 1962.
Surface water resources and flow regime of the river are dependent on climate, physical geography, soil condition, geology and hydrogeological conditions of the basin. These factors vary spatially and temporally and affect the runoff. To study the flow regime of the river including snowmelt and rainfall flow is crucial information for flood mitigation, control, water harvesting, hydro construction planning, dam and other hydrologic systems, etc. Therefore, we attempted to investigate the flow regime and its changes of the Taats river which is located in the Asian internal drainage basin in this study. The study was conducted using the daily runoff, precipitation and air temperature data for the period of 1975-2019. In addition, the Mann-Kendall test was applied to detect trend analysis for the annual runoff and maximum flow of the snowmelt and rainfall events. The probability of the maximum runoff of the snowmelt was estimated through the Gringorten method. The results show that the mean annual runoff and snowmelt flow decreased and rainfall flow has increased insignificantly in the study period. However, it was observed the changes in the timing of the snowmelt runoff shifted toward later in the year 1975-1990, earlier in the year 1991-2003 and on average in the period of 2004-2019. The maximum runoff of the snowmelt and rainfall is estimated at 13.2 m3/s and 275 м3/c, respectively in the 100 years.
Гадаргын усны нөөц, горим нь уур амьсгал, физик газарзүй, хөрсний механик бүтэц-чийгийн горим, геологи, гидрогеологи зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Эдгээр хүчин зүйлс нь цаг хугацаа, орон зайн хувьд өөрчлөгдөх хирээр урсцад нөлөөлж байна. Гадаргын усны горим болон зуны хур борооны болон хаврын шар усны үерийн талаарх судалгаа нь үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, усны нөөцийг хуримтлуулан төрөл бүрийн зориулалтаар ашиглах, усны барилга байгууламжийн төлөвлөлт ялангуяа авто болон төмөр замын ус гаргах байгууламжийн тооцоо, усны эрчим хүчийг ашиглах байгууламжийн загвар зохиох, урсгалын динамик хүчийг үнэлэх, сав газрын шинж чанарын өөрчлөлтийг илрүүлэх зэрэгт чухал мэдээлэл болдог. Тиймээс энэхүү судалгаанд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагддаг Таац голын урсцын горим, түүний өөрчлөлтийг 1975-2019 оны урсац, температур, хур тунадасны мэдээ өгөгдлийг ашиглан гаргахыг зорилоо. Ингэхдээ тренд анализыг Манн-Кендаллын тестээр шалгаж, хаврын шар усны болон зуны хур борооны үерийн хамгийн их хэмжээг Грингортены аргыг ашиглан тооцоолов. Судалгааны дүнгээс харахад Таац голын хаврын шар усны хэмжээ буурах, зуны хур борооны үерийн хэмжээ өсөх хандлагатай байна. Хаврын шар усны урсац эхлэх хугацаа олон жилийн дунджаас 1975-1990 (15 жилийн хугацаанд) хожуу ажиглагдсан, 1991-2003 (12 жилийн хугацаанд) эрт, 2004-2019 (15 жилийн хугацаанд) дунджийн орчим тус тус байна. Хаврын шар усны болон зуны хур борооны урсцын 100 жилд тохиох хамгийн их хэмжээ 13.2 м3/с, хур борооны үерийн хэмжээ 275 м3/с байна.
To estimate groundwater resources under changing climate is one of the important issues for Ulaanbaatar City in the Tuul river basin of Mongolia. The main water supply is provided from groundwater and demand has been increasing due to the rapid growth of population and economic development. There have not been any complete studies to assess climate change impact on groundwater resources for Ulaanbaatar city. Therefore, in this study we proposed to estimate future potential resources of the groundwater from the main wellfields in the city using the AnAqSim (Analytic Aquifer Simulator) model. The model calibration was performed on 10 wellfields during the reference period from 1960 to 2015. Based on the reliable calibration results for the natural conditions, the impact of climate change on groundwater resources was assessed to use the projected HadCM3 scenario for the periods 2046–2065 and 2080–2099. The results of the study contribute to a water management plan for the city to recommend seasonal abstraction.
Гадаргын болон газрын доорх усны судалгаанд хур тунадасны мэдээ өгөгдөл чухал үүрэгтэй байдаг. Гэвч хур тунадасны мэдээ өгөгдлийн хэмжилт цөөн, нягтшил муутайгаас бид гол мөрөн болон газрын доорх усны түвшин, нөөцийн судалгаанд сав газрын дундаж эсвэл тухайн гол мөрөн нуур, худаг цооногийн ойролцоох станцын мэдээ өгөгдлийг ашигладаг билээ. Зарим тохиолдолд энэ нь ус зүйн судалгаа, загварчлалд оролтын мэдээ болж чаддаггүй. Тиймээс бид энэхүү судалгаанд дэлхийн реанализын мэдээ өгөгдөл болох ERA-5-ын үр дүнг Монгол орны Говийн бүс дэх 4 цаг уурын станцын 1981-2015 оны хур тунадасны мэдээ өгөгдөлтэй харьцуулж таарцыг шалган цаашид аливаа судалгаанд ашиглах боломжтой эсэхийг үнэлэхийг зорилоо. Ингэхдээ сарын болон жилийн нийлбэр хур тунадасны мэдээ өгөгдөлд харьцангуй дундаж квадрат алдааны язгуур (RMSE), Пеарсоны корреляцийн коэффициент (r), Jarque-Bera-ийн шалгуураар тархалтыг үнэлсэн болно. Тархалтыг Jaque-Bera–ийн шалгахад хур тунадасны өгөгдөл нормаль биш тархалттай, цэгэн үнэлэлтэнд хийсэн дүгнэлтээр тухайн 4 станцын хувьд ажиглалтын утга, реанализын утгын хооронд Пеарсоны корреляци маш сул байна.
Groundwater is the most important natural resource required for drinking to many people around the world, especially in rural areas. For 14th khoroo of Khan-Uul district of Ulaanbaatar is only one khoroo with a pronounced five species of livestock (horse, camel, cattle, sheep and goats) and agriculture plays important role in the region, faces an increasing rural population, a growing livestock and agriculture sector that increase in the demand for residential and agricultural water. This research was focused on evaluation of groundwater quality in that area, through physicochemical analysis with view to determining is suitability for drinking and irrigation purposes. During the sampling periods, a total of 51 groundwater samples were collected from 46 deep wells and 5 shallow wells of researchable area, between October and November 2019. The depths of the wells were varied from 22 to 102 m. Samples were analysed for complete physicochemical characterization of drinking water from groundwater sources in suburb of Ulaanbaatar.
The spatial distribution of permafrost and associated mean annual ground temperature (MAGT) and active layer thickness (ALT) are crucial data for hydrological studies. In this paper, we present the current state of knowledge on the spatial distribution of the permafrost properties of 29 river basins in Mongolia. The MAGT and ALT values are estimated by applying TTOP and Kudryavtsev methods. The main input of both methods is the spatially distributed surface temperature. We used the 8-day land surface temperature (LST) data from the day- and night-time Aqua and Terra images of the moderate resolution imaging spectroradiometer (MODIS). The gaps of the MODIS LST data were filled by spatial interpolation. Next, an LST model was developed based on 34 observational borehole data using a panel regression analysis (Baltagi, Econometric analysis of panel data, 3 edn, Wiley, New York, 2005). The model was applied for the whole country and covered the period from August 2012 to August 2013. The results show that the permafrost covers 26.3% of the country. The average MAGT and ALT for the permafrost region is − 1.6 °C and 3.1 m, respectively. The MAGT above -2 °C (warm permafrost) covers approximately 67% of the total permafrost area. The permafrost area and distribution in cold and warm permafrost varies highly over the country, in particular in regions where the river network is highly developed. High surface temperatures associated with climate change would result in changes of permafrost conditions, and, thus, would impact the surface water availability in these regions. The data on permafrost conditions presented in this paper can be used for further research on changes in the hydrological conditions of Mongolia.
MODIS-ийн Aqua/Terra хиймэл дагуулын газрын гадаргын температурын мэдээг статистик аргаар нөхөх нь М. Хулан1 З.Мөнхцэцэг1 Ц. Жаргалтулга2 1Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль 2 Инжгеотех ХХК Хиймэл дагуулын газрын гадаргын температурын мэдээг өгөгдөлийг ус, цаг уур, экологи, цэвдэг зэрэг шинжлэх ухааны олон салбарт өргөнөөр ашиглах болсон. Ялангуяа газрын гадаргын янз бүрийн хугацааны температурын мэдээг цэвдэгт хөрсний судалгаанд ашиглах нь цэвдэгийн тархалтын зураглал, дулаан чийгийн горим, хөлдөлт/гэсэлтийн гүнийг тодорхойлоход ажиглалтын мэдээ өгөгдөл багатай нөхцөлд судалгааг өргөжүүлэх боломжийг олгож байна. Гэвч үүл болон аэрозолын хэсгүүдээс хамаарч зарим тохиолдолд газрын гадаргын температурын зурагт мэдээ өгөгдөлгүй хэсгүүд үүсдэг. Тиймээс бид энэхүү судалгаанд MODIS-ийн Aqua/Terra хиймэл дагуулын 2012-2013 оны өдөр/шөнийн 8 хоногийн дундаж газрын гадаргын температурын мэдээг ашиглаж панел регрессийн аргаар мэдээ өгөгдөлгүй хэсгийг нөхөх аргыг судалсан болно. Загварыг боловсруулахдаа нийт 34 цэгийн ажиглалтын мэдээг ашигласан болно. Панел регрессийн аргаар өгөгдлүүдийн хугацаан цувааг байршил болон хугацаанаас хамааруулан хэд хэд хувилбараар боловсруулсны эцэст улирлаар үүсгэсэн панел загвар хамгийн сайн үр дүнг үзүүлсэн (overall R2=0.92 , between R2=0.92, within R2 =0.8, rho=0.38) Цаашид панел загвараар хиймэл дагуулын мэдээ өгөгдлийг боловсруулах бүрэн боломжтой байна. Түлхүүр үг: хиймэл дагуулын мэдээ, панел дата
The Selenge basin contributes approximately 50% of the total inflow into Lake Baikal and is thus of high significance for the regional hydrological regime. Our study was conducted in the upper reaches of the basin, where the Selenge river and its tributaries flow through the Mongolian forest-steppe. Monthly and maximum runoff, precipitation, and air temperature data from 12 gauging stations collected between 1978 and 2015 were analyzed to characterize the hydrological regime response to climate change. Concomitant with rising temperatures and increased potential evaporation, river runoff in the Mongolian part of the Selenge basin has decreased from the first interval (1978–1995) of our study period compared with the consecutive interval from 1996 to 2015. The decrease in runoff throughout the study area was most likely caused by an increase in potential evapotranspiration (and not reduced precipitation or land use changes) for both summer rainfall- and snowmelt-dominated rivers. Annual maximum runoff has also strongly decreased suggesting that reduced flooding is a contemporary threat for Mongolia’s riverine ecosystems, probably causing the replacement of wetland and mesic habitats.
In this study, the experiment of cooling tube is performed in Otgon sub-province of the Western part of Mongolia where all the buildings in the sub-province are located on the continuous permafrost due to the permafrost effects.
In this study we carried out cost-benefit analysis on the most competitive two sectors including animal husbandry and irrigated agriculture in the Shariin gol catchment.
In this study we carried out cost-benefit analysis on the most competitive two sectors including animal husbandry and irrigated agriculture in the Shariin gol catchment.